- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Бурхан халдун хаана вэ?
Өнөөдрийн Төрийн тахилгат, манайхан олноороо очиж тахил сүлдээ өргөдөг, зарим нь бүр барим тавим Их хааны маань онгон байгаа хэмээн элдвийн учир шалтгаан дурдан баталдаг хуучнаар Хэнтийн нурууны зүүн хэсгийн нэгэн томоохон оргил, Хэрлэн мөрний нэгэн цутгал Богдын голын эхэнд байх Бурхан Халдун хайрханыг жинхэнэ Бурхан Халдун гэдэгт би хувьд үүнд маш их эргэлздэг. Хэд хэдэн учир шалтгаан байдгаас хоёр, гурвыг нь энд дурдая.
НЭГ. Түүхэн сурвалжуудын, ялангуяа МНТ-ны мэдээллүүдийг харцуулан харгуулан үзэхэд Бурхан Халдун уул нь ганц энэ товгор уул биш, нэлээд уудам орон зайд хамаарсан уул болох нь илэрхий байдаг. МНТ-ны 1, 3, 5, 9, 89, 97, 100, 102, 103, 106, 107, 111, 112, 115, 145, 200, 205, 211 гэсэн 18 зүйлд Бурхан Халдуныг дурдсан ба тэдгээр заасан байрлалууд нь баруун тийшээ Туулын дунд эхэн урсгал, хойшоо Чулуут, Хараа, Ерөө голуудын эх, зүүн урд талдаа бол өнөөгийн Цэнхэрмандалын хойт зах дахь Цэнхэрийн гол буюу Сэнгүр горхины дээд урсгалын хоорондох уудам орон зайг заадаг. Гэтэл өнөөгийн Бурхан Халдун уул нь өргөөсөө 4 гаруй, уртаасаа 7 гаруй км талбай бүхий багашиг талбайтай уул юм.
Хэдхээн жишээг авая:
-МНТ эхлэхдээ л Бөртэ Чоно, гэргийн хамт Бурхан Халдунд ирж нутаглалаа гэх. Гэвч тэр зөвхөн эр эм хоёр ирсэн хэрэг биш, отог омгоо дагуулан нүүж ирсэн гэж ойлгогдоно. Хэрвээ тийм аваас одоогийн Бурхан Халдун уул нь бүхэл бүтэн отог омог мал ахуйтаагаа нутаглах тийм бэлчээр талбай байхгүй, Богд уулаас хавьгүй бага талбайг хамарсан, эргэн тойрон битүү ой, босоо давч уулс, царам ихтэй. Тэнд зөвхөн цөөн тооны анчид л нутаглах боломж бий. Тэгэхээр нэлээд том талбай бүхий газрыг эрж хайх хэрэгтэй.
-МНТ-ны 9-д Хорь түмэдийн Хорилардай эзэн Хорилар овгоо дагуулан Баргужин төхмөөс Бурхан халдунаа ирж нутаглав гэдэг. Тэр үед Бурхан халдунд мөн Урианхай, болон бусад зарим нэгэн овог аймаг аж төрж байсан гэхээр энэ нь ганц товгор уулыг гэж заах аргагүй.
-МНТ-ны 107-д "Тоорил хан морилууун, Бурхан Халдуны өвөр Хэрлэний Бүрги эрэг зорин айсуй хэмээн, Тэмүжин Бүрги эрэгт бүрүүнд мөрт буй хэмээн зайлан Түнхэлиг өөд нүүж, Тана горхиноо, Бурхан халдуны өврөө бууж..." хэмээн бий. Энд Бурхан Халдуны өвөр хэмээн хоёр газрыг буюу Бүрги эрэг, Тана горхиийг зааж байна. Эдгээр нэр бүхий газар нь өнөөгийн Бурхан Халдун хэмээж буй энэ уулын шууд бэлд байх нь үгүй, Тана горхи буюу Тэнүүн гол л гэхэд Хэрлэн мөрний зүүн өмнө талд буюу Өмнөдэлгэр, Мөнгөнморьт хоёр сумын заагт, Цагаан чулуутын янгийн өвөр, Жинстийн нурууны баруун талаас эх авдаг гол юм. Хэрхэн яаж энэ орчмоос дариу 40 гаруй км алс, Хэрлэнгийн хойт биед буй өнөөгийн Бурхан Халдун уулын өвөр болж чадах вэ? Тоорил хан тийн яваад Айл харгана хүрч Тэмүчинтэй нийлсэн байдаг. /Зураг 1/
-МНТ-ны 89-д "Тэд нийлэлдэн, Бурхан Халдуны өвөрт, Хүрэлхү дотор, Сэнгүр горхины Хар зүрхний Хөх нуурт нутаглаж бүхийд" гэж маш тодорхой бичсэн. Одоогийн Бурхан Халдун гэгдэх уулын өвөрт нэг нуур бий ч Хүрэлхү, Хар Зүрх, Сэнгүр горхи гэх газар ус нь эрдэмтдийн судалгаагаар тэр орчмоос өмнө зүгт 100 орчим км зайтай өнөөгийн Цэнхэрмандалын нутагт байх Өвөр Сэнхэрийн голын эх, мөн Мөнгөнморьтын нутагт байх, Хэрлэнгийн зүүн өмнөөс цутгах Ар Сэнхэрийн буюу Юүдэгийн гол эх орчмыг хэлж буй. Энэ завсарт дээр дурдсан Цагаан чулуут, Жинстийн нуруу, Их Бага Бууралын нуруу, Дэлгэрхаан уул гэх мэт хэд хэдэн салбар уулс, оргилууд бий. Уулын өвөр гэх аваас шууд утгаараа уг уулынхаа яг тулах өврийг нэг хэлдэг. Эсвэл их том ай савыг эзэлсэн нурууны өврийг нэг хэлдэг. Жишээлбэл Алтайн өвөрт буй сумууд гэвэл Алтайн нурууны өвөрт буй Эрдэнэ, Цогт, Цээл, Бугат, Үенч, АЛтай, Булган гэх мэт аль ч сумдыг хэлж болно. Их өргөн уудам нутгийг зааж байгаа хэрэг. Яг оноосон нэг хайрханы өвөрт гэвэл яг тэр уулынхаа өвөрт буйг заана. Аж Богдын өвөрт буй сум гэвэл Алтай сумыг хэлнэ. Мөн Алтай нь Алтайн нурууны ч өвөрт орно. Аж Богд нь Алтайн нурууны нэг саланги нурууны нэр юм. Богд хан уулын өвөрт байгаа аймаг гэвэл Яах аргагүй Төв аймаг болно. Гэх мэтээс үзвэл өнөөгийн Бурхан Халдун гэх энэ уулын яг өвөрт Сэнхэрийн гол, Хүрэлхү байхгүй, харин нэлээд том үргэлжилсэн нурууны өвөрт гэвэл утга нь нийцнэ. /Зураг 2/
-МНТ-ны 115-д Тоорил ван Сэлэнгийн Буурхээрийн тулааны дараа Сэлэнгийн Талхун арлаас /Одоогийн Орхон, Сэлэнгийн бэлчир/ буцахдаа Бурхан халдуныг арлаж, Өхөртү Жубураар дайран, Гачуурт сүвчид, Улиастай сүвчидээр ан хийгээд Туулын Хар түн дэх орноо зорив" гэж бий. Хаа байгаа Сэлэнгийн буур хээрээс хөдөлсөн хүн яахаараа Минжийн голын эхийн тэр их бартааг хэрэн туулж, одоогийн Хэрлэний хойт эхэнд буй Бурхан Халдуныг зоолчихоод, эргээд 90 градус эргэж, замдаа Хийдийн сарьдаг, Хэрхэлүүрийн сарьдаг, Их Бага Оорцог, Шар булгийн сарьдаг, Алтан дуулга гэх мэт олон том уул нуруу, сарьдаг, ус гол, хад бартааг туулаад эргэж, Гачуур, Улиастайн эхээр ав хийдэг билээ гэсэн асуулт гарцаагүй гарна. Улиастай, Гачуурт нь өнөө ч нэрээ хадгалсаар буй. Бас Өхөртү Жубурыг Асралт хайрханаас Шар булгийн сарьдаг хоорондох Туул гол, Тэрэлжийн гол хоёрын эхний ай савыг хэлж буй байж магадгүй гэсэн таамаг бий.
Тэгэхээр дахиад энд нэлээд уудам зайг буюу Сэлэнгийн Талхун арлаас хөдөлсөн аян Хүдэр, Чулуут голуудын эхээр давж Тэрэлжийн эх рүү орон, Асралт, Авханы заагаар явбал Улиастай, Гачууртын эхрүү орчих хамгийн боломжийн бөгөөд бартаа багатай тууш зам юм. Энд тэгэхээр Бурхан Халдун нь бүр хойшоо Асралт хайрхан, түүнээс хойшхи Минжийн хангайн баруун бие орчмын нутгийг ч заана. /Зураг 3/
-Бурхан Халдуныг Гурван мөрний эх гэж эх сурвалжууд олонтаа тэмдэглэсэн бий. Гурван мөрөн гэдэг нь Онон, Туул, Хэрлэн гурав болно. Гэтэл өнөөгийн Бурхан Халдун нь өвөр талаасаа Хэрлэний хотй цутгал болдог Богдын гол, ар талаасаа мөн Хэрлэн мөрний нэгэн хойт цутгал болох Илүүрийн голын эх авдаг уул юм. Онон голын эх бас яг болж чаддаггүй, хойно нь байх Бурхан Халдунаас ч 100 орчим өндөр үргэлжилсэн сарьдаг уулсын араас Онон гол эх авна. Туул голын эх бол бүүр алс хол, дунд нь дээр дурдсан Хэрлэн мөрний хойт цутгалууд болох дөрвөн гол, Минж голын эх, тэгээд Шар булаг, Хэрхэлүүрийн сарьдаг хүрч байж сая Туул мөрний эх болно. Тэгэхээр өнөөгийн Бурхан Халдун нь яавч гурван голын эх болж эс чадна./Зураг 4. Энд шараар тэмдэглэсэн нь Хан Хэнтийн бүс буюу БУРХАН ХАЛДУНЫГ хэлнэ./
Гэх мэт олон мэдээллүүдийг араас нь ишилж үзэх боломжтой.
ХОЁР. Бурхан Халдун дээрх өвөрмөц тогтцыг хүний гараар бүтээгдсэн гэж үздэг. Гэвч байгалийн тогтоц байх магадлал нь илүү. Байгал эх тэр бүү хэл нарийн уранг бүтээж чаддаг билээ. Хүний гараар бүтээгдсэн, эх байгалийн бүтээл хоёр эрхбиш ялгардаг. Өөр хаана ч тэр хүний гараар бүтээгдсэн Чили, Хятад, Хойт Америк гэх мэт томоохон байгууламжууд орчин, ойр хавийнхаа уулс, газрын тогтоцоос дүрс, бүтцийн хувьд онцгой содон байдаг. Харин энэ бүтцийн хувьд ойр уг уулынх нь тогтоц ийм юм гэж харагддаг. Доороосоо бараг 8 шаталсан үетэй. Ийм шаталсан, дээрээ тэгш тагтай болдог уулс Алтайн уулс дотор ч бий. Сайтар анзаарвал Бурхан Халдуны ойролцоох зарим өндөрлөг ч мөн яг ийм тогтоцтой, зарим нь 5, зарим нь 6 үелсэн байгаа. Тэгээд ч Хэнтийн уулс нь нэн эртний өгөршил ихтэй уул шүү дээ. Тэр дээр нь байгаа тамганы дүрс энэ тэр бол саяхан манайхан очиж хийсэн тэмдгүүд...
Яг геологийн мэргэжлийнхэний хийсэн нарийн судалгаа бий эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ тэд эрхбиш нэг зүйлийг хэлж, Шинжлэх ухааны үндэслэлтэй хариу тайлбар хэлэх хэрэгтэй байх аа.
ГУРАВ дахь шалтгаан бол Ерөөсөө Их хааны маань бунхан шарил тийм ил тодорхой байх боломжгүй. Ерөөсөө ч тийн ил тодорхой битгий олдоосой. Нууц байх хэрээр сүнслэг хүчирхэг шинжээ, үнэ цэнээ, сүр хүчээ хадгална, биднийгээ ч ивээнэ. Бас далд учир шалтгаан ч бий. Бидний уламжлалт ёсонд дээдсийн ясыг өндөлзүүлэхгүй гэдэгт зөвхөн нэр алдрыг нь сэвтүүлэхгүй гэсэн утга төдийгүй мөн онго шарилыг нь элдвийн хар дом, хараал жатгаас хол байлгахын тулд чандлан нууцалдаг явдал ч ордог. Бид өнөөдөр шинжлэх ухаанжсан нэртэй энэ мэт зүйлд итгэх, мэдрэх чадвараа алдсанд бас их эмгэнэл бий
Тэгэхээр түүхэн эх сурвалжууд нь жинхэнэ Бурхан Халдун нь Сэлэнгийн Талхун арлаас явахад арлаж болдог, Хэнтийн Сэнхэрмандал, Өмнөдэлгэрийн ард буй Хөх нуурыг өвөрт нь буй гэж хэлж болох Онон, Хэрлэн, Туул гурван мөрний эх болдог уудам том орон зайг заагаад байгаа юм. Тийм уул бол яах аргагүй Хан Хэнтий болно. Монголын Нууц товчооны түүхэн газар зүйн судалгааг 40 гаруй жил хийсэн эрдэмтэн О.Сүхбаатар багштан энэ мэт үндэслэлээр тухайн үед ХАН ХЭНТИЙГ бүхэлд нь Бурхан Халдун гэдэг байсан байж магадгүй гэсэн таамаглал дэвшүүлснийг би хувьд дагаж байгаа. Мөн Хан Хэнтийд Бурхан Халдун нэрт 13 газар бий тухай ч ярьдаг. Өөр олон учир шалтгаанууд бий. Тиймээс өнөөдрийн тахиж буй Бурхан Халдун бол эрт цагийн Чингис хааны
"Өглөө бүр мялааж,
Өдөр бүр өчсүгэй,
Ургын ураг минь
Ухтугай" хэмээн зарлигдсэн тэр хайрхан биш гэж үзэж байна.
Харин Хан Хэнтий хайрхан бүхэлдээ Бурхан Халдун агаад, түүний аль ч оргил, салбар уулын өвөр, ар, энгэр хормойд байсан Бурхан Халдундаа гэж өргөлөө өргөж, Бурхан Халдундаа гарав гэж хэлцэж байсан байж тун магадгүй юм. Яг ганц оргилыг хэлээгүй. Жишээлбэл, Алтайдаа сангаа өргөнө гэхээр ерөөс Алтайн нурууг бүхэлд нь хэлж буй хэрэг. Харин Сутай хайрхандаа гэвэл яг тэр хайрхан уулаа л хэлнэ. Дээдсийн их хориг гэдэг газар нь өөр нэр бүхий газарт ч байж магадгүй. Тэгээд ч тэр бүгдийг дэлгэх хэрэггүй юм.
Одоогийн БУРХАН ХАЛДУН гэгдэж буй тахилгат хайрханы бүтэц бол яах аргагүй онцгой өвөрмөц шүү. Гэхдээ тэнд дээдсийн онго байна гэдэг юу л бол... Зарим нөхөд бүр уулын цээжин гүнд гүн ухаж оршуулсан гээд ном хүртэл гаргасан байв уу даа. Биеэр очиж, сайтар шинжвээс харин ч эсрэг дүгнэлт гарна.
Гэвч эрдэмт мэргэн судлаачид молхи миний саналд учир зүйтэй, баримт нотолгоотой хариу өгвөөс ихэд талархмуй...
Б.Номинчимэд
http://www.zuv.mn/page/newsmore/18106
Бурхан халдун хаана вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани