- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хоёр компанийн хооронд үл ойлголцол болон өглөг, авлагын асуудал байхгүй гэв
Орон нутгийн өмчит "Тавантолгой” ХК, "Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой асуудлаар "Тавантолгой” ХК-ийн Санхүүгийн албаны дарга, Ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнхишигээс тодрууллаа.
-"Тавантолгой” ХК үнэхээр хил давж нүүрс олборлосон асуудал байгаа юу?
-Манай компани 1966 оноос өнөөдрийг хүртэл нүүрсний олборлолт явуулж байна. Харин "Эрдэнэс Тавантолгой”-н хувьд 2011 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн. Мөн нэг зүйлийг анхааруулахад "Эрдэнэс Тавантолгой” нь манай уурхайг бүх талаараа тойроод байрладаг ашиглалтын том талбайтай. Өөрөөр хэлбэл, баруун зүүн урд хойд бүхий л талаараа бүсэлдэг гэсэн үг. "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг ажлаа эхлээгүй байхад баруун, зүүн, хойд талаас нь манай компани нүүрс олборлосон тал бий. Гэхдээ энэ нь 2011 онд "Эрдэнэс Тавантолгой” үйл ажиллагаагаа эхлэхээс өмнө гэсэн үг. Харин ажлаа эхэлснээс хойш хоёр компани албан ёсоор хоёр талаасаа комисс гаргаад, тусгай зөвшөөрлийн хилээ тогтоож, шав тавьсан. Ингээд нийт 268,3 мянган тонн нүүрсний асуудалд хоёр компаниас комисс гарч акт үйлдсэн. Түүнээс бус хэвлэлүүдээр бичээд байгаа шиг манай компани илтэд дээрэм хийгээд, эсвэл улсыг хохироогоод байгаа юм байхгүй. Энэхүү 2016 онд гарсан өмнөх жилийн актыг одоогийн буюу 2017 онд олборлосон мэтээр бичээд байна. Тусгай зөвшөөрлийн хилийн асуудал тун нарийн хэмжилттэй байдаг. Манайх өөрийн эзэмшлийн талбайн нүүрсээ олборлохын тулд "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талбай руу орж болзошгүй тул энэ бүхнийг зохицуулж, хоёр компани хамтран ажиллах гэрээ хийж байнга хэмжилт хийж хяналттай ажилладаг. Тэгэхээр манай хоёр компанийн хооронд ямар нэгэн үл ойлголцол болон өглөг авлагын асуудал байхгүй.
-Их хэмжээний өрөнд орууллаа гэх мэдээлэл нь ямар учиртай юм бол?
-Энэ нь мэргэжлийн бус, эсвэл улс төрийн агуулгаар ийм ташаа мэдээлэл нийгэмд түгээж байгаа нь харамсалтай байна. Ердөө энэ яригдаад байгаа 260 мянган тонн нүүрсний асуудлыг улстөржүүлж, шууд л өнөөдрийн үнэ ханшаар бодоод байгаа нь эцэстээ ийм олон тэрбум төгрөгөөр хохироосон юм шиг нийгэмд хүрч байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас дээрх хил давсан асуудлаар танилцуулга үйлдсэн байдаг юм. Гэтэл төрийн албан хаагч хоёр компанийн асуудлыг ингэж дэлгэж, ёс зүйгээ зөрчиж болмооргүй л санагдах юм.
-Хятад компанид давуу эрх олгосон юм уу?
-Манай компанитай олон компани нүүрс худалдан авч, хамтран ажилладаг. Тэр компаниудын нэг нь л нэр дурьдагдаад байгаа "Хуалан Тянь Жин” гэдэг компани. Гэрээнийхээ дагуу нүүрс олборлолтод оролцоод явж байгаа. Түүнээс бус давуу эрх эдэлж, үнэ өртөггүйгээр нүүрс олборлоод ачаад явах ямар ч боломж байхгүй. Гэрээт компаниуд урьдчилж мөнгөө байршуулдаг, одоогоор тус компанийн байрлуулсан мөнгөнөөс тэрбум гаруй төгрөгийн үлдэгдэл байгаа.
-Тавантолгой ХК өнгөрсөн жил хэр үр ашигтай ажилласан бэ?
-Манай компани өнгөрсөн жил татварт нийт 184,0 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байгаа. Гэхдээ манайх шиг гурван газар татвар төлдөг байгууллага байдаггүй болов уу. Цогтцэций сумынхаа төсвийн 90 хувийг бүрдүүлэхээс гадна аймагтаа 51 хувийн ногдол ашгаа өгдөг. Мөн агаарын бохирдлын татвар гэж 1 тонн нүүрс тутмаас 1000 төгрөгийг улсын татварт өгдөг. Уг нь агаар бохирдож буй газар нь энэ нутаг орон байхад улсын төсөв рүү авчихдаг. Өнгөрсөн жил манай компани агаарын бохирдлын татварт 4.1 тэрбум төгрөг улсад төлсөн. 2017 оны эцсийн байдлаар манай компани 141 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Одоо удахгүй хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг хийж ногдол ашгаа хуваарилна. Эцэст нь хэлэхэд орон нутагт үр ашигтай ажиллаж буй компани руу байн байн улстөржүүлж хэл ам хийдгээ болимоор байна. Мэдээж тусгай зөвшөөрлийн хилээр зааглагдаж буй хоёр компанийн хооронд жижиг сажиг маргаан гарна. Энэ бүхнийг дор дор нь шийдвэрлэж, одоо ямар ч маргаангүй хоёр талаасаа хамтран ажиллах гэрээ хийн хамтран ажиллаад явж байгаа.
Д.ТУЯА
ЭХ сурвалж: Мэдээ.мн
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||