Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Лиценз сэргээх ямар “үнэтэй” вэ

Лиценз сэргээх ямар “үнэтэй” вэГанц дайчин ганцаардахгүй буюу Шүүх засаглалыг сөрсөн Х.Нямбаатар

УИХ-ын залуу гишүүдийн нэг Х.Нямбаатар шүүхийн шударга бус байдал, шүүгчдийн хууль бусаар олсон байж мэдэх их хэмжээний орлогын асуудлыг нийгэмд дэлгэн тавиад байгаа. Өөрөөр хэлбэл тэр "Шүүх засаглал” хэмээх төрийн том институцийн эргэлзээтэй байдлын эсрэг  ганцаараа  тэмцэж байгаа. Үүнийхээ төлөө ширүүн дайралтад өртөж байгаагаа хэвлэлд  ярьж үүсээд буй эргэлзээг нэг мөр тайлж, ил тод  болгоход цаг хугацаа хэрэгтэй байгаагаа учирласан.

Цэнхэр дэлгэцээр цензургүй ярьсаныхаа төлөө Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн шаардлага мэдэгдлийг хүлээж авсан ч өөрийгөө хэн нэгнээс, тэр тусмаа ШЕЗ-өөс уучлалт гуйх шаардлаггүй гэдгээ мэдэгдэж, зарим ноцтой баримтуудыг  ил болгож прокурорт шалгуулахаар хандана гэдгээ илэрхийлсэн.  Хэлсэн үгэндээ эзэн болно гэдгээ ингэж илэрхийлсэн тэрбээр өчигдөр  Төрийн ордонд мэдээлэл хийж  зарим нэг ноцтой гэмээр асуудалтай холбоо бүхий этгээдүүдийн /шүүгч нарын/ хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгуулах хүсэлтийг Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газарт гаргаж байна гэдгээ хэлсэн.

Мэдээж энэ бол шударга ёсны асуудал бөгөөд  ингэж шалгуулж нягтлуулах нь эргэлзээг нэг тийш болгож, нийгэмд үүсээд буй буруу зөрүү ойлголтыг засч залруулах учиртай гэснийх. Тэгснээс заавал хэн нэгэн эсвэл хэсэг шүүгчдийн мууг үзэх гэсэн  явдал биш. Үнэхээр манай шүүгчид гэм зэмгүй, шударга хөдөлмөрөөрөө хөрөнгө чинээтэй болж, тэрбумаас дээш төгрөгийн үнэтэй  River Garden-д амьдарч байгаа бол түүнийг нь олон түмэн мэдэж аваг л даа.  Энэ нь  шалгуулж байгаа, шалгагдаж байгаа хоёрын хэн хэн нь эмзэглэх  асуудал бус. Шүүгч нар энэ далимаар өөрсдийгөө "энхийн цагаан тагтаа” гэдгээ нотлуулаад авбал ядахнаа иргэдийнхээ дунд сэвтсэн нэр нүүрээ сэргээнэ шүү дээ.

Энэ жилийн хамгийн баян шүүгчээр тодорсон УДШ-ийн шүүгч Ч.Хосбаяр өөрийн хөрөнгө орлогын мэдүүлгийнхээ талаар хэвлэлд тайлбар өгсөн байна лээ. Энэ мэтээр юм тодорхой болох нь манайхан шиг хар сэрээр хооллож, харааж зүхэж "ханамж” авдаг хүмүүст тустай байхгүй юу.

Бүхэл бүтэн хүчирхэг засаглалын шударга ёсны төлөө хийж байгаа Х.Нямбаатарын тэмцэл өнөөдөр харагдах өнгө нь  ганц дайчин ганцаардахгүйг сануулж буй ч ард түмэн ар талд нь байгаа. Тийм болохоор тэр ганцаардахгүй гэсэн үг.

Лиценз сэргээх ямар "үнэтэй "вэ?

Эрхэм гишүүний ил цагаан болгож, УЕП, АТГ-т ХОМ-ыг нь шалгуулахаар хүсэлт гаргасан 22 шүүгчийн нэр усыг зарлана гэдгээ дуулгасан. Эдгээртэй холбогдох баримт сэлтээ цахим орчинд байршуулах юм байна. Түүний өчигдрийн мэдээлэлд  эхэлж дурдагдсан  асуудал бол  ашигт малтмалын лицензийг сэргээсэн 22 шүүгч, тэдгээртэй хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгуулах хүсэлтийг Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газарт гаргаж байгаа тухай байлаа.   

Тодруулбал, 2010-2012 оны хоронд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас хүчингүй болгосон лицензийг эргэж сэргээх шийдвэр гаргасан 22 шүүгч, түүнтэй хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгийн хөдөлгөөнийг шалгах  асуудал энд яригдаж байгаа юм. Энэ хүрээнд нийтдээ  36 аж ахуйн нэгжтэй холбоотой лицензийн асуудал хөндөгдөж байна. Тэдгээр компаниудын нэр ус ч удахгүй тодорхой болох аж.

Тухайн салбарын ажлыг төрийн өмнө хариуцаж байдаг салбарын агентлаг буюу Ашигт малтмалын газраас цуцалсан  тэдгээр лицензийг эргэн сэргээсэн нь анхаарал татах асуудал мөнөөс мөн. Ингэхдээ дандаа Монгол Улсын эрх ашгийн эсрэг шийдвэр гарч байсан гэдгийг Х.Нямбаатар гишүүн онцлоод байгаа юм. Ингэхээр шүүгчид хэний эрх ашгийн төлөө цуцалсан шийдвэрийг эргэн сэргээх болов гэдэг нь ардаа асуултын тэмдэгтэй үлдэж байгаа юм.  Шүүгчдийн энэ шийдвэрийн цаана ашиг сонирхлын зөрчил, авлига байгаа юм биш биз гэсэн хар сэр дагалдах шалтгаан энэ мэт.

Өчигдөр энэ тухай мэдээллийн араас олон нийтийн дунд лиценз сэргээх ямар үнэтэй байж  таарах вэ гэсэн асуулт давалгаалаад өнгөрнө билээ. Автобусны буудал, хоолны ширээний ард энэ сэдвээр ярилцаж буй хүмүүстэй таарав.

Үнэхээр тэр 36 компанийн  сэргээгдсэн лицензүүд "үнэтэй” байсан эсэх нь удахгүй шалгагдаж тодорхой болох байх гэж найдах л үлдэж байна даа.

Ямартай ч шалгуулах хүсэлт гаргаад байгаа эрхэм гишүүн Х.Нямбаатарын тодотгосноор "Бидний судалснаар бол лиценз эзэмшигч нь мэдэгдлийг гардаж аваагүй байсан гэсэн үндэслэлээр ихэвчлэн лицензийг нь сэргээсэн байдаг. Тайлбар гаргагч нь "Намайг Сингапурт амьдарч байхад лиценз цуцалсан” гэдэг ч юм уу. Захиргааны хэргийн шүүх нь мөн төлбөр төлөх хугацаанд гадаадад байсан зэрэг үндэслэлүүдээр лицензүүдийг нь сэргээсэн практик маш их байгаа” хэмээн тодотгосон байна билээ.

 

Г.Хантулга

Zaluu.com



Лиценз сэргээх ямар “үнэтэй” вэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани