- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Г.Тамир: Цөмийн технологийг шүдний зураг авахад ч ашигладаг
-"Шилдэг агентлаг тодруулах аян”-ы хүрээнд Засгийн газрын
агентлагуудын чиг үүргийг олон нийт тодорхой түвшинд мэддэг боллоо.
Танай байгууллагын хувьд Цөмийн энергийн тухай хуульд зааснаас өөрөөр
ямар чиг үүрэгтэй ажилладаг тухай яриагаа эхэлье?
-Манай байгууллага дээрх хуульд заасанчлан төрсөөс цацараг түвшний
цөмийн энергийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, цөмийн шинжлэх
ухааныг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй
байдлыг хангах үүрэгтэй ажилладаг.
-Өнгөрсөн онд Олон улсын атомын энергийн байгууллагын гишүүн болсны 40 жилийн ой тохиосон байх аа?
-Тиймээ. Бид энэ байгууллагатай олон жилийн туршид нягт хамтын
ажиллагаатай байсаар ирсэн. Олон улсын атомын энергийн байгууллагын
ерөнхийлөгчөөр Японы иргэн Юки Амано ажилладаг. Тэр ч утгаараа өнгөрсөн
жил тэмдэглэсэн ойн үеэр бид түүнтэй уулзаж өнгөрсөн 40 жилийн
хугацаанд юу хийж гүйцэтгэсэн тухайгаа санал солилцсон. Энэ уулзалтын
үеэр Юки Амано манай улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд маш
амжилттай буюу 92 хувьтай байгааг сайшаагаад, цаашид энэхүү ажиллагаагаа
улам бэхжүүлэх зөвлөмжийг өгсөн. Уг нь тус байгууллагаас анагаах
ухаан, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн гээд олон салбарт төсөл хөтөлбөр
хэрэгжүүлдэг.
-Гэхдээ энгийн иргэд тэр бүр мэддэггүй шүү дээ?
-Ер нь Цөмийн энергийн газар гэхээр цөмийн болон амомын цахилгаан станц, уранд мал хордсон гэх зэргээр л ярьдаг.
Үнэндээ эдгээрээс гадна нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь
нэмрийг нь мэддэггүй. Тиймээс энэ тал дээр бид маш нээлттэй, иргэдийн
хүссэн мэдээллийг түргэн шуурхай өгөхийн тулд ажилладаг.
-Цөмийн энергийн газрын бүтэц, бүрэлдэхүүн хэр хүрэлцээтэй байдаг вэ?
-Засгийн газрын тогтоолоор манай албан хаагчдын тоог 96 байхаар
заасан. Үйлчилгээний албаныхантай нийлээд 100 гаруй
ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа. Орон нутаг болон
дүүргүүдэд бусад агентлагтай адил хэлтэс, газар гэж байдаггүй.
-Танай байгууллагад "Авлигад өртөж
болзошгүй албан тушалтнуудын жагсаалт” гэж байдаг. Үүнийг өнгөц харвал
тухайн нөхрийг хардаж байгаа мэт санагдсан?
-Манай байгууллага хуулийн дагуу цацраг идэвхит ашигт малтмалын
хайгуулын тусгай зөвшөөрөл олгох бүрэн эрхтэй. Гэхдээ Ерөнхийлөгчийн
184 дүгээр зарлигийн дагуу өнөөдрийн байдлаар ямар нэгэн тусгай
зөвшөөрөл олгогдоогүй. Энэхүү тусгай зөвшөөрлийг Цацраг идэвхит ашигт
малтмалын хэлтэс олгодог. Тиймээс тус хэлтсийн ажилчдын нэрсийг
жагсаасан байдаг.
Мөн Цөмийн болон цацрагийн хяналтын газар бидний
өдөр тутмын цөмийн технологийн хэрэглээний явцад гардаг тусгай
зөвшөөрлийг олгож, хяналт тавьдаг. Өөрөөр хэлбэл цөмийн болон цацрагийн
хяналтын байцаагч нар эмчилгээний буюу шүдний рентген аппарат хэрэглэх
зөвшөөрөл олгож, тэдгээрт хяналт тавьдаг. Таны хэлж буй жагсаалт бол
ажилчдаа хардах бус авлигаас ангид байх урьдчилан сэргийлэх арга гэж
хэлж болно.
-Өдөр тутмын цөмийн технологийн хэрэглээ гэж яг юуг хэлдэг юм бэ?
-Энэ талаар дэлгэрэнгүй ярина гэвэл маш өргөн хүрээтэй олон салбарын
асуудлыг хамааруулах шаардлагатай болдог. Товчхондоо бол Цөмийн
технологийг эрүүл мэндийн салбарт л гэхэд хурц саа өвчин, ДОХ-оос
шалтгаалсан сэтгэцийн өвчин, гэмтлийн дараах тархи хөдлөлтийн хам шинж,
олон голомтот цус харвалтын голомтыг оношлох, шүдний зураг авах зэрэгт
ашигладаг.
Мөн хавдар судлалын чиглэлээр хавдрын байрлал, үе шатыг тодорхойлох,
үсэрхийллийн байрлалыг илрүүлэх, эмчилгээний үр дүнг хянах, хавдраас
шалтгаалсан ясны өвчнийг багасгах, тодорхой хавдрын хэмжээг хэмжих гэх
мэтэд хэрэглэнэ. Гэмтэл судлах зорилгоор ясны далд гэмтэл буюу спортын
гэмтлийг тодорхойлох, ясны ургалт зогсоох, өвдөлтийг намдаах,
остеомиелит оношилгоонд ашигладаг. Түүнчлэн бөөрний болон зүрх судасны
өвчин, уушгиний өвчлөлийн үед ч хэрэглэддэг.
-Зөвхөн эрүүл мэндийн салбарт ингэж ашигладаг гэхээр ач
холбогдлын хувьд өндөр гэдэг нь илэрхий юм. Харин хөдөө аж ахуйн салбарт
хэрхэн ашигладаг юм бэ. Одоогоор бол уранд мал хордсон гэж л яриад
байгаа шүү?
-Дээр хэлсэнчлэн цөмийн технологи гэхээр л атомын бөмбөг, цахилгаан
станц гэж ойлгох нь өрөөсгөл явдал. Сая би эрүүл мэндийн салбарт чухам
юунд ашигладаг тухай хэлсэн. Үүнтэй адил бүх салбарыг дэлгэрэнгүй хэлвэл
нэлээд цаг хугацаа орох байх. Гэхдээ хөдөө аж ахуйн салбарт хэрхэн
ашигладаг вэ гэдгийг хэлж болно. Жишээлбэл, ургамлын шинэ сорт гарган
авах, малын үүлдэр угсааг сайжруулахад генетикийн судалгаа хийх, хөрсний
үржил шимийг болон ус цэвэршүүлэх, ургацын чанарыг сайжруулах, өвчин
үүсгэгч бактерийг устгах вакцин үйлдвэрлэх, хадгалах хугацааг
уртасгаснаар соёололт муудалтаас сэргийлэх, бордоо гарган авах, хортон
шавжийг устгах, хөрсний элэгдэл, гүний усны судалгаа хийх зэрэгт
ашиглаж байна.
Мөн геологи, уул уурхайн салбарт л гэхэд төрөл бүрийн ашигт малтмалын
үндсэн орд, нөөц, дагалдах элементийн, газрын тосны хайгуул зэрэгт
өрөмдлөг хийсэн цооногт геофизик судалгаа хийх, нүүрс, газрын тосны үе
давхарга, түүний нягт, чанар, цооногийн хананы бетоны бэхжилт зэргийг
тодорхойлох, баяжуулах боловсруулах үйлдвэрүүдийн процессыг хянах
гэх мэт үйл явцад хэрэглэдэг.
Түүнчлэн эрчим хүч, аж үйлдвэр, хил гаалийн хяналт, аюулгүйн үзлэг
шалгалт, археологийн түүхэн дурсгалт, ховор олдворуудын насыг
тогтоох, машины дугуйны бат бөх чанарыг нэмэгдүүлэх, аливаа материалын
эдэлгээг уртасгах зорилгоор өнгөлөх, лакдах зэрэг энгийн өдөр тутмын
хэрэглээнд байнга ашиглагддаг гэдгийг ойлгох хэрэгтэй.
Ж.Нарангэрэл
Эх сурвалж: morningnews.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||