- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Оюутолгойг ашиглах Монгол төрийн ухаан алга
Сүүлийн үед манай эдийн засагт "аймаар", гайхмаар мэдээлэл цацагдаж
байна. Улсын төсвийн эхний улирлын орлого 300 гаруй тэрбум төгрөгөөр
тасарсан бололтой. Гадаад өр 19,2 тэрбум долларт хүрснээс төрийн өр 5,6
тэрбум, хувийн хэвшлийнхний өр 13,6 тэрбум болсон гэнэ. Хувийн
хэвшлийнхэн ч юу байхав дээ, хэдэн олигарх нөгөө хэдэн ордыг маань
барьцаалаад, ийм их өр тавьчихсан юм биш биз гэх хар бууна. Долларын
ханш эрс өсөв. Дотоодын компаниуд хаалгаа барихад хүрэв. Нөгөө амны
уншлага болсон Оюутолгой, Тавантолгой бөөн өр үүсгэв. Энэ хямрал мөн үү.
Эрх баригчид үүнийг янз янзаар тайлбарлаж байна. Зарим нь бүр хямраагүй
гэнэ. Эдийн засаг хүнд байдалд орсон нь бодит үнэн боллоо.
Эдийн засаг хүндээр "өвчилсөн" нь бас үнэн боллоо. Өвчний оношийг бас
янз бүрээр тавина. Ихэнх нь гадаадын хөрөнгө оруулалтыг хөөж тууснаас
болсон гэнэ, Оюутолгой, Тавантолгойгоос болсон гэнэ. Нүүрс, алт, зэсийг
ухаж гаргаж чадахгүй байгаас болсон гэнэ. Ерөөсөө л "баялгийн
гэсгээл"-ээс болсон юм байх. Баабар бүр "баярлачихсан", нүүрс үнс болно
гэж би хэлээгүй юү, одоо Оюутолгойгоо Хятадад зар гэх ухааны "ухуулга"
хийж, тавлаж байна. Хямрал хүндрэлээс гарах арга замыг янз бүрээр зааж
цэцэрхэцгээнэ. Хамгийн амархан нь гадаадын хөрөнгө оруулалтыг татаад л
эдийн засгийг сэргээх юм гэнэ. Залхуу агаад идэмхий этгээд хоттой хонь
руугаа хутга барин дайрдаг шиг, эрдэс баялаг руугаа ханцуй шамлан
дайрцгаав. Хямралаас гарах хамгийн зөв арга зам энэ юм байх.
УИХ-ын намрын чуулган, төрийн түшээд "уул уурхай"-гаар "өвчлөв". Жирийн
иргэд, Монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүст "уул уурхай" нь уур уцаар,
бухимдал, дургүйцэл хүргэсэн "уур уурхай" болж хувирлаа. Намрын чуулганы
таван сарын хугацаанд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай, Түгээмэл
тархацтай ашигт малтмалын тухай, Төрөөс эрдэс баялгийг ашиглах бодлогын
тухай, Алтны ил тод байдлын тухай... гээд баахан хууль "нэг дамжлагаар
үйлдвэрлэв". "Бушуу туулай борвиндоо..." гэж довтолгож баталсан энэ
хуулиудын хор уршгийн талаар жичид нь, мэргэжлийн дүгнэлт өгч болно.
Манай УИХ-ын гишүүдийн худлаа ярьдаг, мэдэмхийрдэг талаар сонгодог
жишээг ганцхан баримтаар хэлэхэд алтны төлбөрийн тухай мэтгэлцээнд
хөдөөнөөс сонгогдсон нэг нөхөр энэ хууль батлагдангуут маргаашнаас
эхлээд долларын ханш 1700,1600, бүр 1500 хүртэл буурах тухай 25 дугаар
суваг телевиэээр ичиж, зовохгүй "бүлтэрч" байсныг үзэгчид мартаагүй
байх. Тэр цагаас хойш "100 гаруй маргааш" өнгөрлөө, долларын ханш
буурсангүй, харин аажмаар өссөөр одоо 1800-д хүрэв. Хаврын чуулган ч бас
"уур уурхай" болох бололтой.
Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хууль, ой мод, гол усны
сав газар ашигт малтмал хайх ашиглах .. гээд л "хөврөх" бололтой. "Уул
уурхай"-гаа "янзлаад" эдийн засаг сайжирна гэдэгт би л лав итгэхээ
больсон. Харин ч "сахил хүртээд шал дордов". "их санасан газар есөн шөнө
хоосон" гэж манай ард түмэн яасан мундаг онож хэлдэг юм бэ гэж бахархаж
сууна. Үүнийг манай эдийн засгийг хямраагаад, хүндрүүлээд байгаа "уул
уурхай", түүнээс хамгийн гол, чухал нь болсон Оюутолгойн ордыг ашиглах
хөрөнгө оруулалтын гэрээний явц, хэрэгжилт, бодит байдлын жишээн дээр
тайлбарлая.
"Хайрлахгүй байхын аргагүй"
Могой жилийн босгон дээр Монгол Улсын УИХ, нэгэн онц чухал асуудлыг авч
хэлэлцсэн нь манай улсын түүхэнд тохиолдсон бас нэг онцгой үйл явдал
болсон. Энэ асуудал нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилт,
явцын тухай байсан юм. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, олон
намыг төлөөлсөн УИХ-ын гишүүд анх удаа энэ асуудлаар нэгдмэл ойлголт,
нэг байр суурьтай байсан нь түүхэнд тэмдэглэгдэх онцгой үйл явдал болсон
гэж хувьдаа үздэг. Уг нь улс эх орон, ард түмний язгуур эрх ашигт ингэж
хандвал бид мөн ч амархан хөгжил, цэцэглэлд хүрэхсэн. Энэ чухал
хуралдаан дээр гарсан санал, шүүмжлэл, зөвлөмжийн тухай манайхан мартсан
байж магадгүй.
Энд авч хэлэлцсэн гол асуудал юу байсан бэ гэхээр, 2008 оноос өмнө
Оюутолгойн үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг 2,4-2,8 тэрбум доллар гэж үнэлж
байсан бол, 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээнд, ойролцоогоор дөрвөн
тэрбум доллароор үнэлсэн байдаг. Гэтэл 2013 оны эхээр Оюутолгойн
үйлдвэрийг барьж байгуулахад долоон тэрбум орчим долларын гүйцэтгэл
гарсан байдаг. Тэр ч байтугай зардал цаашид 14 тэрбум, бүр 24 тэрбум
доллар хүрэх тухай мэдээлэл ч гарсан. Зардал иигэж олон дахин өссөнөөр
Оюутолгой ашиггүй, харин бүр өрд орох тухай ч яриа гарсан билээ.
Тэр үеийн УИХ-ын хуралдааныг уур амьсгалыг ойлгохын тулд, тэнд төрийн
өндөр албан тушаалтнуудын хэлсэн үгнээс зарим ишлэл хийж болох юм.
Хамгийн гол нь, Оюутолгойг ашиглах гэрээ, даруухан хэлбэл шударга бус,
яг үнэнээр нь тодорхойлбол, луйврын гэж бидний олон жилийн дүгнэлт,
тэмцлийг бататган, хүлээн зөвшөөрч байгаа нь, Ерөнхий сайд Н
Алтанхуягийн амнаас "...зөвхөн өндөр агуулгатай хэсгийг нь бас сорчилж
ашиглах...", УИХ-ын дарга З.Энхболд "Монгол дээр болохоор 4.4-ыг оруулна
гэчихээд 6.5-ыг бичнэ гэж ярьж байгаа чинь өөр газар алдсан шархаа
нөхөх гэж ярьж байгаатай адилхан сонсогдоод байгаа юм...
Тэгэхээр Канад болон Мозамбикт алдсан алдаагаа Монголоос нөхөөд байгаа
юм шиг байна", Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "...Монгол Улс бол
хуультай орон. Монгол ёс журамтай улс. Монгол улс бол төр засагтай улс,
Зүгээр нэг баялгийг нь ороод дээрэмдээд аваад явчихдаг, тэгээд нөгөөдүүл
нь дуугүй сууж байдаг, аль эсвэл, эрх барьж байгаа хэсэг хүнтэй
хуйвалдаад баялгийг нь цөлмөөд гараад явдаг тийм улс биш шүү" гэх
тодорхойлолт нь нотолж байна. Чуулганы хуралдаан дээр УИХ-ын 20 гаруй
гишүүн үг хэлсэн байдаг. Олон жил "нохой шуугиулсан" Оюутолгойн талаар
улс орныхоо язгуур эрх ашгийг дээдэлсэн, бодит үнэн, дүгнэлтийг анх удаа
санал нэгтэй тодорхойлсон төрийн зүтгэлтнүүдийг "хайрлахгүй байхын
аргагүй",бас хүндэтгэхгүй байхын аргагүй.
Манай УИX-ын гишүүд улс орны эдийн засгийн хөгжлийн хөтөч болох
Оюутолгойн үйлдвэр, түүний хөрөнгө оруулалт, санхүүжилт, бүтээн
байгуулалтын явцыг анх удаа ингэж, нухацтай, илэн далангүй хэлэлцэж, нэг
ойлголттой, нэгдмэл байр суурьтай болж, үндсэндээ нэг шийдвэрт хүрсэн
нь манай улсын улс төр, нийгэм эдийн засгийн амьдралд гарсан эргэлт,
хувьсгалын чанартай үйл явдал болох нь гэж бодож байлаа. Бидний хэсэг
нөхөд, Ц.Элбэгдоржийг магтахгүй юм гэхэд муулахгүй байя гэж тохиролцов.
Гэвч, дээрх "үзэгдэл" Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх ээлжит "үзүүлэн-
шоу" байжээ, Бид мөн ч гэнэн, итгэмтгий юм даа, олон жил хуурагдлаа,
хулхидууллаа, хаширдаггүй л юм байна.
"Оюутолгойг ашиглах гадаад түншийн бодлого"
Энэ ордын судалгаа, ашиглалтыг цаг хугацаанаас ньхамааруулж хоёр хэсэгт
хувааж болно. 1997-2008 онд явуулсан геологи хайгуулын ажлын үе буюу
"жараахай, зулзага" компани гэгдэх "Айвенхоу майнз"-ийн үе, 2009 оноос
эхэлсэн өнөө хүртэл, цаашид үргэлжлэх ашиглалтын үе буюу дэлхийн аварга
том, "акул" компани буюу "Рио тинто"-гийн үе гэж хувааж болно.
"Жараахай" компани голлож, "акул" компаний оролцоотойгоор Монгол Улсын
Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар эхний үе шатны
нэг гол үйл ажиллагаа дуусгавар болж, үйлдвэр байгуулах хамгийн
хариуцлагатай үйл ажиллагаа эхэлсэн юм. Гэтэл энэ зурвас үед Монгол
Улсын Засгийн газар ч, хөрөнгө оруулагч тал ч хариуцлага алдсан, энэ үйл
ажиллагаа урсгалаар явсан учраас өнөөгийн маргаант, мухардмал байдалд
орсон гэх үндэстэй.
Дээр нь шударга бус, Монголын хууль дүрмийг олон зүйл заалтаар зөрчсөн,
нэг талын эрх ашгийг хэт хамгаалсан хөрөнгө оруулалтын гэрээний зүйл
заалтууд ч үүнд нөлөөлсөн нь ойлгомжтой. Хөрөнгө оруулалтын гэрээний
агуулга, түүний дутагдлын талаар олон удаа ярьж, дүгнэсэн учраас түүнийг
орхиж, тэрхүү гэрээ яаж хэрэгжиж байгаа талаар ярилцах нь зүйтэй болов
уу. Хөрөнгө оруулалтын гэрээ нь үйлдвэрийн хөрөнгө оруулалтын хэмжээг
тодорхойлоогүйгээр батлагдсан нь дэлхийн хэмжээнд, олон улсад байтугай,
иргэд хоорондын ийм төрлийн гэрээнд тохиолдож байгаагүй хачик жигтэй
үзэгдэл болов.
Бидний гадаад түнш ба манай Засгийн газрын хооронд Оюутолгойг
ашиглахаар байгуулсан хөрөнгө оруулалгын гэрээ нь нэг ёсны наймаа
хэлэлцээр юм. Гэтэл наймаа хийж байгаа улсууд үнийн дүнгээ
тохиролцохгүйгээр арилжаа хийнэ гэдэг нь байж болшгүй үйлдэл юм. С.Баяр,
С.Баярцогт, Д.Зоригт, Б.Энэбиш нар ийм л юм хийчихээд толгойгоороо
хариуцна гээд байж дээ. Дараа нь УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл Оюутолгойн
гэрээний гууль цухуйвал бас яана гэж амлаад байлаа даа.
2010 оны ТЭЗҮ-ээр тодорхойлсон. Монголын эрх ашигт хэт харшилсан, тэр
нь гадаадын компанийн эрх ашигт зохицсон хэдэн ноцтой зүйлийн талаар
цаашид харилцан ойлголцож шийдэхгүй бол, одоо үүсээд байгаа маргаан
зөрчил улам ужгирч цаашид олон жил үргэлжлэх, эвдрэлцэх байдалд ч орж
болзошгүй байна. Энэ талаар товчхон өгүүлсү.
1. Албан ёсны ТЭЗҮ-ээс үзэхэд хайгуулаар нэгэнт тогтоосон Монгол Улсын
эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан нөөцөөс 2-4 дахин бага нөөц
авахаар төлөвлөсөн байна. Өөрөөр хэлбэл, 45 сая тонн зэсээс 11-22 саяыг
нь, 1838 тонн алтнаас 400-600 гаруйг нь авна гэсэн үг.
Нөөцийг ингэж багасгаснаар ойролцоогоор 100-гаад жил ажиллах үйлдвэрийг
30-40 жил харьцангуй өндөр ашигтай ажиллуулж, үлдэж байгаа нөөц нь
тухайлбал, Херуга хэсэг, Хюга Даммитын зарим хэсэг, гүний нөөц нь эдийн
засгийн үр ашиггүй болох хортой үр дагаварт хүрэхээр байна.
2. Аливаа үйлдвэр тогтвортой, удаан хугацаанд үр ашигтай ажиллах гол
нөхцөл нь оновчтой тогтоосон хүч чадлаар тодорхойлогддог нь бодит үнэн
билээ Гэтэл жилийн хүч чадлыг баяжмалаар авч үзвэл, 1000-2800 мянган
тонн, зэсээр 350-850-иад мянган тонн байгаа бөгөөд олон жилийн
дундажилсан жигд хүч чадлыг тодорхойлох боломжгүй байна. Хүч чадлын ийм
өндөр хэлбэлзлэл, савалгаа нь зарим тохиолдолд тоног төхөөрөмжийг жигд
ажиллах зарчмыг алдагдуулж, зарим жил сул зогсох нөхцлийг бүрдүүлж
улмаар эдийн засгийн үр ашигт сөргөөр нөлөөлөх нь тодорхой билээ.
3. Бүтээгдхүүн тооцоолоход гаргасан зарчмын нэг гол дутагдал бол эхний
30-аад жил ордын хамгийн баян хэсгийг сорчлон, цөлмөж авах төлөвлөлт
хийсэн байна.
4. Сүүлийн хэдхэн жилийн хугацаанд үйлдвэрийн анхны хөрөнгө оруулалт
хэд дахин өссөн тухай дээр дурдсан. Хөрөнгө оруулалтыг ингэж өсгөх нь
эдийн засгийн үр ашгийг эрс бууруулж, магадгүй олон арван жилийн турш
үйлдвэрийг ашиггүй ажиллуулах буюу Монголын тал ийм хугацаагаар ашиг
хүртэх боломжгүй болгож байна. Дээр нь хувь нийлүүлэгчдийн гэрээнд
тусгасны дагуу жилээр биш, улирлаар зардлын зээлийн хүүг 9-10 хувиар
тооцоолвол, үйлдвзр ашиггүй ажиллах нөхцөл бүрдэнэ.
Дээр товч тодорхойлсон зүйлүүдээс, Монгол Улсын ба олон улсын журам,
стандартын дагуу хийсэн Оюутолгойн ордыг ашиглах ТЭЗҮ өнөөг хүртэл
хийгээгүй байна, тэр ч байтугай Хөрөнгө оруулалтын гэрээг, түүний
салшгүй хэсэг, үндэслэл болсон ТЭЗҮ-гүйгээр баталгаажуулжээ. Үүнээс
үндэслээд зөвхөн гадаадын компанийн явцуу эрх ашигт нийцсэн бодлогоор
Оюутолгойг ашиглах одоогийн бодлого тодорхойлогдож байна гэж дүгнэж
болно.
Оюутолгойг ашиглах Монгол төрийн зохистой бодлого
Оюутолгойг ашиглах монгол төрийн бодлого нь хүн ойлгож ядаад байх,
түвэгтэй эд биш. Одоо Оюутолгойг ашиглах ТЭЗҮ-ийг монгол төрийн
бодлогоор хийх түр зуурын, ердөө хэдхэн хоногийн дотор шийдэх "алтан
боломж" байна. Одоо ТЭЗҮ-ийг дахин боловсруулж байна. Гэхдээ ТЭЗҮ
боловсруулах зарчим, шаардлага нэг ойлголтод хүрээгүй байна. Энэ ТЭЗҮ-д л
монгол төрийн бодлогыг тусгаж өгөх ёстой юм.
Н.Алтанхуяг сайд, Оюутолгойгоо ухаад аваад яв, бид та нарт саад
болохгүй, далд уурхайгаа ух, нэмэлт мөнгө оруул гэхийн оронд, юмандаа
эзний ёсоор хандаж, Оюутолгойг ашиглах монгол төрийн бодлого энэ юм шүү
гээд, хоёрхон хуудас цаас гардуулсан бол, жинхэнэ шинэчлэлийн Засгийн
газрын тэргүүн юм даа гэж ойлгож болох байлаа. Аль болох богино
хугацаанд, их хэмжээтэй баялгийг олборлож, аль болох өндөр ашиг хүртэх
гэсэн хөрөнгө оруулагч талын бодлогоор Оюутолгойг ашиглах нэг талын
өрөөсгөл бодлого хэрэгжиж эхэлж байна. Үүний учир шалтгаан нь манай
гадаад түншийи буруу гэхээсээ, энэ асуудлыг олон жил хариуцсан монгол
төрийн хариуцлагатнуудын буруу, түүнийг засна гэж амалсан өнөөгийн
төрийн буруу гэж үзэхээс өөр аргаггүй.
Оюутолгойг төрийн бодлогоор ашиглах гэдгийг дараахь болхидуу гэмээр
зүйрлэлээр ойлгож болох байх. Хонь гэх нэг амьтныг монголчууд идшиндээ
хэрэглэхдээ өөх мах, толгой шийр гэдэс дотрыг цэгцлэн янзалж, хольж, огт
хаягдалгүйгээр барахгүй өөх махыг нь тэнцүүлэн жигдрүүлж, удаан
хугацаанд хэрэглэхээс гадна, хамгийн гол нь цаг улирал, бие махбодь,
эрүүл мэнддээ ашигтайгаар зохицуулдаг билээ. Харин хонь гэх амьтныг
хээрийн боохой хүртвээс хаа, гуяийг нь хамгийн түрүүнд гударч гэдэс,
дотор, толгой шийр араг яс нь сэг болон үлддэг. Оюутолгойг ашиглах
бодлого ч нэг имэрхүү болчихоод байна.
Оюутолгойг ашигласнаас бид юу хүртэх вэ,тэд бас ямар ашиг олох вэ гэдэг
л монгол хүн болгоны сонирхлыг татаж байгаа юм. Энэ тухай ерөөсөө
ярьдаггүй манайхан ч асуудагүй, харин үүний оронд гадаадын хөрөнгө
оруулалт гэдэг гайхамшигтай юм бий, түүнийг л нэмэгдүүлвэл Монгол
хөгжинө, бид баяжина гэх ухааны суртал нэвтрүүлэг яваад байгаа, үнэндээ
уурхайн үйлдвэрийн хөрөнгө оруулалт гэдэг бол жаахан бүдүүлгээр,
хэтрүүлж тодорхойлбол, Оюутолгойн хувьд, экскаватор, бульдозер, өөрөө
буулгагч машин, газрын гүний уурхай малтах, баяжуулах фабрикийн хүнд
нүсэр төмөр төхөөрөмжүүд юм. Бид ямар экскаватор, бульдозер идэж амьдрах
биш дээ. Оюутолгойгоос олигтой ашиг олохгүй юм бол түүнийг оролдоод
байх хэрэг байна уу даа гэх хачин бодол заримдаа орж ирдэг л юм. Яг
үнэнийг хэлбэл Оюутолгой, Тавантолгойгүй монгол газар амьдрал үргэлжлэх л
болно шүүдээ.
Оюутолгойг ашиглах төрийн бодлого гэдэг нь:
Манай улсын холбогдох хуулийн дагуу хайгуулаар тогтоосон нөөцийг аль болох бүрэн гүйцэд ашиглах, хаягдлыг байгасгах,
- Үйлдвэрийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн гаргалт олон жилийн турш,
жигд тогтвортой байж, үр ашгаа өгөх эдийн засгийн ухааны хамгийн энгийн
хамгийн наад захын шаардлагыг биел үүлэх, Баяжмалаа боловсруулж зэсийн
бүтээгдэхүүн хийх үйлдвэр байгуулах,
- Дэд бүтцийн асуудлыг зөвхөн Оюутолгойн хувьд биш Тавантолгой зэрэг томоохон ордуудтай холбож төрийн бодлогоор шийдэх,
- Үйлдвэр олон жил ажиллахтай холбогдуулан ажиллагсдын нийгмийн
асуудалд нэн тэргүүнд анхаарлаа хандуулж, орчин үеийн хот байгуулах
зэрэг асуудлуудыг үйлдвэр байгуулах ТЭЗҮ-д тусгаж өгөх хэрэгтэй юм.
Эдгээр асуудал нь хөрөнгө оруулагчийн гэхээсээ Монгол Улсын төрийн үүрэг
болж, биднээс гарах санаачилга байх юм.
Ноднин намраас эхлэн бидний хэсэг эрдэмтэд судлаачид, өөрсдийнхөө
санаачилгаар, Үндэсний хөгжлийн хүрээлэнд дээрх асуудлуудыг тусгасан
Оюутолгойн ордыг төрийн бодлогоор ашиглах техник эдийн засгийн тооцоо
судалгааг хийж, цагаан сарын өмнө судалгааны тайланг бэлэн болголоо.
Бидний энэ тооцоо, судалгаа үндсэн хоёр хэсгээс бүрдэл болж байгаа юм.
Нэгд, 2010 онд боловсруулсан "албан ёсны ТЭЗҮ"-д хийсэн товч дүгнэлт,
дүн шинжилгээний талаар дээр маш товч дурдсан, хоёрт, ТЭЗҮ-ийн тодотгол
тооцоо, түүний үр дүнгийн талаар авч үзсэн, энэ талаар одоо маш товч
ойлголт өгье.
Оюутолгойг 100-гаад жил, хэрвээ одоогийн нөөц нэмэгдвэл түүнээс олон
жил ашиглах боломж байна. Энэ нь Эрдэнэтээс наад зах нь 3-4 дахин илүү
бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн тохиолдолд шүү. Оюутолгойн үйлдвэрийн анхны
хөрөнгө оруулалтыг гурван тэрбум доллароор тодорхойллоо. Зэсийн үнийг
нэг тонныг нь 6000 доллароор, дискоунтын кэоффициентийг 0,10-0,12-орр
авбал, гаргасан зардлаа 5-7 жилд нөхнө, хэрэв таван хувийн хүүтэй банкны
зээл авбал зардлаа нөхөх хугацаа бүр богиносно. Мөн зэсийн завод, хот
байгуулах асуудлыг авч үзлээ.
Энэ судалгааг бид цагаан сарын өмнөхөн Ерөнхийлөгчийн Тамгын газар
өгсөн, мартын 8-ны өмнөхөн Да.Ганболд даргын ширээн дээр байгаа сураг
дуулдсан. Сүүлд нь арга барахдаа Уул уурхайн Д.Ганхуяг сайдын бичиг
хэрэгт гуравдугаар сарын 27-нд хүлээлгэж өгсөн, мөн сайдын мэргэжлийн
зөвлөхөд нь энэ талаар товч тайлбар өгсөн. Гэтэл бидний энэ бүтээл одоо
хүртэл сураг чимээ алга. Бид олон юм хүсээгүй, гуйгаагүй, бидний хийсэн
ажилд ямар нэг хариу, дүгнэлт гаргаач гэж хүссэн юм.
Бид огт алдаагүй, өөгүй сайхан ажил хийсэн түүнийг хүлээж ав гэж
тулгаагүй. Тэгээд энэ асуудал нь Монгол Улсын энэ үеийн төдийгүй,
ирээдүйн олон арван жилийн хөгжил, ард түмний амьдралыг дээшлүүлэхэд
нөлөө үзүүлэх учраас энэ талаар төр үгээ хэлэх ёстой, дүгнэлтээ гаргах
ёстой. Үндсэндээ төрийн хийх ажлыг бид сайн дураараа, "эх оронч царай"
гаргаж хийж өгсөн юм. Бид Оюутолгойн асуудлаар дээр товч өгүүлсэн дүн
шинжилгээ, дүгнэлтийнхээ үнэн зөвд итгэлтэй байгаа, зуун хувь үнэн зөв
гэж зүтгэхгүй, ялихгүй алдаж, зөрсөн юм байхыг үгүйсгэхгүй, тэгэхдээ
голыг олсон, улс орны эрх ашигт нийцсэн дүгнэлт хийсэн гэдэгтээ итгэлтэй
байна.
Хэрвээ үйлдвэрийн хөрөнгө оруулалт есөн тэрбум долларт хүрч, цаашдаа
нийт хөрөнгө оруулалт, 14, бүр 24 тэрбум болж, улирал дутам хүүгийн хүү
тооцвол, үйлдвэр зардлаа нөхөж чадахгүй, 20-30 болж, энэ завсар хөрөнгө
оруулалтын гэрээний 30 жилийн хугацаа дуусаж, алт сандайлж байсан бид
нүхэндээ унаж, нүхнээс гарч чадахгүй тэндээ тарчилж байхын эх суурь одоо
тавигдаж байх шиг. Хэрэв өнөөгийн байдлаар хөрөнгө оруулалтын хэмжээ
есөн тэрбум долларт хүрсэн гэж үзвэл, бидний тодорхойлсноос гурав дахин,
гадаад түншийнхээс хоёр гаруй дахин буюу 5-6 тэрбум доллароор хөрөнго
оруулалт нь хэтрээд байна. Үүний учрыг олохгүйгээр далд уурхайн хөрөнгө
оруулалтыг шийдэж болохгүй.
Дээрх хөрөнгө оруулалтын хэтрэлтийг монгол хүн болгонд хуваавал айл
бүрт 18 сая төгрөг ногдоно. "Хүний нохой идэхээр өөрийн нохой ид"
гэдэгсэн. Уг нь Батбаяр сайдыгаа явуулаад, тэнгэр бурханд нь мөргүүлээд,
Оюутолгойгоо барьцаалаад зургаан тэрбум төгрөг "босгуулаад" монгол айл
болгонд тараагаад өгчихсөн бол монгол өрх бүр "хаус"-тай болохгүй юмаа
гэхэд Улаанбаатар утаанаас салчих юм байна гэсэн хачин бодол бас орж
ирээд болохгүй юм. Гэтэл юун "хаус", юун утаанаас салах, харин айл
болгон, монгол хүн бүр ийм хэмжээний өр, зээлтэй болж байна.
Н.Алтанхуяг ноцтой алдаа гаргав
Ерөнхий сайд Н.Алтанхуяг бол АН-ын нүүр царай төдийгүй, Монголын төрийн
түшээдийн нийтлэг дүр төрх, бас хүлээн зөвшөөрөгдсөн лидер гэж үзэхээс
өөр аргагүй. Засгийн газрыг хална, солино гэж байгаа өнөөгийн нөхцөлд
Алтанхуягаас илүү сайн Ерөнхий сайдыг олж тавиад, төр засгийн ажлыг
сайжруулна гэдэгт би итгэж өгөхгүй байна. Тэгэхдээ Ерөнхий сайд Рио
Тинтод Оюутолгойн асуудлаар найр тавьсан захиа бичсэнээр уучилж боломгүй
ноцтой алдаа хийснийг мэргэжлийн хүний хувьд тайлбарлах нь миний үүрэг.
Захиа бол агуулга, утга санаа, хэлбэр, орчуулгаасаа эхлээд үнэхээр
"хачин", тусад нь тайлбар хийх шаардлагатай. Энэ захиаг "судлах ажил"
цаашдаа ч үргэлжлэх байх. Гэгээн цагаан өдөр аянга буух адил, Ерөнхий
сайд Н.Алтанхуяг Рио Тинтогийн удирдлагад Оюутолгойг барьцаалж олон
улсын банк, санхүүгийн байгууллагаас зээл авах нөхцлийг Монголын Засгийн
газар зөвшөөрч байгаа тухай захидал явуулав. Ингэснээрээ Оюутолгойг
монголчуудын хувьд үндсэндээ "булшилж" орхив. Өр зээлийг нэмэгдүүлснээр,
бид Оюутолгойгоос наад зах нь 20-30 жил, цаашилбал огт ашиг хүртэхгүй ч
нөхцөл, байдал үүсч болзошгүй байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд,
Лондон, Улаанбаатарт ТУЗ-ийнхний маргаад, хэлэлцээд байгаа 30 асуудал
биш ердөө л дараахь тоотой, тоймтой хоёрхон гол асуудал, түүнийг тойрсон
тодорхой асуудалд хоёр тал анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй юм.
Нэгд, Хөрөнгө оруулалтын хэмжээ үлэмж өссөн шалтгааныг тодруулах, энэ
чиглэлээр Ч.Улаан, Н.Батбаяр нарын тэргүүлсэн ажлын хэсгийн нэг жилийн
ажлын үр дүн, мэдээллийг ил тод, шаардлагатай бол УИХ-ын түвшинд
хэлэлцэх, ажлын хэсгийн дүгнэлтэд мэргэжлийн дүгнэлт гаргуулах, хэрвээ
ингээд асуудлыг шийдэж чадахгүй бол олон улсын аудитын шалгалт оруулах,
хоёрт, бидний дээр дурдсан дүн шинжилгээ, дүгнэлт, үндэслэл тооцоог
харгалзаж, ордын баялгийг иж бүрэн ашиглах цогц ТЭЗҮ-ийг (барууныхны
ойлголтоор мастер план ч гэж нэрлэдэг бололтой) Монголын төрийн бодлогын
дагуу, хоёр талын мэрэгжилтнүүдийн оролцоотойгоор хийх, үүний дараал
Оюутолгойн нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх хэрэгтэй.
Н.Алтанхуяг дээрх захиаг бичсэнээрээ Монгол Улсын эрх ашигт илт
харшилсан үйлдэл хийлээ. Энэ алдааг залруулах хоёр арга зам байна. Нэгд,
Ерөнхий сайд хийсэн ноцтой алдаагаа хүлээн зөвшөөрч, уучлал эрж,
захиагаа буцаан татах, хоёрт, сайн дураараа огцрох, эс тэгвээс УИХ
огцруулахаас өөр арга байхгүй. Монгол Улс Оюутолгойгоо алдаж, олон арван
жил өр зээлийн дарамтад байж болохгүй. Бид Оюутолгойн үйлдвэрийн үйл
ажиллагаанд ингэж хандсанаараа түүнийг зогсоох, хөрөнгө оруулагчийг хөөж
туух гэсэн санаа огтхон байхгүй, харин үүсээд байгаа мухардмал байдлаас
аль болох хохирол багатай гарах , хоёр тал цаашдаа харилцан ашигтай
удаан хугацааны туршид хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэх гэсэндээ ингэж
хандаж байна. Эс тэгвээс зорчил, тэмцэл улам гүнзгийрч зөвхөн Монгол
Улс биш, хөрөнгө оруулагч, түүний хувьцаа эзэмшигчид ноцтой хохирно
гэдгийг л сануулах гэсэн юм. Далд уурхайг яаравчлан ухахгүйгээр, ил
уурхайгаа ашиглаад явахад гаргасан бодит зардлаа нөхөх боломж бас бий.
МУИС-ийн багш, доктор, дэд профессор С.Авирмэд
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||