- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Тавантолгой, Ухаа худагтай холбоотой асуудлыг эхнээс нь нэг бүрчлэн шалгаж байна
АТГ-аас өчигдөр сар бүрийн 25-ны өдрийн ээлжит хэвлэлийн бага хурлаа хийв. Энэ үеэр АТГ-ын Мөрдөн шалгах хэлстийн дарга Э.Идэрцог, Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Х.Хашбаатар нар авлига албан тушаалын томоохон хэргүүдийн талаар мэдээлэл өгч сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Мэдээллийг тоймлон хүргэж байна.
Д.СУГАРЫН ГАРЫН ҮСГИЙГ ШИНЖЭЭЧЭЭР СУДЛУУЛСАН
Эрдэнэт үйлдвэртэй холбоотойгоор цаашид ч нэлээдгүй асуудал сөхөгдөх байх гэдгийг АТГ-аас мэдэгдэв. Тодруулбал, Эрдэнэт үйлдвэр батлан даалт гаргаж зээл авсан болон "Жаст” групптэй холбоотой асуудлыг шалгаж, Ерөнхий сайд асан С.Баяраас байцаалт авсан. Үүнтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг нарийвчлан шалгаж байгаа. Мөн Ш.Батхүүгийн бизнесийн хамаарал бүхий өмч хөрөнгө, иргэн, аж ахуйн нэгжийг шалгаж байгаа. "Жаст” болон Алтжин компани нарын хооронд Г.Алтанг өмнө нь дуудаж байцаалт авсан. Шаардлагатай бол дахин дуудаж, мэдүүлэг авна.
Төрийн өмчийн хорооны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугараас байцаалт авч, гарын үсгийг хуурамч эсэхийг шалгаж, шинжээчээр судлуулсан. Шаардлагатай бол нэмж тайлбар байцаалт авна. ТЭЦ-4 компанийн захирал С.Анхбаярыг нийтийн албан тушаалтны хувьд бусдаас авлига авсан байж болзошгүй гэж эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж байгаа аж.
Шадар сайдаар ажиллаж байсан Тавантолгойн орд газрыг ашиглахтай холбоотой асуудал дээр төслийн Засгийн газрын ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байх хугацаандаа гэрээний төслийг боловсруулахад албан тушаалаа урвуулан ашигласан эсэх талаар Элчин сайд М.Энхсайханд нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Гэрчийг мэдүүлэг авахаар дуудсаны дагуу өнөөдөр (III/26) АТГ-т мэдүүлэг өгсөн байна. Түүнчлэн Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал болон Төмөр замтай холбогдох хэргийг цагдаагийн байгууллагатай хамтран шалгаж байгаа аж.
САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАРААС ГЭРЧЭЭР ТАЙЛБАР МЭДҮҮЛЭГ АВСАН
АТГ-аас Увс аймгийн нутагт "Хотгор шанагын” уурхайн хувьцаа эзэмшигчдийн хоорондын хувьцаа худалдсан эсэх асуудал дээр хэрэг бүртгэлийн хэрэг нээж, шалгаж байгаа юм байна. Энэ асуудал дээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас гэрчээр тайлбар мэдүүлэг авсан гэлээ.
Мөн Тавантолгой Ухаа худагтай холбоотой асуудлаар Мөрдөн шалгах хэлстийн дарга Э.Идэрцог "Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга 2012 оны гуравдугаар сарын 22-ны өдөр АТГ-т Тавантолгой Ухаа худагтай холбоотой асуудлаар шалгуулах хүсэлт гаргасан байдаг. АТГ шалгаад хуулийн дагуу мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагаа явуулж тодорхой хэмжээнд үзлэг хийхийг прокуророор батлуулж бичиг баримтыг хураан авч ажиллагаа явуулаад 2012 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр нийслэлийн прокурорын газарт эрүүгийн хэрэг үүсгэх саналтайгаар шилжүүлсэн байдаг. Прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэхийг татгалзсан байсныг энэ оны гуравдугаар сарын 9-ний өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэл нээж прокурорт шилжүүллээ. Тавантолгой Ухаа худагтай холбоотой асуудлыг эхнээс нь нэг бүрчлэн шалгаж байна. Тухайн үеийн албан тушаалтнуудын оролцоог нягталж байна” гэв. Харин УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой асуудлыг цагдаагийн байгууллагатай хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа бөгөөд түүнээс байцаалт авсан байна. Шинжээч томилж хэргийн дүгнэлт гарсны дагуу прокурорын байгууллага яллагдагчаар татах санал ирүүлж, тогтоолыг танилцуулахаар 18 удаа хандаад байгаа. Д.Гантулга гишүүн өөрөө хурал, томилттой гэх шалтгаанаар тогтоолтой танилцахгүй байгаа учраас өмгөөлөгч, туслах, гэр бүлийн хүмүүст хандаад байгаа юм байна.
2016 оны сонгуулийн дараа Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын хүрээнд тухайн үеийн Засгийн газрын зарим сайд нарт хэрэг үүсгээд байгаа юм. Тэгвэл гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл, эрүүгийн хэрэгт эрх баригч намаас холбогдон шалгагдаж байгаа хүмүүс бий гэдгийг энэ үеэр мэдэгдлээ.
МӨРДӨН ШАЛГАХ ХЭРГИЙН АЧААЛАЛ ТАВ ДАХИН ӨСЧЭЭ
Өнгөрсөн сард албан тушаалтнуудын ХАСХОМ-т хийсэн шалгалтаар гурван албан тушаалтай зөрчилтэй. Мөн нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 733 иргэний хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянасны дотор ЦЕГ, НДЕГ, ЭМЯ хамгийн олон мэдүүлэг хянуулахаар ирүүлжээ.
Хэвлэлийн хурлын үеэр АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл болон өндөр албан тушаалтныг шалгах явцад дарамт шахалт ирдэг талаарх асуултад Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү хариулсан юм. Тэрээр "Авлигын эсрэг хуульд зааснаар АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл хэрэг бүртгэл мөрдөн байцаалтаас бусад үйл ажиллагаанд хяналт тавьж, зөвлөмж өгөх чиг үүрэгтэй. Одоогийн байдлаар зөвлөмж өгсөн асуудал алга. Харин эсрэгээрээ шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа эрүүгийн хэргүүдийг яриад байгаа нь зохимжгүй. Магадгүй зарим тохиолдолд ярьж байгаа зүйлүүд нь хууль зөрчсөн үйлдэл болохыг үгүйсгэхгүй. Нэр нь АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл боловч улс төрийн намын тодорхой албан тушаал хашиж байгаа хүмүүс байгаа. Аль нэг хувь хүн хуулийн этгээд АТГ-ын үйл ажиллагаанд ямар нэг байдлаар хөндлөнгөөс оролцохыг хориглоно гэдгийг хуульд тодорхой зааж өгсөн байдаг. АТГ-ын үйл ажиллагаанд шууд нөлөөлөхгүй боловч сүүлийн үед зарим нэг эрх бүхий албан тушаалтнуудаас хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан нөлөөлөх оролдлого гарч байна. Гэхдээ АТГ хуулийн дагуу хараат бусаар чиг үүргээ хэрэгжүүлж байгаа гэж ойлгож болно” гэдгийг хэллээ. Харин АТГ-т ирж буй өргөдөл гомдол мэдээлэл шалгагдаж байгаа хэргүүдийг сүүлийн гурван жилийг харьцуулахад сүүлийн жилд мөрдөн шалгах хэргийн ачаалал тав дахин өссөн. 2017 онд 114 хэрэг шалгагдаж байсан бол энэ жил 300 гаруй болсон. АТГ орон нутагт салбаргүй, боловсон хүчин дутмаг байгаа. Мөрдөн байцаагчдын ачаалал нэмэгдсэнээс хэрэг бүртгэл мөрдөн байцаалттай холбоотой зарим хүндрэлүүд гарч байгаа аж.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||