- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ноён уулын 36 дахь удаагийн шүүх хурал боллоо
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу гуравдугаар сарын сарын 16-ны 10.50 цагт эхэлсэн "Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Энэ нь уг маргааны 36 дахь удаагийн шүүх хурал юм. Өмнөх хуралдаан гуравдагч этгээд болох Засгийн газрын төлөөлөл шүүх хуралд оролцох боломжгүй болсон тул хариуцагчийн хүсэлтээр хойшлогдсон. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлэгдсэн хэргийг эцэслэн шийдвэрлэгдэж, хуулийг хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү хэмээн хүсэлт гаргасан байна.
Гэтэл Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн шүүхэд дөрвөн хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 12-нд Ноён уулын тусгай хамгаалалттай газрын талаарх шүүх хурал болж, тусгай хамгаалалттай газрын хэмжээг багасгасан Сэлэнгэ аймгийн ИТХ-ын хурлын тогтоолын хууль зөрчсөн гэсэн шийдвэр гарсан байна. Энэхүү шийдвэр нь Ноён уулан дахь лицензийг цуцлуулах маргаанд чухал нөлөө үзүүлнэ гэж иргэний нийгмийн байгууллагынхан үзэж байгаа талаар мэдээлсэн.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч "Ноён уулаа аврах хөдөлгөөн” "Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Шижээравдан, Г.Уянга, Ж.Ганбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмагнай, М.Батбаяр, Г.Эрдэнэболд, гуравдагч этгээдээр "Сентеррагоулд монголия” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтансүх, Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн Захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Т.Мөнхбаяр, Д.Жадамба, иргэдийн төлөөлөгч Ч.Батчулуун нар оролцсон байна.
Б.Оюунзул
BOLOD.MN
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||