- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Батж.Батбаярын хүүгийн уурхайгаас хордсон асуудлын мөрөөр...
2010 онд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын хэсэг иргэд УИХ-ын гишүүн Батж.Батбаярын хүүгээс 30 га газар гуйхаар нийслэлд ирж байсныг олон хүн санаж байгаа болов уу. Тэд УИХ-ын гишүүн Батж.Батбаярын хүү Баттулгын "Спейшлмайнз" компани Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт 1052 га газрыг эзэмшин өндөр гээчийн хашаа барьсан. Гэтэл тэр хашаанд, хоёр ч айлын өвөлжөө орсон. Мөн нутгийн иргэдийн гол явдаг замыг ч хаасан. Тус нутгийн 1028 иргэн хувиараа ашигт малтмал эрхлэх хүсэлтэй байгаа. Гэвч яг энэ газар "Спейшлмайнз" компани нь эзэн сууснаар нутгийн иргэд хэдэн жил хийх ажилгүй, идэх хоолгүй хэцүүдэх болсон хэмээн хэвлэлийн хурал хийж байлаа. Мөн тэдгээр хүмүүс УИХ-ын гишүүн Батж.Батбаяртай уулзан, хүүдээ хэлж өгөхийг гуйжээ. Гэтэл мань эр "Энэ надад огт хамаагүй асуудал. Манай хүү та нартай уулзахгүй, уулзах шаардлага ч байхгүй" хэмээгээд "Та нар өөр ажил хийж болдоггүй юм уу" гэж хэлсэн хэмээн гомдол нэхэж байсан юм. Тэгвэл тэрхүү асуудал дагуулаад байсан компанийн гурван ажилтан нь натрийн цианидад хордож хоёрынх нь бие хүндэвтэр, нэг нь нэлээд хүнд байдалтай байна.
Натрийн цианид гэж юу вэ?
Натрийн цианидад хордсон хүн бараг л бүрэн эдгэрдэггүй гэдэг. Түүнчлэн энэ чиглэлийн ямарч эмчилгээ байдаггүй хэмээн эмч нар онцолдог. Натрийн цианид нь цагаан, усанд уусдаг, маш хортой давс. Түүний гол хэрэглэгч нь алтны уурхай юм. Натрийн цианид нь бусад цианийн давснуудтай нэгэн адилаар мэдэгдэж буй хорт бодисуудаас хамгийн хурдан үйлчилгээтэй хорнуудын нэг юм. Натрийн цианид нь амьсгалын хүчтэй ингибитор ба митохондрийн цитохром оксидазад нөлөөлж, улмаар электроны тээвэрлэлтийг зогсооно. Ингэснээр исэлдүүлэх метаболизм буурч, хүчилтөрөгчийн ашиглалт багасна. Цаашид, анаэроб метаболизмийн гаралтай лактататацидозын байдалд хүрнэ. Амаар, маш бага (200–300 мг) тунг авахад л үхэлд хүргэж болдог байна. "Спейшлмайнз" компани нь натрийн цианид хэрэглэх зөвшөөрөлтэй Монголын дөрөвхөн компанийн нэг гэдэг.
Батж.Батбаярын том хүү Батулга гэж хэн бэ...
УИХ-ын гишүүн асан Батж.Батбаяр дөрвөн сайхан хүүтэй. Жил дараалж гарсан "Бат” гэсэн нэртэй хөвгүүддээ Батж.Батбаяр хир халдаадаггүй. Түүний хөвгүүд бизнесийн ертөнцөд "томчууд" ч барагтай л бол ил гардаггүй. Ноён Б.Батбаярын том хүү Б.Батбилэг нь улс төрд хөл тавиад удаж буй. 2008 оны сонгуульд Иргэний Зориг намаас нэр дэвшиж байсан ч ялагдсан. Харин 2012 оны сонгуулийн өмнө АН-ын "Мөнх тэнгэр” фракцитай нэгдсэн. Түүнчлэн 2015 онд Эрдэнэс Тавантолгойн даргаар томилогдож хэсэг хугацаанд ажилласан түүхтэй. Удаах хүү Б.Батхишиг нь "Талс маргад” гэдэг уул уурхайн компанитай. Хөвсгөл далайн эрэгт орших Бүрэнхааны фосфоритын орд дээр 14 ашиглалтын лицензийг эзэмшдэг гэдгээрээ байнга хэл аманд өртөж байдаг. Стратегийн ордод хамаардаг тул хэн нэгэн гишүүний хүү эзэмших эрхгүй гэж иргэний хөдөлгөөнүүд тэмцсэн ч хүч хүрээгүй. Бас нэгэн хүү Б.Баттулга нь одоо бидний яриад байгаа "Спейшл майнз" компанийг удирддаг бөгөөд бас л энд тэнд тендерийн булхайд мэр сэр нэр нь холбогдож яригддаг. Гэвч түүний гэгээн дүрийг харсан, үзсэн хүн тун ховор.
Бид "Бодь цамхаг”-ийн зургаан давхарт байрлах "Спейшл майнз" компанийн байранд очиж натрийн цианидад хордсон гурван хүний талаар асууж, тодруулах гэсэн боловч удирдлагуудын зүгээс "ямар нэгэн тайлбар өгөх боломжгүй” гэсэн юм.
Ц.Болорчимэг:Натрийн цианид савнаасаа хальсан байсан...
Бид Баянхонгор аймгийн мэргэжлийн хяналтын газартай холбогдож, тус хэргийг хариуцсан байцаагч Ц.Болорчимэгээс тодруулахад "Гурван хүн энэ төрлийн хордлого аваад Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэж байгаа нь үнэн. Гэхдээ яг Натрийн цианидад хордсон гэсэн эцсийн шинжилгээ бол манайд ирээгүй байна. Бидэнд анх 2018 оны 03 сарын 07-нд мэдээлэл ирж, бид цагдаагийн байгууллагын хамт очиж үзэж шалгалт хийсэн. Гэвч энэ асуудал гарсан өдөр нь 3 сарын 5-ны өдөр юм билээ. Тэгэхээр бид 2 хоногийн дараа очсон гэсэн үг. Биднийг очиход Натрийн цианид савнаасаа хальсан байдалтай байсан. Түүнээс агаарт дэгдээд, газраар тархсан зүйл бол байгаагүй” хэмээн ярьсан юм.
Эмнэлэг хүргэхгүй нохой шиг авчираад хаячихсан...
Натрийн цианидад хордсон гэх гурван иргэнийг эмчилж буй эмчтэй нь уулзах гэсэн боловч хөдөө орон нутагт дуудлагаар яваа гэсэн хариултыг эмнэлгийнхэн өгсөн. Гурван хүний хоёр нь чухам ямар шалтгаанаар гэдгийг нь мэдэхгүй ч ярилцлага өгөхөөс татгалзсан юм. Харин биеийн байдал нь хүнд байгаа нэг иргэний төрсөн ахтай нь уулзаж, ярилцлаа.
- Одоогоор дүүгийн тань биеийн байдал ямар байна вэ?
Анх ирсэн ээ бодвол биеийн байдал тогтворжчихсон байна. Гэхдээ л сайнгүй байгаа. Одоогоор дусал хийлгээд эмчилгээ хийгдэж байгаа. Эмчилгээ нь 24 цагийн дараа гардаг юм байна лээ. Тэгээд эмчилгээ нь гарахаар зүрх нь салаглаж чичрээд, толгой тархи нь өвдөнө, их зовиуртай л байна даа.
- Эмчийн зүгээс ямар онош тавьсан бэ?
Бараг насныхаа өвчнийг авсан гээд л байгаа шүү дээ. Энэ өвчин өөрөө 3 сар юм уу 6 сар болоод л хордлого нь дахиад эхэлдэг гэсэн. Энэ натрийн цианид нь хүний биед орохоороо хурдан хугацаанд ууршаад хамаг хороо үлдээгээд алга болчихдог юм байна лээ.
- Тэгвэл хөдөлмөрийн чадвараа алдсан гэж ойлгож болох уу?
Тэгж хэлж болно. Энэ хор биеэнд нь насан туршдаа байна гэсэн үг. Биеэнд нь тархаж байгаа хорыг зогсоох эмчилгээ хийгдээгүй байна. Хордсон эрхтнүүдийг нь л нөхөн сэргээх эмчилгээ хийгдэж байна.
- Яагаад эмчилгээ хийгдэхгүй байгаа юм бол...
Бид нар бас асуусан л даа. Тэгсэн харин цианид гэдэг бодисыг яаж эмчлэх нь мэдэгдэхгүй байдаг гэсэн хариу өгсөн. Тодорхой онош нь гараагүй юм шиг л байна. Энэ эмнэлгээс бидэнд бараг мэдээлэл өгөхгүй байгаа ш дээ. Хариуцаж байгаа эмч нь хөдөө дуудлагаар явсан. Одоо бол аппаратанд оруулах шаардлагатай гэсэн. Гэхдээ заавал мэдрэлийн эмчид үзүүлж байж аппаратандаа ордог юм билээ. Гүн хордсон тохиолдолд хамаагүй оруулдаггүй гэнэ л дээ.
- Сумаасаа ирэх зардлыг та нар өөрсдөө гаргасан уу, компани нь гаргасан уу?
Уурхайгаас бүрэн гарсан байгаа. Шинжилгээ, эмчилгээний бүхий л зардлыг ч мөн л уурхайгаас гаргаж байна.
- "Спейшл майнз" компанийн удирдлагуудын зүгээс та нарт тохиролцох санал тавьсан. Тиймээс та бүгдийг чимээгүй байгаад байна гэх яриа гараад байна л даа. Та нарт үнэхээр тийм санал тавьсан юм уу?
Тийм зүйл огт байхгүй. Бид юуны түрүүнд дүүгээ л эмчлүүлнэ гэсэн. Танай уурхайд анх ажилд орохдоо ямарч өвчингүй цоо эрүүл хөдөлмөрийн бүрэн чадвартай хүүхэд орсон. Хамгийн түрүүнд хүүхдээ эрүүл саруул болгомоор байна гэсэн. Тэд ч мөн хүнээ л юуны түрүүнд аврах хэрэгтэй гэсэн. Шаардлагатай бүх зардлыг компаниас нь гаргана гэж хэлсэн.
- Дүүтэй тань хамт хоёр хүн ирж, эмчлүүлж байгаа гэсэн. Тэдний биеийн байдал нь хэр байна вэ?
Манай дүүгээс гадна хоёр хүн бас хордсон. Хамт хэвтэж эмчлүүлж байгаа. Цианид асгараад тэрийгээ цэвэрлэхдээ хордсон хоёр хүн, уурхайн гүнд тэсэлгээ хийж байгаад хордсон нэг залуу нийлээд гурван хүн ирж эмчлүүлж байгаа. Дүүгийн маань бие их хүнд байгаа. Нөгөө хоёр нь арай дээрдсэн л дээ.
- Хүмүүсийг энд ирж хэвтсэнээс хойш компанийн зүгээс хүн ирж уулзсан уу?
Нэг хүн ирж уулзсан. "Хамгийн түрүүнд хүнээ л эмчлүүлэх хэрэгтэй. Та нарт гомдол санал юу байна хэлээрэй” гэж байна лээ. Бид нар ч мөн адил саналаа хэлсэн. "Хордсон өдрөө шууд эмнэлгийн тусламж авсан бол бидний зүгээс гомдол алга байлаа. Даанч танай компани дээр хордоод бүтэн өдөр болоход эмнэлгийн тусламж авч чадаагүй байна. Маргааш нь Баянхонгор аймгийн эмнэлэгт өөрсдөө хүргэж өгөөгүй. Гэрт нь нохой шиг авчраад хаясан. Бид гомдолтой байна” гэсэн.
- Хордсон дариуд нь эмнэлгийн тусламж аваагүй хэрэг үү?
Тийм ээ, авч чадаагүй. Энэ гуравт "Та нар гадаа салхинд суугаад бай” гэж хэлээд гадаа суулгаад байсан гэсэн. Бүтэн өдөр уурхайдаа байсан байна лээ. Маргааш өдөр нь аажуухан аймгийн төв орж ирсэн. Эмнэлэгт үзүүлээд хэвтэж чадаагүй. Нөгөөдөр нь үдээс хойш Баянхонгор аймгийн эмнэлэг хүлээж аваагүй. Тэгээд бид нар хэл ам болж байж үзүүлсэн. Хамаг бичиг баримт нь энд байдаг болохоор яаралтай ирсэн л дээ.
- Аймгийн эмнэлэг нь ямар шалтгаанаар хүлээж авахгүй байсан юм бэ?
Түргэн тусламж авах шаардлагагүй байна гэж хэлсэн. Хоног хугацаа их алдлаа. Түүнээс үүдэн их хүндэрчихлээ.
Бэлтгэсэн: С.Мөнхжаргал
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||