- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Цианид алдсан “Спэйшл майнз” компанид хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэлээ
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг, Цагаан цахирын алтны үндсэн ордод үйл ажиллагаа явуулдаг "Спэйшл майнз” компанийн баяжуулах үйлдвэрт химийн хорт бодис асгарч, ажилчид нь цианидын хордлого гэсэн оноштойгоор аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад, Хордлого судлалын үндэсний төв рүү шилжсэн талаар бид өмнө нь цувралаар нийтэлсэн билээ.
Уг мэдээллийн араас "Ажилчид цианидад бус, тэсэлгээний утаанд угаартсан” гэсэн үгс сонсогдож, болсон явдлыг баллаж, бүдгэрүүлэх гэж оролдож байна, хордсон иргэдийг хэвлэл мэдээлэлд юу ч ярихгүй байхыг анхааруулж, амыг нь хамхисан гэх зэрэг яриа орон нутагт түгээд буй.
Иргэдийнхээ аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах, байгаль орчноо бохирдлоос сэргийлэх учиртай харьяа яам, хууль, хяналтын байгууллага өнөөг хүртэл таг чиг. Одоогоос 10 гаруй жилийн өмнө Дархан-Уул аймгийн Хонгор сумынхан цианид хэмээх хорт бодисын аюулыг биеэр амсаж, тэдний удаан хугацааны тэмцлийн үр дүнд тухайн үед ажиллаж байсан.
Ерөнхий сайд С.Баяр "Уршигтай асуудлыг урьдчилж харах мэлмий дутсандаа, аюул учирсны дараа аврал, түшиг эрсэн хэрэгтэй тэр цагт нь үүргээ бүрэн биелүүлээгүйдээ Монголын төр Хонгор сумын иргэдээс уучлал гуйж байна” хэмээсэн нь одоо бараг мартагджээ. Гэсэн хэдий ч зам зуурын улс Хонгор суманд буудаллаж цай уухаас жийрхдэг, хотынхон Хонгорын ногоо гэвэл авахгүй, тойрдог хэвээрээ. Хонгор суманд нүүрлэсэн энэ аюул Баянхонгорт давтагдахад ойрхон байна.
Алтны эрэлд мордогсдынхоо тоог алдаад буй Монгол Улсын хэмжээнд "Баян-Айраг эксплорэйшн”, "Тэн хун”, "Спэйшл майнз” гэсэн гурван компани л цианид хэрэглэх зөвшөөрөлтэй гэхээр энэ бодис тоглоом биш нь ойлгогдох биз. Мэдэгдэж буй хорт бодисуудаас хамгийн хурдан үйлчилгээтэй, маш хортой хэмээн тодорхойлдог энэ бодисыг алдсан нь үнэн бол ингээд дараад өнгөрөөж болохгүй гэж үзээд бид газар дээр нь ажиллаж, юу болсныг илүү тодорхой болгохыг хичээн, сурвалжилга бэлтгэсэн.
Өмнөх дугаарууддаа "Спэйшл майнз”-ын Цагаан цахир дахь баяжуулах үйлдвэрийн таван тоннын савнаас нэг тоннын сав руу шахагдсан цианидын уусмал 30 орчим минут хальж асгарсан, аюулгүй ажиллагаа зөрчигдөж химийн хорт бодис алдсан талаараа "Спэйшл майнз”-ынхан холбогдох байгууллагад мэдэгдэлгүй нуун дарагдуулсан, хууль хяналтын байгууллагынхан тухайн явдлаас 3-4 хоногийн дараа газар дээр нь очсон, цагдаагийнхан хэрэг үүсгэх саналаа прокурорт хүргүүлсэн зэргийг мэдээлсэн.
Мөн "Спэйшл майнз”-ын уурхайн кэмпэд "Шийдвэр гаргах, мэдээлэл өгөх эрхтэй нэг ч албан тушаалтан байхгүй” гээд хэвлэлийнхнийг үүднээсээ буцаасан тухай ч дурдсан билээ. Түүнчлэн нутгийн эзэн болсон малчид ямар санаа бодолтой суугааг, хүмүүс цианидад хордсон хэргийг замхруулж, баллах магадлал өндөр байгааг ч хөндсөн.
Ерөнхийлөгч Х.Баттулга Баянхонгор аймгийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр Цагаан цахирын уурхайд цианид алдагдсан талаар эрх бүхий албан тушаалтнууд болон малчид юу ярьсныг хүргэе.
ЗАСАГ ДАРГА Г.БАТЖАРГАЛ: ЯАХ АРГАГҮЙ ЦИАНИДАД ХОРДСОН ГЭЖ БИД ҮЗЭЖ БАЙГАА
Иргэн: -Манай аймгийнхан "молекул” Батбаяр гэдэг нэрээр нь сайн мэдэх хүн Баянхонгороос УИХ-д сонгогдсоныхоо "шагналд” Цагаан цахирын алтны үндсэн ордыг авсан юм байна. Энд гурван хүн хордлоо. Цаашдаа хэдэн хүн, хэчнээн мал хордохыг бүү мэд. Ерөнхийлөгч Та энэ талаар ямар бодолтой явна вэ?
Б.Лхамсүрэн (Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч): -Энэ сарын 5-нд Цагаан цахирын уурхайд цианид алдагдсаны улмаас гурван хүн хордсон. Тэднийг би Улаанбаатар хот руу Хордлого судлалын үндэсний төвд хүргэж өглөө. Өнгөрсөн оны аравдугаар сард Ерөнхийлөгчийн Тамгын газраас өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч, Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулдаг алтны уурхайнуудыг шалгасан билээ. Энэ шалгалтын дүнг одоо танилцуулах боломжтой юу.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||