Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “UBS” TV-ийн “Цай юу, кофе юу” нэвтүүлэгт орсон ярилцлага /текстээр бүрэн эхээрээ/

2R3A6266Хөтлөгч Д.Сайнбаяр:- Эрхэм үзэгчдийнхээ энэ өглөөний амар амгаланг айлтгая. Та бүхэн амралтын өдрөө гэр бүлийнхээ халуун дулаан уур амьсгалд аятай тухай сайхан өнгөрүүлж байна уу. Өглөө бүр шинэ зочин урьж, сонирхолтой ярилцлага өрнүүлдэг "Кофе юу, цай юу” нэвтрүүлгийн маань бямба гаригийн бас нэгэн шинэ дугаар үзэгч танд хүрэхэд бэлэн боллоо. Ингээд нэвтрүүлэгтээ хүрэлцэн ирсэн хүндэт зочноо үзэгчиддээ танилцуулъя. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж танд энэ өглөөний мэнд хүргэе.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - За та бүхэнд энэ өглөөний мэнд хүргэе.

Хөтлөгч И.Буянжаргал :-Тавлаг сайхан хаваржиж байна уу, Та.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Сайхан хаваржиж байна. Хаваржаа сайхан уу?

Хөтлөгч И.Буянжаргал: – Сайхан хаваржиж байна. Бие тэнхээ данги уу.Саяхан Япон яваад эмчлүүлээд ирсэн.Эмчилгээ сайн болов уу?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Ер нь сайн болсон.

Хөтлөгч И.Буянжаргал: – Дээрхийн гэгээнтэний хэлсэн үг энэ мөчид санаанд бууж байна. Монголчууд та нар минь амьдрал ахуй гэж явсаар байгаад эрүүл мэнд гэж том зүйлээ алдах юм аа.Дараа нь эрүүл мэндээ олж авах гээд хамаг хүчээ тавих юм аа гэсэн үг.Тэгэхээр эрүүл мэнд гэдэг бол хүнд хамгийн их чухал баялгийн нэг юм аа даа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Ер нь хүн бүрт хамгийн чухал баялаг бол эрүүл мэнд. Эрүүл байвал улсын наадам үзнэ гэж монголчууд ярьдаг.Ер нь эрүүл л байх ёстой.Хүн өөрийнхөө амьдралын хэв маягаас эхлээд өөрөө өөрийгөө эрүүл байлгах маш их боломж байдаг.Үнэхээр эмнэлгийн ажиллагаа, мэс ажилбар орох шаардлагатай үед тухайн цагт нь орж эмчлүүлж байх нь зөв юм шиг байгаа юм.

Хөтлөгч И.Буянжаргал: – Ер нь хэдийнээс биед тань зовиур үүссэн юм бэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Ноднин намар НҮБ-ын чуулганд ороод буцаж байхад нуруу жаахан өвдөж чилдэг, хөл рүү жаахан өвддөг тиймэрхүү байдалтай байсан. Буцахдаа Японд үзүүлсэн чинь "Таны нуруунд асуудал байна, ер нь нуруугаа гүнзгий дарж байна, эвгүй хөдөлж болохгүй” гээд нэлээн хөдөлгөөний хязгаарлалтууд хийсэн.Би чинь морь мал унадаг, өвөл цана тэшүүрээр гулгана, дугуй унана, теннис тоглоно гээд дандаа хөдөлгөөнтэй байдаг болохоор тэр бүх хөдөлгөөнийг хязгаарлаад, ер нь хагалгаа хийлгэсэн нь зүгээр юм байна гэсэн л дээ.Энд бас эмч нартайгаа зөвлөсөн.Тэгж байгаад хүмүүс амарсан үеэр ч юм уу, нэг хурдан яваад хагалгаа хийлгэчихье гэсэн бодолтой байсан юм. Ёолкны үеэр нэг явчихдаг юм уу гэж бодож байсан чбас  ажил давхцаад явж чадаагүй. Дараа нь цагаан сарын үеэр явах бодолтой байсан ч Сочигийн олимп таарчихсан.Манай хойд хөршид болж байгаа маш чухал арга хэмжээ.Хөл дээрээ л явж байгаа хойно,энэ улсын түүхэнд болж байгаа чухал арга хэмжээнд оролцох ёстой гээд олимпод оролцсон.Тэгээд байж байтал эмч нар "Одоо та эмчилгээнд явах хэрэгтэй, нэг л эвгүй суувал, нэг л эвгүй дарчих юм бол тэр чигтээ суугаа болчих юм байна” гэсэн.Нугас гэдэг юмыг чинь орлуулж болдоггүй юм байна.Бусад юмыг орлуулдаг, бөөр, элэг гээд орлуулахгүй ч юмгүй болсон юм байна шүү дээ. "Энэ гадна хийх ёстой хагалгаа, Японд хийчихье гэж байгаа бол хийлгэчихвэл яасан юм” гэж ойр дотно хүмүүс  маань хэлсэн.Манайд сайхан сэтгэлтэй хүмүүс бас их байна шүү дээ.Бид зүгээр болгоод өгнө, долоо хоногт, 14 хоногт, ийм аргаар эмчлэхэд зүгээр гэсэн хүмүүс ч байсан.Мэдээж тэр хүмүүст итгэж байсан л даа.Гэхдээ ер нь нэг очоод хагалгаа хийлгэчихвэл бас хэдэн жил эрчимтэй ажиллачих боломж бүрдэнэ гэж бодоод л явсан.

Хөтлөгч И.Буянжаргал: – Одоо ер нь дажгүй болсон уу?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Өө дажгүй. Ярих юм байхгүй.

Хөтлөгч Д.Сайнбаяр: – Энэ өглөө "Кофе юу, цай юу” нэвтрүүлгийг маань үзэж байгаа олон үзэгчидэд таатай байгаа байх. Таны сонголт бас их сонин байсан л даа.Яагаад Японыг сонгов, яагаад цаг хугацааг ингэж тааруулсан бэ гээд.Ер нь Японыг, Японы эрүүл мэндийн салбарыг яагаад сонгов?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Ер нь болж өгвөл эндээ хийлгэчихье гэж бодож байсан. Би Ерөнхийлөгчөөр сонгогдоод хоёр ч удаа эндээ эмнэлэгт хэвтэн, мэс ажилбарууд хийлгэсэн.Эмч нар аяндаа зөвлөгөө өгдөг л дөө.НҮБ-ын чуулганаас буцаж ирж байхдаа Японоор дайрч эмч нарт үзүүлэхэд Японд эмчлүүлж болно, нэлээн нарийн мэс хагалбар заавал хийх шаардлагатай гэж зөвлөсөн.Нислэгийн цаг нь ч ойр дөрвөн цаг юм гээд Япон руу явсан даа.

Хөтлөгч И.Буянжаргал: – Эрүүл мэнд гэснээс манайд эмнэлгийн орчин үеийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж дутмаг гээд их ярьдаг. Миний санахад тэргүүн хатагтайн сангийн шугамаар хүүхдүүдийн амьсгалын аппарат дутагдаж байсныг нэлээн хэдийг нийлүүлсэн.Бөөрний аппарат эмнэлгүүдэд өгч байсан санагдаж байна.Сая бас яваад эмчлүүлээд ирэхдээ том олзтой ирсэн гэж сонссон.Монголдоо Японы тусламжтайгаар гайгүй сайн эмнэлэг байгуулах асуудлыг эцэслээд шийдчихлээ гэсэн.Энэ талаар яривал?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Ер нь бол Япон явж эмчлүүлнэ гэхэд ард түмнээсээ сонгогдсон хүн учраас санаа зовж байсан. Манай иргэдээс олон хүн Япон явж эмчлүүлээд байж чадахгүй байгаа шүү дээ. Бас хүмүүсийн  хүлээлгэсэн итгэл, хийх ажил байдаг.Тэнд очоод байж байхад ч санаа зовж л байсан. Абэ Ерөнхий сайдтай өмнө нь Засгийн газрын шугамаар уулзаж байхадхэлж лбайсан. Япон улсаас өмнөх 20 жилд үзүүлж байсан тусламжаа зогсоож байгаа. Монгол хүний амьжиргааны түвшин, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөөр авч үзээд "Одоо танайх тусламж авдаг орон биш харинхамтарч ажилладаг орон болсон. Гэхдээ тусламжаа зогсоохын өмнө Монголын ард түмэнд дахин нэг хэрэгтэй зүйл хийвэл яасан юм бэ?” гээд тэндээс эмнэлэг байгуулах санаа гарсан.Ер нь манай хүмүүс эмчлүүлэхээр гадагшаа их явдаг.Японы өнөөдрийн оношилж байгаа түвшинд оношилчихдог оношлогооны эмнэлэг маш хэрэгтэй. Мөн 200 ортой байна гэж ярьж байгаа. Тэр бол үнэхээр чухал л даа.Би сая уулзахдаа хэлсэн."Би энд эмчлүүлээд буцаж байна. Тэгэхдээ би нэг эмнэлэг аваад буцаж болох уу.Бүрэн шийдэгдсэн гэж үзэж болох уу” гэхэд "Болно оо, танай талаас л бүх зүйл хамаарна” гэсэн.Манай талаас газрынхаа судалгааг хийх зэрэг асуудал байгаа юм.Миний хүсээд байгаа зүйл бол, энэ эмнэлгийг ЭМШУИС-ийн дэргэд байгуулъя.Эмч нартайгаа, төгсч байгаа хүмүүстэйгээ холбож өгье.Зөвхөн нэг эмнэлэг барьж өгөөд, тоног төхөөрөмж тавиад энэ асуудал шийдэгдчихгүй.Тэр тоног төхөөрөмж дээр ажилладаг эмч, сувилагч, асрагч нараа дадлагажуулъя. Тэр эмнэлгийг Японы менежментээр ажиллуулаад тодорхой түвшинд шилжилт хийе  гэсэнбодол байна. Манай эмч нар туршлагатай , амархан сурна.

Би долоо хоног эмнэлэгт хэвтсэн.Их хурдан, хагалгааны маргааш нь л хөл дээрээ боссон.Түрдэг тэргээр зөөнө гэж байсан хүмүүс намайг явж байгааг хараад их гайхаж байсан, "босоод алхаж байна энэ хүн чинь” гээд. Эмнэлгээс гарангуут  эмч нартай уулзалтуудаа хийж эхэлсэн.Зүрхний чиглэлийн өвчтэй хүүхдүүдэд тусладаг болон хавдрын эцсийн шатандаа орчихсон хүмүүст зориулсан үйлчилгээ, амьсгалын аппарат, хөнгөвчлөх эмчилгээний асуудлаар мөн уруул тагнай нь сэтэрхий төрсөн хүүхдүүдийг  эмчилдэг хамтын  ажиллагаагаа улам өргөтгөе, Ерөнхийлөгчийн ивээл дор хийе гэсэн санал тавьж  эмч нар нь ч  дуртай зөвшөөрсөн. Мөн зүрхний гажигтай хүүхдүүдийг эмчлэх эмч нарын баг авчиръя гэж тохирсон.

Би ард түмэндээ их баярлаж байгаа.Хамтарч ажиллаж, тусалж дэмжиж, ойлгож, байдаг хүмүүст их баярладаг.Би бол зүгээр л нэг малчны хүүхэд шүү дээ.Японд очиж эмчлүүлээд явж байх ёстой ч хүн биш.Би ажлаа хийгээд л явж байна.Мэдээж Ерөнхийлөгчийн ажил гэдэг хугацаатай.Ер нь эхчүүдийн төлөө, хүмүүсийн эрүүл мэндийн төлөө, залуучуудынхаа боловсрол, байгаль орчин гээд энэ хэдэн асуудлын төлөө би Ерөнхийлөгч ч бай, биш ч бай, үргэлж анхаарч зүтгэнэ.Энэ бол миний амьдралын зорилго юм.Аль болох хүмүүст тусламж дэмжлэг үзүүлчих юмсан, хувь нэмэр оруулчих юмсан гэсэн сэтгэлээр ажиллаж ирсэн. Фэйсбүүк, твиттерт орохоор "Та тэнд хэвтэж байхдаа юу гэж бодож байв, бид энд  эмнэлгийнүйлчилгээ ч авч чадахгүй хүнд сурталтай байна” гээд л шүүмжлэл их  бичиж байсан. Ер нь эрүүл мэндийн салбараа бид өөрчлөх ёстой.Гэхдээ энд ажиллаж байгаа эмч, ажилчдын буруу ерөөсөө байхгүй. Бид сууриар нь өөрчлөн иргэдийнхээ боловсрол, эрүүл мэндэд  бодитой анхаарах цаг болсон. Намайг ийм үед  ойлгож, тусалж дэмжсэн хүмүүст баярлаж байгаа.

Хөтлөгч Д.Сайнбаяр: – Эмнэлэгт байхад нь эргэж тойрсон хүмүүсээс эхлээд уулзсан лидерүүд анхаарал татаж байлаа. Тэр тухай шум ч бид сонсч байлаа.Аваргууд нь бас эргэж очсон байна лээ, таныг.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Тийм. Манай дөрвөн аварга.Үнэхээр монгол хүн хичээгээд зүтгэх юм бол юунд хүрч болдгийг харуулж байна шүү дээ. Одоо сумод60 түрүүтэй болоод байна. Дөрвөн түрүү манай дөрвөн аваргад л байгаа.Тэд маань банштай цайгаа хийчихсэн, эхнэр хүүхдээ дагуулчихсан, гэртээ уриад л. Ер  ньбид хуучин тусалж дэмжиж явсан, биднийг юу ч мэдэхгүй байхад дэмжлэг үзүүлсэн улсуудаа мартмааргүй байгаа юм. Би 1991 онд шинэхэн Их Хурлын гишүүн болоод тэнд очиход нэг япон хүн ирж уулзаад, Японы парламентын байранд оруулж танилцуулж байсан.Одоо тэр хүн бүр өвгөн болчихсон. Тэр хүнийг дуудаад уулзахад "Өө, тэр хүн Ерөнхийлөгч болчихсон юм гэнэ лээ,  намайг юу гэж л тоов гэж” гэсэн юм бодож байсан гэнэ лээ. Тэгээд дуудаад уулзахад бөөн баяр болж байсан. 40, 50 жил Монгол, Японы харилцааны төлөө зүтгэж явсан олон хүн байдаг юм. 1990 онд бид нар жаахан нээлттэй болж байхад Японы Ерөнхий сайд анх  айлчлаад  "Энэ улсад бид туслах ёстой, Монгол улс нээлттэй болж байна, ЗХУ-аас бүх юм нь хамааралтай явж ирсэн энэ улсад тэр нь зогсчих юм бол цахилгаан станц нь ч ажиллахгүй, автобус нь ч явахгүй, бензин шатахуун нь ч байхгүй,  хүүхдүүд нь ч сургуульдаа явж чадахгүй болох нь гээд л тусламж үзүүлж эхэлсэн. Бид туслах ёстой гээд  явжбайсан жирийн иргэд ч бий. Хөдөө зуд болоход гудамжиндаа гараад бүтэн сар цагаан хоолой бариад "Монголын малчид хэцүүдэж байна шүү дээ, туслая” гээд л зогсч байсан хүмүүс. Тэдэнд ард түмнийхээ нэрийн өмнөөс баярлаласан сэтгэлээ илэрхийлээд уулзах нь  үнэхээр хэрэгтэй л зүйл байсан.Тэвдэж явахад туслаж явсан ард түмэн юм даа.

Гишүүний ажлаа өгнө гэдэг, сайдаас огцорно гэдэг бол сүйрэл биш

Хөтлөгч И.Буянжаргал: – Нэгэнт Ерөнхийлөгчийг урьсан болохоор янз бүрийн сэдвээр ярих хүсэл байна. Нэг зүйлийг өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулаад асуухгүй байж болохгүй нь.Та улсын Их Хурлын гишүүн байж байгаад өөрийг чинь асуудалтай байна гэнгүүт, ерөөсөө би энэ гишүүний эрх дархаа өгч байгаад шалгуулчихъя гээд ажлаа өгч байсан.Ерөнхий сайдын ажлыг хоёр ч удаа хийж байгаад өгсөн.Ялангуяа гишүүний ажлаа өгснийг тань сонирхох гээд байна.Гишүүний халдашгүй бүрэн эрх дархаасаа татгалзаж байгаад шалгуулсан.Дараа нь шүүхээс цагаатгасан.Тэгээд цагаатсан хойно та яагаад гишүүн болоогүй юм бэ.Нэгэнт гэм буруугүй нь тогтоогдчихсон байхад.Хууль нь болоогүй юм уу.Эсвэл та хүсээгүй юм уу?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Гишүүний ажлаа өгнө гэдэг, сайдаас огцорно гэдэг бол сүйрэл биш. Одоо хүмүүс санахгүй байгаа байх.Зарим телевиз үзэж байгаа хүмүүс тэр үед төрж байсан.1994 оны үйл явдлыг асууж байна шүү дээ.Цуглаан дээр эдийн засгийн ийм бодлого явж байна, манай орны эдийн засагт гадны нөлөө орж ирэх хандлагатай байна гэсэн үг хэлснийг маань улсын нууц задруулсан гээд Тагнуулын газраас УИХ дээр бичиг ирсэн.УИХ-ын гишүүн Элбэгдорж улсын нууц задруулсан байх магадлалтай байна, шалгана гээд.Тэгэнгүүт нь би өөрөө гараарааИх Хурлын даргад өргөдлөө бичиж өгсөн."Намайг гэмт хэрэгт холбогдсон байж магадгүй гээд хууль хяналтын байгууллага сэжиглэж байна. Надаас юм асууна гэж байна. Тиймээс намайг Улсын Их Хурлын гишүүнээс  чөлөөлж өгнө үү” гээд. Тэр үед манай ардчилсан хүчнээс УИХ-д тавхан гишүүнтэй байсан. Манай гишүүд намайг болохгүй гээд хориглож л  байсан. Би өргөдлөө өгөөд л чөлөөлөгдсөн. Миний нэг бодож байсан бодол бол "Би ард иргэдтэйгээ хамт гудамжинд цуглаан хийгээд л явж байсан, надад ямар эрх дарх байх ёстой юм. Тэнд нэг мөрдөн байцаагч сууж байгаа, аягүй бол нэг Их Хурлын гишүүн очоод уулзахаар өөр өнгөтэй, зүгээр жирийн иргэн очиход өөр өнгөтэй байж магадгүй” гэж. Тэр үед хууль хяналтын байгууллага ч бас янз бүрл  байсан. Тэгээд  чөлөөлөгдөөд л очиж шалгуулсан. Би тийм байх ёстой л гэж боддог .

Хөтлөгч И.Буянжаргал: -Яагаад би үүнийг асуугаад байна вэ гэхээр, гайхаад байгаа юм. Одоогийн улстөрчдөд тийм зориг байхгүй юм шиг.Нэг гишүүн болино гэдэг, сайдын сэнтийгээс сална, албан тушаалаа өгнө гэхээр л эцэг эх, үр хүүхдээсээ салах гэж байгаа юм шиг, амьдралаасаа салаад үхэх гэж байгаа юм шиг л болох юм байна шүү дээ.Гадна дотнын мэдээ үзэхээр Япон, Америк, Европод сайд огцорлоо, сайн дураараа ажлаа өглөө л гэх юм.Тэр нь тэндээ нэг их асуудал болохгүй шийдэгдчих юм.Манайд яагаад ингэхгүй байна вэ.Ялгаа нь юундаа байна вэ?

Хөтлөгч Д.Сайнбаяр: – Тэр нь бид нарт улстөрчийн ёс зүйтэй, улс төрийн соёлтой ч юм шиг харагдаад байна л даа.

Хөтлөгч И.Буянжаргал: -  Бид нар болохоор дэргэд нь төлөвшөөгүй юм шиг.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Яахав ээ тэр бол миний л дутагдал байсан байх. Гишүүнээсээ гарсан, Ерөнхий сайдаасаа огцорно гэдэг миний л буруу, ажлаа л сайн хийж чадаагүйн илрэл байх л даа.Би бол сайдаас биш, бүр Ерөнхий сайдаас хоёр удаа огцорсон хүн шүү дээ.Тэр үед бүр нэг ийм үг гарч байсан."Элбэгдорж огцорч  хашрахгүй юм, эмэгтэй хүн төрж хашрахгүй” ч гэл үү.Тэгээд огцорлоо, уналаа, тоосоо гөвөөд л, цаашаа ажлаа хийгээд, алдаанаасаа сургамж аваад л явах ёстой.Энэ асуудлыг хуулиндаа оруулах хэрэгтэй юм.

Сая асуулаа. Яагаад гаднын сайд дарга нар жаахан асуудалтай холбогдохоороо л огцорчихдог юм бэ гэж.Бид нар ч судалж үзсэн.Тэнд нэг учир байгаа юм.Гурав дөрвөн шатлал байна л даа.Асуудалтай холбогдонгуут УИХ-ын гишүүдийг тойргоос нь дуудаад татаад эхэлдэг.Үүнийг 20 жил яриад  хуульчлах гээд л ажиллаж байна. Ёсзүйн зөрчил гаргасан бол шууд ажлаа өгөх.Тэгэх юм бол тэр хүний хойноос заавал хууль, хяналтын байгууллага шалгаад байх хэрэггүй байдаг.Тэр ажиллагаа нь зогсчихдог. Энэ хүн ёсзүйн буруугаа хүлээгээд  албан тушаалаа өглөө гээд. Бүр болохгүй бол улс төрийн хариуцлага гээд хариуцсан сайд  юмуу, Ерөнхий сайд нь асуудлыг оруулж ирээд хэлэлцүүлээд улс төрийн хариуцлага тооцдог.Улс төрийн хариуцлагаар шийтгэгдэх юм бол арай хүнд шийтгэлтэй.Дахиад сонгуульд нэр дэвших үү, үгүй юу ч гэдэг юм уу.Бүр улс төрөөрөө ч огцордоггүй, саяны хэлдгээр амь тавих гэж байгаа юм шиг зууралдаад л суугаад байх юм бол хууль хяналтын байгууллага нь орж ирдэг. Ийм лтогтолцоотой  байдаг. Одоо манайд бол сонгогддог, мартагддаг, томилогддог, эсвэл дараагийн томилгоо руугаа зүтгэдэг, нэг бол шорон явдаг болчихоод байна. Тийм хачин. Хариуцлагын хүрээнд зохицуулалт нь алга.Хариуцлага гээч юмыг жаахан эхлүүлэх гэхээр энэ орчиндоо дассан хүмүүсийн эмзэглэж байгаа гэж.Монголын улс төр ийм л болчихоод байгаа юм.

Аймшгийн кино гэж байдаг даа.Эвгүйцээд байгаа мөртлөө үзээд байдаг.Түүн шиг хүмүүс улс төрөө харахаар бүгд дургүй байгаа мөртөө л сонирхоод улс төрөө яриад байдаг.Тэнд орчихсон байгаа хүмүүс нь ч энэ байдалдаа дасч эхэлж байгаа.Зарим оронд үүнийг бирдтэй хамт амьдарч сурах гэдэг.Бирдтэй хамт амьдраад, ашгаа хийгээд, тэрэнтэй яаж хамт амьдрах вэ, яаж хэрэлдэх вэ, яаж амиа тэрнээс хамгаалах вэ, яаж юмаа хуваах вэ гэдгээ сурах ийм хэмжээ рүү орж байгаа.Тэгэхээр нөгөө хариуцлагын асуудал, хариуцлагыг салгах тухай зохицуулалтыг л хийх хэрэгтэй.Манай дарга нар, хэвлэлийнхэн бүгдээрээ хариуцлага хариуцлага гээд л яриад байна.Нэрийг нь сонсоод л яваад байгаа энэ зүйлийг одоо бүгдээрээзүсийг нь харъя.Ерөөсөө багийн дарга нараас эхлээд Ерөнхийлөгчөө хүртэл сонгогддог л бол хариуцлагаа тооцъё.Эргүүлж татдаг механизмыг оруулъя.Тэгтэл ингэлээ, тэглээ, Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг ч юм уу асуудал яриад л суугаад байна.Зарим нэг хуулийн байгууллага нэг УИХ-ын гишүүнтэй хөөцөлдөөд гурван жил болж байдаг, нөгөөдөх нь суугаад л байдаг.Ийм учраас л ард түмний тэвчээр барагдаж байгаа, Монголын төр муухай харагдаж байгаа.Одоо бид нар үүнийг засах л хэрэгтэй.

Хөтлөгч Д.Сайнбаяр: – Та яг энэ хуулийн төслийг өргөн барихдаа мэдээж ийм сөрөг ньюанс үзүүлнэ гэдгийг тооцож л байсан байх. Яриа үүн рүү орчихлоо. Одоо УИХ-аар Засгийн газрын тухай хуульд өөрчлөлд оруулах  тухай, "давхар дээл”-ийг тайлуулах тухай ярьж байгаа. Энэ хуулийн төслийг олонхи нь эсэргүүцээд, цөөнх нь хөдөлгөөнд орж хүлээн авч байгаа.Энэ ньюансыг тооцож л байсан байх.Одоо олон нийт Ерөнхийлөгч бараг хуулиа буцаад татчих нь уу гэсэн олон төрлийн таамгийг ч дэвшүүлж байна л даа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Тийм ээ. Энэ бол зөвхөн ус руу  хөлөө л дүрж байгаа нь шүү дээ. Уг нь би боддог юм.Би өөрөө цэргийн хүн байсан.УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгчөөр сонгогдоно гэдэг бол харуулд, эх орны манаанд, ард түмний нийтлэг эрх ашгийн манаанд л гарч байгаа байхгүй юу.Тэр хүн бороонд ч норох чадалтай, гал руу ч л ард түмний өмнөөс орж чадах ёстой.Түүнээс биш хувцсаа давхарлаад л, улам өрөөгөө томруулаад л, эрх мэдлээ нэмээд л, орж ирсэн өрмийг нь идчихээд л суугаад байх зүйл биш.Хэзээ манаач цэрэг өрөм хамаад л сууж байсан юм бэ.Тэгэхээр дөнгөж хөлийг нь усанд дүрэхэд л ямар эмзэг байна вэ. Үүнийг буруутгадаг. Манайхны асуудал шийдэхгүй гэж байгаа л хэлбэр байхгүй юу.Одоо Засгийн газар огцруулах асуудал болоод хувирчихлаа. Засгаа огцруулна гэдэг бол  бүр шал ондоо асуудал. 2016 оны долдугаар сарын 1-ээс гээд би бүр хугацаа тавьж өгсөн. 24 жилийн бидний л туршлага. Яг хугацаа тулгаад тавихаар хуулиа баталдаггүй, бэлтгэл байдаггүй, түүнээсээ болоод улс төрийн тогтолцоо нь нийцэж чаддаггүй, тэгээд ёстой маргааш нөгөөдөр нь огцордог, улс төрийн тогтворгүй байдал, янз бүрийн юм үүсдэг шүү дээ.Ингээд 2016 оны долдугаар сарын 1-ээс мөрдье өө. Та нар хэрвээ хугацааг нь татах юм бол би хориг тавина гээд маш тодорхой хэлсэн. Яагаад 2016 оны долдугаар сарын 1-ээс гэж байгаа юм бэ. Улстөрч хүн, улс төрд оръё гэж байгаа хүн биеэ бэлд л дээ.Би сайд болъё, би УИХ-д байя.Юу гэсэн үг вэ гэхээр энэ хоёрыг салгая.Өмнө нь салж ч явсан, нийлж ч явсан.Янз бүр л байсан.Тэнд алдаа байгаа.Элбэгдорж тэгж байсан гээд амны салиа нь арилаагүй шахуу улсууд ярьдаг.Шүүмжлэх, ингэж ярих ард түмэнтэй байна гэдэг сайхан.Үнэхээр ийм яриа байгаа, эд нар ингэж алдаж байсан гэдгийг засах л хэрэгтэй.Тэгээд сав саванд нь, дээл дээлэнд нь оруулъя.Ер нь Засгийн газар гэдэг бол Ерөнхий сайдын сав л байхгүй юу.

УИХ гэдэг бол тэр танхимдаа хуулиа баталж байх ёстой тийм л танхим.Тэгэхээр үүнийг байр байранд нь тавьж өгье.Тэгвэл хариуцлага бий болно. Тэгэхгүй 17 нь юм уу, арван хэд нь Их Хурлаас суучихсан, тэд нар нь азаргалчихсан, тэгээд суухдаа фракцын дүрэмд орчихдог, нэг юмыг нь хөдөлгөх гэхээр нөгөө засаг нь уначих гээд байдаг, бие биеэ барьцаалсан, шийдвэр гаргаж чаддаггүй. Манай энэ төрийн нэг эмгэнэлтэй юм нь шийдвэр гаргаж чадахаа болилоо.Шийдвэр гаргаж чадахгүй шигээ хариуцлага хүлээж чадахаа болилоо.Биентэйгээ хариуцлага тооцож чадахаа болилоо.

Хөтлөгч И.Буянжаргал: -  Та хуулиа оруулахдаа 2016 оны долдугаар сарын 1 гэсэн байгаа. Тэгтэл сая анхны хэлэлцүүлгээр олонхи нь 2014 оны долдугаар сарын 1 болгочихлоо.Тэгэнгүүтээ болохоо байлаа, Ерөнхийлөгч та энэ хуулиа татаач ээ гэлээ.Та үүн дээр ямар байр байдлаар хандах вэ.Одоо ирц хүрэхгүй байна гээд, байнгын хороогоо ч хуралдуулахгүй, Ерөнхийлөгч хуулиа татчих байлгүй гээд л цаагуураа шивэр авир хийгээд л явж байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Одоо наадуул чинь ажил хийхгүй байх аргаа л харж байгаа. Ер нь бол дургүй байгаагаа маш их илэрхийлж байна.Үүгээр дамжуулаад улс орны өмнө тулгамдаж байгаа, хамгийн яаралтай асуудлаа шийдэхгүй.Энэ рүү бид анхаарах гэсэн чинь нэг ийм хууль ороод ирлээ гээд л. Хэрэв хүсэх юм бол долоо хоногийн дотор яриад л, хэлэлцээд л дор нь батлаад л цаашаа явуулна.Хоёрдугаарт, хориг тавих болов уу үгүй болов уу, аягүй бол ингээд явуулчих юм бол огцруулчих юм биш биз гээд л. Би бол хууль татах асуудал дээрбайр сууриа илэрхийлсэн.Татна гэдэг асуудлын шийдэл биш.Өөрийгөө л хуурч байгаа хэлбэр.Татаад яах юм гэхээр "Та намар дахиад оруулж ирэхгүй юу” гэж.Татаад намрынхаа ажлыг яах гэж байгаа юм.Намар дахиад л үүнийг ярина, дахиад л ийм юм болно.Шийдэх юм бол одоо л шийдчих.Одоо шийдээд хоёр жилийн дотор сонгууль, улс төрийн намынхаа хуулийг оруулъя.Тэгээд араас нь улс төрийн хариуцлагатай холбоотой маш олон хууль орж ирнэ.Энэ юу ч биш.Сая та нар харсан биз дээ. Шилэн дансны тухай хууль гээд оруулахаар…

Хөтлөгч И.Буянжаргал: -  Нэрийг нь л яриад байсан. Бүгдээрээ монгол хэлний багш нар шиг л энэ шилэн гэдэг чинь зохихгүй үг байна, модон, чулуун данс гэж байдаг юм уу гээд л. Яг цаад агуулгыг олж харахгүй байгаа юм уу, харахыг хүсэхгүй байгаа юм уу.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:-  Дургүй л байхгүй юу. Шилэн дансны хууль бол үнэхээр өөрөө хувьсгал юм. Төсвийн байгууллагад орж ирж байгаа мөнгө хэдэн төгрөг орж ирэв, өдөр бүхэн гардаг зарцуулалтаа компьютер дээрээ өдөр бүхэн тайлагнаж бай, 72 цаг болгон тайлагнаж бай. Тайлагнаагүй бол шууд албан тушаалаас нь огцруулдаг үндэслэл болно.Эхнэр нь ямар мөнгө аваад явж байгаа юм, нөхөр нь юу авч байна.Ямар машин авч байгаа юм.Өнөөдөр юу орж ирсэн юм.бүх юм ил тод байна.Ер нь хүмүүст бол энэ улстөрчид юу хийж байна, хоорондоо яаж маргаж байна, үнэхээр залхуутай ажил шүү дээ.Манай нийгэмд, манай ард түмэн дунд улс төргүй амьдралаа аваад явах айл өрхийн тоо маш их нэмэгдэж байгаа.Дахин дахин нэмэгдээсэй гэж би үнэхээр хүсдэг юм.Иргэд ганцхан юмыг шаардаж байгаа.Мөнгөний зарцуулалтыг сонирхож байгаа.Бидний төлөөд явуулсан мөнгө хаана байна аа.Наад зах нь татвар төлөгчидийн төлсөн мөнгө юу болов оо.Түүнээс биш тэр улстөрчдийн ярьдаг, хэрүүл тэмцэл шийдвэр бол үнэхээр сонин биш.Тэгэхээр тэр мөнгийг нь ил болгочихъё.Хэрвээ үүнийг бүх шатанд ил болговол олон зүйл ил болно.Аягүй бол хойшоо ухарна гээд  л айдаг байх.

Би нэг юм хэлээд байгаа.Хууль баталсан өдрөөсөө л хэрэгжүүлье.Энэ чинь л эхлэх цэг.Энэ цэгээс эхлээд ийм зарчим руугаа оръё.Гэтэл нэрийг нь хараад л айж байгаа юм.Одоо би улс төрийн сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудтай хариуцлага тооцох хууль гээд оруулахад бэлэн байна.Олон нийтийн сонсголын хууль гэж байдаг.Бас үүнийг хамт оруулах ёстой.Ер нь олон нийтийн сонсгол гэж заавал болж байх ёстой.Сумын Засаг дарга нь асуудал гаргахад л Иргэдийн Хурал нь шууд хуралдаад, нийт сумандаа, аймагтаа харуулж байгаад хоёр өдөр хуралдаад чадахгүй бол ажлаас нь халах хэрэгтэй.Оронд нь хүнийг нь томилоод л,  ажил явж байх ёстой. Долоон дор амьтан, байгууллагадаа, гэртээ ч гаргадаггүй авираа  төрд гаргаад л.Улс үндэстнийг тэр чигт нь баллаад байдаг, өөрчлөлт хийж чадахгүй сумандаа ч тийм зүйл хийж чадахгүй, иргэд нь ч эрх байхгүй, энэ зүйлүүдийг бүгдийг нь иргэнд эрхийг нь өгөе гэж байгаа. Ирэх долоо хоногоос бид том хууль өргөн барих гэж байна.  Хуучин Эрүүгийн хууль гэж байсан, одоо Гэмт хэргийн хууль гээд асар том хууль өргөн барина. Энэ бол хүн болгон, айл болгонд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг ийм хууль. Бас Зөрчлийн хууль гээд хуучнаар Захиргааны хариуцлагын хууль, дээр нь гэмт хэргийг хянан шийдвэрлэхтэй холбогдсон хоёр хууль орно. Энэ оруулж байгаа хуулиуд одоо ял эдэлж байгаа бүх хүмүүсийн амьдралд нөлөөлнө. Энэ хуулиуд хэрэгжээд эхэлбэл 20 орчим хувь нь биеэр эдлэх ялаас чөлөөлөгддөг ч юм уу, 60 орчим хувиас тодорхой хэмжээний ял нь хасагддаг ч юм уу, зарим хаалттай зүйл анги юм уу, ганц нэг хүний асуудал дээр олон өөрчлөлт бий болж, бидний ярьж байсан шүүхийн шинэчлэл одоо хүний амьдрал руу орно. Бид эхлээд инстицуц, шүүхийн түвшинд ярьж байсан бол одоо барьдаг хуулийг нь албан тушаалтанд нийцсэн биш  жинхэнэ ард түмний эрх ашигт нийцсэн хууль болгоно. Нөгөө талд нь албан тушаалтны эрх ашигт нийцсэн хуулийн хэсгийг улам чангалъя гэж байгаа юм. Нөгөө сонгогдсон, томилогдсон албан тушаалтнуудад хэрхэн харицлага тооцох вэ  гээд олон асуудал бий. Тухайн албан тушаалтнууд нэг талаараа Монгол Улсын иргэн мөртлөө олон нийтийн өмнө ийм үүрэг хүлээж байгаа болохоор  хариуцлага тооцох механизим тодорхой байх ёстой. Үүнийг суманд хэрхэн хариуцлага тооцох, аймаг дээр, УИХ дээр хэрхэн тооцох вэ гээд бүгдийг нь хийж өгч байгаа юм. Ийм чухал хуулиуд оруулж байхад сая давхар дээлийн хууль гээд яаж хойш нь татаж байна даа.

Хөтлөгч И.Буянжаргал: -Одоо өөрсөдтэй нь холбоотой, хариуцлага тооцох тухай хуулийг оруулж байна. Ийм  хуулийг батлаж өгөх болов уу?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:-Батлуулж л таарна даа. Ингэхгүй бол болохгүй. Өөрсөд дээр нь асуудал шийдэхээр болоод очиход Үндсэн хууль зөрчсөн байна, Үндсэн хуульд нийцээгүй байна гээд ярих л  байх.

Хөтлөгч И.Буянжаргал:  Одоо яг таны наад ярьж байгаа зүйлийг тэд ярьж байгаа. Жишээлбэл, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно гээд Үндсэн хуульд оруулчихсан дордуулсан долоон өөрчлөлтийг засахгүйгээр болохгүй гээд зарим гишүүд ярьж байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:-Тэр бол асуудлыг нэг талаас нь томоор харж байгаа ухаантай хүн шиг харагдана. Нэг их улс орноо бодсон юм шиг. Үндсэн хуулийг батлах, Үндсэн хуулийг өөрчлөх тал дээр манай амадууд хэлдэг юм. Хөөрхий,Б.Чимид гуай хүртэл хэлдэг байсан: Үндсэн хуулийн заагдсан боломжууд огт шавхагдаж дуусаагүй шүү дээ, харин байгаа боломжуудыг ингэж өргөтгөөд дагаж гарах хуулиар улам баталгаажуулаад хийх бүрэн боломжтой гэж. Ер нь Үндсэн хуулийг өөрчлөх, өөрчлөхгүй гэсэн шийдийг эцсийн эцэст Үндсэн хуулийн Цэц л гаргана шүү дээ. Үндсэн хуулийн цэц гаргаагүй тохиолдолд тэр хуулийн төсөл ийм байна, тэр нь тийм байна ч гэж байх шиг. Тэгээд маргаан үүсээд Үндсэн хууль зөрчсөн байвал, хэрэв Ерөнхийлөгч Үндсэн хуулийг зөрчсөн шийдвэр гаргасан бол Ерөнхийлөгч хүртэл өөрийн гаргасан шийдвэрээ хүчингүй болгож Үндсэн хуульд нийцүүлдэг шүү дээ. Энэ механизм нь Үндсэн хуулийн Цэцэд байж байгаа. Цэц дээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн судалгаа хийж байгаа. Энэ асуудлаар ярьж хэлэлцэхэд бэлэн байгаа.

Үндсэн хуулийн Цэцээс гаргасан энэ дордуулсан долоон өөрчлөлттэй хамааралтай хүлээн авах боломжгүй гэсэн шийдвэр байдаг. Цэцийн шийдвэрээр авч үзэх юм бол энэ долоон өөрчлөлт бол хүчингүй долоон өөрчлөлт байгаа юм. Тэгэхээр энэ асуудлаа эхлээд хүчингүй болгох хэрэгтэй. Үүний дараа өөрчлөх тухай ярьж хэлж болж байна. Ярилцъя, зөвшилцье энэ тал дээр бол бэлэн байна. Гэхдээ хажуугаар нь үүнийг далимдуулаад зарим хүн  хариуцлагагүй байдал яриад, авлигач нь авлигачаараа яваад байх ямар ч боломжгүй зүйл.  Үүнд Үндсэн хууль саад болоод байгаа зүйл нэг ч байхгүй.

Хөтлөгч Д.Сайнбаяр:  -Энд хугацаа л саад болоод байх шиг байгаа юм. Хэрвээ 2014 оны долдугаар сарын 1- нээс мөрдөөд эхэлчихвэл одоогийн Засгийн газрын хувь заяаны асуудал яригдах гээд байдаг.  Хэрвээ 2016 оны долдугаар сарын 1- нээс гэвэл дараагийн сонгуулийн үр дүнгээр асуудал шийдэгдэнэ. Үүнийг нэг талаас нь одоо батлаад, 2014 оноос мөрдөөд явчихвал ирэх сонгуулийн өнгөнд нөлөөлнө гэж үзнэ гэсэн таамагууд явж байна. Та үүнийг яаж харж байна?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:-Яахав хүсэхгүй хүн бол шалтаг л ярьдаг юм. Тэгэхээр тэд шалтгаа л ярьж байгаа юм. 2016 оны долдугаар сарын 1-нээс гээд хийчихье. Үнэхээр энэ Засгийн газар өөрчлөгдөх бүрэн боломжтой шүү дээ. Одоо 17 сайдтай. Тэгвэл болохгүй байгаа гурван сайдаа, эсвэл болохгүй байгаа нэг сайдаа ч юм уу, Ерөнхий сайд нь маргааш эхнээс нь халуун чихийг нь атгаж хөтөлж оруулж ирээд, энэ хүний ажил хийж байгаа салбар нь болохгүй байна. Олон түмэн дэмжихгүй байна гээд оруулах бүрэн эрхтэй шүү дээ. 17 сайдаас гурвыг нь өөрчилчихвөл юу өөрчлөгдөх вэ.  Та нар хуулиа мэднэ шүү дээ. Засгийн газрын кабинетийн 50 хувь нь нэг дор огцорч нэг дор чөлөөлөгдвөл тэр Засгийн газар огцорно.17 сайдаас эхлээд гурвыг,  дараа дөрвийг өөрчилсөн ч болно. Давхар дээлийг нь тайлчих, хариуцлагыг нь давхар тооцчих, зарим нэг хэрэггүй гэж үзсэн яамыг өөрчилчих л дөө.  УИХ-ын гишүүд төсвөө хэмнэе гэж байгаа. Ер нь шинээр яам байгуулаад ажил нь мундаг сайжраад байгаа зүйл харагдахгүй л байна. Энэ дээр өөрчлөлт хийхэд Ерөнхий сайдад бүрэн эрх  боломж нь бий.

Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд өнгөрсөн жилээс зарим сайд нарыг дуудаж уулзаад хэлж байсан. Миний тэвчээр бас барагдаж байгаа. Үүнийг хэвлэл, мэдээллээр хэлээгүйл болохоос биш нэлээд хэдэн сайдыг дуудаж "Чи өргөдлөө өгөх болсон байна. Өргөдлөө өг” гэж хэлсэн. Би Ерөнхий сайд Н.Алтанхуягт ч хэлж байсан, энэ болохгүй байгаа сайдынхаа өргөдлийг ав, наад хүн чинь Монгол Улсад гай болж байна гэж. Монголын хөгжил дэвшилд аюул болж байна. Ийм хариуцлагагүй сайд байна, одоо явуул  гэж хэлж байсан.

Хөтлөгч Д.Сайнбаяр:  -Тухайлбал хэнийг?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:-Ерөнхий сайдад тэр хэлсэн нөхдийг оруулж ирээд хариуцлага тооцоод явах тийм чадвар байх л ёстой л доо

Хөтлөгч И.Буянжаргал: -Төр энэ шийдлүүдийг ухаалгаар харж шийдэж чадах юм бол нөгөө ухаалаг төр рүү явах, түүнийг одооноос эхлүүлэх ажлын суурь зөв тавигдаж чадах юм биш үү?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Яг үнэн, тэр ухаалаг төр гэдэг бол миний харж байгаараар үнэхээр төр нь ийм авилгатай,төр нь хариуцлага хүлээдэггүй байх юм бол энэ төрөөс ард иргэдээ хамгаалах шахуу ийм байдалд хүрч байна шүү дээ. Уг нь төр нь ард түмнээ хамгаалах ёстой байтал муу төрөөс ард түмнээ хамгаалах, муу төрөөс бизнесийнхнийг хамгаалах, бүтээгчдээ хамгаалах гээд олон асуудал гарч ирж байна. Би ухаалаг төрийн сайн жишээн дээр ярьж байсан. Хүнээр зүгээр л ажлыг нь хийлгэдэг төр байх хэрэгтэй, хүнд туслаад явах хэрэгтэй гэж.

Төр яагаад ажилд өмнүүр нь орохоор буруу болоод байна вэ. Төр юм хийхээр үнэтэй хийгээд байна л даа, төр бизнес хийхээр үнэтэй л хийгээд байна. Тавантолгойд очоод бизнес хийж нүүрс зөөхөд төрийн захирал тэр ашгийг нь аваад бусадтай хуваадаг ч юм уу, ингээд л балраад байгаа юм. Тавантолгойн захирал хийж байсан нэг нөхөр одоо Монголд байна уу, үгүй юу. Гадна дотноос  ярилцлага өгөөд л "Би их сайн хүн байсан” ч гэх шиг юм яриад байгаа. Сайн хүн байсан юм бол яагаад эх орондоо байж болохгүй байгаа юм. Зарим хүмүүс ингэх юм байна шүү дээ, "Би их сайн хүн байсан” гээд.  Тэгээд хамсаатан байсан хүмүүсийг нь шалгахаар Монголоос гараад явчихдаг. Тийм шударга юм бол орж ирээд шалгадаг газар нь шалгуулаад үнэн мөнөө тогтоолгоод явах хэрэгтэй шүү дээ. Одоо тэгээд дараачийн захирал нь бас тэгэх үү. Хэдэн төгрөг хийж аваад нэг улсруу зугтаад алга болдог, аль эсвэл нэг тойрог руу дайрч очоод мөнгө тарааж гараад УИХ-ын эрхэм гишүүн гээд дархан эрхтэй суух уу.

УИХ-ын гишүүн бол дархан эрхтэй байна, сонгосон иргэд нь хагас эрхтэй байна.Иргэд сонгоод л явуулдаг, болохгүй бол буцаан татах эрхгүй. Яагаад ард түмэнд бүтэн эрхийг нь өгч болохгүй байгаа юм. УИХ-ын гишүүн бол дархан эрхтэй, дээр нь Засгийн газрын гишүүн бол давхар дархан эрхтэй байна шүү дээ. Үүнийг бурууг харсаар байж явуулаад байх хэрэг байгаа юм уу. Үүнийг хараад бухимдаж байгаа. УИХ-д, аль аль намд нь гайгүй гишүүд бий шүү дээ. Одоо цаг нь болсон, одоо больё л гэж байна.

Хөтлөгч И.Буянжаргал: -Тэр улсуудыг үүнийг дэмжээд ярьчихаар намаас нь гаргана, бүлгээс нь гаргана. Дараагийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй шүү гэдэг юм шиг байгаа юм

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:-Заавал намтай суусан юм шиг, амьдрал нь намаас хамааралтай болчихсон байгаа бол бас л зовлонтой. Уг нь Үндсэн хуульд УИХ-ын гишүүн нийт ард түмний эрх ашгийг хамгаална гээд заагаад өгчихсөн байгаа шүү дээ, тэр дарааллаараа л явна биздээ.

Чингис бондын мөнгийг Монголоор, монголын ардчиллаар дэнчин тавьж авсан шүү

Хөтлөгч И.Буянжаргал:   -Өнөөдрийн нэг том сэдэв бол улс орныхоо нэр төрөөр дэнчин тавьж Монгол Улсаа барьцаалж байгаад Чингис бонд гээд 1.5 сая ам. доллар босгосон. Тэгтэл тэр мөнгө янз бүрийн зүйлд зарцуулагдаад шавхагдаад дуусч байгаа гэх юм. Та тэр үед нь хэлж байсан. Энэ мөнгө орж ирсэн өдрөөс Монгол Улс хариуцлагатай улс боллоо шүү гэж. Монгол Улсын нэг иргэнээс авхуулаад Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл хариуцлагатай улс байна шүү  гэж. Дээр нь бүтээн байгуулалтын ажилд бондын мөнгөнөөс гуравны нэг хувийг л гаргана шүү. Хурдан үр ашгаа өгдөг мөнгө олох төсөлд зарцуулна шүү гэж хэлж байсан. Тэр өдрийг өнөөдөр эргээд харахад ямар нөхцөл байдалтай байна, та юу гэж харж байна?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Ер нь бид нар ард түмэндээ баярлаж байх ёстой.Ийм асуулт асууж байгаа,хэвлэлээр ч бичиж хэлж байна. Янз бүрийн байгууллагууд ч ярьж хэлж, шаардаж байгаа. Энэ бол маш зөв алхам гэж би хувьдаа бодож байна. Би сайн санаж байна. 2013 оны 12 дугаар сарын 3-нд Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан шүү дээ. Хэвлэлийнхэн цуглаад би тэнд хэлж байсан. "Бид олон улсын түвшинд хариуцлагатай улс боллоо. Өмнө нь төсвийнхээ хэдэн төгрөгт эргэлдээд, түүнийгээ энд тэнд хуваагаад суудаг байсан. Одоо бол хүний мөнгөөр хийх гэж байна. Нөгөө талд нь бидэнд итгэж мөнгөө өгсөн хүмүүс дэлхий нийтэд өдөр бүр даралт нь ихсээд, улс төр нь тэгж буруу хийж байна. Нөгөө бондын мөнгө төлөгдөхгүй буруу зүйлд зарцуулагдаж байна гээд судалгаатай сууж байгаа. Нөгөө тэтгэвэрийнхээ хэдэн төгрөгийг олон улсын сангуудад худалдсан хүмүүс компьютер дээр хараад зүрх нь зөв бурууг дэнслээд сууж байгаа шүү дээ. Тэр хүмүүст Монголын тухай муу мэдээ сонсогдох тусам бидний нэр хүнд улам доошоо унана. Монголын нэр хүнд хөрөнгө оруулагчдын дунд унадаг. Энэ мөнгийг Монголын 22 жилийн нэр хүндээр дэнчин тавьж авсан шүү. Монголоор, монголын ардчиллаар дэнчин тавьсан шүү” гэж хэлж байсан.

Тэр сайд дарга нарын мөнгө цуглуулаад явж байхдаа ярьж байсан үгийг сонсоорой. Монголын баялгийн тухай яриад, Монголын ардчиллын тухай яриад, Монголын хоёр том хөрш, зах зээлийн тухай яриад энэ мөнгө ингэж ороод ингэж буцааж өгнө гээд л. Тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй гэдэг шиг болгоомжлох л хэрэгтэй.Мэдээж Ерөнхийлөгч ч болгоомжлох ёстой. Тэр мөнгө дансанд орж ирээгүй байсан тэр үед ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан юм.

Тэр зөвлөмжинд юу гэж байсан гэхээр

Нэгдүгээр заалтад: Чингис бондтой холбоотой орж ирсэн мөнгөтэй холбоотой хуулиа хурдан гарга, тэр ондоо багтаж гарга гэсэн. Зарцуулалт нь ямар байх юм. Тайлагнах хэлбэр нь ямар байх юм. Зээлийн эргэн төлөгдөх график нь ямар байх юм гарга гэсэн. Тэгтэл Засгийн газар одоо болтол тэр хуулийг оруулж ирээгүй. Одоо болтол бондын мөнгийг хувийн мөнгөө зарж байгаа юм шиг этгээдүүд хараад, бас бариад л сууж байгаа.

Хоёрдугаар заалтад: Бондын нэг төгрөг зарвал нөгөө талд нь арван төгрөг босгох хэрэгтэй гэж хармаар байгаа юм гэж. Тэр үед Засгийн  газар мөнгө муу байна. Засгаас г

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “UBS” TV-ийн “Цай юу, кофе юу” нэвтүүлэгт орсон ярилцлага /текстээр бүрэн эхээрээ/
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани