- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ч.САЙХАНБИЛЭГ ЭХ ОРОНДОО ИРЭХ ҮҮ
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, Дубайн үйл ажиллагааны хөтөлбөртэй холбогдуулан АТГ-аас хэд хэдэн нэр бүхий хүнийг цагдан хорьж саатуулсан. Тодруулбал, Сангийн сайд асан С.Баярцогт, эдийн засагч Б.Бямбасайхан нарт таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм. Энэхүү хэргийн гол буруутан болох Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гадаадад байгаа бөгөөд тэрбээр оргон зайлаагүй, удахгүй очно гэсэн утга бүхий алд дэлэм захидлыг АТГ-ынханд хаягласан байв.
Тэгвэл тэр яг ирэх үү, ирнэ гэдэгт итгэж суугаа хуулийнхан захидалд нь итгэсэн болов уу. АНУ-д хорт хавдартай дүүгээ сахиж байгаа Ч.Сайханбилэг ирэх долоо хоногт эх орондоо очно гэдгээ мэдэгдсэн. Гэвч түүнийг онгоцны буудал дээрээс баривчилна гэсэн яриа ч гарч эхлэв. АТГ-ынхан угаасаа саатуулан хорьж шалгах нь тодорхой. Тийм учраас ирэх эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Магадгүй Ч.Сайханбилэг худлаа хэлж, хуулийнхнаар чулуу хөөлгөхийг ч үгүйсгэхгүй. Нэгэнт томоохон хэрэгт холбогдсон болохоор ирэхгүй байх магадлалтай. Хэн ч хамсаатангуудыг нь цагдан хорьчихсон байхад өөрийгөө барьж өгөхөөр "бэлэн өгөөш” болж ирэхгүй л болов уу.
АТГ-аас прокурорын зөвшөөрлөөр дуудах хуудас түүнд хүргүүлсэн. Тиймээс өөрийнхөө хүсэлтээр ирэх ёстой гэсэн юм. Гэвч заасан хуулийн хугацаанд ирэхгүй болон олон улсын хэмжээнд эрэн сурвалжлуулах эрх нь нээлттэй бий. Ер нь өмнөх авлига албан тушаалтны дуулиант хэргүүдээс харж байхад прокурорын мэдэгдэх хуудас аваад өөрийгөө шалгуулахаар, гэм буруугаа нотлуулахаар ирж байсан албан тушаалтнууд байдаггүй юм билээ. Ихэнхдээ албадан, таслан сэргийлэх арга хэмжээ зайлшгүй авч байж ирж байсан тохиолдол олон бий. Эндээс харахад Ерөнхий сайдын алба хашиж байсан эрхэм өөрийн хүсэлтээр ирэхгүй байх.
Дээрх эрхмүүдийг Оюутолгой төсөлтэй холбогдох гэрээ, эрхзүйн баримт бичгүүдийг батлах үед эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэж үзэн шалгаж эхлээд удаж буй.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өнгөрсөн лхагва гарагт АТГ-ын дарга, тэргүүн комиссор Х.Энхжаргалд хандсан ил захидалдаа "Би Ерөнхий сайдын хувьд хямралын үед эдийн засгаа дампуурахаас сэргийлэх гэж үргэсэн гадны хөрөнгө оруулалтыг эргэн дуудах гэж, өнөөдрийн эдийн засгийн энэ өсөлтийг хангах гэж гацаанд орчихсон Оюутолгойн том төслийг хөдөлгөх боломжийг олгосон. Үүнийхээ төлөө надад хууль зөрчсөн үйлдэл байхгүй, бусдаас авсан авлига байхгүй бусдад давуу олгосон давуу эрх байхгүй ээ. Тийм учраас надад айж ичих зүйл ч алга. Би Монголдоо очно. Эмчлүүлж байгаа дүүгээ орхиод очно. Ирэх долоо хоногтоо очно. Би хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг хүндэлж дурдсан хугацаанд мэдүүлгээ өгч байх болно” гэжээ.
Ингээд түүний эх орондоо ирэх хугацаа нь болж байгаа бөгөөд энэ долоо хоногт ирж, томоохон шуугиан дуулиан тарих үгүйг харах л үлдлээ.
О.Сайхан
olloo.mn
Ч.САЙХАНБИЛЭГ ЭХ ОРОНДОО ИРЭХ ҮҮ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани