- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Б.Ариунсан Оюутолгойтой ингэж холбогддог?!
Сангийн сайд асан С.Баярцогт, "Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, ТЕГ-ын дарга Б.Ариунсан нарыг өчигдөр /2018.4.1./ АТГ-аас баривчилжээ. Тэднийг Оюутолгойн гэрээ болон эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бус шийдвэрээр бусдад давуу байдалд олгосон байж болзошгүй гэх хэрэгт шалгаж байгаа гэж АТГ-ын Олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг мэдээлжээ.
Оюутолгойн асуудлаар огт нэр яригдаж байгаагүй нэгэн хүн баривчлагдсан нь Б.Ариунсан байна.
Гэхдээ Б.Ариунсан Оюутолгойг тойрсон олон асуудалд нэр холбогдчих магадлал бас байгаа бололтой.
Тэрээр Говь-Алтай аймгийн хүн. Улс төрийн харьяаллын хувьд АН-ын, тэр дундаа Алтангадас фракцын гишүүн. Тэр утгаараа өдгөө Ерөнхий сайдын Улс төрийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаа Н.Алтанхуягтай маш ойрхон байдаг. Н.Алтанхуягийг Ерөнхий сайд болоход нь Тагнуулын ерөнхий газрын даргаар томилогдсон гэхээр тэдний итгэлцэл ямар төвшинд байдгийг харуулна.
Харин Оюутолгойн элдэв асуудалтай яагаад холбогддогийг харвал, Б.Ариунсан нь 2009 онд Оюутолгойн гэрээг анх зурагдаж байхад ЭБЭХ-ний дэд сайд байжээ. Сайд Д.Зоригт нь тэр гэрээнд ихээхэн үүрэгтэй оролцсон байдаг. Тэгэхээр дэд сайдын хувьд гарын үсэг зураагүй юм гэхэд тэр гэрээнд ямар нэг байдлаар гар бие оролцсон нь ойлгомжтой. Ерөөс тэр гэрээг байгуулах үеийн зовлон жаргалыг мэдэхийн дээдээр мэдэх хүн болж таарч байгаа юм.
Нөгөөтэйгүүр АТГ-аас гарч ирэх мэдээлэлд Б.Ариунсанг сүүлд байгуулагдсан Дубайн гэрээтэй холбоотойгоор шалгаж байж болзошгүй юм байна.
Дубайн гэрээ байгуулах үед мань эр Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байжээ. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуягийг огцорсны дараа Ерөнхий сайд болсон Ч.Сайханбилэг багаа бүрдүүлэх үедээ 2014 оны арваннэгдүгээр сарын 27-нд Б.Ариунсанг Тагнуулын ерөнхий газрын даргаас чөлөөлөөд шууд Татварын ерөнхий газрын дарга болгосон байдаг. Уг нь тэр үед Н.Алтанхуягийн багт ажиллаж байсан дарга нарыг "үсгүй” арчиж байсан үе. Тэгэхээр Оюутолгойн гэрээний үед нэг танхиимд багтаж, бас Алтангадас хэмээх нэг фракцад байсан С.Баярцогт л түүнийг Татварын ерөнхий газрын даргаар шилжүүлэн томиллоо гэж тухайн үед ярьж байсан юм.
Үүнээс гадна Б.Ариунсанг Татварын ерөнхий газрын дарга болохоос өмнө Оюутолгойн татварын өрийн асуудал босч ирсэн байдаг. 100 гаруй сая доллараас буусаар 30 сая долларын өр болж байснаа Б.Ариунсанг Татварын ерөнхий газрын дарга болсны дараа чуимээ сураггүй болж, нам дарагдлаа хэмээн улстөрчид тэр үед шүүмжилж, тэр нь хэвлэлүүдээр бичигдэж байлаа.
Б.Ариунсангийн намтрыг сонирхвол ннженер геологич, эдийн засагч мэргэжилтэй, доктор (Ph). 1981-1997 онд Барилгын зургийн төв институтэд эрдэм шинжилгээний ажилтан, Барилгын инженер хайгуул, үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний институтэд инженер, ГХ хэлтсийн дарга, ерөнхий захирал, 1997-2000 онд Улсын нийгмийн халамжийн газарт Газрын дарга, 2004-2008 онд УТЕГ-т дэд дарга, 2008-2012 онд ЭБЭХЯ-ны дэд сайд, 2012-2013 онд Тагнуулын ерөнхий газрын дэд дарга, 2013-2014 онд Тагнуулын ерөнхий газрын дэд дарга, 2014 оны арваннэгдүгээр сарын 27-ноос 2015 оны арванхоёрдугаар сарын 25-ныг хүртэл Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байжээ.
Эх сурвалж: www.polit.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||