Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ГАЦУУРТЫН ОРДЫГ ИНГЭЖ ГЭРЭЭЛЭХЭЭР ЗЭХЖЭЭ

 ГАЦУУРТЫН ОРДЫГ ИНГЭЖ ГЭРЭЭЛЭХЭЭР ЗЭХЖЭЭСтратегийн ордуудыг тойрсон асуудал олон нийтийн анхаарлын төвд байсаар байна.  Монгол Улсын нийгэм, эдийн засагт нөлөөлөхуйц орд газрууд учраас монголчууд чих тавих нь зүйн хэрэг. Гагцхүү баялгийн эзэд ард түмэнд гэхээс илүү хэсэг бүлэг хүмүүсийн өмчлөл болох эрсдэл эдүгээ Эрдэнэт, Оюутолгой, Багануур гээд эргэлтэд орсон хэд, хэдэн ордод тодорхой болсон. Тэгвэл үүнтэй зэрэгцээд Гацууртын орд ч хэзээ мөдгүй эхлэх шат руу аажим дөхсөөр байна.

Ноён уулын дурсгалыг хамгаалах нутгийн иргэдийн нэхэмжлэлээр Гацууртын ордын лицензийг цуцлуулах маргаан шүүхэд үүсчихээд байгаа. Гэвч энэ маргаан олон нийтийн талд шийдэгдэх магадлал тун бага байгаа нь 35 дахь удаагийн шүүх хурлын товоос харагдаж байна. Ард түмэн шүүхийн хаалгыг сахих хойгуур Гацууртын ордыг урагшлуулах үндсэн хоёр гэрээг аль хэдийнэ бэлтгэчихээд байгаа мэдээлэл байна. Үүнийг батлах баримт нь бидний дор сийрүүлэх гэрээний төслийн зөвлөмж юм. Өөрөөр хэлбэл, Гацууртын ордыг хөрөнгө оруулалтын болон орд ашиглах гэрээний төсөл бэлэн болж уул уурхайн салбарын зарим нэг мэргэжлийн хүмүүсээс зөвлөмж авчээ.

Бид тэрхүү зөвлөмжтэй хэсгийг уншигч та бүхэнд хүргэж байна. Зөвлөмжөөс 50 тонн алтны нөөцтэй Гацууртын ордыг хэрхэн гэрээлэхээр зэхэж, түүнд нь ямар алдаа мадаг байгаа, яаж засч залруулах, хэрэвзээ засч өөрчлөхгүй бол Монголын хоёр дахь Оюутолгой болох эрсдэлтэйг анхааруулжээ. Ингээд Гацууртын ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд өгсөн мэргэжлийн хүний зөвлөмжийг хүргэе. Уг гэрээний төсөл 2017 оны хоёрдугаар сард бэлэн болжээ.

                                                           Зөвлөх нь…

Нэг. Гэрээний төсөлд тусгах зарчмын асуудал.

  • Засгийн газар нь Монгол улсын хуулийн дагуу байгуулагдсан Монголын хуулийн этгээд болох Сентерра Гоүлд Монголия ХХК-тай гэрээ байгуулж, Хөрөнгө оруулалтын тухай хууль, ашигт малтмалын тухай хууль, бусад хуульд заасан олон улсын гэрээнд хамаарах заалтуудыг гэрээний гол зарчмын асуудлууд болгож байгаа нь Монгол улсын хууль зөрчсөн гэрээ болохоор байна. Үүний хамт гэрээний заалт дотор "Хөрөнгө оруулагч нь Канад улсын харъяат байна” (гэрээний 14.3 ба 16.2 заалт) гэсэн хоёрдмол утга бий болгож, гэрээний үүргийн биелэлт, хариуцлага, хэрэгжилтийг эзэнгүйтүүлэх, Монголын Засгийн газар өөрийнхөө байгуулсан хуулийн этгээдтэй олон улсын гэрээ байгуулсан юм шиг, олон улсын гэрээ биш гэж хэн ч хэлэх эргэлзээтэй байдал бий болгож байна. Монгол улсын Засгийн газрыг төлөөлж, Монгол улсын хоёр яамны сайд гэрээнд гарын үсэг зурах атал Хөрөнгө оруулагчийг төлөөлж, Монголын "Сентерра Гоүлд Монголия”  ХХК-ий захирал гарын үсэг зурж байгаа нь хэтэрхий тэгш бус,  Монголын ЗГ-ыг жижигрүүлсэн, тэнцүү бус хуулийн этгээдүүдийн хоорондох гэрээ болохоор, олон улсын гэрээ бус атлаа гэрээнд олон зарчмын чухал нөхцлүүд тусгасан, Хөрөнгө оруулагч гэгч Монголын компани нь гэрээний дээрх нөхцөл, шаардлагыг хангах чадвартай гэдэг нь харагдахгүй байна. Иймд дараах санал дэвшүүлж байна.
  1. Гэрээ нь олон чухал нөхцөл, шаардлага, заалттай, олон улсын гэрээний агуулгатай тул гэрээний нөгөө тал болох Сентерра Гоүлд Монголия ХХК-ий цорын ганц хувьцаа эзэмшигч-Сентерра Нидерландс Би-Ви-Би-Эй компани, түүний дээд шатны толгой компани болох Сентерра Гоүлд Ink компани болон Сентерра Гоүлд Монголия гэсэн компаниудтай уг гэрээг байгуулах. Гэрээнд эдгээр компаний захирлууд гарын үсэг зурах.
  2. Хэрэв зөвхөн Сентерра Гоүлд Монголия ХХК нь нөгөө талыг төлөөлөх бол Монголын тал нь аль нэг агентлаг юм уу, компанид эрхийг нь өгч гэрээнд гарын үсэг зуруулах. Үүнтэй холбогдуулан гэрээний 14.3 ба 16.2 болон хөрөнгө оруулагчийн тухай заалтад зохих өөрчлөлт хийх. Мөн гэрээний 17.23-д заасан "Хөрөнгө оруулагч” гэдгийг өөрчлөх.
    • Гэрээний заалт 1.4-д заасан хөрөнгө оруулалтын хэмжээг төгрөгөөр заах уу, эсвэл амдоллараар заах уу гэдгийг бодох. Төгрөгийн ханш өөрчлөлт ихтэй, бас гэрээ нь олон улсын гэрээний заалтуудтай байдлыг харгалзан гэрээнд хөрөнгө оруулалтын дүнг "ам доллараар” заах нь зүйтэй гэж үзнэ.
    • Хөрөнгө оруулалтын болон орд ашиглалтын гэрээгээр Гацууртын ордод алт, мөнгө болон түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох, борлуулах, ашиглах онцгой эрх олгож байгаа атлаа гэрээнд "ашигт малтмал олборлох, ашиглах” гэсэн ерөнхий заалт байгаа нь Гацууртын ордын 300 гаруй га талбайд дээрхээс өөр төрлийн, магадгүй нэн чухал ашигт малтмал илрэхийг үгүйсгэж болох байх. Иймд дээрх гэрээнүүдэд зааж байгаа "ашигт малтмал олборлох, ашиглах” онцгой эрхийн хүрээнд уг талбайд алт, мөнгө, түгээмэл тархацтайгаас бусад ашигт малтмал илэрвэл, тэдгээр нь (тэр нь) олборлолт, ашиглалтын агуулгатай байвал уг ашигт малтмал ашиглах зөвшөөрлийг олгохдоо энэ гэрээний заалтад хамааруулахгүйгээр ямар нөхцөлтэй байхыг Талууд тухайн үед жич шийдэж байх заалтыг гэрээнд нэмж тусгах.
    • Гэрээний 1.6-д Монголын талын эзэмших хувь хэмжээ 34 хувийг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр оруулсан тухай заалт нь гэрээний төсөлд тодорхой бус, 34 хувийг орлох хэмжээний тусгай төлбөр болох зүйл байхгүй байна. Гэрээний 13-д "нөөц ашигласны тусгай төлбөр” гэдэг нэрээр төлбөрийн хувь хэмжээ заасан нь "Ашигт малтмалын тухай хуулийн 47.5-д заасан бүх нийтэд хамаарах ердийн төлбөрөөс бараг ялгаагүй, алтны үнэ 1200-1400 доллар байх үед дээрхээс ч бага байхаар төлбөрийн хэмжээ заасан нь ямарч "тусгай төлбөр” бус болжээ. Ордын техник эдийн засгийн үндэслэл болон төслийн тооцоонд ийнхүү нөөц ашигласны тусгай төлбөрийг 10%-иар тооцсон атлаа гэрээнд үүнийгээ тусгаагүй байна. Үүний хамт энэхүү тусгай төлбөр нь нөөц ашигласны ердын төлбөр (2,5%) дээр нэмж төлөх тухай гэрээнд тодорхой заагаагүй байна. Гэрээнд алтны талаар ийнхүү 34 хувийг орлох ямарч үндэслэлгүй хувь хэмжээ заасан атлаа "мөнгө”-ний талаар ямарч заалт байхгүй байна. Иймд Монголын оролцоо болох 34 хувийг орлох хэмжээг заах бол нөөц ашигласны ердын төлбөр (2,5%) дээр нэмж төлөх тусгай төлбөр нь алт, мөнгөний хувьд хамгийн багаар  тооцоход (ТЭЗҮ-д зааснаар) 10 хувь байхаар  тодорхой заавал зохино. Иймд хөрөнгө оруулалтын гэрээний төслийн 1.6 ба 2.13 заалтыг өөрчилж, тодорхой болгон хэнд ч ойлгомжтой тоо хэмжээ тогтоож, 34%-ийг орлох "тусгай төлбөр” гэдгийг үндэслэлтэй, итгэл үнэмшилтэй заавал зохино.
    • Гэрээний төслийн 2.4.2-д албан татвар төлөх орлогоос хасч тооцох зардалд "Ашигт малтмалын тухай” хуулийн 38.1.8 ба 39.1.9-д зааснаар төвлөрүүлсэн хөрөнгийг тооцохоор заасан нь хуулийн дагуу зарцуулаагүй үлдэгдлийг буцаан өгдөг журамтай тул уг хуулийн 38.4 ба 39.4-ын заалтыг тусгасан дүнгээр хасч тооцохоор тодруулан заах.
    • Төслийн 2.8-д элэгдэл хорогдлын шимтгэлийг албан татвар ногдох орлогоос хасч тооцох талаар заажээ. Гэтэл гэрээний 2.4.1-д зааснаар татвар ногдох орлогоос хасчихсан элэгдэл хорогдлын шимтгэлийг энд дахин давхар хасахаар зааж байгаа тул гэрээний 2.8 заалтыг төслөөс хасах.
    • Төслийн 2.15-д хөрөнгө оруулалтын хэмжээ тооцох хугацааг 108 сар буюу 9 жилээр тооцохоор заасныг өөрчилж, бүтээн байгуулалт явагдах эхний 3 жилээр тооцохоор заах. Ийнхүү эхний 3 жилд бүтээн байгуулалтын капитал зардал гарна гэдгийг Сентерра Гоүлд Монголия ХХК-ий өөрийнх нь хийсэн ТЭЗҮ, Төслийн тооцоонд тодорхой заасан байгаа. Ордын ашиглалтын үед зарим хөрөнгө оруулалт бага зэрэг хийгдэх боловч энэ нь төслийн ТЭЗҮ-д заасан анхний хөрөнгө оруулалтад хамаарахгүй, объектын ашиглалтын үед түүний үр дүн, ач холбогдол, өртөг зардалтай холбогдон тухайн үед шийдэгдэх асуудал болно.

Төслийн ТЭЗҮ, Төслийн тооцоо, гэрээний 17.8-д заасан объектуудад 9 жил барьж байгуулах шаардлага, хугацаа байхгүй.

  • Төслийн 3.3 заалтад хөрөнгө оруулалтын хэмжээ, хуваарийг заасан нь тодорхой үнэмшилгүй, ямарч эдийн засагчийн тооцоогоор 500 тэрбум төг хүрэхгүй хөрөнгө оруулалтыг яаж 500-д хүргэх вэ? Гэсэн арга ядсан, урьд Бороогийн ордод зарцуулсан хөрөнгөө дахин тооцсон, Монголчуудын хэлдгээр "нэг сумаар хоёр туулай буудсан” тооцоо болсон нь хөөрхийлэлтэй, хөнгөлөлт, татварын тогтвортой нөхцөл авахын тулд хатуугаар хэлбэл ядарсан, нөгөө хамтрагчаа хуурсан арга хэрэглэж байгаа нь тодорхой байна.

Хүснэгтэд заасан 503 тэрбум төг-ийн хөрөнгө оруулалт гэдэг нь үнэмшилгүй, үндэслэлгүй болжээ.  Жишээ нь тогтвортой хэвийн үйл ажиллагааг хангахад шаардах хөрөнгө 76,6 тэрбум төг гэдэг нь Төслийн анхны хөрөнгө оруулалт бус, уурхайн ашиглалтын зардал гэж ойлгогдохоор байна. Энд ашиглалтын үеийн зарим тоног төхөөрөмж, боловсруулах үйлдвэрийн засварт зарцуулах хөрөнгө нь Ордын анхны хөрөнгө оруулалтад хамаарахгүй зардлууд болно.

Гацууртын ордод  52,6 тэрбум төг-ийн эхний ээлжийн бүтээн байгуулалт хийсэн гэдэг нь  "ийм их хөрөнгөөр тэнд ямар бүтээн байгуулалт хийсэн” болох нь сонирхол татаж байна. Төслийн танилцуулга, тайлбарт тэрнийг тодорхой заагаагүй, заах гэхэд газар шорооны ажил гэхээс өөр бүтээн байгуулалт, объект, барилга байгууламж байхгүй байгаа юм байна.

Төслийн 3.13 заалтад өнөөгийн байдлаар төсөлд зарцуулсан хөрөнгө оруулалт 190,4 тэрбум төг гэсэн өөр тоо хэмжээ бичээд, түүнийгээ одоо баталгаажуулж чадахгүй, гэрээ байгуулснаас хойш 90 хоногийн дотор баталгаажуулахаар заасан нь Төсөлд "өнөөгийн байдлаар зарцуулсан хөрөнгө оруулалт” гэдэг нь үндэслэлтэйтооцоогүй, аргацаах байдалтай байна. Гацууртын төсөл рүү шилжүүлэх Бороогийн хөрөнгө 101,8 тэрбум төг гэдэг нь урьд Талуудын гэрээ, хэлэлцээрээр өөр объектод үр дүн, ач холбогдол, өгөөжийг нь аль хэдэн жилийн өмнө тооцсон хөрөнгө оруулалтыг Гацууртад оруулсан хөрөнгө оруулалтаар тооцох ямарч үндэслэл, эдийн засгийн суурь байхгүй. Харин Бороогийн ордод зарцуулсан дээрх 101,8 тэрбум төг-ийг хэрэв Гацууртын ордыг ашиглаагүй бол хааш нь хэнд шилжүүлэхээр Сентерра Гоүлд Ink компани тооцож байсан нь сонирхол татаж байна. Үр ашгийг нь урьд өмнө тооцсон хөрөнгө оруулалтыг өөр объектын хөрөнгө оруулалтад тооцох үндэслэл байхгүй.

Хэрэв Бороогийн ордын хөрөнгө оруулалтаас 101,8 тэрбум төг-ийг Гацууртын ордод оруулсан хөрөнгө оруулалтаар тооцох бол Монгол улс Бороогийн ордоос авч чадаагүй, чөлөөлсөн, хөнгөлсөн татваруудаа Гацууртаас нөхөн авах асуудал адилхан яригдах учиртай байх.

Харин урьд Бороогийн ордын хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан үйлдвэр, объектыг Гацууртад ашиглах боломж гарч байгаа нь Сентерра Гоүлд Ink компаний олз, Гацууртад зарцуулах хөрөнгийг багасгах сайхан боломж болно. Гэрээнд ийнхүү хүснэгтээр Гацууртын төслийн хөрөнгө оруулалт 503 тэрбум төг гэж заахгүй байх. Гэрээ байгуулсны дараа ямар нэг хариуцлагын асуудал гарахад хүрвэл уг төсөлд нөгөө тал 503 тэрбум төг зарцуулсан юм шиг тооцоо үүсэхэд хүрнэ.Хөрөнгө оруулалтыг заавал 500 тэрбум төгрөгт хүргэх гэж ямарч үнэмшил, үндэслэлгүй тоо хэмжээ гэрээнд заах шаардлагагүй гэж үзнэ. Иймд гэрээний төслөөс 3.3 ба 3.13 заалтыг хасах.

Үүнтэй холбогдуулан энэ гэрээний 1.4 зэрэг заалтад "Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 20.1-д заасан нөхцөл, шаардлагыг (500 тэрбум төг) хангаж байгаа” тухай заалтуудыг өөрчлөх, хасах.

  • Төслийн 10.5-д "Хөрөнгө оруулагчийн эрхийг хөндөхгүйгээр, Засгийн газраас зөвшөөрөл авахгүйгээр (мэдэгдэх), гурван тал гэрээ байгуулахгүйгээр хөрөнгө оруулагч нь гэрээгээр олгогдсон бүх эрхээ гуравдах этгээдэд шилжүүлэх тухай заасан нь Засгийн газрын эрх хөндөгдөх эсэхийг үл тооцох, бас түүний ашиг сонирхол, эрхэд яаж чиг нөлөөлж байсан Засгийн газраас зөвшөөрөл авахгүйгээр гуравдах этгээдэд энэхүү гэрээг шилжүүлэх гэснийг зөвшөөрөх боломжгүй гэж үзнэ. Иймд гэрээ, гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ Хөрөнгө оруулагч нь бүрэн, эсвэл хэсэгчлэн гуравдагч этгээдэд (зээлдэгч эсэхийг үл хамаарах) шилжүүлэх бол Засгийн газарт 3 сарын өмнө заавал мэдэгдэж, урьдчилан зөвшөөрөл авдаг байх, Ийнхүү шилжиж байгааг гурван талын баримт бичгээр баталгаажуулж байхаар энэхүү гэрээний 10.5 заалтыг өөрчлөх. Энэ заалтад  барьцаалах, баталгаа гаргах зэрэг олон асуудлыг гэрээг гуравдах этгээдэд шилжүүлэх асуудалтай хольж хутган ойлгох, хэрэгжүүлэх боломж хангахгүйгээр маргаан үүсгэхээр зааж байгааг өөрчлөн найруулах.
  • Төслийн 10.5 заалтын эцэст "Сентерра Гоүлд Ink ХХК нь БГК-тай зээлийн шугамтай холбоотойгоор хөрөнгө барьцаалсан байгааг Засгийн газар хүлээн зөвшөөрч байна” гэж заасныг хасах. Гадаадын компаниудын дотоод асуудлыг, түүний дотор хөрөнгө барьцаалсан эсэх, тэр нь ямар үндэслэлтэй болохыг Монголын Засгийн газар зөвшөөрөх үндэслэл,  шаардлага байхгүй.
  • "Борлуулалтын орлогын 69%-ийг Монгол улсын төсөвт төлөх төслийн тооцоо гарч байна” гэсэн нь үнэмшилгүй, татварыг он оноор, татварын нэг төрлөөр хийсэн тооцоо ТЭЗҮ болон Төслийн тооцоонд байхгүй.

Танилцуулга тооцооноос үзэхэд жишээ нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл (42,6тэрбум төг)-ийг төсвийн орлого гэжээ. Энэ нь төсвийн орлого бус, төсөвт ордоггүй, шимтгэл төлөгчдийн дансдад орж, тэдний төлөө зарцуулдаг нийгмийн ба эрүүл мэндийн даатгалын хөрөнгө болно.

Нэмэгдсэн өртгийн татвараар 153 тэрбум төг төсөвт төлөхөөр тооцжээ. Монгол улсын хуулийн дагуу энэ татварыг татвар төлөгч нь буцаан авдаг, гадаад, дотоодын материал, түүхий эд, сэлбэг хэрэгсэл нэлээд хэрэглэдэг эднийх шиг компани нь энэ татварыг бараг бүгдийг өөрийн бусдад төлсөн татварын буцаалт болгон эгүүлэн авдаг татвар болно.

Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тооцоог авч үзэхэд 121,8 тэрбум төг гарахгүй, жил бүр 27 хувийн орлогын албан татвар төлөх тооцоо гарахгүй байна.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг (190 тэрбум төг) танилцуулгад дурьдсаны дагуу тооцож  үзэхэд зөвхөн алтны борлуулалт жил бүр 500-700 тэрбум төг байх юм шиг тооцоо гарч байна. Энэ нь үндэслэлгүй.

Дээрх байдлуудаас үзэхэд Монгол улсын төсөвт Гацууртын ордын нийт борлуулалтын орлогын 60-70% нь орох юм шиг танилцуулж, олон нийт, иргэдэд ийм мэдээлэл тарааж болохгүй гэж үзнэ.

Хоёр. Гэрээний заалтад тусгах найруулга, бичлэгийн засвар.

  • Энэхүү гэрээнд нэг асуудлыг олон заалтад голдуу өөр өөр буюу ойролцоо утгаар, эсвэл тодорхой бусаар тусган зааж, маргаан үүсгэх, өөр өөрөөр тайлбарлах нөхцөл бий болгож байгааг анхаарч, нэг асуудлаар маш тодорхой нэг заалт байхаар хянаж тодруулах нь чухал.
  • Гэрээнд Монголын талын оролцоо 34 хувийг орлох төлбөрийг Гацууртын ордоос авах замаар Монголын ашиг сонирхлыг бат хамгаалж байгааг маш тодорхой, ил тод, хэнд ч ойлгомжтой болгохгүй бол хэл ам, эсэргүйцэл ихтэй байгаа энэ ордын ашиглалт эргэлзээтэй, эсэргүүцэл, тэнцэл цаашдаа ч ширүүсч болохыг юуны урьд Хөрөнгө оруулагчид маш тодорхой ойлгосон, ухамсарласан байх нь чухал. Одоогийн төслөөр бол шүүмжлэл, эсэргүйцэл гарах гэрээ болоод байгааг онцлон анхаармаар байна.
  • Гэрээнд давагдашгүй хүчин зүйл, хариуцлагын тухай заалт нэмж оруулах.
  • Талуудын хариуцлага, ЗГ-ын хариуцлага, Х/о-ийн хариуцлагыг тус тусад нь заах.
  • Давагдашгүй хүчин зүйлд Ноён уул, Бороо гол орчмын бүс нутгийн соёлын өвийг хамгаалах арга хэмжээг хөрөнгө оруулагч  аваагүйгээс болж, ЗГ гэрээг хүчингүй болгох нөхцлийг тусгаж, ЗГ хариуцлага хүлээхгүй байхаар заах зэргийг онцолжээ.

Энэхүү зөвлөмжөөс Гацууртын ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ эсэргүүцэл, шүүмжлэл дагуулж болохыг салбарын эрдэмтэн ийнхүү зөвлөжээ. Ялангуяа Монголын талын 34 хувийг орлох төлбөр, хөрөнгө оруулагч Засгийн газарт мэдэгдэхгүйгээр эрхээ бусдад шилжүүлэх зэрэг маргаантай, Монгол Улсын талд хохиролтой заалтууд байгаа нь эндээс ойлгогдож байна. Тэгвэл Гацууртын орд ашиглах гэрээний төсалд юуг онцолсон бол?

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: https://www.news.mn/

ГАЦУУРТЫН ОРДЫГ ИНГЭЖ ГЭРЭЭЛЭХЭЭР ЗЭХЖЭЭ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани