- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРСНИЙ ЭХ ҮҮСВЭР, СТРАТЕГИЙН ОРДОО АЛДАХ УУ, АВРАХ УУ
Баримт 1.Багануур ХК анх 1978 онд Төвийн эрчим хүчний системийн харьяа Дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангах зориулалтаар байгуулагдсанаас хойш 40 жил үйл ажиллагаа явуулж байна.
Баримт 2.Ордын нийт нөөцийг 1977 оны хайгуулаар тогтоосон бөгөөд 1999 оноос Байгаль орчныг хамгаалах, ашиглалтын талбайг нөхөн сэргээх ажлыг эхлүүлсэн анхдагч байгуулагын нэг. Тус компани 2015 оны хоёрдугаар сарын 9-нд 100 сая дахь тонн нүүрсээ олборлосон ажээ.
Баримт 3.Зах зээлд шилжсэнээс хойш буюу 1995 онд хувьчлагдан төрийн өмч давамгайлсан "Багануур” хувьцаат компани болсон байна. Нийт хувьцааны 75 хувийг төр, 25 хувийг иргэд эзэмшдэг.
Баримт 4.Нүүрэнтэйн хөндийн нүүрсний орд газрыг түшиглэн Багануурын уурхайн их бүтээн байгуулалтын ажил эхэлж, Багануур дүүрэг бий болох үндэс суурь тавигдсан.
Баримт 5.Үйлдвэрлэлийн жилийн хүчин чадал нь дөрвөн сая тонн бөгөөд дотоодын хэрэглэгчдийн нүүрсний хэрэгцээнээс хамаарч 3.6-3.8 сая тонн нүүрс олборлодог. Ийм хэмжээний олборлолт явуулахын тулд 16-18 сая шоо метр хөрс хуулдаг тоо баримт бий.
Баримт 6.Улсынхаа нүүрсний хэрэгцээний 60, төвийн бүсийн нүүрсний хэрэгцээний 70 гаруй хувийг дангаараа хангаж байгаа.
Баримт 7.Өнөөдрийн байдлаар 288 төрлийн ажил, мэргэжлээр 1100 орчим хүн ажиллаж байна. Нийт ажиллагсдынх нь 40 хувийг 35 хүртэлх насны залуучууд, 33 хувийг дээд, тусгай дунд боловсролтой ажилтнууд, 5 хувийг доктор, магистр, зөвлөх инженер, 14,6%-ийг ИТА-нууд эзэлдэг аж.
Баримт 8.Жилдээ давхардсан тоогоор гадаад, дотоодын сургалтанд 4600 гаруй ажилтнаа хамруулдаг.
Баримт 9.Ордын нүүрсний нөөцийг 2015 онд шинэчлэн тогтоосон бөгөөд тус оны нэгдүгээр сарын 1-нд 812 сая тонн гэж батлагджээ.
Баримт 10.Эрчим хүчээр тэжээгч байгууллагуудын гол хэрэгцээ болсон хүрэн нүүрсний олборлолтыг явуулж, ТЭЦ-3, ТЭЦ-4, Дулааны хоёрдугаар цахилгаан станц, Дарханы болон Эрдэнэтийн дулааны цахилгаан станцуудыг 100 хувь нүүрсээр ханган өнөөдрийг хүртэл гал алдуулахгүй ажиллуулж, иргэдийн тог, дулаанаар хангах асуудлыг хариуцаж байна.
Баримт 11.Дулаан цахилгааныг бий болгох нүүрсний уурхайн амыг баривал юу болох нь ойлгомжтой. Иргэдийн амьжиргаанд хамгийн түрүүнд нөлөөлж, ёстой бухимдал дээд цэгтээ тулна. Үүнээс гадна бүх үйлдвэрлэл зогсох аюултай. Ийм тус уурхай нь Монгол Улсын стратегийн гол орд.
Баримт 12.Мэдээж хэрэг орчин цагт улсын хөгжлийг урагшлуулах зүйл эрчим болсон. Эрчим хүчгүйгээр хөгжих, дэлхийд танигдсан үйлдвэрлэл явуулах боломжгүй. Энэ ч утгаараа Багануурын уурхай нь хөгжлийн суурь гэхэд хилсдэхгүй. Мөн станцыг түшиглэсэн мега төслүүд ч хэрэгжихээр болоод байгаа. Өөрөөр хэлбэл, тавдугаар станцыг барьж байгуулах, хүрэн нүүрс шингэрүүлэх гэх томоохон ажил гараанаас хөдөлсөн.
Баримт 13.Уурхайн үйл ажиллагаатай холбогдсон сайн, муу элдвийн асуудлууд үеийн үед байсаар ирсэн. Өнөөдөр ч энэ талаархи яриа, гомдол, бас шүүмжлэл өрнөсөн хэвээр.
Баримт 14.Дээдсүүдийн шуналын харц тус уурхайг тойрч гараагүй. Өнөө хэр нь эрчим хүчний нүүрсний эх үүсвэрийг өөрийн болгож, төрийн хараанаас салгах гэсэн оролдлогууд явагдсаар байгаа билээ. Эрт үеэс эхэлсэн шуналтнуудын довтолгоо одоо ч байсаар.
Баримт 15.Эрчим хүчний нүүрсний гол эх үүсвэрийг гартаа оруулах гэсэн оролдлого 2006 оноос эхлэлтэй. Арав гаруй жил тус ордын 60 хувийн нөөцтэй талбайгаас нэгэн эрх дураараа аашилсан, эрхтэн дархтаны компани олборлолт явуулсан нь маргаан дагуулсаар. "Багануур” ХК-ийн зүгээс хууль бусаар, албан тушаал, эрх мэдлээ ашиглан лиценз олгосны эсрэг 2008 оноос эхлэн тасралтгүй маргаж, холбогдох байгууллагуудад гомдол гаргаж байжээ.
Баримт 16.Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордод хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байх хуультай. Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин 2006 оны арваннэгдүгээр сарын 6-нд Ашигт малтмалын газрын эрх бүхий албан тушаалтан "Алтай гоулд” ХХК-д Багануурын ордод хайгуул хийх лиценз олгосон нь маргаан үүсэх гол түлхүүр болсон ажээ.
Баримт 17.Хэрүүлийн алим ургасан цагаас хойш одоо хэр нь асуу”дал цэгцрэхгүй явсаар байгаа. Ер нь, төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох ганц зохицуулалт байдаг гэнэ. Тэр нь, сонгон шалгаруулалт бөгөөд хайгуулын нэг ч өрөмдлөг хийгээгүй, тайлангүй, Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл шийдвэргүй "Алтай гоулд” ХХК-д 2007 оны арваннэгдүгээр сарын 7-нд ашиглалтын тусгай зөвшөөрөл гаргуулан авчээ.
Баримт 18.Нөхцөл байдал ийм маягаар үргэлжсээр байхад төр хувийн компаниас хөрөнгөө хамгаалж чадахгүй суугаа нь хачирхалтай. Төр, засгийн, түмний өмчийг дээрэмдсэн компани 2010 онд "Алтайн гянт” ХХК-д тусгай зөвшөөрлөө шилжүүлсэн нь ч хууль бус үйлдэл юм байна.
Баримт 19.Уурхай тойрсон сайн зүйлийн хажуугаар шуналын гал нь буцалсан сувдаг нөхдийн үйл ажиллагаа явагдаж буйд төр засаг үг хэлж чадахгүй байгаа нь цаанаа учиртай мэт. Багануурын хүрэн нүүрсний ордын 75 хувь нь төрийн мэдэлд байдаг. Тэгвэл өдгөө төр өмчөө луйвардуулахгүй, ард олноо хамгаалж дуугарах цаг ирсэн мэт. Хэрэв яарахгүй бол эрчим хүчний нүүрсний, стратегийн том ордоо хувийнханд алдах магадлал үүсэх нь.
Баримт 20.Шүүх засаглалын зүгээс гаргасан шийдвэрийг хувийн компани хүлээн зөвшөөрөхгүй яваа аж. Тодруулбал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны аравдугаар сарын 26-нд гаргасан магадлалаар нэхэмжлэгч "Алтайн гянт” ХХК-ийн тавьсан 12959А дугаартай лицензийн эрхийг сэргээхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Үүнийг "Алтайн гянт” ХХК-ийн хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлэн нэхэмжлэл гаргасан байна.
Баримт 21.Нэхэмжлэлийг нэг тийш болгох хурал өнөөг хүртэл болоогүй яваа хэмээн ярьдаг. Ерөнхийдөө Багануур хэмээх хүрэн нүүрсний ордын хувь заяаг шийдэх асуудал олны анхаарлын төвд байгаа. Маргаашийн цахилгаан дулааны эх үүсвэрийг бий болгох баялгаа алдах уу авч үлдэх үү гэдэг эргэлзээтэй. Шүүх хурал болох тов зарлагддаг ч өнөөдрийг хүртэл Дээд шүүхээр шийдвэрлэгдэхгүй, ганцхан үндэслэлээр гурван удаа хойшлогджээ.
Баримт 22.АН 2012 оны сонгуульд ялалт байгуулсныхаа дараа Засгийн газраа эмхлэн байгуулсан. Тухайн үеийн засаглал Багануур хувьцаат компанитай хамтран "Нүүрс” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн байдаг. Гэхдээ энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснийхээ төлөө гишүүн асан Л.Гансүх ял зэм сонсч, амьдралынхаа тодорхой хугацааг шоронд өнгөрүүлсэн юм.
Баримт 23."Багануур” ХК нь цөөнгүй шагнал хүртэж байсан. Тоочвол, 2005 онд бүтээмжийг амжилттай хэрэгжүүлэгч "Азийн загвар компани”, 2011-2013 онд МҮХАҮТанхимаас шалгаруулдаг "ТОП-150 аж ахуйн нэгж”-д багтаж, 2012 онд "Нүүрсний салбарын оны шилдэг олборлогч”, 2013 онд Уул уурхайн салбарын "Шилдэг уурхай”-гаар шалгарч, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан байна. "Багануур” ХК нь "Нөхөн сэргээлтийг үр дүнтэй, үлгэр жишээ хийж байгаа байгууллага”, "Тэргүүний нөхөн сэргээгч аж ахуйн нэгж”, Эко-Уурхай гэсэн өргөмжлөл, талархлуудыг хүртжээ.
Баримт 24."Багануур” ХК ирээдүйнхээ чиг хандлагыг шинжлэх ухаан технологийн дэвшлийг ашиглаж хаягдал багатай, үр ашиг өндөртэй, эдийн засгийн үр ашгаа нэмэгдүүлэх, ажлын шинэ байр бий болгоход анхаарахаар болсон байна. Мөн Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан "Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод бүс нутгуудын хөгжлийн дотоод, гадаад нөөц боломжтой оновчтой уялдуулсан үйлдвэрлэл технологийн паркуудыг байгуулж хөгжүүлнэ” гэсэн зорилт дэвшүүлжээ.
ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРСНИЙ ЭХ ҮҮСВЭР, СТРАТЕГИЙН ОРДОО АЛДАХ УУ, АВРАХ УУ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани