- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Алтнаас олох экспортын орлого нэмэгдэх хандлагатай байна
Монголын уул уурхайн бирж, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран зохион байгуулж буй "Монгол алт-2018" чуулга уулзалт өчигдөр эхэлж, энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй 80 гаруй аж ахуйн нэгж болон төр засгийн захиргааны хяналт шалгалтын байгууллагын удирдлагууд оролцсон. Түүнчлэн 30 орчим аж ахуйн нэгж алтны хайгуул олборлолтын техник, тоног төхөөрөмж танилцуулж, үзэсгэлэн гаргасан байв.
Эл арга хэмжээний үеэр Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны бүх гишүүдийн тавдугаар хурал болж, оролцогчид салбартаа тулгарч буй саад бэрхшээл, шийдвэрлэх арга зам болон хөрөнгө оруулалт тэргүүтэй асуудлыг хэлэлцсэн. Өнгөрсөн таван жилийн хугацаанд алтны салбарынхан нэгдэж, хууль эрх зүйн орчноо шинэчлэх ажил төрийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн.
Үр дүнд нь сүүлийн жилүүдэд гурван тонн хүрэхгүй байсан алт олборлолт өнгөрсөн оны байдлаар 20 тоннд хүрсэн том амжилт гарсан юм. Тиймээс алт олборлогчдын зүгээс чуулга уулзалт үеэр хайгуулын лицензийн зөвшөөрлийг олгох, аж ахуйн нэгжийн орлогын татварын хуульд өөрчлөлт оруулах, "Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлыг төрийн бодлогод тусгах саналтай байгаагаа хэлж байлаа.
"Монгол алт-2018” арга хэмжээнд ОХУ, БНХАУ зэрэг гадаадын таван улсын хөрөнгө оруулагчид, технологийн салбарын мэргэжилтнүүд ирсэн байв. Салбарынхан ч БНХАУ-ын Алтны холбоотой хамтран ажиллах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хууль эрх зүйн орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бий болгох зэрэг тулгамдаж байгаа асуудлаа танилцуулсан.
Энэ үеэр Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны УЗ-ийн дарга Т.Ганболд "Төрөөс эрх зүйн орчноо тогтвортой байлгах тохиолдолд ганцхан алтны салбар гэлтгүй бусад бүх салбарын хөгжилд ач холбогдолтой. Манай улс шиг хангалтгүй хөгжлийн нөхцөлд байгаа орны хувьд бусад улсуудын түүхэн туршлагыг нэвтрүүлэх шаардлагатай.
Жишээлбэл, татварын хамгийн таатай орчныг л бий болгох нь чухал байна. Түүнчлэн зөвхөн алтны салбар гэлтгүй бүх салбарт татварын таатай орчныг бүрдүүлэх ёстой. Ингэж байж аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа идэвхжиж тоон статистик ил тод болж хөгжих боломж бүрдэнэ. Харин дараа гадаад зах зээлээс хамгаалах зорилгоор татварын нөхцөлөө нэмж болно.
Хөгжлийн үе шатандаа байгаа одоо үед татварын дарамтаа багасгах хэрэгтэй" гэлээ. Мөн Монголбанкны судалгаа статистикийн газрын судалгааны хэлтсийн эдийн Б.Хүслэн дэлхийн зах зээл дээрх алтны эрэлт, нийлүүлэлтийн төлөв, үнийн таамаглал, цаашдын чиг хандлагыг танилцуулсан. Тэрбээр "Алтны эрэлт үнэт цаас бондтой харьцуулахад тогтвортой байдаг.
Гэхдээ үнэт эдлэл, технологийн зориулалтаар эрэлт бий болдог учир тухайн зориулалтаас шалтгаалж дэлхийн зах зээл дээрх эрэлт нэмэгдэх, хэвээрээ хадгалагдах хандлагатай байгаа. Томоохон судалгаа шинжилгээний байгууллагуудын гүйцэтгэсэн үнийн таамаглалаас харахад ирэх жилүүдэд алтны үнэ харьцангуй тогтвортой байна. Мөн "Алт 2025” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Монгол Улсад нийлүүлэгдэх алтны хэмжээ, тоо нэмэгдэх хүлээлт бий. Эдгээрээс дүгнэхэд Монголын алтнаас олох экспортын орлого дунд хугацаанд нэмэгдэх хүлээлттэй байна” гэсэн юм.
Т.Болор-Эрдэнэ
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Алтнаас олох экспортын орлого нэмэгдэх хандлагатай байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани