- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Сарны тойрог замын анхны станц байгуулна
Deep Space Gateway (DSG) станц нь дэлхийн дагуулын тойрог замд шинжлэх ухааны судалгаа хийхэд төдийгүй сарны гадаргад тусгай экспедиц ажиллуулах зорилготойг NASA-гийн төлөөлөгчийн мэдэгдлийг эш татан Space.com сайт мэдээллээ.
Сарны төсөлд БРИКС-ын орнууд оролцох сонирхолтой байна
Төслийг хэрэгжүүлэхэд дэлхийн олон орон оролцох ч DSG нь олон улсын сансрын станцын шинэ үеийн хувилбар болохгүй. "Хэмжээгээрээ олон улсын сансрын станцаас хавьгүй бага, ашиглалтынхаа ихэнх үед хүнгүй ажиллах сарны тойрог замын станц нь эрдэмтдэд дэлхийн тойрог замын станцаас дутахгүй чухал.
Өвөрмөц тойрог замаар зорчих уг станц нь сарны гадаргуу дээрх роботыг удирдах, экспедиц ажиллуулах боломж олгоно” хэмээн NASA-гийн төвийн сансарт хүн нисгэх зөвлөхийн тэргүүлэх эрдэмтэн Бен Басси тайлбарлав. Сарны тойрог замд станц ашиглах санааг анх 2016 оны намар, олон улсын сансрын ISCWG хөлөг бүтээх олон улсын группийн хаалттай хуралдааны үеэр дэвшүүлжээ.
Одоогийн олон улсын сансрын станцыг 2020 оны дундуур ашиглалтаас гаргана. Тиймээс үүний дараа хэрэгжүүлэх төсөл төлөвлөгөөг хэлэлцэхээр дэлхийн сансрын таван гүрэн уг хуралдаанд оролцож санал бодлоо солилцсон юм. Хаалттай хуралдааны тухай мэдээллийг NASA өнгөрсөн оны дөрөвдүгээр сард нийтэд мэдээлсэн.
Дараа нь есдүгээр сард чуулсан Олон улсын сансрын нислэгийн их хурлын үеэр уг санаачилгад ОХУ-ын төрийн өмчийн "Роскосмос” корпорац нэгджээ. оролцогч талууд сарыг судлахын зэрэгцээ "алсын сансарт одох гарааны цэг” болж өгөх сарны тойрог замын станц байгуулахаар санал нэгдэв. Тойрог замын станц байгуулах ажил 2022 оноос эхэлж, Orion хөтөлбөрийн гурав дахь экспедицийн хүрээнд эхний модулийг сарны зүг хөөргөх юм.
Задгай сансарт гарах зориулалттай холбоос модулийг ОХУ-ын "Роскосмос” корпорац боловсруулах үүрэг хүлээгээд байна. Сарны гадаргад ажиллах анхны экспедиц ашиглах нөөц хэрэгслийг ч эхний модулийн хамт илгээх юм. Хөөргөх ажиллагааг АНУ-ын Orion сансрын хөлөг, эсвэл ОХУ-ын "Ангара-5” зөөгч пуужин ашиглаж гүйцэтгэнэ. Гэхдээ "Ангара-5” ашиглах тохиолдолд даацын хязгаарлалтаас шалтгаалан нөөц хэрэгсэл илгээх боломжгүй аж NASA өнгөрсөн хоёрдугаар сарын эцэс, гуравдугаар сарын эхээр эрдэмтдийг хүлээн авч уулзсан юм.
Хэтийн ирээдүйд уг станц дэлхийг бүхэлд нь ажиглан судлах туршилтын суурь болж өгнө
Уулзалтад оролцсон дэлхийн нэр хүндтэй гараг судлаач, астробиологич, одон орон судлаач нар эрдэмтдийн судалгаанд DSG-ийн гүйцэтгэх үүргийн талаар АНУ-ын сансрын агентлагтай санал солилцжээ. Анх ердөө тойрог замын судалгаанд ашиглахаар төлөвлөж байсан DSG-г санал солилцсоны дүнд сарны гадаргуу судлах платформ болгон өөрчлөхөөр NASA шийдвэрлэсэн болохыг ноён Басси тайлбарласан юм.
Эрдэмтдийн санаанд тулгуурлан DSG станц сарыг өвөрмөц зуйван тойрог замаар тойрно гэж тооцоолсон байна. Ийм зам сонгосон тохиолдолд тойргийн алсын радиус задгай сансарт холдож, ойрын радиус нь сарны гадаргууд бараг шүргэхүйц байх юм. Үүний ачаар сарны гадаргууд газардах ажиллагаа дөхөм болох аж.
Мөн DSG станц сарны "сүүдэр”-т халхлагдах магадлал эрс буурах тул холбоо тасрах эрсдэл бараг байхгүй болох сайн талтай. Хэтийн ирээдүйд тус станц нь дэлхийг бүхэлд нь ажиглан судлах туршилтын суурь болох юм. Үүний зэрэгцээ сарны гадаргууд байгуулах дуран авайн заримыг нь нарны гэрэл тусаж чаддаггүй сарны тогоонууд дотор байршуулахаар төлөвж байна.
Сарны тойрог замын станц байгуулах санаачилгад ОХУ-аас гадна Европын сансрын агентлаг, Японы агаар, сансрын уудам судлах агентлаг, Канадын сансрын агентлаг нэгдэх магадлалтай. Мөн БНХАУ, Энэтхэг, Бразил, Өмнөд Африк зэрэг БРИКС-ын гишүүн орнууд оролцох сонирхолтой байгаагаа мэдэгджээ
О.Мишээл
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||