Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Л.ЭНХБОЛД: АРБИТРЫН ШҮҮХ Ш.БАТХҮҮГЭЭС БИШ “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРЭЭС МӨНГӨ НЭХЭМЖИЛЧИХСЭН ШҮҮ ДЭЭ

 Л.ЭНХБОЛД: АРБИТРЫН ШҮҮХ Ш.БАТХҮҮГЭЭС БИШ “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРЭЭС МӨНГӨ НЭХЭМЖИЛЧИХСЭН ШҮҮ ДЭЭМАН-ын гишүүд "Дэвшилтэт холбоо” байгуулсан талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлэл гарсан билээ. Тус холбоог ямар зорилгоор байгуулж буй, цаашид юу хийх, өмнөх парламентуудын фракцуудаас юугаараа ялгарч байгаа талаар уг холбоог байгуулсан хүмүүсийн нэг УИХ-ын гишүүн Л.Энхболдтой ярилцлаа. ‘’Дэвшилтэт холбоо”-г байгуулсан гишүүдийн ихэнх нь Авлигын эсрэг парламентын бүлгийнх бөгөөд "Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалж зээл авсан асуудлаар Ерөнхий сайдад асуулт тавьснаас хойш тэдний зорилгыг олон нийт янз бүрээр таамаглаж буй.

-Эрх баригч МАН-д "Дэвшилтэт холбоо” гэсэн шинэ жигүүр бий боллоо. Энэ холбоог ямар зорилт, зорилгоор байгуулав?

-2016 оны арванхоёрдугаар сард Герман Улсад "Дэвшилтэт холбоо” нэртэй олон улсын байгууллагын хуралд оролцсон. Энэхүү уулзалт, чуулганд оролцсоны дараа өнгөрсөн жилийн тавдугаар сард өөрийн улсдаа олон улсын форум зохион байгуулсан юм. Тиймээс МАН-ын залуучууд нэгдэж, "Дэвшилтэт холбоо” олон улсын байгууллагын салбарыг улсдаа байгуулж байгаа юм.

Ингэхдээ МАН-ын дэргэдэх "Дэвшилтэт холбоо” гэсэн нэртэйгээр байгуулж, улсын бүртгэлээс тамга, гэрчилгээгээ авсан. Одоогоор хараахан нээлтээ хийгээгүй байгаа. Намын удирдлагуудтай ч уулзалт зохион байгуулаагүй байна. Ерөнхийдөө энэ холбоог 10 гаруй гишүүн дэмжихээ илэрхийлсэн. Зорилго нь бол тодорхой. Монгол Улсад бугшсан хүнд суртал, авлига гэх мэт олон асуудал бий.

Эдгээрийг шийдүүлж, намдаа хариуцлагын тогтолцоог бий болгохыг зорьж байна. Намаар дамжуулж, төр барьж байгаа учраас намдаа хариуцлагын тогтолцоог бий болгосноор төр хариуцлагатай болно. Өнгөрсөн 27 жилийг манай улс нэг байрандаа хий эргэж өнгөрөөлөө. Одоо харахад улс маань хөгжсөн үү гэвэл үгүй. Ардчилсан нийгмийн тогтолцоогоор явж байна уу гэхээр бас л үгүй. Тэгэхээр ямар дэглэм, тогтолцоотой явж байгаа нь тодорхойгүй байна.

Үндсэн хууль нь тогтолцоогоо тодорхойлж чадахгүй. Ийм л хөшүүн, ээдрээтэй хөгжил бидэнд байна. Тиймээс бид дараагийн 25 жилийн ирээдүйдээ бэлтгэж, төр нийгэмд хамгийн ихээр тулгамдсан хээл хахууль, авлигыг үгүй хийж, хариуцлагыг чангатгах ёстой. Энэ үүднээс л бид "Дэвшилтэт холбоо”-роо байгуулаад байна.

-Өмнөх парламентуудад танай холбоо шиг олон жигүүр бий болж байсан. Анх гарч ирэхдээ таны хэлсэн шиг сайн сайхан зүйлийн төлөө гэдэг ч хэсэгхэн хугацааны дараа албан тушаал горилоод чимээгүй болсон олон хүн бий. Танай холбооны хувьд эдгээрээс ялгарч чадах уу. Өөрөөр хэлбэл, "Дэвшилтэт холбоо”-ын гишүүд хэсэг хугацааны дараа сайд, дарга болчхоод чимээгүй болчих юм биш биз дээ?

-Миний хувьд итгэл үнэмшлээрээ энэ холбоог тарна гэж бодохгүй байна. Яагаад гэвэл цаашдаа шийдэх асуудал олон байна. Монгол Улсын авлигын индекс ухарчихсан.

Бид УИХ-д Авлигын эсрэг лобби бүлэг байгуулсан. Энэ утгаараа бид цаашдаа зогсох ёсгүй. Хувь хүнийхээ хувьд зогсохгүй л гэж ойлгож байна. Бусад нөхдийн хувьд ч ийм байгаа. Бид тулгамдаж байгаа асуудлыг шууд ил болгоно. Үүнд айж, ичих, өөрийн намаа бодно гэсэн ойлголт байхгүй. Нэгдүгээрт улс эх орон байх ёстой. Үүнийг л бидний үед гаргаж ирэх ёстой. Биднийг ийм итгэл үнэмшлээр гарч ирсэн залуучууд гэж ойлгож болно. Хүмүүс эхнээсээ хамтаръя, дэмжье гэж байна.

Нөгөө талаас олон холбоо байгуулагддагийг үгүйсгэхгүй. Элсний 13 ч гэх юм уу тэр бүлгүүдээс бид өөр зорилготой. Тодруулбал, Элсний 13-ынхан Засгийн газраа огцруулах гэж байгуулсан байдаг. Одоо намын дэргэд ч олон холбоо байгаа. НАМЗХ-ноос гадна эмэгтэйчүүдийн, ахмадын, оюутны гэх мэт олон холбоо байна. Эдгээр холбоо одоо идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа ч намын үзэл баримтлалыг дэмждэг. Харин бид нийгмийн бухимдлыг төрүүлж буй асуудлыг цэгцлэх, намдаа хариуцлагын тогтолцоог бий болгохын тулд нэгдэж байна.

-"Дэвшилтэт холбоо”-г УИХ-ын долоон гишүүн байгууллаа гэсэн. Гэтэл УИХ-ын гишүүн Н.Учрал "Ийм холбоонд би ороогүй” гэж мэдээлсэн. Гишүүд нь тодорхой бус байгаа юм уу?

-Бид тэдэн гишүүн гэсэн тоо зарлаагүй шүү дээ. Холбоо байгуулж, бичиг баримтаа аваад өрөө тохижуулах хооронд л ийм мэдээлэл хэвлэлээр гарсан. Н.Учрал гишүүн тэгж ярих нь ойлгомжтой. Бид гишүүнчлэлээ тодорхойлоогүй байгаа. Бидний үзэл санаа, итгэл үнэмшилтэй нэгдэж, үүний дагуу явж чадах хэн ч бай холбооны үүд хаалга нээлттэй. Энэ холбооны талаар бодитоор мэдээлэх, тодорхой мэдэх нь УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ бид байна.

-Ж.Энхбаяр гишүүн холбоог байгуулалцаж байгаа биз дээ?

-Тиймээ байгаа.

-Гишүүдээс хэн нь ахалж байгаа вэ?

-УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ахалж байгаа. Яагаад гэвэл Л.Оюун-Эрдэнэ гишүүн "Дэвшилтэт холбоо” олон улсын байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн байгаа юм. Энэ утгаараа ахалж байгаа.

-Намрын чуулган завсарлах үед таван гишүүн "Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн асуудлаар Ерөнхий сайдад асуулт тавьсан. Энэ үеэс хүмүүс таван гишүүнтэй холбоотой янз бүрийн таамаг гаргасан. Тухайлбал, хаврын чуулганаар Засгийн газрыг огцруулахын тулд ийм ажил хийж байна гэх юм. Энэ таамаг үнэн үү?

-Хардлага хэнд ч байж болно. Намрын чуулганы сүүлийн өдөр Ерөнхийлөгч, УИХ-ын танхимд орж үг хэлсэн. Энэ үеэр Монгол Улсад тулгамдаж буй олон асуудал ярьсан. Нэр бүхий гишүүд нэлээд асуулт тавьсан ч асуултад хариулах боломжгүй гээд гарсан. Тиймээс энэ асуудлаар парламентын танхимд ямар нэгэн асуудал яригдаагүй. Гишүүдийн хувьд иргэдтэй адил ойлголттой байсан юм. "Жаст”-ын Ш.Батхүү гэх хүн хэвлэлээр хуурамч бичиг баримт бүрдүүлж, зээл авсан гэж байхад Арбитрын шүүхээс "Эрдэнэт” үйлдвэрээс яагаад мөнгө нэхэмжилж байгааг мэдэх шаардлагатай байсан.

Тиймээс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёроос асуухаар шийдсэн юм. Итгэл үнэмшлээрээ байгуулагдсан авлигын эсрэг бүлгийн ажил байгаа юм. "Эрдэнэт” үйлдвэр магадгүй эхлэл нь. Цаашид Оюутолгойн Дубайн гэрээ, Тавантолгой уурхайг тойрсон ямар асуудал байгааг судална. Төрийн өмчит 100 гаруй аж ахуйн нэгж байгаа. Үүнийг дагаж юу болох гээд байгаа нь ээдрээтэй байна. Мөн цагаан захтнуудын хэрэг байгаа. Хэрэг нь шалгагдаж байгаад алга болж, хэрэгсэхгүй болдог.

Ийм асуудлуудыг цэгцлэхийн тулд Авлигын эсрэг бүлэг ажиллах хэрэгтэй гэж үзсэн. Хүмүүсийн хардах нь бүрэн эрхийн асуудал. Харин бидний хувьд хийх ёстой ажлаа хийж, УИХ-ын гишүүний үүргээ л биелүүлж байна. Нөгөө талаар Авлигын эсрэг бүлэг байгуулсан учир ажлаа хийж байна гэж ойлгох нь зөв. "Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар хаврын чуулган эхлэхээр прокурор шүүх дээр байгаа асуудлуудад орно.

Одоо гишүүд тойрог руугаа явах, томилолт зэрэг ажилтай байгаа учраас хаврын чуулган эхлэхээр дараагийн шатны ажилдаа орно. Ер нь прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон, цагаадсан, түдгэлзүүлсэн хэргүүдийг ямар үндэслэлтэй вэ гэдгийг гаргаж ирнэ.

-Тэгвэл эсрэгээрээ Ерөнхий сайдын даалгавраар ажиллаж байна гэсэн таамаг бас гарсан?

-Бид үндсэн ажлаа л хийж байна.

Яах гэж парламентын лобби бүлэг байгуулсан юм, түүнийгээ л хийж байгаа. Хэн нэгний захиалгаар ийм ажил хийгээгүй. Ямар нэгэн шантааж хийх, сайд дарга болъё гэсэн хүн байхгүй.

-Хоёр жилийн хугацаанд чимээгүй байсан хэр нь одоо яагаад эрчимтэй дуугарч эхлэв?

-Хоёр жилийн хугацаа чинь ерөөсөө сонгуулийн л жил байдаг юм байна. Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн долоодугаар сард дууссан чинь дараа нь Засгийн газрыг огцрууллаа гээд л бужигнаад эхэлсэн шүү дээ.

-Та бүхэн "Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн асуудлаар мэдээлэл хийж байхдаа "Засгийн газраас "Стандарт” банкнаас зээлсэн мөнгө "Эрдэнэт”-ийн данс руу орсон эсэхийг асуухад 213.3 сая ам.доллар орсон гэж мэдээлэл ирүүллээ. Тэгэхээр "Эрдэнэт” үйлдвэр энэ асуудалд оролцсон нь батлагдлаа” гэж байсан. Харин Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар "Засгийн газраас буруу мэдээлэл өгөөгүй. 213.3 сая ам.доллар бол зээлсэн мөнгө биш борлуулалтын орлого гэж бичсэн шүү дээ” гэж сэтгүүлчдэд хэлсэн. Энэ мэдээллийн зөрүү ямар учиртай юм бэ?

-Борлуулалтын орлого нь "Жаст” групп, Улаанбаатар төмөр зам руу шилжсэн гэсэн байж таарах нь уу. Ер нь борлуулалтын орлого байна уу, зээлсэн мөнгө нь байна уу гэдэг нь сонин биш. Бидний "Стандарт” банкнаас зээлсэн мөнгийг шилжүүлсэн үү гэсэн асуултад л ирсэн хариулт шүү дээ. Бид тэр хариултыг нь л гаргаж тавьсан юм. Засгийн газар өөрсдөө л асуудлаа шийдэх ёстой. Бид цаасан дээр гаргаж өгсөн тоог нь л хэлсэн.

Бид борлуулалтын орлого нь хэзээ орж ирэв, тэр нь хаашаа шилжсэн гэдгийг нь асуугаагүй. Зарчмын хувьд ийм л байна. Би энэ асуудалд хоёр зүйл дээр итгэл үнэмшилтэй байдаг. "Жаст”-ын Ш.Батхүү гэх хүнийг хуурамч гарын үсэг зурсан уу, үгүй юү гэсэн асуултын хариултыг хүлээж байсан л даа. "Эрдэнэт”-ийн удирдлагын шийдвэрийн дагуу гурван хүн гэрээнд гарын үсэг зурсан гэсэн байсан. Нөгөө талаас "Эрдэнэт” үйлдвэрээс "Жаст”-ын Ш.Батхүү рүү 41.2 сая ам.доллар шилжүүлсэн байгаа юм.

Энэ хоёр нөхцөл байдлаас харахад "Эрдэнэт” үйлдвэр "Стандарт” банкнаас зээлсэн мөнгөтэй холбоотой юм байна гэдгийг хэн ч ойлгож байгаа. Гурав дахь нь Арбитрын шүүх Ш.Батхүүгээс биш "Эрдэнэт” үйлдвэрээс мөнгө нэхэмжилчихсэн шүү дээ. Тиймээс Засгийн газар энэ асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх ёстой. Хоног өдөр өнгөрөх тусам хүү, алданги нь их болж байна. Мэдээж энэ асуудалтай холбоотой хүмүүс нь ч тодорхой болно.

-"Эрдэнэт” үйлдвэрийн нэг маргааныг орхиод нөгөө асуудал руу нь оръё. Та тус үйлдвэрийн 49 хувийн асуудлыг шийдэх ажлын хэсэгт ажиллаж байсан хүний хувьд асуудлыг нь сайн мэдэх байх. "Монголын зэс” корпорациас тус үйлдвэрийн 49 хувийг төр дээрэмдчихлээ гэх юм. Харин Засгийн газраас өөрийнхөө өмчийг өөрөө авлаа гэнэ. Энэ асуудалд та ямар байр суурьтай байдаг вэ?

-Би Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан ажлын хэсэгт орж ажилласан. Тухайн үед ажлын хэсгийнхэн шалгаж байх явцад "Монголын зэс” корпораци 49 хувийг худалдаж авахдаа хэд хэдэн хууль тогтоомж зөрчсөн байсан. Нөгөө талаас санхүүгийн эх үүсвэр нь тодорхой бус, ойлгомжгүй байсан юм. Зүгээр харахад л хэд хэдэн ээдрээтэй асуудал байсан. Нэг дэх нь УИХ-ын бүрэн эрхэд халдсан. Стратегийн ордыг УИХ-аар олон улсын гэрээний дагуу хэлэлцэн батлах ёстой.

Тэгвэл УИХ-ын бүрэн эрхэд халдаж, Засгийн газар шийдвэр гаргачихсан хэрэг. Засгийн газрын шийдвэрийг "Монголын зэс” корпорацийн нөхдүүд хоёр сарын өмнө мэдэж байсан. Тодруулбал, зургаадугаар сарын 13-нд гарах шийдвэрийг дөрөвдүгээр сарын 10-ны үеэр мэдэж Оросын "Ростех” рүү урьдчилгаа гэж таван сая ам.доллар шилжүүлчихсэн байгаа юм. Тэгэхээр Монголын Засгийн газрыг нөхдүүд хааш нь ч хөдөлгөж болно гэсэн баталгаа гаргаж өгсөн гэсэн үг.

Санхүүгийн асуудал нь тухайн үед Монголбанкнаас 360 тэрбум төгрөг гарсан байдаг. Монголбанк бол гутамшиг шүү дээ. 14 их наяд төгрөг үрсэн гэхээр л гутамшиг гэж хэлэхээс өөр аргагүй. Тухайн үед олон бондын мөнгө Худалдаа хөгжлийн банканд байсан. Нэг үүсвэр нь хадгаламж эзэмшигчийн мөнгийг ямар ч барьцаагүйгээр гаргасан байгаа юм. Хуурамч гэрээ үйлдэж, худалдаа хөгжлийн банкнаас 210 сая ам.долларыг гаргасан байх жишээтэй.

Үүнийг эргэж яаралтай төлөхийн тулд Худалдаа хөгжлийн банкнаас "Эрдэнэт үйлдвэр” рүү 50 сая ам.долларын зээл өгөнгүүтээ 2014, 2015 оны ногдол ашиг гэж буцаагаад авчихсан байгаа юм. Ингээд 50 сая ам.долларыг бүрдүүлэнгүүтээ Хөтөлийн цементийн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт өгөх арав гаруй сая ам.доллартой нийлүүлж 68 сая ам.долларыг буцаагаад төлсөн. Өөрөөр хэлбэл, өөрийнх нь мөнгөөр өөрсдийг нь худалдаж авдаг ийм л технологи ашигласан. Тиймээс ийм асуудал байж болохгүй учраас УИХ-аас 2016 оны хоёрдугаар сард тогтоол гаргасан юм. Энэ тогтоол хууль бус биш гэдгийг ч Үндсэн хуулийн Цэц баталлаа. Одоо Засгийн газар л ажлаа хийх хэрэгтэй.

-Олон асуудлын үнэн мөнийг ил болгоно гэсэн. "Эрдэнэт”-ээс гадна ямар хэргийг гаргаж ирэх вэ. Одооноос төлөвлөж л байгаа байх даа?

-Ер нь бол төлөвлөж байгаа. Гэхдээ албан ёсоор болоогүй учраас өнөөдөртөө зарлаж болохгүй.

Эх сурвалж: "Үндэсний шуудан” сонин

Л.ЭНХБОЛД: АРБИТРЫН ШҮҮХ Ш.БАТХҮҮГЭЭС БИШ “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРЭЭС МӨНГӨ НЭХЭМЖИЛЧИХСЭН ШҮҮ ДЭЭ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани