- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Д.Ариунболд: 1072 хувьцаа иргэдийн баталгаатай өмч
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболдоос дараах тодруулгыг авлаа.
-Гашуунсухайт боомтод үүссэн урт дараалал дахиад үүссэн гэх мэдээлэл байна. Тэнд ямар байдалтай байна вэ?
Уг нь Гашуунсухайт боомт саяхнаас урт дараалал багасч, ямар ч асуудалгүй болсон байсан. Харин сүүлийн хэд хоног БНХАУ-ын Ганц модны боомт дахь нүүрсний овоолго их болсон, урд хөршийн хилээр 600-гаас илүү машин гаргахгүй байгаа. Богинын тээвэрлэлт ачаалал ихтэй, уртынх нь буурсан харагдаж байгаа. Тэгэхээр хоёр улсын Засгийн газар дахин ярилцах шаардлага гарч байна.
-Танай компани өрөө төлж дууссан уу?
-Он гарснаас хойш "Эрдэнэс Тавантолгой” компани алдагдалгүй ажиллаж байгаа. Эхний гурван сарын байдлаар бараг гурван сая тонн нүүрс экспортолсон. Энэ жил 10 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Хэрэв гаалийн нэвтрүүлэлт асуудалгүй байвал төлөвлөгөөгөө биелүүлэх бүрэн боломжтой. Хятадын "Чалко” компанид төлөх байсан үлдэгдэл 50 сая ам.долларыг төлж барагдуулсан. Одоо бидэнд Хөгжлийн банкны 50 сая ам.долларын өр бий. Гэхдээ энэ өрийг ирэх долоо хоногтоо багтаагаад төлж дуусна.
Иргэдийн эзэмшиж байгаа 1072 хувьцааг албан ёсоор хөрөнгийн зах зээлд бүртгүүлсний дараа хоёр дахь зах зээлд гарах эрхтэй болно гэсэн үг.
-Иргэн бүрт олгосон 1072 хувьцааг эргэлтэд оруулахаар болсон. Хувьцааг хөрөнгийн бирж дээр гаргах ажил хэзээнээс эхлэх бэ?
-1072 хувьцааг бүртгэх ажил эхэлсэн. Өөрөөр хэлбэл, бүртгэлээ компанийнхаа баланс дээр суулгасан. Түүнийгээ Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлснийхээ дараа хоёр дахь зах зээлд хувьцаагаа арилжих, үүнийгээ үндэслэн гадаадын хөрөнгийн зах зээлд IPO гаргаж, гадны зах зээл дээрээс мөнгө босгох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эхний ажил болох баланс дээр нийт хувьцаа эзэмшигчийнхээ мэдээллийг бүртгэж авсан. Ингэснээр "Эрдэнэс-Тавантолгой” компани өөрийнхөө баланс дээр 11.9 их наяд төгрөгийн бүртгэлтэй болсон. Ойролцоогоор 4.7 тэрбум ам.долларын баланстай компани болж байна. Дараагийн ээлжинд бүртгэлийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар оруулж, батлуулах шаардлагатай байгаа. Үүний дараа гэрчилгээнд бичилт хийж, Санхүүгийн зохицуулах хороо бүртгэлээ хийх ажил үлдээд байна. Бүртгэл дууссаны дараа иргэдийн 1072 хувьцаа албан ёсоор хөдөлгөөнд орж эхэлнэ. Төлөвлөсөн ажлууд хугацааны дагуу хийгдэж байна.
-Иргэдийн нэгж хувьцааг хэдээр үнэлж байгаа вэ. Өмнө нь 933 төгрөг гэж байсан, энэ үнэ хэвээрээ юу?
-Нэгж хувьцааны үнэ 970 төгрөг байна, үнэ унахгүй боломж үүссэн. 1072 ширхэг хувьцааг дотооддоо арилжина. Иргэдийн хувьцааг Засгийн газар авах, "Эрдэнэс Тавантолгой” компани худалдах уу, ямар зарчмаар явах вэ гэдэг асуудлыг Засгийн газраас шийдвэрлэнэ.
-Иргэд 1072 хувьцаагаа эргэлтэд оруулснаар ямар боломж бүрдэх вэ?
-Иргэдийн эзэмшиж байгаа 1072 хувьцааг албан ёсоор хөрөнгийн зах зээлд бүртгүүлсний дараа хоёр дахь зах зээлд гарах эрхтэй болно гэсэн үг. Хоёр дахь зах зээл гэдэг нь иргэд хувьцаагаа зарж борлуулах, авах эрх үүснэ. Үүнээс өмнө компани судалгаа хийх ёстой. Эрэлт, нийлүүлэлт ямар байх, үнэ хэдээр тогтох зэргээр мэргэжлийн компаниудтай хамтран ажиллаж, зөвлөгөө авна. Энэ чиглэлд Засгийн газраас ажлын хэсэг гарсан. 1072 хувьцаа нь иргэдийн баталгаатай өмч учраас үнэ унагахгүй байх талаас нь судалж, хувьцаагаа арилжаалах ажлыг эхлүүлнэ.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||