Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

АЛТАНШИРЭЭГИЙН ТАЛД “ТӨӨРСӨН” ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭР

АЛТАНШИРЭЭГИЙН ТАЛД “ТӨӨРСӨН” ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭР

 

Бичих зүйлдээ яг л ийм гарчиг тавихаас өөрцгүй санагдлаа. Яагаад гэхээр өнгөрсөн оны сүүлчээр өмнөхөө халж гарч ирсэн У.Хүрэлсүхийн Засгийн газар эхний үеийн амлалтдаа "Энэтхэгээс авах тэрбум ам.долларын зээлээр газрын тосны үйлдвэр барина. ТЭЗҮ нь бэлэн болж байгаа. Жилдээ 1.5 сая тонн газрын тос нэрж 90.4 сая ам.долларын ашигтай байх үйлдвэр барих ажил 2018 оны гуравдугаар сард эхэлнэ. Уг үйлдвэрийг 2021 онд ашиглалтад оруулна гээд л барин тавин амласан юм. Гэтэл үйлдвэр барих ажил эхэлнэ гэсэн хугацаа нь өнгөрлөө. Тийм ээ ажил эхлэх нь битгий хэл энэ тухай ярьж байгаа ч юм алга байна одоо.
 
Монгол Улсын хувьд амин чухал олон асуудлын тэргүүнд газрын тос боловсруулах үйлдвэртэй болох санал санаачилга олон гарч чамгүй олон төсөл яригдаж үйлдвэрийн шав хэд хэдэн газар тавигдаж байсан. Гэвч тэр бүгд биелэл болсонгүй 30-аад жил боллоо. Тэгвэл одоо шинэ үйлдвэрийг Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барихаар товлосон гэж байна. Тэнд барих нь зөв үү, буруу юу гэсэн санаа ч гарч байх юм. Энэ нь өөрийн үйлдвэртэй болж шатахуунаа гаргачихдаг болоосой гэж санаа зовсон, мөрөөдсөн хүмүүсийн яарсан сэтгэлийн үг байх л даа. Монгол Улсын Ерөнхий сайд асан Д. Содном гуайн төрийн гурван өндөрлөгт хандаж бичсэн захидлыг үзлээ. Уг захидалд техник эдийн засгийн үндэслэл нь гараагүй байхад Засгийн газар яаран сандран үйлдвэр барих шийдвэр гаргасан нь буруу юм. Нэг тэрбум ам.доллар их мөнгө. Үүнийг бид буцааж төлж таарна шүү дээ. Тиймээс баригдах үйлдвэр маань хөрөнгө оруулалтаа нөхөх чадвартай байх учиртай юм. Бас нөгөө талаар товлосон газар нь үйлдвэр барихад хэр тохиромжтой юм бол гэсэн бодол төрөөд байна гэжээ. Д.Содном гуай энэ захидлынхаа хариуг хүлээж л суугаа гэнэ.
 
Энэ мэт эдийн засагч, газрын тосны талын мэргэжилтнүүдийн санал бодлыг судалж үзэхэд Алтан ширээд барих үйлдвэрийн зөвхөн дэд бүтцэд хөрөнгө оруулалт тун их шаардах юм шиг. Магадгүй дэд бүтцэд зарцуулах хөрөнгө үйлдвэр барихаас давж ч мэднэ гэж хэлэх хүн тааралдлаа. Наад зах нь цахилгааны эх үүсвэр бий болгох шугам сүлжээ барих, тосоо татах 600-гаад-км хоолойг тавих, цаашлаад авто болон төмөр зам баригдаж таарна. Гэтэл энэ бүхэнд зарцуулах хөрөнгийг тооцож чадаагүй байж үйлдвэр барина гэж амласан нь бодлогын төөрөгдөл болж байна уу даа. Яахаараа тийм нэг зэлүүд газрыг сонгож үйлдвэр барих болов гэх хүн олон байна. Төмөр зам, цахилгааны эх үүсвэрээс хол Алтанширээд үйлдвэртэй болно гэж өнөөгийн улстөрчид зүгээр нэг сэтгэлийн хөөрлөөр шийдээгүй л болов уу. Заавал нэгийг бодсон байх гэсэн хардлага төрөөд байгаа. Наад зах нь өндөр зардалтай ажил төлөвлөөд Монголын талаас гарах мөнгөнөөс шомбодох арга заль нуугдаж байх вий дээ. Өнгөрсөн хэдэн жилд улстөрчдийн үйлдсэн одоо шалгагдаж байгаа гэмт явдлууд биднийг ийм хашир бас хардамтгай болгочихож.
 
Өөр нэг учирлал нь манай төр, засгийн удирдах хүмүүс үндэснийхээ мэргэжилтнүүдийн үгийг тоож үздэггүй хэрнээ гадны нэг нөхөр нэг юм хэлбэл түүнийг дагаж далдаганадаг нэг муу зуршил бий. Газрын тос боловсруулах үйлдвэр барих олон удаагийн оролдогод ч тэр нь нөлөөлөөгүй гэх нь алдас болох биз. За яахав. Үйлдвэрээ байгуулчихъя гэж бодъё. Түүхий эд бэлэн үү гэсэн асуудал тулгарна. Одоо дотооддоо олборлож буй газрын тосоо 100 хувь Хятад руу зөөлгөж байгаа. Өдөрт олборлодог 10 мянган баррель нефть хил даваад л Хятадын өмч болдог нь үнэн. Түүнийг манайх өөрийн үйлдвэртэй болчихлоо гээд буцааж авъя гэвэл дэлхийн зах зээлийн үнээр худалдаж авч таарах нь. Ингэхээр үйлдвэр байгуулсны ашиг гарах уу. Гарахгүй л юм шиг.
 
Өнөөдөр Монгол Улс шатахууны хувьд гадны хараат байгаатай адил нөхцөл хойшид үргэлжлэх юм биш үү гэсэн бодол төрж байна. Боловсруулах үйлдвэрийн ашгийн 84 хувьд түүхий тосны үнэ шингэсэн байдаг гэдэг. Тиймээс дэлхийн зах зээлийн өнөөгийн ханш нэг баррель тосыг 84 хувьд түүхий тосны үнэ шингэсэн байдаг гэдэг. Тиймээс дэлхийн зах зээлийн өнөөгийн ханш нэг баррель тосыг 84 ам.доллараар худалдаж аваад учиргүй хямд шатахуун үйлдвэрлэчихнэ гэдэг туйлын эргэлзээтэй хэрэг.

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг газрын тосны газар Хятадын "Петро Чайна Дачин Тамсаг” компанийн хооронд 1993 онд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээ гэж бий. Уг гэрээнд хөрөнгө оруулсан компани олборлосон тосныхоо 40 хувийг үйлдвэрлэлд зарцуулсан хөрөнгийнхөө өртгийг нөхөх журмаар шууд авна. Үлдсэн хувийн ашгийг талууд хувааж авна гэсэн заалт байдаг. Үүгээр бол олборлосон тосны 80-аад хувь Хятадынх, маш бага хэсэг нь манай улсын мэдлийнх болох юм.

Ер нь манайхан газрын баялгаа ашиглахдаа ийм алдаатай ханддаг. Оюутолгойн гэрээ ч тэр. Өөрт ашиггүй гэрээ хийж бусдын идэш болоод байгаа жишээ олон. Гэтэл гэрээг засч залруулахыг урьдал болгодоггүй нь үе үеийн Засгийн газрынханд өөр нэг ашиг сонирхол явдаг гэсэн үг юм. "Петро Чайна Дачин Тамсаг” компанитай байгуулсан гэрээг бол эргэж харах нь битгий хэл бараг нууцын зэрэглэлтэй мэт өдий хүрсэн шүү дээ. Гэхдээ тэр гэрээг олж үзсэн. Нэг л их ойлгомжгүй политэконом буюу улс төр-эдийн засгийн ухааны сурах бичиг шиг тайлбар давамгайлсан олон хуудас бүхий 25 зүйлтэй дээр нь том хавсралттай гэрээ байна лээ. Гэрээгээр бол хятадууд нөөц ашигласны төлбөр гэж жаахан юм манайд өгдөг. Үүнээс өөр ашиг бараг алга. Орд газар нь оршдог орон нутагт ч наалдсан юм, олигтой нэмэр бага. Тээр жил гэрээнд заасан замаа ч барьсангүй тэд.

Харин олборлосноо бүгдийг өдөр, шөнөгүй экспорт нэрээр гадагш зөөж байна. Манай талын авах ёстой бүтээгдэхүүний хэсэг ч гадагш урссан хэвээр. Гэтэл тэрний төлбөр яаж орж ирдэг нь тодорхойгүй. Энэ талаар Газрын тосны газрынхан ямар ч тайлбар хэлдэггүй юм билээ. Нөгөө талаар дотоодын газрын тосны олборлолт хэзээ сая тоннд хүрэх нь тодорхой биш бас чанар нь хэр билэээ гэсэн асуудлууд үйлдвэртэй болох бодлын замд хөндөлсөх юм. Дорнодын Тамсагаас авч байгаа нефть +23 градуст царцдаг онцлогтой. Тэгэхээр түүнийг олон зуун км-ээс төмөр хоолойгоор татаж авна гэхэд нэмэлт технологи буюу хүчтэй олон шахуургууд шаардагдах юм байна лээ. Иймэрхүү техник эдийн засгийн олон учир шалтгааны гадна манайхыг шатахуунаар тэжээж байгаа хоёр том хөршийн хандлага, манай улстөрчдийн алдаатай бодлогын хамаарлаас үүдэлтэйгээр нефть боловсруулах үйлдвэр барих ажил дахиад амлалт төдий үлдэж мэдэх нь гэсэн бодол төрж байна. Тэрбум ам.долларын зээл ав гэж байгаа Энэтхэгийн тал хүртэл манай Засгийн газрын амлалтад эргэлзэж байгаа сураг байна. Тэднийх " Бид амласан зээлээ өгнө өө. Гэхдээ уг зээлийн 15 хувиас доошгүй нэмэлт хөрөнгө оруулалтыг Монголын Засгийн газар гаргахгүй бол үйлдвэрт зориулсан дэд бүтэц босоход хэцүү юм шүү. Үйлдвэр барих амлалт гоомойдож мэднэ” гэсэн санааг илэрхийлж байгаа гэнэ.

Бас үйлдвэр барьж гэмээнэ түүхий эдийн асуудлыг яаж шийдэх юм бэ гэдгийг ч хөндсөн байгаа юм. Энэ бүхнийг бодож тунгаавал өөрийн үйлдвэртэй болоод шатахуунаа гаргаж аваад өмнө нь гадагш урсгаж байсан валютыг дотооддоо шингээдэг болох тэр цаг үе тун хол байх шиг бодогдож байна л даа. Нөгөө гэвэл хоёр талын бүтээгдэхүүн хуваах гэрээ гэдэг далдлах хөшигний цаана "Петро Чайна Дачин Тамсаг”- ийн хятадуудын ноёрхол нуугдаж байдаг гэж болно. Уг нь нуугдаж байгаа биш ил давруун байдал юм шүү дээ. Холоос ирээд хот минийх, хотонд ирээд хуц минийх гэдэг шиг занг хятадууд гаргаж байгаа. Гэтэл үүнд өөрчлөлт гаргах санал санаачилга ер байдаггүй юм. Харин саяхан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар "Ашигт малтмал, газрын тосны газрынхны хэн нь улсынхаа төлөө, хэн нь ашиг сонирхлын зөрчилтэй ажилладгийг илчилж халаа, сэлгээ өөрчлөлт хийхгүй бол болохгүй нээ” гэж хэлсэн байна лээ. Тэдгээр байгууллагад яг газрын тосны талын мэргэжилтэй хүн бараг байхгүй байгааг олж харсан юм болов уу ч гэмээр санагдсан. Сайд хүн байна хэлсэндээ хүрч өөрчлөлт хийгээсэй л билээ.

Тамсагт ажиллаж байгаа хятадуудын дураараа авирладаг тухайг өмнөх нийтлэлдээ олон жишээг эш татсан болохоор дахин нурших илүүц юм. Харин хамгийн сүүлийн үеийн нэг баримтыг энд хэлье. Хоёр талын гэрээнд манай улсад зарлаж буй тендерүүдэд дотоодын давуу эрхийг тооцно гэсэн заалт бий. Энэ заалтыг огт хайхардаггүй тендерт зарладаг ч хятадынхаа компаниудад эрхийг нь өгчихөж байна. Монгол компани тендерт нь ялаад гэрээ байгуулсан ч "нөөцийн” гэдэг ангилалд багтаад хүлээж байдаг болсон.
 
Энэ мэтээр Монгол Улсын хууль тогтоомж руу нулимж байна шүү дээ тэд. Бас нэгийг хэлэхэд Засгийн газрын шийдвэрийн дагуу үйлдвэр байгуулснаар олон зуун ажлын байр нэмэгдэнэ гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн бий. Үнэхээр тийм гэж үү. Газрын тосны талын мэргэжилтнүүдийн хэлж байгаагас үзвэл орчин үеийн үйлдвэр дийлэнхдээ бүрэн автоматжсан тохируулгатай учир тийм олон ажиллагсад шаардлагагүй бололтой юм. Одоо барих нефтийн үйлдвэр улсын мэдлийнх байна гэсэн үг бас эргэлзээ төрүүлдэг. Уг нь хувийн хэвшлийнхний хөрөнгө хүчтэй хамтрах нь ашигтай баймаар санагддаг.
 
Нэг эдийн засагч хэлж байна л даа. Өнгөрсөн жилүүдэд нефть боловсруулах үйлдвэр барих гэж техник, эдийн засгийн үндэслэлийг нь хийлгэлээ. Бэлэн боллоо л гэдэг. Удалгүй энэ яриа алдардаг. Энэнд учир бий. ТЭЗҮ хийлгэнэ гэдэг бөөн мөнгө. Тэр нь үе үеийн засгийн газрынханд олз болоод өнгөрдөг гэж... Нээрээ ТЭЗҮ гэдэг бизнес юм гэж үү. Тийм бол ашиг сонирхлын уламжлал болсон "хар туршлага” Алтанширээд үйлдвэр барих амлалтад дайгдаж байж ч мэдэх нээ дээ. Газрын тосны үйлдвэр барих тухай сэдэвт үлгэр хэзээ төгсөж амар сайхандаа жаргах бол. Бурхан л мэдтүгэй.

Зууны мэдээ
Д.Цэрэннадмид
АЛТАНШИРЭЭГИЙН ТАЛД “ТӨӨРСӨН” ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭР
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани