Монгол Улсын Засгийн газар болон "Rio Tinto” группийн хоорондох "Оюутолгой” төслийн санх үүжилтийн асуудлаарх хэлэлцээ гадаадын хөрөнгийн урсгалыг зогсоож, үүнээс улбаалан монгол төгрөгийн ханш түүхэн доод түвшинд хүрсэн тухай нэгэн сангийн менежер өгүүлснийг "Bloomberg” өнгөрсөн баасан гаригт эш татжээ.
"Ийм мухардмал байдлаас шалтгаалж, энэ асуудлыг шийдэгдтэл олон улсын хөрөнгө оруулалт Монгол Улсын хажуугаар зүгээр л өнгөр өөд байна” хэмээн "Mongolia Asset Management”-ийн үүсгэн байгуулагч Майкл Прейс өгүүлсэн байна. Өдгөө нэгж ам.доллар дунджаар 1790 орчим төгрөгтэй тэнцэж буй бөгөөд энэ нь нэг жилийн өмнөх өөс 26 хувиар чангарсан үзүүлэлт юм.
Түүнчлэн "Bloomberg” агентлагийн судалснаар сүүлийн 12 сарын хугацаанд монгол төгрөг Азийн хамгийн муу валютаар тодроод байгаа аж. Төгрөгийн ханш сулрахад гадаадын хөрөнгө оруулалт ч ихээхэн нөлөөлсөн бөгөөд өнгөрс өн жил 54 хувиар буурсан гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал энэ оны эхний хоёр сард 28 хувиар "царцжээ”.
Гадаад валютын нөөцийн үзүүлэлт ч сайнгүй байна. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар 2.4 тэрбум ам.долларын нөөцтэй байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 40 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Төгрөгийн ханш суларснаар барилгын материал, цахилгаан бараа, хувцас, хүнс зэрэг импортын бүтээгдэх үүнүүдийн ханш үлэмж чангарч буй төдийг үй инфляц 12.4 хувьд хүрэхэд гойд нөлөөлжээ.