Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Мөнгөн усаар алт угаасан “нинжа”-д ял оноолоо

Мөнгөн усны хор хөнөөлийг дэлхий нийтээр мэдэрч хэрэглэхээс татгалзаж Олон улсад дагаж мөрдөх конвенциуд гаргасан байдаг. Түүний нэг болох Миниматогийн конвенцид Монгол Улс нэгдэн орж, мөнгөн усыг Монгол Улсад ашиглахыг хязгаарласан бодисын жагсаалтанд оруулан, мөнгөн усыг уул уурхайд ашиглахыг хориглосон байдаг. Гэтэл хулгайгаар мөнгөн усыг уул уурхайд ашигласаар байна.  Эхнээсээ мөнгөн ус хэрэглэж байгаа этгээдүүд хуулийн хариуцлага хүлээж байна.

Говь-Алтай аймагт айлын хашаанд мөнгөн ус хэрэглэж байна гэсэн дуудлага мэргэжлийн байгууллагад ирсэн байна. Үүний дагуу хяналт, шалгалт хийхэд мөнгөн ус хэрэглэж байгаа нь тогтоогдож уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгасан. Улмаар прокурор хэргийг яллах дүгнэлттэйгээр шүүхэд шилжүүлжээ. Хэргийг Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд мөнгөн ус хэрэглэсэн этгээдэд ял оноосон юм.

Тодруулбал гэртээ мөнгөн усаар алт угаасан иргэнд ял оноосон бөгөөд тэрбээр энэ тухайгаа хэрэг мөрдөгдөж байхад ийнхүү тайлбарласан байна.  Д.Б-гийн мөрдөн байцаалтад: "...Би худалдаж авсан мөнгө усаа аймагт гэртээ авч ирээд алтанд яваад авчирсан шороогоо 2 удаа угаасан юм... өмнө нь мөнгөн ус хэрэглэж байгаагүй болохоор хортой гэдгийг нь мэдэхгүй, мөнгө ус угаасан шороогоо ашиглан гэрийн цементэнд шал цутгах гэж байсан юм… дараа нь тэр шороогоо аймгийн зүүн тийш байдаг хогийн цэг дээр асгасан... мөнгөн ус зарсан хүмүүсийг мэдэхгүй алтан дээр уулзаад дахиж уулзаагүй, тэр хүмүүсийг гар утасны дугаараа өгчих гэсэн чинь өгөөгүй нэрээ ч хэлээгүй...”хэмээн мэдүүлсэн байдаг.

Энэ хэргийн талаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын байгаль хамгаалагч: "2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт Байгаль орчин аюулгүй байдлын төв төрийн бус байгууллагаас 3 хүн ирж гар аргаа алт олборлож байгаа газрууд болон гар аргаар чулуу олборлоод түүнийг тээрэмдэн угааж байгаа цэгүүд дээр очиж хөрсөн дээр байгаа бүх металлуудыг шинжлэн үзсэн юм. Тэгэхэд Есөнбулаг сумын Харзат багийн 10-15 тоот хашаанд тээрэмдсэн чулуу угаасан газраас мөнгөн усны агууламж илэрсэн юм... Харзат баг 10-15 тоот хашаанд ямар нэгэн чулуу тээрэмдсэн зүйл байхгүй, Алтай сумаас чулуу авч ирээд түүнийг өөр газарт тээрэмдүүлж тээрэмнээс гарсан бага зэрэг алттай шороог тухайн хашаанд зөөвөрлөн авч ирээд мөнгөн усаар угааж салгаж авсан юм байна лээ... Байгаль орчин аюулгүй байдлын төв төрийн бус байгууллагаас ирсэн хүмүүсийн авч явсан багажаар шалгахад тэр багаж шууд л гаргаж ирсэн... мөнгөн ус биетээр болон үзэгдэх хэлбэрээр гарч ирээгүй бид нар мөнгөн ус хурааж аваагүй...”

Угтаа бол Монгол улсын нутаг дэвсгэрт алтыг мөнгөн усаар угаах нь битгий хэл мөнгөн усыг зарах, хэрэглэхийг хориглосон байгаа. Үүнийг орон нутгийн иргэд үл ойшоон мөнгөн ус хэрэглэсээр байгаа юм. Тиймээс иргдэд мөнгөн ус хэрэглэхгүй байх, худалдаалсан болон худалдан авч байгаа, хэрэглэж байгаа хүмүүсийн талаар хууль, хяналтын байгууллагад мэдэгдэж мэдээлэл өгч болзошгүй эрсдлээс бүх нийтийг хамаалах зайлгүй шаардлага гарсаар байна.

Мөнгөн ус буюу химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар авсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэгт зааснаар, мөн химийн хорт, аюултай бодисыг зориулалтын бусаар ашигласан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 2141 дүгээр зүйлийн 2141.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэгдэж Химийн хорт болон аюултай бодисийн тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болдог. Харин шинэ эрүүгийн хуулиар 2015 оны Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар авсан, зориулалтын бусаар ашигласан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд "...таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /5.400.000/ торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж зааж мөн хуулиар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа.

Тиймээс мөнгөн ус хэрэглэсэн этгээдийг шүүхээс гэм буруутай гэж үзсэн. Улмаар хоёр жилийн хорих ял оноосон бөгөөд энэ ялыг тэнсэн харгалзахаар болсон байгаа юм.

Тиймээс бусдын болон өөрийн эрүүл мэндийн төлөө мөнгөн ус хэрэглэхгүй байх, хэрэглэж байгаа тохиолдол бүрийг хуулийн байгууллагад мэдэгдэж байх шаардлагатайг бүх нийтэд сэрэмжлүүлж байна.

Мөнгөн усаар алт угаасан “нинжа”-д ял оноолоо
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Исланд: Рейкьянесийн хойгт жилийн хугацаанд долоо дахь удаагаа галт уул дэлбэрчээ

  2023 оны арванхоёрдугаар сараас хойш Исланд улсын нутаг дэвсгэрт ...

Өнөөдөр, 18:11
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

  Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн баялгийн үр ...

Өнөөдөр, 17:51
“Халзан бүрэгтэйн ордыг ашиглах компани, хамгаалах иргэн хоёр хэзээ ч учраа олохгүй”

  “Халзан бүрэгтэйг хамгаалцгаая” түр хорооноос мэдээлэл ...

Өнөөдөр, 16:33
2024 он дэлхийн түүхэн дэх хамгийн халуун жил болох магадлалтай гэв

 Дэлхийн цаг уурын байгууллага (WMO) ээлжит "улаан дохио”-гоо ...

Өнөөдөр, 13:41
Рио Тинто: Эмэгтэй ажилтнууд дээрэлхэлтэд өртөх тохиолдол өссөөр байна

 Рио Тинтогийн 10 мянга гаруй ажилтны дунд явуулсан судалгаагаар ...

Өнөөдөр, 11:37
Монгол Улсын Ерөнхий сайд Хятад улстай эдийн засгийн бүх чухал харилцаагаа хөгжүүлэхээр зорьж байна

  Энэ удаагийн айлчлалаар Монгол, Хятад хоёр улс олон жил хүлээгдсэн ...

2024 оны 11 сарын 22, 21 цаг 03 минут
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

2024 оны 11 сарын 22, 10 цаг 33 минут
2024 оны 11 сарын 22, 10 цаг 25 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани