Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ЭРЧИМ ХҮЧЭЭР ЭРЧИМЖСЭН ЭДИЙН ЗАСГИЙН ЭЗЛЭН ТҮРЭМГИЙЛЭЛ

Монгол орон өөхөн дэнгийн гэрлээсээ хагацаж, Ильичийн гэрэлтэй золгосноос хойш зуун жил улирчээ. Энэ 100 жилд монголчууд өөрийн нутгаасаа нүүрс олборлож, өөрийн станцдаа үйлдвэрлэсэн эрчим хүчээр өөрсдийн хэрэгцээгээ дор хаяж 80 хувьтай хангасаар ирсэн.

Энэ бол манай эрчим хүчний салбарынхны эх орон, тусгаар тогтнолынхоо өмнө байгуулсан гавьяа мөнөөсөө мөн. 

Өмнөд хөрш маань 25 жилийн турш бидний гэрлийн унтраалган дээр суух "айдастай” цаг хугацаа үүд тогшиж байна.

Гэтэл сүүлийн үед монголчууд чадсаар ирсэн, чадсаар ч байх энэ салбарт урд хөршийн урт гар шургалсан тухай мэдээлэл чих дэлсэх болжээ. 
Дэлхий дахинаа аливаа улс 250 жилийн нүүрсний нөөцтэй байхад хангалттай гэж үздэг. Харин манай хувьд нүүрсний геологийн таамаг нөөц 162.3 тэрбум тонн, энэ нь цаашдаа өсөх магадлалтай. Хайгуулын үр дүнгээр тогтоосон 15 сав газрын хүрээнд 300 гаруй орд, илрэл байгаа нь дэлхийд эхний 10-т орох үзүүлэлт юм. Дэлхий нийтээр сэргээгдэх эрчим хүч рүү хошуурч буй ч нүүрсний цахилгаан станцын баталгаатай эрчим хүч тийм ч амархан байраа тавьж өгөхгүй гэж мэргэжилтнүүд үздэг. Чухам Монголын хөрсөн доорхи энэ баялаг дээр тулгуурласан олон томоохон мега төслүүд ч яригддаг. Бүр ийм төслүүдийг хөдөлгөөд орхи гэж тусгай үүргийн сайд хүртэл томилж үзсэн. Гэвч одоогоор хэрэгжээд, үр дүнгээ өгч, эдийн засагт хөшүүрэг болоод байгаа мега төсөл алга.

Багануурын цахилгаан станцын төслийн сургийг анх дуулаад энэ найдваргүй хүлээлтийг таслах нь гэсэн итгэл төрж байсан ч, төслийн процесс зах зухаасаа ил болсон энэ өдрүүдэд итгэл гэхээсээ айдас төрж эхлэв.

Эрчим хүчний системээ Хятадад богтолсон концесс


Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 317 тоот тогтоолоор Төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалтад Багануурын цахилгаан станцыг Барих-ашиглах- шилжүүлэх нөхцөлөөр барихаар оруулсан юм. Эдийн засгийн хөгжлийн яам (хуучнаар), Эрчим хүчний яамны хамтарсан ажлын хэсгээс зарласан уралдаант шалгаруулалтад Хятадын "Цөмийн энергийн барилгын 22 дугаар товчоо”, "Пинггао групп”-ийн консорциум давуу эрхтэй оролцогчоор шалгарчээ. Улмаар шалгаруулалтыг Хятадын "Цөмийн энергийн барилгын 22 дугаар товчоо” компанийн зүгээс төсөл хэрэгжүүлэхээр шалгарч "Багануур Пауэр” ХХК-ийг байгуулан 2015 оны 4 дүгээр сарын 1-нд концессийн гэрээг хийсэн ажээ. Гэрээнд гарын үсэг зурах ёслолд Эрчим хүчний сайд Д.Зоригт, дэд сайд Ө.Пүрэвбаатар, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт нар оролцсон талаар мэдээлэл цахим орчинд үлджээ.

Хятадын худалдаа аж үйлдвэрийн танхимын албан ёсны хуудсанд тавигдсан мэдээллээс үзвэл 1958 оны гуравдугаар сард байгуулагдсан Хятадын "Цөмийн энергийн барилгын 22 дугаар товчоо” нь компанийн статустай ч, улс орныхоо цөмийн эрчим хүчний салбарт олон бүтээн байгуулалт хийсэн нөлөө бүхий компани аж.

Сni22.com.cn цахим хаяг нь ажиллахгүй байсан учраас Linkedin.com цахим хуудсанд байх танилцуулгаас нь харвал, "Төрийн өмчийн гол компани биш ч Төрийн зөвлөлийнхөө зөвшөөрлөөр батлагдсан хөрөнгө оруулалт, удирдлагын нэгж” ажээ. Байгуулагдсан цагаасаа хойш нийтдээ хоёр сая гаруй м2 талбай бүхий 2000 гаруй байгууламж ашиглалтад оруулсан энэ компанийн үнэлгээ нь 2011 онд 1.13 тэрбум ам.доллар байжээ. Компани оффшор бүст (Хонгконг) бүртгүүлсэн, хувьцаа эзэмшигчид нь тодорхойгүй аж. Хятадын энэ том компанид Монгол төр эрчим хүчний системийнхээ ирээдүйг даатгаад санаа амар суухаар шийдсэн нь ёстой л мунхагийн мэргэн санаа гэлтэй. 

Асар хүчирхэг өмнөд хөршийнхөө томоохон компаниар зөвхөн ажлаа гүйцэтгүүлээд өнгөрөхөөр бол нээрээ л санаа амар сууж болохсон. Гэтэл асуудал ар араасаа босож ирнэ. 

Асуудал 1:
Эрчим хүчний системийн тэн хагас нь Хятадын мэдэлд 

Концессын барилгын хугацаа 4 жил атал нэмж ашиглалтын хугацааг 21 жилээр олгожээ. Нийт 25 жилийн хугацаатайгаар "барих – ашиглах – шилжүүлэх” нөхцөлтэй байгуулсан уг концессийн дагуу Монгол Улс эрчим хүч нийлүүлэлтийн 50 хувийг (700Mвт) хангах том цахилгаан станцаа удирдахын тулд 25 жил хүлээх хэрэгтэй болох нь. Гартаа бэлэн мөнгөгүй улс ингэхээс яахав гээд хүлцэж болдог юм байж. Гэтэл Багануурын цахилгаан станцын 350 МВт-ын нэг блокод аваарын байдал үүсэхэд түүнийг богино хугацаанд орлон ажиллах боломж манай эрчим хүчний системд бий юу гэдгийг ч бодох л асуудал. Ер нь эрчим хүчний системийн тэн хагасаа хөрш улсын компаниар 25 жил удирдуулдаг улс энэ дэлхий дээр манайхаас өөр байдаг ч юм уу?

Асуудал 2:
Монголд томдсон үйлдвэрлэл

Манай эрчим хүч түгээх систем, шугамын хүчин чадал нь 120-150 МВт. Багануурт баригдах гээд буй станцын дамжуулах чадал 350 МВт аж. Түгээх сүлжээний чадлаас 2 дахин их эрчим хүчийг хэрэглэгчдэд тараахын тулд Монгол Улс ахин бүтээн байгуулалт хийж таарах нь. Энэ өргөтгөлийг хэний мөнгөөр хийж, хэнд өрөө нэмэх нь бараг л ойлгомжтой. Хонины хэрэгцээгээ чонын хүчин чадлаар хангах гэсэн оролдлого гэмээр юм уу даа. Бид онц хэрэгцээгүй хэрэглээний төлөө хөршүүддээ хэчнээн жил дөрлүүлэх ёстой вэ?

Асуудал 3:
Багануурын орд "Эрдэнэтийн 49 хувь”-ийн дүү юү?

Багануур бол стратегийн орд. Энэ ордын 60 гаруй хувийг (530 сая тонн) Эрдэнэтийн 49 хувийг худалдан авсан Ц.Пүрэвтүвшин хэмээх залуу удирдана. Удирдахаар барахгүй Багануурын уурхайтай 12 жил шүүхдэлцэж буй. "Алтайн гянт” ХХК-ийн цор ганц хувьцаа эзэмшигч түүний тусгай зөвшөөрлүүдийг 2012 онд хүчингүй болгосон ч цөхрөлтгүй шүүхдэлцсээр Багануурын үндсэн нөөцийг эзэмших эрхтэй болж байгаа гэх. 

Асуудал 4:
Эрчим хүчний үнийн мөлжлөгт өртөх үү?

Концессын гэрээнд Монгол Улсын Засгийн газар Багануурын цахилгаан станцын үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг 1 кВт-ыг нь хамгийн багадаа 9 центээр (225 төгрөг) бүрэн хэмжээгээр худалдан авахаар болсон. Оросоос авч буй цахилгаанаас гурав дахин их үнэтэй эрчим хүчийг бид энүүхэнд байгаа Багануураас яагаад худалдан авах учиртай вэ?

Асуудал 5:
Одоо байгаа цахилгаан станцууд үүдээ барих уу?

Гэрээний дагуу Монгол Улс Багануурын станцаас 4.2 тэрбум кВт.цаг эрчим хүчийг худалдах авах үүрэгтэй. Энэ хэмжээнд хүрээгүй тохиолдолд зөрүү төлбөрийг заавал барагдуулах үүргийг Засгийн газар хүлээжээ. Манай нийт хэрэгцээний 60-70 хувийг өлхөн хангах энэ станц баригдвал ДЦС-4, ДЦС-3, ДЦС-2 станцуудыг яах вэ гэдэг асуудал үүснэ. Улаанбаатарыг тойрсон энэ хэдэн яндан 3000 хүний ажил, амьдралыг ар гэртэй нь дааж явааг саначихад илүүдэхгүй. 

Дүгнэлт:
Эдийн засгийн эзлэн түрэмгийлэл эрчим хүчээр эрчимжив үү?

Олон улсын судалгаа хөгжлийн төвийн гаргасан судалгаанаас эшлэн newspress.mn сайтын мэдээлснээс үзвэл Хятад улсын зээлийн дарамтанд орох магадлалтай найман орны нэгээр Монгол нэрлэгджээ. Хятад улс өөрийн хүч хаян байгуулсан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк

болон "Нэг бүс, нэг зам” санаачилгынхаа хүрээнд дорно дахиныг хамарсан дэд бүтцийн аварга хөрөнгө оруулалт өрнүүлж буй. 600-800 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн энэ санаачилгыг барууны зарим орон "Хятадын эдийн засгийн эзлэн түрэмгийлэх арга” хэмээн томъёолоод байна. 

Сүүлийн 12 жилд Монголд 5.88 тэрбум доллартай тэнцэх буюу "Чингис” бондоос даруй 3 дахин их хөрөнгө цутгасан Хятад улс өдгөө манайд орж ирж буй нийт хөрөнгө оруулалтын 27.2 хувийг нэгэнт эзэлжээ.

Үүн дээр нэмээд ирэх жилүүдэд 1.2 тэрбум долларын өртөгтэй цахилгаан станцын төсөл хэрэгжих нь. 25 жил буюу хүний амьдралын бүтэн хоёр үеийн турш өмнөд хөрш маань бидний гэрлийн унтраалган дээр суух "айдастай” цаг хугацаа үүд тогшиж байна. 

Ёозгүй зөгнөл биелэх нь...

Хоёр жилийн өмнө ШУТИС-ийн профессор С.Батхуягийн "Өнөөдөр” сонины сэтгүүлчид ярьж байсан, "...лоббичид дэлхийн том компаниудаар концессын гэрээгээр том цахилгаан станц бариулдаг "улс” болох гэж худал, үнэн ярьж байгаад станцын барилгын ажлыг эхлүүлчихвэл, дуусгуулж чаддаггүй, дутуу хаях аргагүй нэг том өрийн хүүдийтэй үлдэх аюул бий шүү...” гэсэн ёозгүй зөгнөл биелж байгаа нь энэ бололтой. 
Монгол Улс Оросоос нефтиэр хараат байдаг нь үеийн үед л асуудал үүсгэж, нийгмийн талцлын үрийг тарьж байсан. Энэ асуудлыг нэг тийш болгохоор Ерөнхий сайд маань нефтийн үйлдвэр барихаар шулуудаад байгаа. Одоо гэтэл Хятадаас эрчим хүчээр хараат болох концесс цаасан дээр амилжээ. Ёстой хонх нь дуугарахаар дамар нь таг гэдэг л энэ байх даа. 

Эрчим хүчний станцуудыг ямар өртгөөр барьдаг вэ?

Дэлхийд цахилгаан станцыг ямар хэмжээний өртгөөр барьдаг вэ. Бид эрчим хүчний салбарын Хяналт шинжилгээ, үнэлгээний мэргэжилтнүүдийн гаргасан тооцооллыг хүргэж байна. Монгол Улсад баригдсан "Амгалан” станц, БНХАУ-ын гурван муж дахь станцын баригдсан өртөг болон Латви улс дахь станцын төслийн хөрөнгө оруулалт, нийт өртгийн мэдээллийг харьцуулжээ. Гэтэл Багануурын 700 МВт-ын цахилгаан станцын өртөг нь 1.2 тэрбум ам.доллар. 1 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын өртөг 1 сая ам.доллар гэж тооцсон ч 1.2 тэрбум бол хэтэрхий өндөр үнэ юм. Дараахь харьцуулалт хангалттай баталгаа нь болов уу. 

Эрчим хүчээр эрчимжсэн эдийн засгийн эзлэн түрэмгийлэл

ЭХ СУРВАЛЖ: 24TSAG.MN

ЭРЧИМ ХҮЧЭЭР ЭРЧИМЖСЭН ЭДИЙН ЗАСГИЙН ЭЗЛЭН ТҮРЭМГИЙЛЭЛ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани