- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Г.Ганболд: "Эрдэнэс Монгол" компани "Багануур"-ын өрийг ирэх дөрөвдүгээр сард дарна
Засгийн газраас Төр, хувийн хэвшлийн хаврын хэлэлцүүлгийг зохион байгуулж, "Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-оо тодорхойлсон. Энэ үеэр "Эрдэнэс Монгол” компанийн санхүү эрхэлсэн дэд захирал Г.Ганболдтой ярилцлаа.
-"Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг хөрөнгийн зах зээл дээр арилжаалах талаар Засгийн газрын шийдвэр гарсан. Үүний дагуу энэ сарын 1-нд 1072 ширхэг хувьцааг "Эрдэнэс Монгол” болон "Эрдэнэс-Тавантолгой” компанийн баланст бүртгэсэн. Хэзээнээс хөрөнгийн зах зээл дээр гарах вэ?
-Хөрөнгийн зах зээл дээр гаргахын өмнө бэлтгэл ажил хийх ёстой. Бэлтгэл ажлыг нь хийгээд явж байна. Аль болохоор энэ ондоо дотоодын хөрөнгийн зах зээл дээр гаргах бодолтой байна. Одоогоор "Би Ди Сек” үнэт цаас, брокерын компанитай анхан шатны хамтын ажиллагааны гэрээ хийсэн. Хувьцааны нэрлэсэн үнэ 933 төгрөг байгаа. Ямар нэгэн байдлаар хоёр дахь зах зээл дээр гарлаа гэж бодоход 933 төгрөгөөс доош ханш нь унаж магадгүй.
Тиймээс "Эрдэнэс Монгол”, "Эрдэнэс-Тавантолгой” компанийн зүгээс эрсдэлүүдийг тооцож үзээд аль болохоор ханш унахгүй байх тал дээр арга хэмжээ авч ажиллана. Ямар ч байсан 1,072 хувьцааг "Эрдэнэс Монгол” болон "Эрдэнэс Тавантолгой” компанийн балансан дээрээ бүртгэсэн. Энэ нь баталгаажсан гэсэн үг. Бид удахгүй иргэдэд төчнөөн ширхэг хувьцаа байна гэдгийг зарлана.
-Хэзээ зарлах вэ?
-Ажлын хэсэг гарчихсан байгаа. Дүгнэлт удахгүй гарна. Ирэх дөрөвдүгээр сараас эхлээд энэ ажил өрнөнө.
-Монгол Улсын иргэд ’’Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааны 20 хувийг эзэмшиж байгаагийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хуралд суух эрхтэй юу?
-Хувьцаат компаниуд жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ны дотор тайлангаа гаргаж, хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийх үүрэгтэй. "Эрдэнэс-Тавантолгой” хувьцаа эзэмшигчдийн хурлаа ирэх сард хийнэ. 1,072 ширхэг хувьцааг өмнө нь баланс дээр бүртгээгүй шалтгаан нь компани өөрөө алдагдалтай ажиллаж байсантай холбоотой.
Дээр нь маш их өр, төлбөртэй байсан. Тиймээс хувьцаагаа хөрөнгийн зах зээл дээр гаргасан тохиолдолд ханш унах магадлалтай байсан. Одоо өргүй болсон учраас компанийн үнэлэмж сайжирсан. Хоёрдугаарт, хувьцаа эзэмшигчдийг саналын эрхтэй, эрхгүй гэдгийг хэлэх боломжгүй. 2010 онд гарсан Засгийн газрын тогтоолоор хувьцаа эзэмшигчдийг саналын эрхгүйгээр тогтоосон байдаг. Гэхдээ иргэд хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох бүрэн боломжтой.
-"Эрдэнэс Монгол” компани нээлттэй хувьцаат компани болох боломжтой юу. "Багануур”, "Шивээ овоо” ХК-ийн хувьцааг хөрөнгийн зах зээл дээр гаргах сураг байсан?
-"Багануур”, "Шивээ овоо” ХК-ийн хувьцааг хөрөнгийн бирж дээр гаргах төлөвлөгөөтэй байгаа. Мөн Эрдэс баялгийн бирж байгуулна. Бид стратеги төлөвлөгөөгөө боловсруулж байгаа. Бидэнд гадаадын зөвлөх томоохон компаниуд тусламж үзүүлж байна. Ингээд бид стратеги төлөвлөгөөгөө боловсруулсны үндсэн дээр нээлттэй хувьцаат компани болох бололцоотой. Одоогоор төрийн мэдлийн хувьцаа эзэмшигч толгой компани хэлбэрээр явж байна.
-"Эрдэнэс Монгол” компани өнгөрсөн жил хэр ашигтай ажилласан бэ. Энэ жил хэрхэн ажиллахаар төлөвлөсөн бэ?
-2017 онтой харьцуулахад ялимгүй ашигтай ажиллана. Өнгөрсөн онд 1.4 их наяд төгрөгийн ашигтай ажилласан бол энэ онд 1.5 их наяд төгрөгийн ашигтай ажиллана гэж төлөвлөсөн. Ойролцоогоор 450 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэсэн тооцоотой байгаа. Өнгөрсөн онд 960 орчим тэрбум төгрөгийн зардлаас 320 тэрбум төгрөгийн татвар хураамж шимтгэл төлж, урьдчилсан байдлаар 440 орчим тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.
"Эрдэнэс-Тавантолгой” компанийн тухайд баруун Цанхийн уурхайн амнаас нүүрсээ 71.5 ам.доллараар борлуулж эхэлсэн. Зүүн Цанхийн уурхай "Чалко” компанийн өрийг төлөхөд гал үүрэг гүйцэтгэсэн. Нийтдээ энэ компанийн хувьд 2017 онд урьдчилсан байдлаар 1.2 их наяд төгрөгийн орлоготой ажилласан. Зардал нь 754 тэрбум төгрөг. Цэвэр ашиг бол 400 гаруй тэрбум төгрөгт хүрсэн. Татвар хураамжаар 278 тэрбум 400 сая төгрөг улсад төвлөрүүлж ажилласан байна.
-"Эрдэнэс Монгол” компани менежментээ сайжруулж, үнэлгээ хийлгэхийн тулд Азийн хөгжлийн банктай хамтран төсөл хэрэгжүүлж байгаа талаар та илтгэлдээ танилцуулсан. Үнэлгээ хийлгэснээр ямар ач холбогдолтой юм бэ?
-Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд үйл ажиллагаа сайжирна. Үүний хүрээнд охин болон хараат компаниуд болох "Эрдэнэс-Тавантолгой", "Шивээ-Овоо”, "Эрдэнэс-Оюутолгой", "Мон-Атом”, "Багануур”-т бизнесийн үнэлгээ хийнэ. Дэлхийн томоохон чадварлаг компаниуд үнэлгээ хийхээр өрсөлдөж байгаа. Ингээд шалгарсан олон улсын үнэлгээний компани манай охин болон хараат компаниудын бизнесийн үнэлгээг хийх юм. Хоёрдугаарт, "Эрдэнэс Монгол” болон "Эрдэнэс-Тавантолгой”-д олон улсын чанар стандарт ISO-r нэвтрүүлж байгаа.
Энэ нь хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө босгоход ач холбогдолтой. Мөн ордын үнэлгээг эхлүүлнэ. Цаашлаад гадаадын зах зээл дээрээс хөрөнгө татах үйл ажиллагааг эхлүүлнэ. Ер нь компанийн үнэлгээ 4.5 тэрбум ам.доллараас өндөр гарч ирэх магадлалтай. Яагаад гэвэл 4.5 тэрбум ам.доллар гэдэг нь Цанхийн зүүн, баруун ордынх шүү дээ. Гэтэл цаана нь зургаан лиценз байгаа. Үүнийг бүгдийг нь үнэлүүлбэл долоон тэрбум ам.долларт хүрэх болов уу, гэж бодож байна.
-Багануурын уурхайд лицензийн маргаан үүсээд байгаа. Тус уурхай "Алтайн гянт” гэх компанийн мэдэлд очих эрсдэлтэй байгаа шүү дээ. Энэ асуудал юу болж байгаа вэ. Дээрээс нь Багануурын уурхай маш их өртэй юм билээ. Үүнийг толгой компанийн зүгээс хэрхэн шийдвэрлэх вэ?
-АМГ-тай лицензийн асуудлыг ярьж байгаа. Зөв зүйтэй шийдвэр гарах байх гэж бид найдаж байна. Ингээд маргааны асуудал шийдэгдсэний дараа Засгийн газрын 100 дахь тогтоолыг хэрэгжүүлж, хөрөнгө босгож, Багануурын уурхай дээр үүссэн хүндрэлтэй асуудлуудыг шийднэ.
Дашрамд дурдахад, "Эрдэнэс Монгол” нэгдлийн зүгээс "Багануур” компанид учирч байгаа санхүүгийн хүндрэл бэрхшээлүүдийг өөрийн хөрөнгөөс шийдэх боломжтой гэсэн дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл, улсаас мөнгө авахгүйгээр "Эрдэнэс Монгол” нэгдэл хөрөнгийн асуудлыг шийдвэрлэнэ.
-Хэзээ шийдвэрлэх вэ?
-Ирэх дөрөвдүгээр сард шийдчихнэ.
-"Шивээ-Овоо” компанийн санхүүгийн нөхцөл байдал ямар байгаа вэ?
-Энэ компанийн хувьд нөхцөл байдал боломжийн байна. "Багануур” болон "Шивээ-Овоо” уурхайд ажлын хэсэг гаргаж, дүгнэлт гаргуулсан. Үйл ажиллагаа, удирдлага, технологийг сайжруулах тал дээр анхаарна. 2020 гэхэд үйл ажиллагаа нь тогтворжино гэж найдаж байгаа. Төлөвлөгөөг дөрөвдүгээр сараас эхлээд хэрэгжүүлээд явна.
-Ер нь төр уул уурхайн олборлох үйл ажиллагаанд хэрхэн оролцох ёстой байдаг юм бэ. Хувь эзэмших нь зөв үү. Монголын төр "Оюутолгой”-н 34, "Эрдэнэс-Тавантолгой”-н 80 хувийг эзэмшдэг шүү дээ?
-Засаглалын талаар дэлхийн хэмжээнд корпораци, холдингуудыг судалж үзэж байгаа. Үүн дээр хоёр зүйлийг хэлье. Сингапурын томоохон уул уурхайн компаниуд хуулиараа хамгаалагдсан байдаг. Гэтэл манайд засаглал яривал хуулиуд нь зөрчилдөөд эхэлнэ. Хоёрдугаарт, орлогын удирдлага асуудалтай. Үүнд бусад орнууд бие даасан бодлоготой байдаг.
Манайд төрийн оролцоо өндөр байдаг. Дэлхийн хэмжээний томоохон компаниуд 100 хувь хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг. Ер нь манай стратегийн ордуудад төрийн төлөөлөл өндөр байдгийг өнгөрсөн үйл явдлууд харуулсан шүү дээ.
-"Эрдэнэс Монгол” компани дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах тал дээр ямар ажил хийж байгаа вэ?
-Бидэнд хөрөнгө татах шаардлага тулгарсаар ирсэн. Хөгжлийн банк Монгол Улсын томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх үүрэг хүлээдэг. Харин "Эрдэнэс Монгол” компани томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Энэ үүргийн хүрээнд үйл ажиллагаагаа нэгтгэх шаардлага бий болсон. Анхны хэлцлүүдээ хийж эхэлсэн. Гадаадын хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгө босгож, хөрөнгө оруулалтын нэг, хоёр, гурав гэсэн сан байгуулна.
Нэг нь уул уурхай, эрчим хүч, зам тээвэр. Хоёр дахь сан нь сэргээгдэх эрчим хүч, усны менежмент, тээвэр, хог хаягдал. Гурав дахь сан бол газар тариалан, мал аж ахуй. Энэ гурван санг байгуулахаар зорин ажиллаж байна. Төслүүд нь байна. Хэрэгжүүлэх баг бүрэлдэхүүн менежмент нь байгаа. Хөгжлийн банкны хувьд хөрөнгө оруулалтын санд 1.5 тэрбум ам.доллар татах бүрэн боломжтой болж байгаа.
Бид 2018-2022 онд "Эрдэнэс-Тавантолгой”-н олборлолтыг нэмэгдүүлэх, "Шивээ-Овоо”-г түшиглэсэн цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх, алт олборлолт, газрын ховор элементийн чиглэлээр охин компанийн үйл ажиллагааг эхлүүлэх, Гашуунсухайтын боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын ачаа эргэлтийг нэмэгдүүлэх, авто зам, төмөр замын дэд бүтцийг байгуулах зэрэг ажлуудын хийхээр төлөвлөж байна.
-Өнгөрсөн жилийн долоодугаар сараас эхлээд Гашуунсухайт чиглэлийн авто замын гаралт муудсан. Энэ орлогод хэр нөлөөлж байна вэ?
-Хилээр хэр хэмжээний нүүрстэй машин гарч байна тэр хэмжээгээр манай экспорт нэмэгдэнэ гэсэн үг. Ямар ч байсан бага багаас сайжирч байгаа. Үүн дээр боомтын үндэсний зөвлөл, Засгийн газар болон холбогдох компаниуд, яам, тамгын газрууд ихээхэн анхаарал хандуулаад явж байгаа. Ирэх дөрөвдүгээр сард Ерөнхий сайдын Хятадад айлчлах уулзалтын үеэр энэ асуудал хөндөгдөх байх.
У.САРАНГЭРЭЛ, ҮНДЭСНИЙ ШУУДАН
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||