Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

С.Баярцогтын хамсаатан Хятадын давхар иргэншилтэй, Монголын нэртэй бизнесмэн хүн хэн бэ?

 

С.Баярцогтын хамсаатан Хятадын давхар иргэншилтэй, Монголын нэртэй бизнесмэн хүн хэн бэ?Оюу Толгойн 2016 оны техникийн тайлангаар Оюу Толгой 24 орчим сая тонн (51.5 billion pounds) зэсийн, 1020 гаран тонн (36.0 million ounces) алтны нөөцтэй гэнэ. ОТ 2025-2030 онд жилд 560 мянган тонн зэс олзворлох аж. Mongolian Mining Journal-ны 2013 оны мэдээгээр 31.1 сая тонн зэс, 1328 тонн алт, 7601 тонн мөнгө, 81600 тонн молибдений нөөцтэй аж. Монголын эрх баригчдын мэдэгдэж буйгаар 2032 хүртэл Монгол дивиденд ашиг хүртэхгүй. Швейцарын Ерөнхий Прокурорын Газар (The Office of Attorney General) ОДООГООР Рио Тинтог авилгын асуудлаар шалгаагүй байгаа аж.

Баярцогт Швейцарийн нэгэн банкинд 2008 оны 7-9 сарын хооронд данс нээж 2008.09.30-ны өдөр 8.2 сая евро хүлээн авсан байна. Зэс, цинкийн уурхайд хөрөнгө оруулж гаршсан Хятад улсын нэгэн иргэний эзэмшдэг нэгжийн данснаас уг мөнгө Баярцогтын дансанд орсон гэдгийг Швейцарын шүүхийн шийдвэр харуулж байна. Гэтэл Баярцогт Монголын нэгэн нэртэй бизнесменээс мөнгө зээлсэн гэсэн. Нэргүй, хэн болох нь нууц! Уг нь Баярцогтын гэмгүйг нотлох гэрч нь! Монгол, Хятад 2 улсын иргэншилтэй тэр Монголын нэртэй бизнесмэн хэн бэ?

Уг нь анх Баярцогт 4 найзтайгаа нийлж 1 сая доллар босгож уг дансандаа хийсэн гэж байв. Ойролцоогоор 200 мянга нь Баярцогтынх гэсэн үг. 4 найз нь хэзээ ч гарч ирээгүй. Тэд улстөрч биш, бизнесменүүд. Гэхдээ тэд нэг нь ч гарч ирээгүй. Бодвол хар тамхи, хүн худалдаалах, терроризм санхүүжүүлэх зэрэг бизнес хийдэг юм шиг. Үгүй бол тэдэнд нуугдах ямар ч шаардлага байхгүй. Баярцогтод харин тэднийг нуух биш нэрлэх шаардлага байсан. Гэмгүйг нь гэрчлэх гэрчүүд шүү дээ. Гэтэл Баярцогт гэрчүүдээ бүгдийг нь хав дарсан! Бас тэр 1 сая долларыг шилжүүлсэн баримт ч байхгүй. Бас л гэмгүйн гэрч! Гэтэл Баярцогт хав дарж 200 мянган доллар "хошногодож” Монгол, Швейцарын хилээр нэвтэрсэн болж таарсан!

Одоо бол Баярцогт дансандаа 10 саяыг Монголын нэртэй "нэргүй" бизнесменээс зээлж хийсэн. Гэхдээ 1 сая нь Баярцогтынх болов. Бас л гэмгүйг нотлох гэрчээ хав дараастай! 9 сая нь Хятадын (Монголын) иргэн зэс, цинкийн бизнес эрхлэгчээс орсон. 1 саяын баримт? Бас "хошногодсон" болох уу? Үүнийг худлаа ярих, хууран мэхлэх гэдэг бус уу? Худал ярьж, хууран мэхлэн нууж байгаа мөнгө ямар учиртай мөнгө байх вэ? Хууль ёсны мөнгийг нуух шаардлага бий юу? Хууль бусд хулгай, луйвар, хээл, хахууль ордог бус уу? Итгэл хүлээлгэж, эрх бариулахад эрхийг нь аваад итгэл хүлээлгэсэн хүмүүсийнхээ эсрэг гадны этгээдтэй нийлж (хуйвалдах гэдэг) ажиллахыг, итгэсэн эрхийг нь урвуулан ашиглахыг Монголоор юу гэдэг вэ? Миний мэдэх хэлэнд үүнийг УРВАХ гэдэг шиг! Та нарын хэлэнд юу гэдэг вэ?

Бас хулгай, луйвар, хээл, хахууль гэмт хэргийг харсан ч хараагүй мэт, үзсэн ч үзээгүй мэт царайлах, тэр бүү хэл нуун дарагдуулах, халхлан хаацайлахыг юу гэдэг юм бэ? Тэгж байгаа хүмүүсийг хэн гэдэг юм бэ? Бас миний мэддэг хэлээр Баярцогтын үйлдэл УРВАХ мөн бол урвалтыг, урвагчыг харсан ч хараагүй, үзсэн ч үзээгүй мэт царайлах, тэр бүү хэл нуун дарагдуулах, халхлан хаацайлахыг юу гэдэг юм бэ? Тэгж байгаа хүмүүсийг хэн гэдэг юм бэ?

Одоо та бүхэн хар! Оюу Толгой хэний асуудал байна? Рио Тинтогийнх уу? Баярцогтынх уу? АТГ-ынх уу? Монголын төр гэх барих биегүй, чичлэх нүүргүй хоосон ойлголтынх уу? Эсвэл та бидний хэн болохын, хүн үү, "хүнэнцэрүүд үү" гэдгийн асуудал бус уу? Хүнд л зөвхөн эрхэм нэр, төр, алдар гэж байдаг бус уу? Монголчуудад тийм юмны үнэр байна уу? Оюу Толгойн асуудал энэ бус уу? Энэ таны, чиний, миний, та бидний хэн болохын асуудал биш үү?

 

Lhamsuren Munkh-Erdene


С.Баярцогтын хамсаатан Хятадын давхар иргэншилтэй, Монголын нэртэй бизнесмэн хүн хэн бэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани