- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Толгойлогчдын "ТОГЛООМ"
Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил, УИХ-ын бүрэх эрх мөн 4 жил. Тус бүр сонгуулийн мөчлөгтэй. Харин энэ дунд АТГ-ын дарга 6 жилээр томилогддог. Гэвч энэ хугацаагаа бүрэн дуусгаж 6 жил АТГ-ын даргаар ажиллаж, карьеар хийсэн түүхэн дарга одоогоор тодроогүй байна.
Бүх цаг үед гаргаж ирсэн дарга нар нь үнэхээр буруу томилолт байсан, тэд ажил үүрэгтэй муу хандаж ирсэн гэж харахад мөн өрөөсгөл. Шууд хэлэхэд Монголын суурь өвчин авлигын хорт хавдарыг таслах АТГ гэх энэ "тасаг” улстөрчдийн онцгой анхааралд байнга байж, тухай бүртээ улс төрийн бүлэглэл толгойлогчдын дайны золиос болж ирснийг түүх нь харуулдаг. Анхны дарга нь харийн оронд учир битүүлгээр өнгөрсөн. Дараагийн дарга нь өөрөө хэрэгт унаж, ял хүртэл эдэлсэн. Дараа дараагийнх нь яалаа ... гээд үргэлжилнэ.
АТГ-ын гол зорилго авлига , цагаан захтнуудын хэрэг юм бол гол бай нь улстөрчид, тэднээр халхалсан бизнесийн бүлэглэлүүд байх тул ийнхүү онцгой анхааралд орсон хэрэг. Овоо хараагаа гол бай руу чиглүүлж хараат бусаар ажиллах юм бол урьдын дарга нарын сайн, муу түүх давтагдах гашуун сургамжтай. Учир нь Үндсэн хуульд зохицуулснаар толгойлогч нарын мэдэлдээ байлгах хүчний харьцаа тун ээдрээтэй хуваарилагдсан байгаа.
Ерөнхийлөгч шүүх, прокурорынхоо томилгоог атгасан, УИХ-ын дарга АТГ-ын даргын томилгоог мэддэг. Харин Ерөнхий сайд цагдаа, тагнуулын даргаа томилдог. Ингээд сонгуулийн дүнгээр өөр нам бүлэглэл төрийн 3 өндөрлөгийг хуваан эзэллээ гэхэд Шүүх цагдаа, Тагнуул, АТГ нар хоорондоо тулах дүр зураг бууж байна. Үүний цаана шударга ёс, журмаа баримталж ажиллах гэсэн хууль сахиулагч нар илт нөлөөлж, шүүх эрх мэдлийн хямралыг бий болгож байна.
Толгойлогч бүр өөрийн эрх мэдлийн томилгооны багаа атгаж, улс төрийн зорилгоор ашиглахад бэлэн байдаг ба үүнийгээ тун чадамгай хэрэгжүүлдэг нь нууц биш. АН эрх барьж байхад АТГ дээр МАН-ын томилгоотой, албан тушаалтан эрх мэдэлтгүүдийн хэрэгт овоорч байдаг бол МАН төр барихад эсрэгээрээ болох жишээтэй. Ингээд хэрэг баримт тогтоогдоод шүүх дээрээ тулаад ирэхээр Ерөнхийлөгч харж байгаад бас нөлөөлөх гэж үзнэ.
2017 оны сонгуулиар АН-аас нэр дэвшигч ялалт байгуулснаар энд бүр ч онцгой үйл явдал өрнөж байна. Авлигатай тэмцэхийн цаана давхар эсрэг бүлэглэлээ дарахын тулд АТГ-ын даргыг солих хүсэл Ерөнхийлөгчид байж болно. Харин энэ томилгоог атгаж байгаа хүн нь Их хурлын дарга ба одоогийн олонх МАН-ын 65 гишүүн. Ерөнхийлөгч шүүх, прокурортоо нөлөөлөх гар нь сул байгаа ч АТГ-ыг илт шахаж чадахгүй байгаа тул хөл тушаатай.
АТГ-ын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаа мэдэгдэл бухимдал эрс идэвхжиж байгаагаас Ерөнхийлөгчийн шахаа цаана нь харагдаж байгаа. Төрийн орой болсон гурван инстүүц ийнхүү өөр өөр сонирхлоор оролдоод байхад цагдаа, тагнуул, АТГ, шүүх эрх мэдэл хэвийн ажиллах боломж нь хязгаарлагдаж, олны дунд нэр хүнд нь маш ихээр унаж байна. Нэг ёсны шалгах тогтоох мөрдөх үйл ажиллагаа, түүнд хяналт тавих прокурор, гэм бурууг шүүн таслах ажиллагаа улстөрчдийн бие биенээсээ өшөө авдаг галын наадмыг зохион байгуулдаг дүр зурагтай болж ирж байна.
Хөгжилтэй оронд улстөрчид нь амласнаа зөрчсөн, ёс зүйн алдаа гаргасан буруу алдаатай шийдвэр гаргасныхаа төлөө хариуцлага хүлээдэг бол манай улстөрчид ямар нэг гэмт хэргийн нээнтэгтэй. Улстөрчид хагаралдан заамдалцах бүрт хүчний байгууллага татагдан орохдоо эсрэг талын нөхрийн хэргийг нь босгож ирэх, нэг бол нам дарах шахаан дор ажилладаг. Энэ нь улам бүүр даамжирсаар, хууль хүссэн үед нь үйлчилдэг хүсээгүй үед нь гацдаг улс төрийн хүрээллийнхэнд зориулсан гаж тогтолцоог бий болгочихлоо. Төрийн гурван өндөрлөгийн дайны хөлд хамгийн их талхлуулж байгаа нь АТГ байсан бол одоо хариу барилт нь шүүх рүү орлоо.Эхэндээ далд өрсөлдөөн тухайн салбарын томилгооны хүрээнд байсан бол одоо үсэрхийлж, хууль хүчний байгууллагын хэвийн ажиллагаанд бүхэлд нь нөлөөлж, нэр хүндийг нь унагаж байгаа нь хамгийн хортой.
Ард түмэн, төр хоёрын нэг том итгэлцүүр бол шударга ёсны хэм хэмжээ, хуулийн адил тэгш үйлчлэл. Энэ нь улс төрийн хүрээнд бүрэн алдагдсан гэдэг иргэдийн бухимдал нэмэгдэж байна. Үүний цаана хууль, шүүхийн байгууллагыг бүхэл салбараар нь үгүйсгэх хэмжээнд хүртлээ туйлшрах хандлага нийгэмд гаарлаа.
Харин энэ хямралыг өдөөж буй үндсэн асуудлаа олж, хэрхэн залруулахаа бид ярихгүй байна. Дээр дурдсанчлан Ерөнхийлөгч шүүх прокурорт "шахалт үзүүлж” сайн ажиллах сануулгыг олонтоо дайж байгаа бол АТГ-ын ажлын удаашралыг С.Баярцогтын сая ам.долларын асуудлаар харуулав. З.Энхболд шадар нь АНУ руу тусгай томилолтоор явж, оффшорчдын асуудлаар жич хөөцөлдөөд ирснээ тайлагнасан бол Швейцарийн прокурорын байгууллага АТГ-аас урьтаж, С.Баярцогтын 10 сая ногоон сэжигтэй байгааг зарлав. Энэ бүхний ард "АТГ юу хийж байсан юм бэ” гэсэн бүхимдлын багана улам дээшилж байна. Хариуд нь АТГ- ын дарга чинь Ерөнхийлөгчийн хүн биш, Их хурлын даргын хүн . Бүгд Ерөнхийлөгчийн талд болчихвол тэгээд авлига нам болно гэсэн тайлбарыг мэдээж сэвнэ. Хууль тогтоох их хурлаа намын дарга нь атгаад, дээр нь АТГ, цагдаа тагнуулаа барьчихвал юунд ч дийлдэхгүй дарангуйлагч бий болох нь тодорхой. Нэг ёсны нам халхавчтай нэг хүний дарангуйлал шууд тогтоно. Үүнийг хааж томилгоог гурван өндөрлөгт заагтай хийж өгсөн байж таарна. Гэвч үүнийг эргэж харах ёстой болсныг ил далд өрнөж буй толгойлогчдын дайн харуулж байна. МАН олонх байсан он жилүүдэд яг ийм байсан. АН төр бариад ч мөн адил АТГ-ын даргыг шахсаар өөрийнх нь хүсэлтээр эелдгээр унагааж авсан. Энэ бүхэн бол АТГ-ын дарга аль талынх байхаас овоо хараа нь хэн рүү чиглэж байхыг тодорхойлж болохыг харуулж байна.
Энэ бүхний ард хэдэн асуулт цэг таслалтай үлдээд байна. Одоо өрнөж буй үйл явдлын найруулга биелэлээ олж, хууль хүчний байгууллага тэр дундаа АТГ-ын дарга бууж, Шүүхийн ерөнхий зөвлөл татан буугдахад араас нь нөгөө бүлэглэлийн баг гарч ирвэл яах вэ. Тэд томилгооны хариуд далд өргөсөн нууц тангаргаа барьж хоёр нүүртэй ажиллахгүй гэх баталгаа яаж хангагдаж байгаа вэ. Үүнийг эцэг хуульд нэг мөр суулгаагүй байгаа цагт нэг хүний халаа сэлгээ томилгоогоор авлигыг хазаарласан, авлигачдад харицлага тооцсон туйлын алхам хийж чадах уу... Үгүй гэдгийг цаг хугацаа харуулж байна.
Төрийн гурван өндөрлөг /Ерөнхийлөгч , УИХ , Ерөнхий сайд / шүүх прокурор, цагдаа тагнуул, АТГ-аа хуваан авч томилдог, мөн талцуулан мөргөлдүүлдэг тогтолцоог агуулсан Үндсэн хуулийн заалтыг өөрчлөх болсон уу. АТГ гэдэг байгууллагын хараат бус байдлыг баталгаажуулах, нөлөөллөөс ангид ажиллах шинэ нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх асуудал сүүдэрт орхигдож, хэрэг дээрээ нэг толгойлогчийн даргыг нөгөө толгойлогчийн таалалт даргаар солих нь чухал сэдэв болчихоод байгаа нь ямар учиртай вэ.
АТГ анх байгуулагдсан 2006 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс энэ хүртэл анхны дарга нь гадаад яваад амьд эргэж ирээгүй, удаах дарга нь шоронд орсон, гурав дахь дарга нь өөрийн хүсэлтээрээ явсан, дөрөв дэх дарга нь тагнуулд дэвшин очсон, тав дахь дарга нь хоёр толгойлогчийн дунд асуултын тэмдэгтэй харзнаж байна. Ийм байхад АТГ хараат бус ажиллаж болно. Шинэ дарга гараад гялалзуулаад өгнө, авлигыг арчаад хаяна гэж итгэсээр суух уу.
Пүрэвжавын Баярхүү / тоймч /
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||