- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“ХАР АЛТ”-ыг ШАР АЛТ болгосон КУВЕЙТ орон
/Кувейт улс 2018.03.19/
Дэлхийн томоохон улс, гүрнүүдийн өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн бүхий л геополитикийн зөрчил тэмцэл "нефть" буюу бидний нэрлэж заншсан "хар алт” –наас үүдэлтэй байсан гэдэг.
Арга ч үгүй биз. Техник технологи дээд цэгтээ тултаж хөгжиж амжаагүй, бүх зүйлийг цахилгаанаар бий болгох боломжгүй энэ үед газрын тос гэх шатамхай зүйл хүн төрөлхтөний гол хэрэгцээ байсаар байх болно. Ойрын хоёр зуун жилдээ ч энэ байдал хадгалагдсан хэвээр байх болов уу.
Үүнийг батлах нэг баримт нь, Оросын уралын нуруу, Кавказын ай сав дахь газрын тосны төлөө Гитлер цэргээ мордуулж байсан гэдэг. Энэ дайн үнэн хэрэгтээ Гитлер дэлхийг эзлэх хүслээсээ илүүтэй Оросын хойд нутаг дахь маш их хэмжээний нефть, байгалийн хийг өөрийн улсынхаа эзэмшилд оруулахын санаархал байсан гэдгийг дэлхийн олон түүхчид өгүүлдэг юм.
Тэгвэл энэхүү тэмдэглэлд өгүүлэх Персийн булан дахь жижигхэн арал улс болох Кувейт орон ч гэсэн газрын тосноосоо болж дайны хөлд нэрвэгдэж байсан түүхтэй. Гэхдээ тэд зөв бодлого, эрх чөлөөтэй сэтгэлгээнийхээ ачаар өнөөдөр нэг хүнд ноогдох ДНБ-нээрээ дэлхийг өнгөлж явна.
Кувейт улсын хүн амын тоо өнөөдөр 4 сая гаруй болсон байна. Гэхдээ үндсэн хүн ам нь 1.4 саяас хэтрэхгүй бөгөөд тус улсад ажиллаж амьдардаг гадаад иргэдийн тоо 3 сая гаруйд хүрчээ. Газар нутгийн хувьд 20 мянга орчим ам.дөрвөлжин километр талбайтай. Баруун болон баруун урд талаараа Саудын Арабтай, хойд талаараа Ирак оронтой хиллэх бөгөөд зүүн урд хэсгээрээ Арабын тэнгисээр хүрээлэгддэг.
"ХАР АЛТ”-ыг ШАР АЛТ болгосон түүх
Байгалийн баялаг хүссэн хүн бүрт олдоод байдаггүй зүйл. Өөрөөр хэлбэл, өвөг дээдсээс нь өвлөж үлдээсэн тэрхүү орчин тойрон, нутаг дэвсгэрт нь тэр бүр баялаг нуугдаад байх нь ховор.
Нөгөө талаасаа тэрхүү баялагийг хэрхэн жинхэнэ баялаг болгож улс орон, ард түмнийхээ аж амьдралыг өөд нь татах вэ гэдэг хамгийн чухал зүйл юм. Эртнээсээ Португаль, Их Британи зэрэг орнуудын эрхшээлд явж ирсэн персийн булан дахь Кувейт улс хожим 1960 оны эхээр Их Британийн колончлолоос гарч өнөөдрийн эрх чөлөө тусгаар тогтнолоо олж авсан түүхтэй байдаг.
Ингээд газрын тос, байгалийн хий гэсэн байгалийн баялагаа зүй зохистойгоор ашиглаж эхэлсэн боомт хот өдөр ирэх тусам өсөж дэвжсээр өнөөдрийн хэмжээнд хүрчээ. Энэ хугацаанд Кувейт улс "Хар алт”-ны хараал буюу дайны хөлд хүртэл нэрвэгдэж байв. Үүний улмаас хөрш болох Иракийн эзлэн түрэмгийлэлд 1990 онд автаж улмаар долоон сарын дараа АНУ-ын цэргүүд Кувейтийг чөлөөлсөн байдаг юм. Иракийн цэргүүд хот, тосгоныг нь сүйдлэж, газрын тосны цооногуудыг нь бараг бүгдийг нь шатааж, дэлбэлсэн түүхтэй. Гэхдээ дайны хөлд нэрвэгдсэн Кувейт улс туйлын хүнд байдалтайгаар сэргээн босголтын ажлаа эхлүүлсэн ч байгалийн баялагаа зүй зохистой ашиглаж байсныхаа хүчээр маш амархан давж гарсан гэдэг. Тодруулбал, тэд газрын тосны олборлолтоосоо олсон маш их хэмжээний мөнгөн хөрөнгөө тусгайлан байгуулсан санд хуримтлуулж байсан нь сэргээн босоход хэрэг болсон байна. Тус сангийн хөрөнгөнийхөө гуравны хоёроос илүүг нь бараг ашиглаж байж өнөөдрийн Кувейт орон сүндэрлэжээ.
Иракт эзлэгдсэн хэцүү цаг үед нь Иракийг буруутгаж, Кувейтийн талд бат зогсож мэдэгдэл нь гаргасан хамгийн эхний бөгөөд цөөхөн хэдэн орны нэг нь Монгол Улс юм. Энэ цагаас эхлэн хоёр орны харилцаа илт сэргэж, тус улсын Эмир 1995 оноос хойш манай оронд жил бүр зочлон ирдэг уламжлалтай болжээ.
Хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа одоо ч хэвээрээ. Үүний үр дүнд Монгол Улсын хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид Кувейт улстай танилцахаар тав хоног аялалаа. Шинэ цагийн Кувейт улс ямар ч техник, технологи, өндөр барилга, хүний хөгжлийн индексээрээ аль ч улсаас дутахааргүй хэмжээнд хөгжиж чадсан гэдэг нь бидний хэд хоногийн аялалын турш ажиглагдаж байв.
Кувейт бол газрын тосны олборлолтоороо дэлхийд эхний 10-т тогтмол ордог улс. Баялагийн хамааралтай байх нь зарим талаараа баялагийн хараал болж улс орнуудад хүндрэл учруулдаг. Энэ хүндрэлийг л давж гарсан учраас Кувейтүүдийг "Хар алт”-аа "Шар алт" болгож чадсан гэж байгаа юм. Тэд өдөрт 3 сая баррель газрын тос олборлож байна. ОПЕК-аас газрын тосны экспортод нь хязгаарлалт тавьсан байгаа. Энэ хязгаарлалтыг арилгавал өдөрт 4 сая баррель газрын тос олборлоно. Нэг секунд тутамд 600 литр газрын тос олборлодог гэдгийг Кувейтийн газрын тосны компанийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Мухаммед Аль Басри онцоллоо.
Сонирхолтой жишээ дурдвал, Газрын тосны олборлолтын хэмжээг харьцуулж үзвэл, дэлхийн хамгийн өндөрт тооцогддог 832 метрийн өндөртэй, 163 давхар бүхий Бурж Халифа цамхагийг ердөө 27 секундэд, Малайзын хоёр цамхаг гэж нэрлэдэг тус бүртээ 452 метрийн өндөртэй, 88 давхар цамхгийг 15 секундын дотор дүүргэж байна.
Тус улсын батлагдсан нөөц нь 104 тэрбум баррель. Энэ нөөц нь дэлхий дээрх газрын нөөцийн 9 хувь юм байна. Мөн Бургон хэмээх газрын тосны орд нь дэлхийн 4 дэх их нөөцтэй орд аж. Кувейт улс газрын тосны олборлолтын хэмжээгээрээ дэлхийд 11, экспортын хэмжээгээрээ 7-д багтаж байна.
Газрын тосны нөөц нь одоогийн байдлаар 200 жил хэмээн тооцоологдоод байгаа ч газрын тосны үнэ, олборлолтын хэмжээнээс шалтгаалаад яг хэзээ дуусахыг тодорхойлох боломжгүй гэж албаны хүмүүс хэлж байв.
Тэд энэ том салбараасаа орж ирж буй мөнгөө маш зөв зарцуулдаг. "Кувейтийн хөрөнгө оруулалтын сан”, "Хойч үеийн сан” гэж хоёр тусдаа сантай. Газрын тосноос олсон орлогынхоо 10 хувийг "Хойч үеийн сан”-даа байршуулдаг. Энэ сангийнхаа ачаар л өнөөдрийн Кувейт улс, өнөөдрийн Эль Кувейт хотын тэнгэр баганадсан барилга байгууламжууд дайны дараа арав гаруйхан жилийн дотор сүндэрлэн босчээ. Магадгүй газрын баялгаа түшиглэж буй улс орнууд энэ туршлагыг судлаж үзэхэд илүүдэхгүй мэт санагдлаа.
Харин "Хөрөнгө оруулалтын сан" нь олсон орлогоо төсөвт хуваарилаад үлдсэн орлогоо дэлхийн том компанийн хувьцааг худалдаж авах замаар ноогдол ашиг хүртдэг. Тодруулбал, Apple, Microsoft, Torres bank, Mercedes Benz, Wolkiswagen зэрэг томчуудыг энд нэрлэж болох юм.
Булангийн орон дахь ЭРХ ЧӨЛӨӨ
Арабын орнуудын дунд байдаг нэгэн үнэ цэнэтэй зүйл бол шашин. Тийм ч учраас шашин шүтлэгтэй холбоотой элдэв хорио цээр, эрх чөлөөний хязгаар ямагт байсаар ирсэн гэдгийг бид мэднэ.
Тэгвэл энэ "цайз”-д эрх чөлөөний хязгаар нь харьцангүй чөлөөтэй. Өөрөөр хэлбэл, булангийн орнууд дундаасаа хамгийн ардчилсан нь. Эмэгтэйчүүд нь нөхөр болон гэр бүлийнх нь зөвшөөрвөл гивлүүр буюу амны хаалт хэрэглэхгүй байж болно.
Дээрээс нь нэмээд хэлэхэд, олзуурхууштай нэг зүйл нь хэвлэлийн эрх чөлөө байв. Хэмжээт эрхт хаант засаглалтай, парламентын зарчмаар хуулиа тогтоодог уг улсад хэвлэл мэдээллийн байгууллагууд нь эрх чөлөөтэйгөөр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлдэг хэмээн Кувейт улсын Мэдээллийн яамны гадаад харилцааны асуудал хариуцсан дэд сайд Файсхл Лайл Аль-Мутлакетм онцоллоо. Тэрбээр "Засгийн газраас сэтгүүлчдэд элдэв хориг тавиад байдаггүй. Засгийн газар, иргэд нэгнийхээ үзэл бодлыг сонсож, үндэсний аюулгүй байдлаа бодож, хуулиа дээдлэхэд хэвлэл мэдээллийн оролцоо чухал" гэсэн юм. Мэдээж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийнх нь техник, тоног төхөөрөмж нь дэлхийд хамгийн үнэтэй, хамгийн чанартай, хамгийн сүүлийн үеийнх байсан гэдгийг энд тодотгомоор байна.
Өнөөдрийн байдлаар Кувейт улсад нийт 28 суваг байдгийн 21 нь хувийн өмчит телевиз байдаг аж. Үүнд үндсэн суваг, үндсэн сувгийн ll суваг, англи хэл дээр мэдээлэл бэлтгэдэг суваг, үндэсний ассамблей буюу парламентын үйл ажиллагааг дагнан сурвалжилдаг суваг, шашны асуудлаар дагнасан суваг, спортын суваг, соёл урлаг, баримтат киноны сувгууд багтана.
Мөн Кувейтэд ажиллаж, улсын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа гадаад иргэддээ зориулсан мэдээ мэдээллийг ч нэвтрүүлдэг гэдгээ Мэдээллийн яамны мэдээ улс төрийн нэвтрүүлэг хариуцсан туслах сайд Мухаммед бин Нажжи онцолж байв.
Дэлхийн соёлыг тэд яг одоо бүтээж байна
Кувейт улс бидэн шиг эртний түүх, соёл, хот балгадын дурсгал туйлын ховор юм. 1613 онд Кувейт хот байгуулагдсан байдаг. 18-р зуунд Кувейт Энэтхэг, Маскат, Багдадын хооронд худалдааны төв болж, Халебаас Персийн буланд ирэх боомт болж байв. 1775 онд персүүд Басраг бүслэн байлдахад Иракийн худалдаачид Кувейтэд ирж, Кувейтийн тэнгисийн худалдаа, завь үйлдвэрлэлийг хурдацтай өргөжүүлэв. Британийн Энэтхэг худалдааны замыг хамгаалдаг байжээ. Товчоор хэлбэл, алт, сувд худалдаалдаг эртний худалдааны боомт хот гэхээс илүүтэй түүхэн дурсгалын зүйл тун ховор, элс болон далайгаар хүрээлэгдсэн боомт улс юм.
Гэхдээ одоо бол бүх зүйл өөр. Кувейт орон Азидаа төдийгүй дэлхийд тэргүүлэгч хөгжингүй улс болов. Булангийн орнуудаа хөрөнгө мөнгөнөөсөө гадна эрх чөлөө, тусгаар тогтнолоороо илүүрхэж байна. Төр засаг нь нэгэнт санхүүгийн хувьд бусдаас хараат биш болсон учир энэ цаг үе хувь хүний хөгжил, эрдэм боловсрол, эрх чөлөөнд нь илүү анхаарал хандуулж эхэлжээ. Биднийг зочилж очихоос хэдхэн хоногийн өмнө буюу нэг тэрбум гаруй ам.долларын үнэ бүхий гайхамшигтай музей нээлтээ хийсэн байв. Энэ музей нь байгалын үүсэл түүх, сансар судлал, шинжлэх ухаан гээд зургаан танхимаас бүрдэнэ. Музей нээгдсэн өдрөөсөө эхлээд олны хөлд дарагдсан гайхалтай соёлын газар болж чаджээ. Мөн дэлхийн олон орны жуулчдыг татсан цогцолбор болно гэдгийг музейн тайлбарлагчид онцолж байв.
Түүнчлэн 1.9 тэрбум ам.долларын өртөг бүхий соёлын төвийг ч Кувейтчүүд иргэддээ зориулж босгожээ. Энэхүү соёлын төвөө дэлхийн хэмжээний болгох зорилготой бөгөөд ойролцоогоор боинг 747 дөрвийг бүтээх титанаар хийгдсэн байна. Энэхүү соёлын төвд дэлхийн хэмжээний томоохон тоглолт, дуурь, үзүүлбэрүүд болдог аж. Кувейт хотод Үндэсний музей, Саду байшин, Байт Эль-Бадр, Сейфийн ордон, Үндэсний ассамблей, Лалын шашны их сүм, Дайны музей, Шинжлэх ухааны төв зэрэг Кувейтэд зочилсон зочид төлөөлөгч, жуулчдын заавал очих ёстой дурсгалт газрууд бий.
Халамжаас суралцах зүйл ч байна
Газрын баялагаар дэлхийд тэргүүлдэг улсын хувьд олсон орлогынхоо ихэнх хувийг иргэдийнхээ аж амьдралд зарцуулдаг. Өөрөөр хэлбэл, ард иргэдийнхээ амьдралд халамж хэлбэрээр маш их хэмжээний хөрөнгө оруулалтыг зарцуулдаг. Нийгмийн халамж өндөр. Тухайлбал, энд бензин 800 төгрөгний үнэтэй. Халамжийн нэг хэлбэр нь шатахууны үнийг хямд байлгах. Худалдах зөрүү мөнгийг улсаас гаргана. Эмнэлгийн үйлчилгээг үнэ төлбөргүй хүртэнэ. Түүнчлэн гадаадад эмчлүүлэх шаардлагатай бол улсаас зардлыг нь бүрэн даана.
Насанд хүрээгүй хүүхдэд сар бүр, гэр бүл болоход тодорхой хэмжээний мөнгөн тэтгэлэг олгодог. Сарынх нь хэрэглээний мөнгийг нь улсаас газрын баялагийн хишиг болгож өгдөг юм байна. Мөн ажиллах чадвараа алдсан иргэддээ авч байсан цалинтай нь дүйцэх мөнгө олгоно. Нэг өрх айл 4-өөс дээш хүүхэдтэй бол улсаас асрагч авч өгнө. Түүнчлэн залуусын хурим, шинэ байр сууц барихад нь улсаас мөнгөн тэтгэлэг олгодог байна. 2017 оны статистикаар нэг Кувейт өрх улсаасаа жилд 20 мянган ам.долларын халамж авчээ.
Боловсролын систем нь үнэ төлбөргүй байдаг. Сурч байгаа мэргэжлээрээ гадаадад сурах болвол улсаас тэтгэлэг олгоно. Энэ бол Кувейт хүн боловсролын оргилд хүрч, Кувейт улс хөрөнгө мөнгөө ашиглаад дэлхийн хаана ч байхгүй соёлын үнэт дурсгалыг энэ цагт бий болгож байна. Үүнд мэдээж тэнгэр баганадсан өндөр байшингууд ч орно гэдгийг хэлье.
Тэтгэврийн тогтолцоо нь манай улстай ерөнхийдөө төстэй. Гэхдээ мэдээж мөнгөн дүн, зарим нэг давуу талыг эс тооцвол шүү дээ. Энд эрэгтэй, эмэгтэй хүн 55 насандаа тэтгэвэр тогтоолгох эрх нь нээгдэнэ. Харин ээж, аав нь бурханы оронд одвол эрэгтэй хүүхэд нь 28 нас хүртлээ тэтгэврийг нь авдаг, эмэгтэй хүн нь насаараа авах эрхтэй. Гэхдээ хүнтэй суувал авах эрх нь хасагдана. Харин салвал үргэлжлүүлэн авдаг аж. Тэтгэвэрт гарч буй иргэн хамгийн багаар бодоход 4500 ам.долларын тэтгэмж авдаг юм байна.
Энэ бүх халамж зөвхөн уугуул Кувейтүүдэд л хамаатай юм.
Кувейт улс нь зөвхөн өөрийн иргэддээ халамж хүртээхээс гадна манай улсад буцалтгүй болон хөнгөлөлттэй зээл тусламжийг олон удаа үзүүлж байсан юм. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад 78 сая гаруй ам.долларын зээл 13 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн тоо баримт байна.
Кувейтийг Монгол Улстай холбосон хүн бол яахын аргагүй Мутлак Аль-Жиан гэх эрхэм юм. Тэрбээр Монгол Улсад ирсэн хамгийн анхны Кувейт иргэн бөгөөд монголын 21 аймгаар аялжээ. Кувейтэд Монгол Улсын Элчин сайдын яам байгуулагдахаас өмнө гэрийнхээ хашаанд гэр барьж, Монголын Элчин сайд яамны үүргийг гүйцэтгэж байсан аж. Монголын тухай ярих түүний сонирхолтой ярилцлагыг маргааш хүлээн авч уншина уу.
Б.Батчимэг
Кувейт улс
Газрын тосны компани
Музей
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||