- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Баянхонгорын “Алтан нар” төсөл асар их хэмжээний мөнгө угааж байгаа юу
ОЮУТОЛГОЙН ДАРАА ОРОХ ТОМ ОРД ИЛЭРСЭН НЬ ҮНЭН БОЛ ИХЭЭХЭН АЧ ХОЛБОГДОЛ ӨГӨХ ЁСТОЙ-
Оюутолгой төсөл хэрэгжиж эхэлснээс хойш "Алтан нар” хэмээх чамин нэртэй төсөл дуулдах болсон. Уул уурхайн салбарынхан Оюутолгойгоос хойш Монголд илэрсэн хамгийн ач холбогдолтой металлын ордын нэгээр нэрлэж байв. "Erdene Resource Development" компани ч гаргасан мэдэгдэлдээ өнгөрсөн онд "Алтан нар" ордод судалгаа хийж, үнэхээр ач холбогдолтой металлын орд болохыг нийтэд зарласан билээ. Торонтогийн хөрөнгийн бирж дээр тус компанийн хувьцааны ханш 40 орчим хувиар өссөн гэхчилэн сайн мэдээллүүд ар араасаа хөвөрч байв. Үнэхээр Оюутолгойн дараа орох том орд илэрсэн бол манайхан ихээхэн ач холбогдол өгөх ёстой нь ойлгомжтой юм. Гэвч тэгсэнгүй. "Алтан нар" ордыг 100 хувь Канадын хөрөнгө оруулалттай компани хариуцаж буй гэдэг. Тус компанийн ерөнхийлөгч Петр Акерлийн мэдэгдсэнээр, "Алтан нар” төслийн ил уурхайн ажлыг эхлүүлэх боломжийг судалгааны үр дүн харуулжээ. Дараа дараагийн үр дүнгүүд судалгааны ажлуудыг хаана, хэзээ хийхийг тодорхойлж өгөх юм гэсэн.
-ТОНН ТУТАМД НЭГ ГРАММ АЛТ АГУУЛАГДАЖ БУЙ ГЭНЭ-
Уул уурхайн салбарынхны мэдээлснээр, канадууд 4669 га газрыг эзлэн оршдог "Алтан нар" ордод хоёр жилийн өмнөөс хайгуул явуулсан мэдээлэл байна. Өнгөрсөн хугацаанд дөрвөн цооногийн гурвынх нь дээжийг үнэлэхэд 400 метр урт хайгуулын газрын 250 метрээс тус бүрдээ 44-50 өргөнтэй судал олдсон. Энэ нь дунджаар тн тутамт 1 грамм алт агуулагдаж буйг илтгэж буй хэрэг. Нарийвчилбал, цооног тус бүрд 11-15 метрийн өргөнтэй судалд 2-4 грамм алт, 8-20 грамм мөнгө байгаа хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж, Оюутолгойн дараа орохоор нөөцтэй болохыг нь тогтоосон гэж мэдэгдэж байв. Мөн холбогдох албаныхны мэдээлснээр, судалгааны дунд "Алтан нар" ордын "Union North" гэж нэрлэгддэг хэсэг буюу 19 метрийн гүн дэх нэг тонн хөрс тутамд 8.9 грамм алт, 66 грамм мөнгө болон бусад металл байгааг нь тогтоосон гэнэ. Мөн долоон метрийн гүнд тонн хөрс тутамд 20.2 грамм алт, 138 грамм мөнгө байгаа хэмээн үзсэн мэдээлэл бий. Харин "Union South" гэж нэрлэгддэг хэсэгт арван метрийн гүнд тонн хөрс тутамд 4.5 грамм алт, есөн грамм мөнгө байгааг тогтоосон. Цаашид нэмэлт хайгуул хийх шаардлагатай байгаа гэж "Erdene Resource Development" компани мэдэгдсэн юм.
-ХАЙГУУЛЫН АЖЛАА ӨНГӨРСӨН ОНЫ 10 ДУГААР САРД ЭХЛҮҮЛЖЭЭ-
"Эрдэнэ ресурс" компани нь Торонтогийн хөрөнгийн биржид хувьцаагаа арилждаг бөгөөд Монгол, Канад, АНУ-д олборлолт явуулдаг юм байна. Тус компани манай улсын баруун өмнөд хэсэгт байрлах Алтан нар хэмээх алт болон полиметалын төслийнхөө хайгуулын ажлыг өнгөрсөн оны аравдугаар сарын 7-ны өдрөөс эхлүүлжээ. Уг хайгуулын ажлын хүрээнд 8207 метр өрөмдлөг хийж, геохими, геофизик болон металлургийн судалгаа явуулна гэж тус компанийн зүгээс мэдэгдсэн байна. Үүнээс гадна "Эрдэнэ ресурс" компанийг зүгээс хайгуулаар олсон дээжүүдээ "SouthGobi Sands” компанийн лабораторид шинжлүүлжээ. Анхны өрөмдлөгийн ажлыг "Алтан нар” төслийн хамрах хүрээ буюу нийт 5.5 км урт газарт хийж, нийт 28 сувгаас 4 сувгийн дээжийг судалж үр дүнг нь гаргасан гэнэ.
Компанийн гүйцэтгэх захирал Peter Akerley хэлэхдээ "Бидний ажлын эхний үр дүн төсөөлж байснаас илүү сайн байгаа. "Алтан нар” төслийн ил уурхайн ажлыг эхлүүлэх боломжийг судалгааны үр дүн харууллаа. Дараа дараачийн үр дүнгүүд дараагийн судалгааны ажлуудыг хаана хийхийг тодорхойлж өгнө” гэжээ. Дөрвөн цооногийн гурвынх нь дээжийг харахад 400 метр урт хайгуулын газрын 250 метрээс тус бүрдээ 44-50 өргөнтэй судал олдсон ба дунджаар тн тутамт 1 грамм алт агуулагдаж байгаа аж. Нарийвчилбал, цооног тус бүр нь 11-15 метрийн өргөнтэй судалд 2-4-3 грамм алт, 8-20 грамм мөнгө байгаа аж. Уг мэдээ цацагдсанаар хувьцааны ханш 50 хувиар өсчээ.
-"АЛТАН НАР” НЭРТЭЙ ОРД БАЙХГҮЙГ МЭДЭГДЭВ-
Канадын "Еrdene Resource Development” компани Монгол дахь 100 хувийн эзэмшлийн "Алтан нар" ордын нөөцийн үр дүнг хүлээн авч, түүнд сэтгэл хангалуун байгаа тухай marкеtwire.соm цахим хуудаст мэдээлсэн. Учир нь уг ордын нөөц дэх алтны агууламж өндөр гарсан гэнэ. Тус компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Петр Акерли "Нөөц өндөр агууламжтай гарсан нь бидний цаашдын үйл ажиллагаанд эергээр нөлөөлөх нь дамжиггүй. Тухайлбал, энэ оны хоёрдугаар хагаст ордын тодорхой цэгүүдэд дараагийн өрөмддөг хийх хөрөнгө босгоход чухал" хэмээн ярьжээ. Ордоос монголчуудад өгөх өгөөж нь тун бүрхэг байгаа юм. Уг нь тус төсөл нь Монголын уул уурхайн салбарыг шинэ түвшинд гаргаж, үр өгөөжөө өгнө хэмээн энэ салбарынханд найдлага төрүүлжээ.
Тус компанийн Ерөнхийлөгч Петер Акерли "Би 1997 оноос Монгол Улсад ажиллаж байна. Анх удаа амжилт оллоо. "Алтан нар” ордод 45 тонн алт бий. Оюу толгойтой харьцуулвал газрын гадаргатай тун ойр. Тэрбум ам.долларын алт бий” гэсэн байдаг. Харин Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба "Алтан нар гэдэг орд Бороо гоулдаас хамаагүй бага” гэснээс үзэхэд эргэлзээ төрүүлж буй. Ашигт малтмалын газраас тодруулахад "Алтан нар” гэсэн орд байхгүй”-г албан ёсоор мэдэгдсэн. Компанийнхнаас энэ асуудлаар тодруулах гэсэн боловч тодорхой хариулт өгөх хүн олдсонгүй. Канадын хөрөнгө оруулалттай "Эрдэнэ Монгол” гэдэг компани хайгуулын тайлангаа Ашигт малтмалын газарт ирүүлээгүй байж шуугиан "тарьжээ”.
Монгол Улсын хөрс шороог хөндөж байгаа учраас холбогдох байгууллагын хяналт дор, хууль тогтоомжийн дагуу ажиллах ёстой. Гэтэл Канадын хөрөнгө оруулалттай гэдэг ч тус компанийн талаар мэдэх албан тушаалтан алга. 45 тонн алтны талаар мэдэх хүн ч ховор аж. Сүүлийн жилүүдэд шуугиан тарьсан алдартай ордуудыг дамлан зардаг болсон. 19 хүний гар дамжсан орд ч байдаг. Хөрөнгө мөнгө гаргаад ашиглах гэхээр нэг л эргэлзээтэй байдаг учир ийн дамлаад байдаг гэнэ лээ. Мөн дэлхийд хосгүй ордууд өдөр болгон "мэндэлдэг” шиг "Алтан нар” хэмээх орд монголчуудыг хулхидаж, гадны ихээхэн хэмжээний мөнгө угааж байж болзошгүй мэдээллийг эх сурвалж хэлж байгаа юм.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
medee.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||