- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
И МЁН БАГ Ч.ХҮРЭЛБААТАР САЙДААС “ХОТГОР ШАНАГА” УУРХАЙГ ХУДАЛДАЖ АВСАН УУ
Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын ах дүүсийн зарсан "Хотгор шанага” нүүрсний уурхайн лицензийг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан И Мён Баг худалдаж авсан гэх мэдээлэл хөвөрсөөр байгаа билээ. Одоогоос таван жилийн өмнө буюу 2013 онд БНСУ-ын телевизээр тус уурхайтай холбоотой нэвтрүүлэг цацагдсан нь өнөөдөр ч олны анхаарлын төвд байсаар байна.
Улс төрчид Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын ах дүү нар Увс аймагт байх уул уурхайн ордын лицензийг гадныханд зарсан тухай баримт дэлгэсэн билээ. Тус баримтаас Сангийн сайд Чимидийн Хүрэлбаатарын төрсөн ах дүүс болох Чимидийн Гантулга, Чимидийн Гансүх, мөн зөвлөх К.Дэмбэрэл нар Увс аймгийн Бөхмөрөн сумын "Хотгор шанага”-ын уурхайг Солонгосын компанид зарсан нь тодорхой харагддаг.
Дээрх мэдээлэл цацагдах үед Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Надад болон миний ах дүүст лиценз байхгүй” хэмээн мэдэгдэж, бүр АМГТГ-аас тодорхойлолт гаргуулж, олон нийтэд дэлгэн харуулж байв.
Саяхнаас БНСУ-ын Ерөнхийлөгч асан И Мён Багийг авлигын хэрэгт холбогдон шалгагдаж, улмаар баривчлагдан түр хоригдсонтой холбоотойгоор тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Хотгор шанага”-ын уурхайн асуудал сөхөгдөж эхэлжээ.
Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ч энэ сэдэв хуучрашгүй юм. Эдүгээ Авлигатай тэмцэх газраас Ч.Хүрэлбаатар сайдыг "Хотгор шанага”-ын уурхайг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж зарсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээлсэн билээ.
Гэвч тэрээр энэ талаар цахим хуудастаа "Намайг "Хотгор шанага”-ын уурхайг солонгосчуудад зарсан гэх хэргээр АТГ шалгаж эхэлсэн гэдэг мэдээллийг сайтуудаар зохион байгуулалттай тарааж, зарим хөлсөөр бичдэг гарууд ч бөөн хөөр болж байх шиг. Хүн гүтгэх, бас давтан давтан гүтгэх нь хариуцлага хүлээх хуультай гэдгээ зарим нь мэдэж байгаа байлгүй дээ.
Зохион байгуулалттай гүтгэлэг хэр хэмжээнээс хэтэрсэн тул Солонгосын талд хандаад, албан ёсоор хариугаа авчихсан гэдгээ хэлье. Мөн АТГ-д шалгуулах хүсэлтээ би өөрөө гаргаж байсан гэдгийг хэлье. Санаа тавьсан бүх хүнд талархлаа илэрхийлье” хэмээн бичжээ.
-"ХОТГОР ШАНАГА”-ЫН УУРХАЙГ 26 ТЭРБУМ ВОНООР ХУДАЛДАЖ АВСАН НЬ "ТОЛГОЙНЫ ӨВЧИН” БОЛЖЭЭ-
Өмнөд Солонгосын телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Монгол дахь "Хотгор шанага” нүүрсний уурхайг авсан цаад эзэн нь Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан И Мён Баг хэмээн мэдээлж байв. Энэ талаар DM нэгдлийн цахим хуудаст "Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын ах дүүс лицензийг нь зарсан "Хотгор шанага” нүүрсний уурхайг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан И Мён Бак худалдаж авсан байна” гэж мэдээлж, тухайн үед Монголд ажилласан Солонгосын телевизийн сурвалжлагыг оруулсан билээ.
И Мён Баг хилийн чанад дахь байгалийн баялгийн ашиглалтыг сайжруулах ажлыг эрчимжүүлснээр өндөр ашигтай ажиллаж байсан "Korea Coal” корпораци энэ ажилд ханцуй шамлажээ.
БНСУ-ын мэдээллийн эх сурвалжуудын мэдээлж буйгаар, И Мён Багийн арын хаалганы дарга нарын хариуцлагагүй хөрөнгө оруулалтын үр дүн буюу "толгойны өвчин” нь "Хотгор шанага” болжээ. Өнгөрсөн 2010 онд "Korea Coal” корпораци 26 тэрбум вон буюу 52 тэрбум төгрөгөөр тус ордыг худалдаж авсан аж.
Хотгор шанага” уурхайн ТУЗ-ийн гишүүн Ким Тэ Үгийн хэлснээр, тус уурхай нь Орос болон Хятадын хилд хамгийн ойр оршдог. Нөөцийн хэмжээ нь 500 сая тонн бөгөөд үнэлгээ өндөртэй коксжих нүүрс болох нь тогтоогджээ. Мөн тэрээр "Дэд бүтцийг нь сайжруулчихвал "Korea Coal” корпораци төдийгүй БНСУ-д ч ихээхэн ашигтай” гэж хэлсэн байдаг.
Хотгор шанага” уурхайг худалдаж авсан солонгосчуудтай "Сүнжин гранд” зочид буудлыг ажиллуулдаг NRD ч нэр холбогддог бөгөөд 800 сая воны хөрөнгө оруулалт хийжээ. "Korea Coal” корпораци хоёр тэрбум 400 сая воны хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагааны зардал болох 23 тэрбум 500 сая воныг нь ч хариуцахаар болсон байдаг. Гэвч тэд хөрөнгө оруулалтын хүссэн үр дүнгээ өнөөдрийг хүртэл хүртэж чадахгүй байгаа талаар эх сурвалжууд мэдээлж буй юм.
Эх сурвалж: Medee.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||