- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Заамар суман дахь уул уурхайн асуудлыг шийдвэрлэнэ гэв
Багануур, Налайх дүүргийн иргэд нүүрсний уурхай, бие даасан хот болох, Их, дээд сургуулиудын бүс болох зэрэг дүүргийнхээ зарим онцлогтой уялдсан бүтээн байгуулалт, тэтгэвэр тэтгэмж, цалин хөлс, ажилгүйдэл, өр, зээл, зээлийн хүү зэрэг асуудлыг голчлон ярьлаа.
Багануур дүүргийн V хорооны иргэн Д.Батбаяр "Бид газар доор байгаа баялгаасаа хүртэх боломжгүй болсон. УИХ-ыг татан буулгах хүсэлтэй байгаа хэдий ч болдоггүй юм гэхэд буруу үйлдэл хийсэн УИХ-ын гишүүдийг нь буцаан татдаг эрхийг иргэдэд олгомоор байна. Түүнээс гадна сүүлийн 10 гаруй жилийн турш Багануур дүүрэгт оюутны хотхон барина гэж ярьсан. Дөрвөн ч Засгийн газар дамжсан энэ асуудал одоог хүртэл тодорхойгүй. Тиймээс цаашид хэрэгжих эсэхийг нь тодорхой мэдмээр байгаа юм. Учир нь, хэдийнээ оюутны хотхон барина гээд арван га газар ямар нь мэдэгдэхгүй байгууллага авчихсан. Барихаар бол бариад, барихгүй гэвэл энэ газрыг чөлөөлж, иргэдэд өмчлүүлмээр байна” гэж байв.
Налайх дүүргийн Тоосго үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Алтангэрэл "Налайхад 20 орчим тоосгоны үйлдвэр байдаг. Сүүлийн 20 орчим жил манай тоосгоны үйлдвэрийн захирлууд налайхчуудыг ажилтай, орлоготой байлгахын тулд өдийг хүртэл чадах ядахаараа ажиллаж ирлээ. Манай дүүрэг жилдээ нийслэлээс дөрвөн тэрбум төгрөгийн татаас авдаг юм байна. Гэтэл манай тоосгоны үйлдвэрүүд нийлээд ажилчдадаа дөрвөн тэрбум төгрөгийн цалин олгосон байдаг. Налайхын хөдөлмөрийн насны иргэдийн 20 орчим хувь нь тэдгээр тоосгоны үйлдвэрт ажилладаг. Гэвч маш олон бэрхшээл байсаар байна. Хэрэв төр засгийн бодлого гэж байдаг, тэр нь зохицуулалттай байдаг бол ажил олгогчдыг жаахан харж үзэж, энэ асуудалд анхаарч өгөөрэй гэж танаас хүсмээр байна” гэлээ.
Харин Төв аймгийн иргэд Заамар сум хүнд нөхцөлд байгаа талаар онцлон ярьж байлаа.
Заамар сумын иргэн Л.Амгаланбаяр "Би сумынхаа 5400 иргэнийг төлөөлөн ирлээ. Манай сум 27 жилийн турш уул уурхайн нөлөөнд автаж байгааг бүгд мэднэ. Тэгвэл өнгөрсөн оны долдугаар сарын 27-нд Заамар сумын өвөр рүү 15541.08 газарт хайгуул хийх хууль бус тусгай зөвшөөрөл олгосон. Манай сумын иргэд бүх шатны холбогдох байгууллагад хандаж, бүтэн жилийн хугацаанд тэмцлээ. Энэ хайгуулын зөвшөөрлийг цуцлах хүсэлт гаргасан ч аймгийн удирдлагууд иргэд талбайн хэмжээг 3900 га газар болгон багасгахыг хүсч байна гэж шийдвэр гаргагчдад буруу ойлгуулсан. Одоо хүртэл шийдэгдээгүй энэ асуудал дээр анхаарал тавихыг хүсч байна” гэв.
Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийн хэлсэн асуудлуудыг зохих газар нь уламжилж, авах ёстой арга хэмжээг авна гэдгээ илэрхийлж байв.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
М.БААСАНДЭЛГЭР
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||