Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Халх тусгаар тогтнолоо алдаж, Байгал нуур орчмоо булаалгасан нь

Халх тусгаар тогтнолоо алдаж, Байгал нуур орчмоо булаалгасан нь

 

Манж, Орос, Түвдүүд Монголын талаар нэгдсэн гадаад бодлого барих болов, 1650 онд манжууд Мин улсын сүүлчийн боомт Кантон болон Бээжинг эзлэв. 1647 онд Оросын цэргийн атаман И.Похубовын цэрэг Буриадад довтлон Буриадын их тавнан Турухай хэлэлцээр хийхээс өөр аргагүйд хүрэв. Похубов Өргөө хотноо Шолой сэцэнтэй уулзаж, Оростой нэгдэхийг ятгасан ч талаар болов. Тиймээс Оросын казак цэрэг Сэцэн хантай дайтахаар хөдөлсөн ч замдаа Буриадуудын отоонд оров. 1656 онд Оросын элчин Манжийн хаантай үгсэн хуйвалдаж, Халх, Ойрадын зөрчил хурцдав. 1658 онд буриадууд Оросуудыг эсэргүүцэн бослого гаргалаа.1660 онд Оросын элч Хотгойдын ноён Лувсанринчингийнд очив. Оросууд казакийн дээрэмчдийн хүчээр урд хязгаараа тэлж, Сибирийг эзлэн авахыг санаархав. Тэд үүндээ Казань, Астраханы халимаг, татааруудыг ч ашиглаж байжээ. 1656 онд Перс, Крымээс элч торгуудад ирж хамтран Оросын эсрэг тэмцэх санал тавьсан ч бүтсэнгүй. Халимагийн Пунсаг ноён 1657 оноос Орост тусалж Крым, Башкирыг түйвээж, Рязанийн бослогыг даралцав.1961онд Халимагийн Шүхэрт дайчин Крымийн татаарыг бут цохив. Өөрөөр хэлбэл, Бат ханы үр удам өөрсдийгөө сүйтгэж, Халимагууд Орост зүтгэсэн түүхтэй. 1662, 1671 онд Ижил мөрнөөс Пунсаг Зайд ирж, хошуудын Абулайг дайрч хариугаа авчээ. Пунсагийн дараа тодорсон Аюух ханы үед 1676 онд халимагууд Харьковыг эзлэв. Хамгийн сүүлчийн Бат ханы угсааны Шамилыг оросууд Чеченьд ялахад халимаг морьт хороо гол үүрэг гүйцэтгэжээ... Түшээт ханы хойд хязгаар нутаг Байгал, Хөвсгөл нуурыг Оросууд авахаар шунаж эхлэв. Энэ үед "Байгал нуур нь Монголын Түшээт хан, Засагт ханы мэдлийн, Монголын газар нутаг юм” гэж Оросын түүхч П.А.Словцев бичиж үлдээв. Оросын язгууртан Ф.А.Головин Түшээт ханд илгээсэн бичигтээ "Загас барьдаггүй Монголчуудад Байгал нуур ашиггүй тул Орост шилжүүлж, оронд нь бид найдвартай түшиг болж болох юм гэжээ. 
Мөн цахиур буу 500 ширхэг, бөмбөг, гунан буу 10-ыг бэлэг болгож өгөхөө цухуйлгав. Энэ эрээ цээргүй болзол Халх-Оросын харилцааг хүндрүүлэв. Үүнээс үүдэн Манж болон Зүүнгарын хаант улстай шууд харилцах бодлогыг Оросууд сэдэв. Тэд Ойрадыг ирээдүйн Орост түшиг болох улс гэж дүгнэсэн бололтой. 1616 оноос хойш Хотгойдын Шолой Убаш, Омбо ноён нар зэвсэг бүтээх хүн Оросоос хүссэн ч тэд Түшээт хан, Хотгойдын ноёдод зэвсгийн дархан байтугай галт зэвсэг зарахаас ч болгоомжилж байв. Харин халимагуудад Оросууд дарь, тугалга нийлүүлжээ. 1647-1652 оны үед оросууд Амар мөрний ай савыг эзэлж, Манж, Халх хоёр Оросын тэлэлтийг Буриадад тас цохихоор болов. Тэд Оросын эсрэг том хүч хуралдуулж, Хотгойдын хан Омбо- Эрдэнэ Орост урваж, хиргисийг довтлон, ноёдыг нь олзлов. 1657 Улмаар Хотгойдууд долоон түмэн цэргийн хүчээр Орост цөмөрч орсон ч Ойрадын хаан Сэнгэ Халхын баруун гар болсон тэднийг бут цохив.
Түвдийн Далай лам өөрийн шавь Галданг дэмжин "Бошигт” цол олгон, Манжийн эсрэг зогсох гол найдвараа түүнд даатгажээ. Далай лам Галданд цол олгосноо Энх-Амгалан хаанд мэдэгдэж, хаан ч 1678 онд нэмж "хаан” цол хүртээв. Үнэндээ Монголчууд их гүрний сүүлчийн хаан Лигдэнгээс хойш Их хуралдайгаараа "хаан” цолыг хэнд ч өгөөгүй юм. Тэгээд ч манжууд Чингис хааны угсааны ноён төрөхөөс туйлаас эмээж байв. Хаан болох магадлал өндөр Чахундоржийг Галдантай харгалдуулах нь тэдний хорон бодлого байсан юм. Далай ламаас Кашгараас Исмайлын хөөсөн Аппакт туслахыг зөвлөсний дагуу Галдан буман хүнтэй их цэргээ Дорнод Туркестанд илгээж, нийслэл Яркендыг эзлэн Исмайлыг цөлж, Аппакт үлэмж тус хүргэв. Галдангийн цэрэг Яркендаас Өмнөд Казахстанд довтлов. Удалгүй Сайрам хотынхон бослого гаргасан ч Зүүнгарынхан цус урсган дарж, албатуудыг нь Туркестан тийш цөлжээ. Улмаар хиргисүүдийг эрхшээсэн нь алба гувчуур авдаг оросуудыг айдаст автуулав. Галдан казакийн Харахурол, Ташкент зэрэг есөн хотыг эзэлж, хүрээгээ тэлсэн байдаг. Халх, Ойрадын цугларалтад Өндөр гэгээнээр ном тавиулсан нь түүнийг бүх Монголын шашны тэргүүн гэдгийг илэрхийлсэн хэрэг болов. Энэ үеэр Жавзандамба хутагтын суудлыг Түвдийн Галдан ширээтийн суудалтай эн зэрэгцүү засуулснаар шалтаглан Далай ламыг доромжлов хэмээх цуу яриаг Түвд, Ойрадууд эрчимтэй тараав. Түвдээс бурханы шашныг авсан нь цөөхөн манжууд Хятадуудад уусалгүй оюуны дархлаатай болох, дараа нь харгалдсан Монголчуудыг эзлэх зорилготой байжээ. Энх-Амгалан хаан "Монголчууд эрэлхэг, хүчирхэг. Би энэрэнгүй дүрээр тэднийг номхотгож, улсын сүрээр хүлээсэлнэ. Тэдэнд хайр хүртээж сэтгэлийг нь эрхшээнэ” гэж байв. Ийн Манжууд Түвдийг ялангуяа Далай ламыг Монголын эсрэг ашиглахаар чармайв. 1652 онд V Далай ламыг Бээжинд урьж, түүний нэр хүнд, нөлөөг ашиглан Өмнөд Монгол дахь ноёрхлоо бататган, улмаар Халхыг эрхшээхийг санаархав. Мөн ойрадуудыг Халхын эсрэг турхирч, Монголыг Монголоор нь дарах бодлого явуулж байв. Манжууд Халхыг улам сулруулан, Далай ламын нөлөөг бататгахыг зорьсон бол Оросууд Буриадыг эзлэх дайнд Галданг ашиглах гэж улайрч байв. Тэр үед Ар Халх нь хүчирхэг Манжууд, нутгаа тэлж буй Оростой улаан нүүр тулах болсноор түрэмгийллийн бай болох нөхцөл бүрдэв. Их хаад хальснаас хойш Ойрадууд дураар аашлах нь хэрээс хэтэрч, 1648 онд Хотгойдын хан Омбо-Эрдэнэ Хөх хотыг цэрэглэн довтлов.
Засагт ханы суудлын будлианаас болоод Галдантай тэрсэлдэв. Чуулганд ирсэн ноёдыг барьж хорьсон Галданд Чахундорж бүр ч итгэхээ болив. Засагт хан Норовын үхэл, түүний залгамжлагчдын будлиан үүн дээр бүр ч нэрмээс болов. Чахундорж Буриадын талаар Орост шаардлага тавьж, Сибирийн хот, тосгод руу гурвантаа довтолж, 1687 онд 8000 цэргээр Буриадыг хамгаалах цэргийн хүрээг буй болгов. Галдан хаан ч шургуу тэмцэж, Зүүнгарын хан сууж, бүх эрхийг гартаа төвлөрүүллээ. Хаан ширээний тэмцэлд ялагдсан Сэнгийн ахмад хүү Цэвээнравдан долоон зайсангаа дагуулан Турфан тийш зугтан оджээ. Цэвээнравданд Галдан өшрөх болсны гол шалтгаан нь сүйт бүсгүйг нь булааснаас үүдэлтэй. Галданг 1676 онд хадам эцэг хошуудын Очирт цэцний эсрэг цэрэглэхэд Чахундорж дэм болон цохилт өгч байж. Галдангийн эцэг Эрдэнэбаатар хунтайж, ах Сэнгэ нар нь Оросуудаас Бүрүүд нарыг буцаан өгөхийг шаардаж, хил орчмоор нь халдан довтолж байжээ. Харин Галдангийн элч нар 1673 онд Сибирийн Тобольск хотод хүрэлцэн очиж, Оростой найрсаг байх хааны захиаг гардуулж, оросууд ч шуурхай хариу өгсөн байна. 1673 оны намар Оросын хаан Зүүнгарын элч нарыг Москвад саадгүй нэвтрүүлэх, Ойрадын ноёд, худалдаачдыг Сибирьт татваргүй худалдаа хийх зарлиг гаргажээ. Тэд Оросоос гурил будаа, даавуу, багаж хэрэгсэл авч, оронд нь малын гаралтай түүхий эд, ангийн арьс зэргийг өгдөг байж. Мөн хятад торго, элдэв зүйл чамин эдлэлийг Орост худалдаалж дундаас нь ашиг унагана. Хятад-Зүүнгарын хил дээр боолын зах хүртэл байсан гэдэг. Галдан 1671 онд Түвдээс буцан ирж, Орос, Манжтай нягтрах болсон даруйдаа 1673 онд Халхад довтлов. Оросууд Галдангийн зэр зэвсгийн хүсэлтийг хүлээн авав. Манжууд Архайг, харин Далай лам Галдан ширээт ламыг Хүрэн бэлчирийн чуулганд илгээжээ. Харин Галдан эл чуулганыг үл тоон Халхад цэрэглэн орохоо мэдэгдэв. Чахундоржид Галдангийн цэрэг баруун Урианхайн нутагт цөмөрсөн мэдээ ирсэн байна. Мөн Галдангийн дүү Доржжав Халхын Банди тайж, Балдан тайж, Бүтүгсэн хутагт нарыг довтлон дээрэмдэв. Энэ нь Түшээт ханыг их дайнд өдөөн хатгасан аж. Чахундорж Лувсангомбын хамт цэрэглэн хөдөлж Доржжавыг устган, дээрэмдүүлсэн мал, эд зүйлсээ эргүүлэн авав. Чахундорж хошуудын Очирт цэцэн хантай холбоо тогтоож, Хөхнуурын ноёдыг ч талдаа татав. 1687 онд тэрбээр Галдангийн цэргийн нэг хэсэг Шарын цэргийг бут цохиж, Хөхнуурыг чөлөөлжээ. 1688 оны эхээр тосож ирсэн Ойрадын цэргийн хүчийг бут цохиж, Ховдыг эзлэн, Ойрадын нутгийн гүн тийш тэмцэв. Чахундоржийн сүр хүч Энх-Амгалан хааныг сандаргаж, Түшээт хан, Галдан хоёрыг эвлэрэхийг шаардав. Чахундорж саналыг хүлээн авч, давшилтаа зогсоон, Цогдос нуурт чуулган товлов.
Харин Галдан араар нь Халхад цөмрөхөөр гурван түмэн цэрэг нь 1688 оны хавар гурван замд хуваагдаж, Хангай ханыг арлан, хотгойдыг эзлэн авав. Оросууд Галдангийн дэмжлэгээр Сэлэнгийн баруун эргийн халх тайж нарыг түрэмгийлэв. Цаашлан Элжигэнээр дайрч Тува, Хотгойдыг эзлэн, Эрхүүгийн зүгээс Халх руу дайрчээ. Манж нар ч Сөнөд, Хорчины нутаг руу хоёр түмэн цэрэг оруулав. Галданг Халхад довтлохын өмнөхөн Түвдээс мянган лам ирж, халхуудад"Галдан бол Манжаас хамгаалагч, увдист гэгээнтэн” гэх мэтээр ухуулах ажил хийгджээ. Далай ламын оролцоо эндээс харагддаг, Оросууд буриадыг бүрэн эзлэхийн тулд өөрсдөө Түвд, Манж нартай хамсан Галданд дэм үзүүлж, 1671-1688 онуудад Халх, Ойрадын дайн эхэлжээ. 1688 оны намар Дундад Азид дайны туршлага суусан Галдангийн их цэрэг Манжтай Улахуйд тулалдахдаа галт зэвсэг хэрэглэжээ. Олзны Швед эр Рената нь энэ тухайд их тус хүргэсэн аж. Хожим тэрбээр "Би Галданд 50 кг жинтэй таван их буу, бас таван бага хэмжээний буу, 20 ширхэг "Мортир” гэдэг богино толгойт их буу хийж өгсөн” гэж ярьсан байдаг. Галдан Чахундоржийн хүчийг гуравхан өдөрт бут цохиж, Монголын төрийн голомтыг бусниулж орхив. Галдангийн цэрэг Халхад маш их сүйтгэл учруулжээ. Тэд Эрдэнэзууг талаад зогсохгүй Хөгнө Тарнийн өвгөн хийд, Өндөр гэгээний Хадын хийд, 30 гаруй жилийн туршид мэргэдийн ур ухаанаар шингээсэн Хэнтий ханы зулайд орших Сарьдагийн хийд зэргийг газрын хөрснөөс арчиж, лам хуврагуудыг хүйс тэмтрэн Хэрлэн хүртэл давшсан байна. Дайнаас дүрвэгсэд Буриадад очиж, Оросын харьяат болжээ. Дүрвэгсдийн нөгөө хэсэг нь Хөхнуур тийш оджээ. Хөгнө ханы хийдийн лам нарыг хурга, ишиг шиг хөгнөөд цувуулан алсан гэдэг. Ламын гэгээн Лувсанданзанжанцан Түвдэд Галдантай хамт ном үзэж байхдаа "Халхад миний нэртэй холбоотой нэгэн тааруухан хийд бий, түүнийг та болгоож үзээрэй” гэж хэлсэн байна. Иймээс Ламын гэгээний хийдийг Галдан хөндөлгүй орхисон гэж ярьдаг. Галдан халхын уудам нутгаар дамнан Өндөр гэгээнийг мөшгөн хөөсний учир нь Занабазарыг замаас зайлуулж, ганцаараа Богд болох санаа агуулсан гэлтэй. Шарын талыг баригч Галдан улааны шашны голомт өвгөн хийдийг зориуд  хайж олон, үнсэн товрог болгосон нь санаандгүй хэрэг биш.
Өндөр гэгээн Занабазар Ойрадын их цэргийн хөлөөс мөр буруулан Орхон голыг өгсөн Жанчитаар дайрч, Ерөөгийн рашаан, Шарлин голоор өнгөрөн Сарьдагийн нуруу, Аяагийн гол, Хагийн нуур зэрэг газрыг дамжин явсаар Хэрлэнбаян-Улаанд бүгж байгаад Авга, Сөнөдийн нутагт тэмцэн очжээ. Галдан Өндөр гэгээнийг хөөж гүйцэлгүй Олгой нуурт иржээ. Тэрбээр "Би Түшээт хан, Өндөр гэгээн нарын хойноос явж байна. Тэд миний дайсан. Халхууд та нар миний нөхөд” гэсэн үгийг хэлж явжээ. Галданг Хэрлэнд ирэхэд Далай ламын элч тосч уулзан, Түшээт хантай эвлэрэн дайнаа зогсоохыг санал болгожээ. Хариуд нь Галдан "Би түүнтэй эвлэрвэл миний дүү Доржжавын амь насыг хэн төлж өгөх юм. Би бүх хүчээрээ байлдан Халхыг устган, Жавзандамбыг заавал олзолно” хэмээн уурсан өгүүлжээ. Ингэж улаан, шарын тэмцлийг ашиглан монголыг монголоор нь цохиулан Түвдийн далд санаа хэрэгжив. Гадныхан нэг багшийн хоёр шавийг эвлэршгүй дайсан болгож, Монгол төрийн гол эх Халхыг дарахдаа ашигласан юм. Тэд хорон үйлээ Оросын хатгалга, Галдангийн хүчээр хийж чадсан юм. Галдан хааны үндсэн хүч хоёр түмтээс гадна Оросын галт зэвсэгтэй зургаан түмэн цэрэгтэй байсан гэдэг. Ухраад очдог Байгалийн нутаг оросуудад эзлэгдэж, ойрадууд хүчирхэгжих үед тэнцвэржүүлдэг Өвөр Халхууд Манжийн эрхшээлд орсон нь Халхын ханлигийн гарах гарцыг үнэндээ үгүй болгосон юм. Галдангийн аллага таллага, Оросын түрэмгийлэл, Түвдийн хорлолоос гарахуйяа бэрх авч шашин, бичиг үсгээ Монголоос авсан, хүн ам цөөн, амьдрал ахуй ойролцоо Манжийг түшихээс өөр олигтой гарц Халхын ноёдод үлдсэнгүй.
Халх монголчууд тусгаар тогтнолоо алдаж, нүүдэлчдийн Сибирьт тогтоосон хяналт бүрмөсөн нурж унав. Манж, оросууд Монголын найдвартай ар тал Байгал нуурын ай савыг Нерчинскийн гэрээгээр тэр даруй "харийн нутаг” болгов. Хамгийн гол нь 300 000 хүнтэй манжуудын үй олон Хятадад уусах айдсыг ашиглан Монголд урд зүгийн тариачин иргэдийг суурьшихаас "Хязгаарыг сахих” хуулиар хамгаалж өгснийг энд онцлон тэмдэглэх ёстой.
 
 
Бригадын генерал, доктор Ч.Сосорбарам
Эх сурвалж: "Соёмбо сонин"
Халх тусгаар тогтнолоо алдаж, Байгал нуур орчмоо булаалгасан нь
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани