- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Оюутолгой анхаарлын төвд орж ирлээ
Оюутолгой, Дубайн гэрээ тойрсон хяналт шалгалтын ажил эрчимжиж эхлэв."Рио-Тинто” корпорацитай хийсэн Оюутолгойн гэрээний хөрөнгө оруулалтын гэрээний үр ашгийг АТГ-аас албан ёсоор шалгаж, өндөр албан тушаал бүхий хүмүүсээс байцаалт мэдүүлэг авч буй. Ийнхүү Оюутолгой хууль хяналтын байгууллага, төр засгаар зогсохгүй олны анхаарлын төвд орсныг сүүлийн хэдхэн өдөрт өрнөсөн үйл явдлуудаас харж болно.
АТГ: ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ НАРИЙВЧЛАН ШАЛГАНА
АТГ-аас өчигдөр мэдээлэл хийх үеэр Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсэн шалгагдаж байгаа. Гэрээ болон хэрэгжилтийг нарийвчлан шалгаж Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогтоос тайлбар, байцаалт авсан. Түүнд 2013 онд эрүүгийн хэрэг үүсгэж 2014 онд хэрэгсэхгүй болсон. Байгаль орчны төлөөх Туяацэцэг гэх эмэгтэй Швейцарьт асуудал тавьж Швейцарийн талаас бидэнтэй харилцан хамтран ажиллаж тодруулга авсан. Ирэх сард Швейцарийн талаас тодорхой хариултууд ирнэ гэдгийг хэллээ. Гэрээтэй холбоотойгоор цөөнгүй албан хаагчийн эрх ашиг хөндөгдсөж анхаарал татахаар асуудал байгаа. Нарийвчлан, нухацтай шалгана. Тухайн үеийн шийдвэр гаргагчдын буруутай үйлдэл тогтоогдвол прокурорт хандана. Түүнчлэн далд уурхайтай холбоотой Дубайн гэрээний асуудлыг шалгаж байгаа гэсэн мэдээллийг АТГ өгсөн юм.
ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ЦУЦАЛЖ, АРД ТҮМЭНД АШИГ ХҮРТЭЭХИЙГ ШААРДАВ
Энэ сарын 22-нд улс төрийн намууд нэгдэж Оюутолгойн гэрээг цуцалж, ард түмэнд ашиг хүртээхийг шаардсан юм. МАХН, МНН, ИЗНН, МҮАН хамтран "РиоТинто” корпорацитай хийсэн Оюутолгойн гэрээг цуцалж, дахин сайжруулах асуудлаар эрх бүхий албан тушаалтнуудад шаардах бичиг хүргүүлсэн юм. Бичигт "Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Х.Баттулга "Оюу толгойн гэрээг байгуулахад ҮАБЗ-өөр урьдчилан хэлэлцсэн эсэхийг шалган тогтоож, тухайн үеийн ҮАБЗ-ийн тэргүүн Ц.Элбэгдорж, ҮАБЗ-ийн гишүүн, Ерөнхий сайд С.Баяр, ҮАБЗ-ийн гишүүн, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл энэ асуудлаар ямар байр суурь баримталж байсныг ил тод болгож, хуралдаануудын тэмдэглэлийг нууцын зэрэглэлээс гаргах хэрэгтэй. УИХ-ын дарга М.Энхболд болон УИХ-ын гишүүдэд Их хурлаа Монгол Улс, Монголын ард түмний эрх ашгийг ноцтой хохироосон Оюутолгойн гэрээг нэн даруй цуцлан Монголын ард түмний мэдэлд шилжүүлэх шийдвэр гаргахыг тус тус шаардаж байна” гэжээ.
УИХ-ААС АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАВ
УИХ-ын дарга М.Энхболд энэ сарын 23-нд захирамж гаргаж, "Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан юм. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир ахалж, Дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ажиллана. Гишүүдээр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар томилогдов.
ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭНИЙ ТАЛААР ХОЁР ӨӨР ТАЙЛБАР
Оюутолгойн гэрээг шалгаж эхэлсэнтэй холбоотойгоор Уул уурхайн сайд Д.Сумъяабазар "Хариуцаж байгаа салбарын сайдын хувьд хэлэхэд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх асуудал байхгүй. Бид гэрээн дээр тусгасан үүргээ биелүүлэх, цаашид үйл ажиллагааг өргөжүүлэх, дээшлүүлэх, идэвхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг улам сайжруулах байр суурин дээр төслийг явуулна. Оюу толгойн төсөл Монголын уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын гол цөм нь юм. Бид энэ төсөл амжилттай хэрэгжээсэй гэж хүсэж, хэрэгжүүлэхийн төлөө улам хичээн ажиллаж байгаа” гэв. Харин салбарын дэд сайд Д.Загджав "Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахтай холбогдуулан авлигатай холбогдсон асуудлыг нэгмөсөн шийдвэрлээд урагшаа явах, мөн Оюутолгойгоос Монголын ард түмэнд өгөх ашиг, үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр төр засгийн зүгээс хэд хэдэн чухал арга хэмжээ авах нь зүйтэй” гэсэн байр суурьтай байгаа юм.
"Turquiose Hill Resources” АРБИТРЫН ШҮҮХЭД ХАНДАХАА МЭДЭГДЭВ
Монгол Улсын Татварын ерөнхий газраас Оюутолгой компанийн 2013-2015 онд төлсөн татварт аудит оруулсантай холбоотойгоор 155 сая ам.долларын татварын акт тавьсан. Тиймээс "Turquiose Hill Resources” компани дээрх татварын актын 4.8 сая ам.долларыг төлсөн, үлдсэн нь төлөх үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн юм. Энэ хүрээнд Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу маргаан үүсгэж 60 хоногийн дотор тохиролцоонд хүрч чадахгүй бол олон улсын арбитрын шүүхэд хандахаа энэ сарын 16-нд мэдэгдсэн.
РИО ТИНТОГИЙН 700 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТАТВАРЫН АСУУДАЛ СӨХӨГДӨВ
Люксембург болон Нидерландын татваргүй бүс нутаг дахь "Mailbox”гэгдэх компаниудаар дамжуулан уул уурхайн аварга групп Рио тинто, түүний канад охин компани болох Turquoise Hill Resources Канад улсад төлөх 470 сая ам.долларын татвараас хэрхэн зайлсхийсэн талаар "Mining taxes” хэвлэлд тайлбарлажээ.
Түүнчлэн энэхүү хэвлэлд хөрөнгө оруулалтын гэрээгээр халхавчилж зэс, алтны Оюутолгой уурхайгаар дамжуулан Монгол Улсад төлөөгүй 230 сая ам.долларын татварын талаар ч тусгасан байна. "Mailbox” гэх компани нь 4.19 хувийн татварын маш бага хувь хэмжээг өнгөрсөн жилүүдэд эдэлж иржээ. Өөрөөр хэлбэл, Люксембургийн татварын албаны хүмүүсийн татварын бодлогын үр шимийг ийн хүртэж байсан байна. Энэхүү татварын төлөвлөгөөний үр дүнд Рио Тинтогийн охин компани "Movele” Люксембургт 89 сая ам.долларын татвар төлсөн байна. Энэ нь Канадад төлбөл зохих байсан 470 сая ам.долларын татвараас хамаагүй бага байгаа юм. Нэмж өгүүлэхэд, уул уурхайгаас татвар авна гэж найдаж буй Монгол Улсад Оюутолгой төслийн цаана Рио Тинто болон бусад хөрөнгө оруулалтын корпорациуд Монголын Засгийн газартай концессийн гэрээгээр тохиролцоонд хүрээд байгаа билээ.
Люксембург болон Нидерландад байгуулсан татварын олон улсын гэрээг авч үзээд, Монгол Улсын Засгийн газар ч Рио Тинто-д 2013 онд татварын хөнгөлөлт үзүүлж байсан билээ. Оюутолгойн орлогын хуваарилалтын талаарх маргаан дэгдсэний дараа Рио Тинто-гийн зүгээс 2015 онд татварын бага хувь хэмжээний талаар яриа хэлэлцээ хийхэд бэлэн байсан аж. Үр дүнд нь Монголын Засгийн газар ойролцоогоор 230 сая ам.долларыг таван жилд татвар хэлбэрээр алдсан байна.
С.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Оюутолгой анхаарлын төвд орж ирлээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани