Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Рио-Тинтогийнхон Швейцарийн прокуроруудад хүртэл нөлөөлөөд эхэллээ

 

Рио-Тинтогийнхон Швейцарийн прокуроруудад хүртэл нөлөөлөөд эхэллээТөр, нийгэм нь хөгжсөн, шударга ёс гэгч зүйл жинхэнэ утгаараа тогтож яваа Швейцарь Улсын хуулийн байгууллага манай оффшорчин С.Баярцогттой холбоотой мэдээллийг гаргахад Монголчууд нийтээрээ талархан хүлээн авч, итгэж байсан цаг дэндүү саяхных.

Энэ мэдээлэл дан ганц С.Баярцогт гэлтгүй Оюутолгойн гэрээ болон бас бус зүйлээр тэндээс хувь хүртсэн манай 50 орчим улстөрчийг сандаргав. Нөгөө талдаа Оюутолгойн орд газраас асар их мөнгө хийж буй Рио-Тинтогийнхон "доороо дусагнаж” байна.

Рио-Тинтод Оюутолгойгоос олзоо чимээгүйхэн, богино хугацаанд аваад гарах сонирхол бий бөгөөд аль болох хугацаа хожсон үйлдэл л хийж байна. Монгол орны өмнөд хэсэгт Оюутолгой яаж даам гарч, баялгууд давуу эрхээр хараа хяналтгүй хил давж байгааг харсан ямар ч монгол хүний зүрх эмтэрнэ.

Хэзээ ч хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж буй компани сандарч тэвддэггүй л байхгүй юу. Хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж, татвараа шударгаар төлж, хараа хяналтан дор байгаа бил үү.

Анхлан гэрээн дээр тусгасан цахилгаан станц барьж, тэндээсээ эрчим хүчээ хангана гэсэн юу болов. Гэрээ байгуулснаас 10-иад жилийн дараа станцаа барина барихгүй хэмээн Монголын төртэй үзэлцэж эцэст нь бууж өгч барихаар болж байх шиг байна.

Эрдэнэтийн уурхайг түшиглэн ямар сайхан хот босч, ажлын байрууд бий болцгоов. Гэтэл Оюутолгойд хэзээ ч нүүгээд явахад бэлэн отрын айл шиг хэдэн сэндвичэн "барилгас” л барьснаас өөрөөр яаж гийгүүлэв.

Угаасаа Монголын баялгийг зөөж, орлого олж байгаа юм чинь татвараа төлөх ёстой. Түүнээс биш бид авах ёсгүй зүйлээ аваад сууж байгаа улс биш.

Оюутолгойгоос даанч гомдмоор цөөхөн хувийн татвар авч байж, том татвар төлөгч гэж хэлээд сууж байгаа Монголын улстөрчдийг харахаар дэндүү юм үзээгүй, ичиж үхмээр шүү.

Англи-Австралийн хамтарсан Рио-Тинто групп нь дэлхийд гарын таван хуруунд багтах цөөн хэдэн аварга том үндэстэн дамнасан корпораци бөгөөд үүний ард дэлхийг доллартай нь хамт хянаж бас захирч байдаг гэх Ротшильдынхэн байдаг гэж манай улстөрчид ярьсан байдаг.

Тэгвэл энэ том "аварга могой”-нд дэлхийд хоёрт бичигдэх үнэтэй баялгаа бүхлээр нь залгиулж, "баялгийн хараал” гэгч зүйлийн сонгодог тод жишээ болж буй Монгол Улс Оюутолгойн гэрээ байгуулагдахтай зэрэгцээд улстөрчид нь гадаадад нууц данстай болж, түүнд нь асар их мөнгө орсон дэндүү ойлгомжтой зүйл байхад юу ч хийж чадахгүй дүлэгнэж байна.

Оюутолгойгоос ороогүй юм бол хаанаас авсныг нь яагаад хэлүүлж чаддаггүй яасан дорой Төр гэхээрээ ийм байдаг юм. Манайх шиг ийм, бүүр нэг мордохын хазгай Төр Монголоос өөр хаана байна.

Хэрвээ асуудал дэгдэж, манай хэдэн улстөрчдийг авлигадаж байгаад гэрээ байгуулсан нь тогтоогдвол Рио-Тинтогийнхон Оюутолгойг алдана.

Тиймээс хууль эрхзүйн тал дээр нь тоглолт хийгээд эхэллээ. Тухайлбал, Оюутолгойн гэрээг байгуулахтай зэрэгцээд шахуу Сангийн сайдын дансанд их хэмжээний мөнгө орсон байна. Энэ мөнгө уул уурхайн компаниас шилжүүлсэн байх магадлалтайг шалгаж байна гэсэн мэдээллийг Швейцарийн прокурорууд өгч байсан. Тэгвэл Швейцарийн прокурорууд уул уурхайн компанийн авлига өгсөн гэх асуудалд Рио-Тинто холбоотойг батлах нотлох баримт олдсонгүй гэсэн тайлбарыг өглөө. Энэ чинь хэлсэн үгнээс буцаж, дэндүү ойлгомжтой зүйлээс хууль эрхзүйн аргаар бултаж байгаа хэрэг биш гэж үү.

Одоо манайхан өөрсдийн боломж бололцоогоороо "Оюутолгойн гэрээнээс С.Баярцогт болон түүний нөхөд авлига авч, түүнийгээ оффшорт хийсэн” гэдгийг батлах үлдлээ. Туйлын ойлгомжтой зүйлийг нотолж, Швейцарь болон бусад оронд харуулж, хэвлэлийн хурал хийгээд Монгол илрүүлж чаддаггүй юм хэмээн маасайтал инээх нөхдүүдийн гэм бурууг нь хүлээлгэх цаг нь болсон бус уу.

Энэ хэрэг бүр даамжирвал жил болоод л шахуу Оюутолгойн удирдлагыг сольдог Рио-Тинтогийнхон "Тэр нөхөр хийсэн. Бид биш” гэх бололтой. Учир нь, Швейцарийн прокуророос хийсэн мэдэгдэлд Рио-Тинто ямар ч буруугүй гэх нь холгүй зүйл бичигдэж, "Туркойз Хилл”, "Айвенхоу Майнз” гэх нэрнүүд дурдагдаж, ерөнхийдөө тийш нь чихэх маягтай хариуцлагаас бултсан байдал ажиглагдсаныг нуух юун.  

Caaknews.mn
Рио-Тинтогийнхон Швейцарийн прокуроруудад хүртэл нөлөөлөөд эхэллээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани