- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хөрсний бохирдол хөсөр хаягдах ёсгүй!
Урин цаг ирмэгц хүн амын эрүүл мэндэд утаатай дүйцэхүйц аюул учруулдаг зүйл бол хөрсний бохирдол байдаг. Айл өрхүүдийн бие засах газар, бохир усны нүх зэрэг ариун цэврийн байгууламжийн хүрэлцээ, ашиглалт, хог хаягдлын зайлуулалт хангалтгүй зэргээс болж хөрс бохирдож, үүнээс улбаалан ус бохирдож байдаг.
Өнөөдөр Улаанбаатарын гудамж талбайгаар явж байхад нийтийн бие засах газар, хогийн сав хангалттай байдаггүйгээс иргэд ил задгай бие засаж, хогоо хаях нь энгийн үзэгдэл болсон. Тэр дундаа гэр хорооллынхон хашааныхаа үүдэнд угаадсаа асгадгаас болж, өвөл нь хальтиргаа гулгаа үүсэж, хавар, намартаа шавар шавхайтай хутгалддаг нь нууц биш. Ялангуяа агаарт цацагдаж байгаа элдэв хорт хийнүүд хөрсөнд бууж улмаар ургамлын нөмрөгийг устгах, усыг их хэмжээгээр бохирдуулж байгаа учраас хөрсний бохирдолт нь хотын экосистемийн бохирдолтын төлөв байдлыг тодорхойлдог. Иймдээ ч нийслэлийн иргэдийн хувьд улирлын чанартай утаанаас илүү тулгамдаж буй нэгдүгээр асуудал бол хөрсний бохирдол юм.
Улаанбаатар хотын эрчимтэй суурьшлын бүсэд хамаарах эдэлбэр газрын хөрсний тогтоосон 50 гаруй цэгээс жил бүрийн 5, 10 дугаар саруудад дээж авч, шинжилгээ хийлгэж, хөрсний бохирдлын түвшинг тогтоох үнэлгээг хот суурин газрын хөрсний ариун цэврийн үнэлгээний үзүүлэлтийн норм / MNS3297-91/ -тай харьцуулан үнэлгээг өгдөг байна. Тус судалгаагаар 100 айл орчимд хром, хар тугалга, никель, Сонгинохайрхан дүүргийн Сонгины амралт орчим E.Coli бактер, мөөгөнцөр их хэмжээтэй харин Нарантуул захын орчим Аммоний азот 50 дахин их байгаа судалгаа гарсан байна.
Хөрсний бохирдлын гол эх үүсвэр нь гэр хорооллын жорлон, үхсэн мал, нохойны хүүрийг ил хаях, автомашиний задгай угаалгын газар, эмнэлгийн аюултай хог хаягдал байдаг гэнэ. Хамгийн аймшигтай нь өвчин дамжих зам нь хүн бохир хөрснөөс ялаагаар дамжин халдвар авч болдог. Хүн төрөлхтөн ялааны хөлийг хорьж дийлэхгүй учраас хөрсний бохирдлыг багасгах нэг арга нь айл өрх иргэн бүр угаадсаа ил задгай асгахгүй байх, бохир усны цооногт асгах,эко жорлон ашиглах нь чухал юм. Гэвч энэ бүгдийг шийдвэрлэх дэд бүтэц манай улсад муу учраас хөрсний бохирдол их байна гэж ярьсаар хэдэн жилийг үдлээ.
Хэдийгээр хөрс бохирддог ч өөрөө цэвэрших чанартай. Органик хаягдал, нян, химийн бодисын нөлөөгөөр хөрсний өөрөө цэвэрших процесс хөрсний гадаргаас доош 0.2-0.25 метрийн гүнд явагддаг байна. Хөрсний өөрөө цэвэршилт нь бохирдолтын хэмжээ аль хэр байгаа, ямар төрлийн зүйлээр бохирлогдсон, цаг агаарын байдал, хөрсний бүтэц зэргээс хамаардаг байна. Манайд хөрсний бохирдол өөрөө цэвэршихээр хэмжээнээс давсан байдалтай болж байгаа юм.
Бохирлогдсон хөрсөнд цусан суулга өвчин үүсгэгч нян 25-100, балнадын нян 100-400, саажилтын вирус 100-150 хоног тус бүр хадгалагддаг гэдгийг мэргэжилтнүүд улирал тутамд сануулсаар ирсэн. Мөн хөрсний бохирдлоос эвгүй үнэр гарч, индол, хүхэрт устөрөгч, метан зэрэг хорт хий ялгарч агаарыг бохирдуулдаг.
Ил задгай жорлонгийн хаягдлаас ялгардаг шивтрийн хий нь хорт хийний төрөлд хамаарагддаг бөгөөд хорын зэрэглэлээрээ дөрөвдүгээр зэрэглэлд багтдаг аж. Шивтрийн хий ихэссэнээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна эхийн урагт нөлөөлж, гажиг согогтой хүүхэд төрөх, цаашлаад үргүйтүүлэх хор уршигтай. Тиймээс нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулах Төрийн бодлого, зохицуулалт шаардлагатай байгаа юм.
Г.Хулан
Bataar.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||