- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Н.Уртнасан: Бурхан Халдун уул дэлхийд ганцхан, тэр нь Монголд байгааг ЮНЕСКО баталсан
"Зууны мэдээ сонин” "Нууц товчооны нууцаас” буландаа Улаанбаатар Эрдэм их сургуулийн эрдэмтэн, багш нарын ярилцлагыг цувралаар хүргэж байгаа билээ. Тус сургуулийн багш, судлаачид Монголын нууц товчоо”-г судалж, эрдэм шинжилгээний дорвитой бүтээлүүд туурвисан. Сургалт-судалгааг хослуулснаар сургалтын чанарын гол үзүүлэлт болдог аж. Энэ удаа тус сургуулийн зөвлөх багш, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Уртнасантай ярилцсан юм.
Манай сургууль нийгэм, эдийн засаг, техник, сэтгүүлзүй гээд хэд хэдэн салбартай, өөр, өөрийн өнгө аястай сургалтын аргууд хэрэглэдэг. Төгсөгчдийн 90 гаруй хувь ажлын байраа төвөггүй олчихдог, иймд хүүхэд, залуус элсэн орох сонирхолтой байдаг. Багш нарын 40-50 хувь нь эрдэмтэн, доктор, профессорууд. Тэр дотор "Монголын нууц товчоо”-г судалж, дорвитой бүтээл бичиж, нийтлүүлсэн эрдэмтэн, судлаач цөөнгүй. Сургалтын чанар багш нарын ур чадвараас хамаарна гэж үзэхэд багш нарынх нь 40-50 хувь судлаач, эрдэмтэн, докторуудтай сургууль цөөхөн байх аа.
Хамгийн сүүлд Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилга шүтлэгтэй газар нутгийн өвийн номинацийг бичиж, 2015 онд дэлхийн өвд бүртгүүллээ. Миний судалгааны гол нь Бурхан Халдун уул руу чиглэсэн. Түүхийн үүднээс Бурхан Халдун уул мөн гэдгийг тогтоож, дэлхий дахины онцгой үнэ цэнэтэй уул гэдгийг баталсан. Дэлхийн өвд баримттай, нотолгоотой дурсгалыг бүртгэж авдаг.
Иймд Бурхан Халдун уул бол эртнээс монголчууд тахиж ирсэн уул гарцаагүй мөн гэдгийг баримтаар нотолж гаргаж тавьсан. Үүнд түүхийн эх сурвалжууд онцгой чухал ач холбогдолтой байсан. Түүний дотор Бурхан Халдун уул энэ мөн, дэлхийн түүхэнд ийм үнэ цэнэтэй гэдгийг "Монголын нууц товчоо” зохиол бараг 50 хувийг нь баталж өгсөн. Яагаад гэвэл, "Монголын нууц товчоо”-нд энэ уулын тухай нийт 27 удаа дурдсан байдаг.
Орхоны хөндийн соёлын өвийн дурсгалт газрыг дэлхийн өвд бүртгүүлэх үндэслэлийг гаргаж бүртгүүлсэн
Бурхан Халдун уулыг эртнээс нааш тахилга шүтлэгтэй гэдгийг яаж батлав гэвэл "Монголын нууц товчоо”-нд Чингис хаан өөрийн биеэр Бурхан Халдун ууландаа мөргөж, монголчууд, үр хойчис өглөө бүр, өдөр бүр мөргөж тахиж шүтэж бай гэж захисан ганц уул шүү дээ. Түүнийг 27 удаа дурдсан эх зохиол дотор мөн олон түүхэн газрын нэр дурдагдсан. Хэрлэн, Онон голын тухай бас олонтаа дурдсан. Бурхан Халдун уулыг уг зохиолд Гурван голын эхэнд байдаг гэсэн нь бий. Тэгэхээр дэлхийн өвд бүртгүүлсэн Бурхан Халдун уул бол гарцаагүй Чингис хааны тахиж шүтэж, зарлигдсан уул мөн гэдгийг "Монголын нууц товчоо” баталж байгаа юм.
Бурхан Халдун уулыг шүтэж, хойч үед ч шүтсээр ирсэн шүтлэгийн гол хэрэглэгдэхүүн овоог тэнд босгосон нь бас нэг нотолгоо. Дунд овоон дээр түүхийн эх сурвалжид, тодруулбал, Чингис хааны ач хүү Бурхан Халдун уулыг шүтээн болгож, тахилын сүм босгосон гэж гардаг. Тэгвэл Дунд овоон дээр тахилын сүм байсан ул мөр, сүмийн дээврийн шавар ваарны хэлтэрхий, туурьны үлдэгдэл байдаг нь бас нэг баталгаа юм.
Ч.Үл-олдох
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||