Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ш.Батхүү: "Эрдэнэт үйлдвэр" Стандарт банкинд төлбөр төлөх шаардлагагүй

Ш.Батхүү: "Эрдэнэт үйлдвэр" Стандарт банкинд төлбөр төлөх шаардлагагүй

 

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс "Жаст групп” ХХК-ийн "Стандарт” банкнаас авсан зээлд "Эрдэнэт үйлдвэр” баталгаа гаргасан асуудлыг шалгаж байгаа. Тэгвэл эл хэргээр цагдах хоригдож буй "Жаст групп”-ийн ерөнхийлөгч асан Ш.Батхүүгийн захидал олон нийтэд ил боллоо. Түүний бичсэн захидлаас Стандарт банкнаас авсан "Жаст групп”-ын зээл болон Арбитрын шүүхийн шийдвэрийг "Эрдэнэт үйлдвэр” биелүүлэх ёстой эсэх талаар тоймлон хүргэе.

"ЖАСТ”-ЫН БАТХҮҮ СТАНДАРТ БАНКНААС ХЭРХЭН ЗЭЭЛ АВСАН ТҮҮХ

"Жаст групп” 2009 онд Стандарт банкнаас 36.0 сая ам.долларын зээл авахдаа зээлийн үндсэн гэрээ болон барьцаа, баталгаануудыг хоёр талын л хооронд хийжээ. Ингэхдээ Стандарт банкны шаардлагын дагуу "үүргийн гүйцэтгэлийг хангуулах”, "Эрдэнэт үйлдвэр” болон "Жаст” группийн хооронд байгуулсан "Зэсийн баяжмал худалдах гэрээний эрх шилжүүлэх” гэрээтэй холбоотой "худалдааны авлагын дансыг удирдах” гэсэн гурван гэрээг "Эрдэнэт үйлдвэр” болон Стандарт банкны хооронд хийх хэрэгтэй болсон байна.

Ш.Батхүү Стандарт банкнаас ирүүлсэн уг гурван гэрээг хийхээр Эрдэнэтийн тухайн үеийн удирдлагатай уулзахад журамд өөрчлөлт орсон учир ийм гэрээнд гарын үсэг зурах боломжгүй гэдгээ мэдэгдсэн байна. "Жаст” компанид дээрх гэрээг байгуулах шаардлагатай байгааг тайлбарлахад ‘‘Эрдэнэт үйлдвэр” санхүүгийн ямар ч хариуцлага хүлээхгүй бол олон жилийн хамтын ажиллагаагаа бодоод хуулийн хүрээнд дэмжихээ илэрхийлжээ.

Харин Ш.Батхүү дээрх гурван гэрээнээс "Эрдэнэт үйлдвэр”-ийн санхүүгийн хариуцлага хүлээсэн заалтуудыг хасаад богиносгосон гурван гэрээг хэсэг хугацааны дараа Эрдэнэтийн хуулийн хэлтэст үзүүлсэн. Тухайн үед "Эрдэнэт үйлдвэр”-ийн хуулийн хэлтсийн даргын албыг хашиж байсан Б.Мөнхжаргал "Эрдэнэт санхүүгийн ямар ч хариуцлага хүлээхгүй гэдэг” заалтыг гурван гэрээнд нэмж оруулаад Ерөнхий захирлынхаа гарын үсгийг авчээ.

Мөн уг гэрээнүүдийг бүртгэн өөрийн хувийг авч үлдээд Стандарт банкны талаас гарын үсэг зурж баталгаажуулсны дараа бүх гэрээнд үйлдвэрийн тамга дарж өгнө гэжээ. Гэтэл Ш.Батхүү өөрт үлдсэн гэрээний хувь дээрээ "Эрдэнэт үйлдвэр”ийн дуураймал тамгыг дарж, бүртгэл хийсэн нүүр болон гарын үсэг, тамгатай сүүлийн хуудсуудыг Стандарт банкнаас ирүүлсэн гэрээтэй солиод сүүлийн хуудаснаас бусад хуудсанд "Эрдэнэт үйлдвэр”-ийн хуулийн хэлтсийн даргын гарын үсгийг дуурайлган зурж, Стандарт банкинд хүргүүлснээр зээл гаргуулжээ.

Энэ зээлийн гэрээнд 2009 онд зээл авснаас хойш дөрвөн удаа нэмэлт оруулж, 2010 онд нэг удаа нэмэлт гэрээ хийсэн аж. Энэ бүх гэрээ дээрх гарын үсэг болон тамга тэмдгүүд хуурамч гэдэг нь мөрдөн байцаах ажиллагааны үеэр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн дүгнэлтээр нотлогджээ. Мөн Лондонгийн Арбитрын шүүхийн явцад Европын хараат бус шинжээчдийн дүгнэлтээр нотлогдсон нь хавтаст хэрэгт багтсан гэнэ.

"ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” АРБИТРЫН ШҮҮХЭД ЯЛАХ МАГАДЛАЛ 99.99 ХУВЬ БАЙСАН

2015, 2016 онуудад болсон Арбитрын шүүх хурлын үеэр хурал даргалагч шүүгч "Эрдэнэт үйлдвэр санхүүгийн ямар ч хариуцлага хүлээхгүй” гэсэн заалттай гэрээний эх гаргаж өгч шинжилгээнд оруулахыг шаардсан байна. Мөн "Эрдэнэт үйлдвэр”-ийн өмгөөлөгч, хуулийн Вэссоц, Тэйлор компанийн төлөөлөгчдөд эх хувь байгаа эсэхийг өөрсдийн нүдээр харж батлахыг хүссэн ч биелүүлээгүй гэнэ. Европын болон Монголын хуулиар шинжээчид дүгнэлт гаргахын тулд зөвхөн эх хувь дээр ажилладаг. Гэтэл "Эрдэнэт үйлдвэр”-ийн зүгээс Лондоны шүүхэд эдгээр гэрээний зөвхөн хуулбарыг гаргаж өгч, "Гэрээ эх хувь олдохгүй байна” гэсэн хариу өгсөн учир Эрдэнэт ялагдаж, үйлдвэрт хамааралгүй их хэмжээний төлбөр төлөх Арбитрын шүүхийн шийдвэр гарчээ.

Стандарт банкинд байгаа Эрдэнэт үйлдвэр санхүүгийн хариуцлага хүлээнэ гэсэн хуурамч гарын үсэг, тамгатай гэрээг үндэслэн анх авсан 51.0 сая ам.доллар дээр Эрдэнэт хариуцлага хүлээнэ, бусад нэмэлтүүд дээр хариуцлага хүлээхгүй гэсэн шүүхийн шийдвэр гарчээ. Харин "Жаст групп” Стандарт банкинд анхны гэрээний эргэн төлөлт 88.2 сая ам.доллар төлжээ.

Үүнээс харахад "Жаст групп” Стандарт банкинд зээлээ бүрэн төлсөн гэж үзэж болох аж. Мөн "Эрдэнэт үйлдвэр” Арбитрын шүүхэд ялах магадлал 99.99 хувь байсан боловч шүүх ажиллагаанд хуулийн байгууллагаас алга болсон гэх хамгийн чухал нотлох баримтаасаа болж ялагдсан гэнэ. Мөн давж заалдах хугацаа дуусаагүй байхад буюу 2017 онд Авлигатай тэмцэх газар шилжиж ирсэн эл хэргийн материал дунд нөгөө алга болсон, олдоогүй гэрээ зх хувиараа байжээ.

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР Ш.БАТХҮҮГИЙН ӨРИЙГ ТӨЛӨХГҮЙ БАЙХ ХУУЛИЙН ГАРЦ БИЙ

Эрдэнэт энэ зээлд хариуцлага хүлээхгүй байх, зээлийн төлбөрийг шилжүүлэхгүй байх хууль зүйн боломж одоо ч бий гэнэ. 1958 онд байгуулсан "Гадаадын Арбитрын байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ба биелүүлэх тухай" конвенцэд Монгол Улс 1994 онд нэгдэн орсон. Уг конвенцийн дагуу Лондонгийн Арбитрын шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд Монголын шүүхэд Арбитрын шийдвэр болон тухайн шийдвэрийг гаргахад үндэслэл болсон материалыг эх хувиар нь ирүүлэхийг хүсэлт гаргах юм байна. 

Ийн Монголын шүүхийн шийдвэрээр баталгаажсан тохиолдолд Арбитрын шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой. Харин Стандарт банкинд байгаа "Эрдэнэт үйлдвэр"-тэй холбоотой гурван гэрээ ирэхэд хуурамч гэдгийг нотлох бүрэн бололцоотой аж. Ингэсэн тохиолдолд "Эрдэнэт үйлдвэр” Стандарт банкинд төлбөр төлөх шаардлагагүй болох юм байна.

СТАНДАРТ БАНКНЫ ЗЭЭЛИЙН АСУУДЛААР УЛС ТӨР ХИЙЖ БАЙНА ГЭВ

Ш.Батхүү захидалдаа "Жаст групп" ХХК-ийн "Стандарт” банкнаас авсан зээлд "Эрдэнэт үйлдвэр” баталгаа гаргасан асуудлыг асуудлыг олон нийтэд санаатайгаар мушгин гуйвуулж ойлгуулан, байдлыг дэвэргэн хурцатгаж, гүтгэлгийн шинж чанартай улс төржүүлж байна.

Мөн олон улсын конвенц, хуулийг судлалгүй тэр өр төлбөрийг төлөх гэж яарч байгаа нь "Эрдэнэт үйлдвэр” болон улсыг хохироох замаар гадаад руу их хэмжээний мөнгө гаргахаар улайрч байна. Мөн энэ асуудлаар далимдуулж улс төрийн ашиг хонжоо олох гэсэн хэсэг бүлэг хүмүүс байх магадлалтай гэжээ.

Б.БИЛГҮҮН

Ш.Батхүү: "Эрдэнэт үйлдвэр" Стандарт банкинд төлбөр төлөх шаардлагагүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

Өнөөдөр, 20:21
Өнөөдөр, 18:15
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

Өнөөдөр, 12:06
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

Өчигдөр, 15:40
Өчигдөр, 09:31
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани