Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дарьганга, ховордсон усны шувууд, цагаан зээрийг хамтад нь хамгаалъя

Дарьганга, ховордсон усны шувууд, цагаан зээрийг хамтад нь хамгаалъя

 

Дэлхий онгон дагшин, үзэсгэлэнт байгалиар баян ч дахин давтагдашгүй бас нөхөгдөшгүй газар нутаг гэж бий. Үүнийгээ дагаад эрх зүй хүрээнд хамгаалах, хайрлах зайлшгүй шаардлагатай байгалийн үзэсгэлэнт газар нутаг цөөнгүй. Тэдгээрийн нэг нь Ганга нуур төдийгүй түүнд хамааралтай амьтан, ургамал, шувууд, байгалийн ховор нандин тогтоц билээ.

 

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвөөс зүүн урагш арваннэгэн километрт орших Молцог элсний зүүн хойд захад оршихэлсэнд боогдон тогтсон нуур бол Ганга нуур юм. Эрт үеэс шүтэж ирсэн Дарь уул, Ганга нуур хоёрын барилдлагыг бэлгэдэн Дарьганга гэдэг нэрийг энэ газар нутагт хайрласан түүхтэй. Ганга нуур нь талбай бага ч цэнгэг устайн дээр өвөрмөц бичил уур амьсгалыг бүрдүүлдэг. Ганга нуур, Молцог элс, түүний захаар орших Холбоо, Сүмт зэрэг нууруудыг хамарсан 32860 га талбай бүхий нутгийг 1993 онд улсын хамгаалалтад авчээ. Ганга нуурын усыг 21 булаг тэтгэн тэжээдэг бөгөөд тэдний гол амин судас нь Дагшин оргихын булаг юм. Тэр булаг нуурын зүүн хойно 50 метр зайд газрын гүнээс оргилон гардаг бөгөөд маш тунгалаг хүйтэн устай. Нарийн ширхэгтэй элсний доороос даргилан буцалж байгаа юм шиг оргилон гарах бөгөөд чангаар дуугарах тусам улам ихээр элс бужигнан оргилдог онцлогтой билээ.

Гэвч Ганган нуур мөхөхийн даваан дээр иржээ. Сүүлийн жилүүдэд дулаарал, цөлжилт, уул уурхайн хөгжил, хулгайгаар мод бутыг нь огтолсноос үүдэн нуурын ус эрс татарч, 21 булаг нь цөөрч, зарим жил хун шувууд чуулахгүй болсон тухай нутгийнхан ярьж буй. Түүнчлэн сүүлийн гурван жилд Ганга нуур уур амьсгалын өөрчлөлт, хэт халалт, хүн, малын нөлөөтэйгээр зарим сард бүр ширгэж, газарт шургах болсон мэдээлэл тасрахгүй байгаа. Үүнтэй холбототойгоор "Ганга нуураа хамгаалъя” гэх зэрэг хөдөлгөөн, аян хүртэл өрнөж байгаа ч төдийлэн ач холбогдолтой, үр дүнтэй байж чадахгүй байгаа билээ. Өөрөөр хэлбэл, тус байгалийн цогцолборт газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн өргөтгөлд хамруулан хамгаалалтын бүс нутгийг тэлэх зайлшгүй шаардлага тулгарсан гэсэн үг. Хүн, малын хөлөөс хамаарал бүхий газрыг нь тусгаарлах нь нуурын усны бохирдол хийгээд түвшинд ихээхэн ач холбогдолтойг эрдэмтэн, судлаачид хэлсээр байгаа. Дарьганга нутгийг Ганга нуураар нь дамжуулан хамгаалахаас аргагүй зарим зүйлийг тэмдэглэе.

Дарьганга нутагт Монголын эртний түүх, соёл холбогдох хүн дүрст 51 чулуун хөрөг бүртгэгдсэн байдаг. Эдгээр чулуун хөрөг нь Дарьгангын тал хээр нутагт тархан оршино. Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд эдгээр хүн чулуун дурсгалууд нь 13 зууны үеийн Монголын хаад, хатдын нас барсны дараах дурсгал, тахилгын зан үйлд зориулсан хөшөө болох нь тогтоогдсон байдаг.

Түүнчлэн тус нутагт монгол орны хээрийн бүсийн амьтад тархахын сацуу Зэрлэг амьтан ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенци (CITES)-д II хавсралтад бүртгэгдсэн саарал чоно, Монгол орны хөхтөн амьтдын Улаан дансанд "Ховордож болзошгүй” ангиллаар бүртгэгдсэн саарал чоно, шар үнэг, хярс үнэг, "Устаж болзошгүй” ангиллаар орсон цагаан зээр зэрэг амьтад байнга болон нүүдэллэн амьдардаг нь биологийн төрөл зүйлийн хувьд амьдрах таатай орчин төдийгүй нүүдлийн зам коридор нутаг юм.

Ганга нуур болон ойр ойрмын нуурууд, тал хээрт нийтдээ 111 зүйлийн шувуу бүртгэгдсэнээс 20 орчим нь олон улсын болон үндэсний хэмжээнд хамгаалагдсан байдаг юм байна. Ялангуяа хун шувуу бол Ганга нуурын бэлгэдэл. Энэ ч утгаараа монголчуудын дунд "Мянган хунгийн чуулган” хэмээн алдаршиж, хунгийн чуулганаараа аялагч, жуулчдыг татдаг гол нутаг юм. Түүнчлэн усны шувууд хоол тэжээл, дулаан нутаг бараадан намрын турш аажмаар урагшилдаг. Энэ урагш чиглэсэн нүүдэл нь Өмнөговь, Дорноговь, Баянхонгор чиглэлээр дамжих боломж бараг байдаггүй байна. Учир нь тэнд цөл, говийн бүс үлэмж их үргэлжилж, нуур цөөрөм байхгүйтэй холбоотой. Монголын нутаг дээгүүр шувууны гурван их зам гардгийн нэг нь Сүхбаатар аймгийн өмнүүр гарах бөгөөд тэнд байх олон нуур цөөрмүүд шувуудыг энэ замаар дулаан орныг зорих шалтгаан болдог билээ. Түүний нэг нь Ганга нуур юм.

Үүнээс гадна устаж болзошгүй ангилалд нэгэнт орсон цагаан зээрийн нүүдлийн хийгээд амьдардаг нэг бүс нутаг нь Сүхбаатар аймгийн Дарьганга юм. Малчид төдийгүй нутгийн зарим айлд өдгөө ад үзэгдэх болсон цагаан зээр Дарьганга нутгийн экологийн тэнцвэрийг хадгалагч төдийгүй нэгэн бахархал нь яах аргагүй мөн. Цагаан зээр хурц туурайгаараа өвсний үрийг газарт шигтгэж өгдөгөөрөө ашигтай. Цагаан зээрийн тоо толгой эрс цөөрч буй хамгийн гол шалтгаан бол өвс тэжээлийн хомсдол, тархац нутаг нь жилээс жилд хумигдаж буй байдал, зарим төрлийн халдварт өвчин, түймэр, уул уурхайн салбарын хөгжил, хууль бус агнуурын нөлөөнөөс шууд хамаарч байгаа юм.

Ургамалжилтын хувьд тал хээрийн, хуурай хээрийн, нугын, цөлөрхөг хээрийн ургамал зонхилно. Дагуур огдой, тарвага, дагуурын зурам, орог зусаг, дорнодын шигнүүхэй, хэргэлзэй оготно, хярс зэрэг амьтадтай. Тоодог, тогоруу, ногтруу, улаан хошуут жунгаа, шар шувуу, болжмор, алаг шаазгай, тас, бүргэд зэрэг шувууд байнга нутагладаг онцлогтой.

Өөрөөр хэлбэл, байгалийн унаган төрхөө хадгалсан, түүх соёл, экологийн боловсрол хүмүүжил, танин мэдэхүйн ач холбогдолтой, аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой энэхүү газар нутгийг олны хөл, малын бэлчээрт талхалагдахаас өмнө, зэрлэг амьтад төдийгүй дэлхийд ховордсон шувууд дайжиж үргэхээс урьтаж, тив алгасан нүүдэллэж буй шувуудын цангаагаа тайлах Ганга нуурыг ширгэхээс сэргийлж тусгай хамгаалалттай газар нутгийн өргөтгөлд хамруулах зайлшгүй шаардлага байна.

 

 

Б.ЭНХМАРТ
Дарьганга, ховордсон усны шувууд, цагаан зээрийг хамтад нь хамгаалъя
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

Өнөөдөр, 15:37
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

Өнөөдөр, 14:34
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

Өнөөдөр, 09:32
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

Өчигдөр, 15:35
Өчигдөр, 12:50
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

Өчигдөр, 12:49
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өчигдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өчигдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани