Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Онон хатан ижийгээ хамгаалах цаг боллоо, УИХ-ын гишүүд ээ

 

Онон хатан ижийгээ хамгаалах цаг боллоо, УИХ-ын гишүүд ээБайгалийн үзэсгэлэн төгөлдөр бүрдсэн Гутайн даваа бол Онон голын сав газрын нэрийн хуудсын нэг. Батширээт сумын нутагт байрлах энэ газар алтны хэнээтнүүдийн гарт ороод цөөнгүй жилийг үджээ. Энд гурван компани бий. Хоёр нь шороон, нөгөө нь үндсэн орд. Тодруулбал, шороон ордыг "Айвуун Тэс’’,"Ю энд Би” ашиглаж байсан бол үндсэн орд нь "Гутайн даваа” компанийнх. Нэрээ өөрчилж одоо "Пегматит майнинг” болсон. Үндсэн орд нь ой дотор, шороон орд нь ой модны хажууханд байдаг. Шороон ордыг ашиглаж байсан хоёр компани байнга л нутгийн иргэдийн дургүйцлийг хүргэдэг байжээ. Хаагдаж, нээгдээд цөөнгүй жилийг үдэхдээ тэдний тарьсан балаг их. Олон зөрчил гаргаж байсны улмаас Онон голын цутгал Гутайн гол ширгэх, тасалдахад хүрээд байгаа талаар нутгийн иргэд холбогдох байгууллагуудад удаа дараа мэдэгдэж байсан гэдэг. Нутгийн иргэдийн ярьснаар өмнө нь тэнд өнгийн цэцэгс алаглаж гол горхи урссан үзэсгэлэнтэй газар байсан бол одоо тийм байхаа болсон ажээ. Гутайн даваа дахь хамгийн том зовлон бол алтны үндсэн орд. Битүү ой модонд, бараг уулын орой шахуу газар. "Гутайн даваа” (хуучин нэрээр) компанийнхан алтны нөөцийн тайланг тухайн үеийн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, 3.1 тонн алтны нөөцийг Улсын нөөцийн нэгдсэн санд бүртгүүлсэн байдаг. Ашиглалт явуулахаар төлөвлөх үед нь "Урт нэртэй хууль” батлагдан гарчээ. Алттай газар нь Ойн сан бүхий газар байсан учир тэд "шүлсээ залгиад л” үлдэж. Гэхдээ тэдэнд удалгүй боломж гарч иржээ. УИХ-аас "Урт нэртэй хууль”-ийг шинэчлэн баталж, дагалдах журмыг боловсруулсан байдаг. Ингэснээр "Гутайн даваа” компани дээрх газарт ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хууль эрх зүйн орчин бүрдсэн байна. Тэрнээс хойш тус компанийнхан алт олборлоход шаардлагатай зөвшөөрлүүдийг нэг нэгээр нь авсаар байв. Ордыг далд аргаар ашиглах төслийн ТЭЗҮ хийлгэж 2015 оны аравдугаар сарын 28-ны өдрийн ЭБМЗ-ийн хуралдаанаар батлуулж чаджээ. БОНБҮ-г 2017 оны есдүгээр сард БОАЖЯ-аар батлуулсан бөгөөд 2018 оны уулын ажлын төлөвлөгөөг нь УУХҮЯ баталсан байна. Эндээс харахад Гутайн даваанд алт олборлохоор зэхэж байгаа компанийн ажил хуулийн дагуу, ямар ч асуудалгүй мэт. Харин бодит байдал дээр эргэж харах, бодууштай, заавал шийдэх ёстой олон асуудал байна. "Пегматит майнинг” компанийнхан хамгаалалт гаргаж алтны ордыг өдөр шөнөгүй манаж байна. Одоо тус компани хэний мэдэлд байгаа нь ч тодорхой бус, аргаа барсан нутгийн иргэд бурханд залбираад л сууж байна.

 
АЛТ ЧУХАЛ УУ, БАХАРХАЛ ЧУХАЛ УУ
 
Гутайн даваа Онон голын сав газарт байдаг. Энд яагаад алт ухаж болохгүй вэ гэсэн асуулт зүй ёсоор гарна. Хариулт нь тодорхой. Учир нь энэ сав газар бол эзэн Чингис хаантай холбоотой түүхэн нутаг. Түүний амьдрал, уналт, сэргэлттэй холбоотой олон үйл явдал болсон, бараг музей гэхээр газар. Мянганы суут хүн болох гараагаа энэ л нутгаас эхэлсэн болохоор Онон голын сав газар үгээр илэрхийлэхийн аргагүй үнэ цэнэтэй. Алт ухаж болохгүйн нэг том шалтгаан энэ. Онон голын сав газар зөвхөн их түүхийн гэрч болсон нутаг биш. Байгалийн үзэсгэлэн төгөлдөр бүрдсэн, ховор ургамал, амьтан амьдрах таатай нөхцөл бүрдсэн нутаг. Энд 223 зүйл шувуу бүртгэгдсэнээс 172 зүйл нь нүүдлийн ховор шувууд. Дэлхийд нэн ховор цэн тогоруу үрждэг маш чухал газар. Гадаадын жуулчдын анхаарлыг соронзон мэт татдаг нутаг. Энэ сав газрын гол амин сүнс нь Онон гол. Олон мянган хүний зүрх сэтгэлд Онон хатан ижий нэрээр мөнхөрсөн энэ ариун дагшин голыг бид нүдний цөцгий мэт хамгаалах учиртай. Онон голд 28 зүйл загас амьдардаг бөгөөд дэлхийд ховор тул загасны орон гэр юм. Найман сумын 20 мянга гаруй хүнийг ундаалдаг Онон гол бохирдвол энэ сав газрын экосистем тэр чигээрээ зогсохыг судлаачид анхааруулан хэлж байгаа. Хэрвээ Гутайд алтны олборлолт эхэлбэл энэ аюул шууд хаалга тогшоод ороод ирнэ. Дараа нь харамсаад ч нэмэргүй. Чулуунаас алтыг салгахад баяжуулах үйлдвэр зайлшгүй хэрэгтэй. Хүссэн хүсээгүй цианит натри хэрэглэж таарна.  "Бороо гоулд”-ынх шиг нуруулдан уусгах технологи ашиглаад ч аюулгүй гэх баталгаа байхгүй. Яагаад гэвэл энэ технологи өөрөө эрсдэлтэй. Хорт бодис Гутайн голд орж улмаар Онон голд орохгүй гэх баталгааг хэн ч өгч чадахгүй. Өмнөх гашуун жишээ ч мартагдаагүй байна. Ийм эрсдэл байгааг хэлэхээр "Гутайн даваа” компанийнхан үйлдвэрийг Багануурт барьж магадгүй гэсэн тайлбар хэлж байжээ. Эдийн засгийн ашиг талаасаа ингэх ямар ч  боломжгүй, зардал ихтэйг мэргэжилтнүүд хэлж байна.Үнэндээ бол нутгийнхныг тайвшруулсан хуурмаг яриа төдий. Эсвэл Багануурт бариад Хэрлэн голыг бохирдуулах гэж байгаа юм уу. Бас л болохгүй, хэн ч эсэргүүцэх санал. Уул уурхайн олборлолт явуулахын өмнө нутгийн иргэдийн, орон нутгийн удирдлагын саналыг авах ёстой байдаг. Батширээт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нутагтаа олборлолт явуулахыг дэмжиж тогтоол гаргасан байна. Үүнийгээ ажлын байртай болно, сумын төсөв нэмэгдэнэ гэж тайлбарлажээ. Иргэдийн дуу хоолой жинхэнэ утгаараа гарах ёстой багийн хурал харамсалтай нь инээдмийн жүжиг шиг болсныг иргэд ярьж байна. Онон багийн хуралд цөөн хэдэн хүн ирээд л Гутайд ашиглалт явуулах хэрэгтэй гэсэн санал гаргажээ. Уул уурхайн компанийнхан нутгийн удирдлагатай тулж ажилладаг болсны нотолгоо энэ бололтой. Гэтэл иргэдийн олонхи нь эсрэг байр суурьтай байсан нь тодорхой болов. Учир нь, "Онон Улз голынхон” хөдөлгөөнийхөн Гутайд алт ухахыг эсэргүүцэж байгаа иргэдийн гарын үсгийг багуудаар явж цуглуулсан бөгөөд нутгийн 1200 гаруй иргэн Гутайг хөндөхгүй байх санал гаргаж гарын үсгээ зуржээ. Тэд үндэслэл, иргэдийн гарын үсгийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд 2016 онд илгээсэн ч удалгүй УИХ-ын сонгууль болсноор энэ асуудал мартагджээ. Уул усаа хөндүүлэхгүй гэсэн нутгийн иргэд, мөнгө хэрэгтэй байна гэсэн орон нутгийн удирдлага, ухаад өгье гэсэн алтны компанийн хүсэл Гутайд халз таараад гацсан дүр зураг өнөөдөр бий болжээ. Ийм эгзэгтэй байдалд иргэдийн талд зогсох үүрэгтэй, тэгнэ гэж сонгогдсон УИХ-ын гишүүд нь олдохгүй байгааг нутгийнхан нь хэлж байна. 2016 оны сонгуулийн өмнө тойргийг ярих үед Хэнтий аймгийг эзэн Чингисийн төрсөн нутаг гэсэн тайлбар хэлж байгаад мандатынх нь тоог гурав болгосон билээ. Гэтэл Чингис хааны төрсөн нутагт нь алт ухаж, түүхт Онон голыг эрсдэлд оруулах аюул ирээд байхад гишүүд үүнийгээ мартчих юм. Ядаж ичих нүүр гэж байх ёстой шүү дээ. Хэнтийгээс сонгогдсон гишүүд болох Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ, Д.Гантулга нар таг чиг. Тэд Онон голын сав газрыг цээжээрээ хамгаалах ёстой баймаар. Ер нь тэгэх даалгавар өгч Хэнтийнхэн энэ хүмүүсийг УИХ-д сонгосон биш гэж үү. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ байна. Оюутолгой, "Урт нэртэй” хуулиар имижээ хийсэн тэрээр төрсөн нутагт нь алт ухаж гол усыг бохирдуулах гэж байхад яагаад чимээгүй сууна вэ. "Урт нэртэй” хуулийг хамгаалагч, санаачлагчдын нэг гэгддэг тэрээр зүй нь иргэдээ, нутгаа хамгаалан өөрөө удирдаад тэмцэх ёстой байсан биш гэж үү. Л.Оюун-Эрдэнийн хувьд улстөрийн карьер нь хурдтай өсч яваа залуу хүн. Сүүлийн үед нийгэмд болж бүтэхгүй байгаа асуудлаар дуу хоолойгоо хүчтэй гаргаж олон түмний талархлыг хүлээж байгаа гишүүн. Онон хатан ижийгээ хамгаалах ариун үйлсэд идэвхи санаачилгатай оролцоно гэдэгт Хэнтийнхэн итгэж, найдаж байна. Д.Гантулга гишүүн ч залуу хүн. Алдаж онож явахын оронд Онон голоо ариун дагшнаар нь авч үлдэх үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэвэл нутгийнхан нь ямар их баярлах бол. Монголчуудын амьдрал сайнгүй байгаа, гэхдээ Онон хатан ижийгээ бохирдуулж алт ухахтаа тултал ядарч туйлдаагүй. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат энэ асуудалд анхаарал хандуулж оновчтой тушаал, шийдвэр гаргахыг амьдрал шаардаж байна. Магадгүй Гутайд юу болох гээд байгааг, доод тушаалтнууд нь юу хийж бужигнуулж байгааг сайд мэдээгүй байхыг үгүйсгэхгүй. Асуудал хүндэрвэл сайдын өөрийнх нь нэр хүндэд л муу. Тэгэхээр одоо энэ асуудалд анхаарал хандуулж зангаргаа харуулмаар байна. Хэдхэн жилийн өмнө оросууд хилийн цаана алт ухаж бохир ус нь Ононд орж бөөн асуудал болж билээ. Манайхны хүсэлтээр Оросын эрх баригчид тэр дор нь арга хэмжээ авч компаниудаа хаасан түүхтэй, одоо тэнд алт ухахгүй байгаа. Онон хатан ижийг харийн хүмүүс ингэж хамгаалж байхад бид өөрсдөө алт ухаж бохирдуулна гээд байгаа нь үнэндээ шившиг. Бахархах зүйлтэй байна гэдэг аливаа улсын оршин тогтнохын баталгаа гэж ярьдаг нь учиртай. Үнэ цэнийг нь алдагдуулбал тусгаар улсын нэг багана нурна гэж суутнууд зүгээр ч нэг хэлээгүй байх. Монголчууд сиймхий гээд гэрээ шатаадаггүй, сэгсгэр гээд ээжийгээ сольдоггүй. Онон голын сав газарт алт ухаж болохгүй!
Sonin.mn

Онон хатан ижийгээ хамгаалах цаг боллоо, УИХ-ын гишүүд ээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани