Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"MONGOLIA MINING 2018" ҮЗЭСГЭЛЭНД КАНАДЫН КОМПАНИУД ТҮЛХҮҮ ОРОЛЦОНО

"MONGOLIA MINING 2018" ҮЗЭСГЭЛЭНД КАНАДЫН КОМПАНИУД ТҮЛХҮҮ ОРОЛЦОНОУлаанбаатар/МОНЦАМЭ/.Дэлхийн уул уурхайн шинэ цагийн техник технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг монголчууддаа ойртуулан, эх орноосоо худалдан авах нөхцлийг бүрдүүлэхийг зорьсон арга хэмжээ бол "Mongolia Mining” үзэсгэлэн билээ. "Дэлхийн технологи дэргэд ирлээ” уриан дор зохион байгуулдаг ханган нийлүүлэгчдийн хамгийн том цугларалт болсон тус үзэсгэлэн  энэ жил уламжлал ёсоор дөрөвдүгээр сарын 4-6-ны өдрүүдэд Буянт-Ухаа цогцолборт болох юм.

Эх орны уул уурхайн салбарт дэлхийн хэмжээний Оюутолгой төсөл хөдөлж, түүнийг даган ханган нийлүүлэлтийн компаниуд олноор мэндэлж, гадны компаниуд ч Монгол хэмээх шинэ зах зээл рүү хошуурч эхэлсэн 2011 онд "Mongolia Mining” үзэсгэлэн анх нээгдсэн юм. Монголын уул уурхайн өсөлт, бууралтын мөчлөгийн аль алийг нь туулсан өнгөрсөн найман жилийн хугацаанд тасралтгүй зохиогдохдоо оролцогч орнууд, компаниудын тоо жилээс жилд өсч ирсэн нь "Mongolia Mining” үзэсгэлэнгийн чансаа, цар хүрээг илтгэдэг.

Олон улсын хэмжээний "Mongolia Mining 2018” үзэсгэлэнг угтуулан Ерөнхий зохион байгуулагч "Майнекс Монголиа” компанийн захирал Т.Баттулгатай ярилцсан юм.

2018 оны дэлхийн уул уурхайн хуанли дээр Монгол дахь арга хэмжээнээс "Mongolia Mining” үзэсгэлэнгийн тов мэдээлэгдсэн байсан?

Олон улсын чанартай арга хэмжээний товыг дор хаяж жилийн өмнө нийтэд мэдээлдэг нь нийтлэг жишиг юм. Зохион байгуулагчдын хувьд уул уурхайн салбарт чухал арга хэмжээ зохион байгуулдгийн хувьд гадаад дотоодын үзэсгэлэн гаргагчдыг жилийн маркетингийн төлөвлөгөөндөө оруулж, ажлаа эртнээс зохион байгуулах боломж олгох ёстой. Нөгөө талаас үзэсгэлэн маань сүүлийн найман жилийн турш тасралтгүй тогтсон хугацаанд зохион байгуулагдаж ирсэн тул оролцогч компаниуд ч дараа жилийн үзэсгэлэнд эртнээс төлөвлөж бэлтгэн оролцож сурсан.

Үзэсгэлэнгийн арга хэмжээний энэ жилийн онцлох сэдэв юу байх бол? Уул уурхайн ямар компаниуд илтгэл тавих нь сонирхол татаж байна?

Сүүлийн жилүүдэд зохион байгуулагчдын зүгээс техникийн үзэсгэлэнгээс гадна уул уурхайн салбарын тодорхой сэдвүүдээр бодлогын хэлэлцүүлэг семинарууд явуулж ирлээ. 2017 онд эрдэс баялгийн үнийн өсөлтийг дагаад уул уурхайн салбар дэлхий дахинд өсөлттэй жил байлаа. Монгол улсын олборлон гаргадаг эрдэс баялгууд түүний дотор зэс, цайр зэрэг өнгөт металын үнэ өссөнийг дагаад экспортын орлого ч нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд мэдэгдэхүйц хувь нэмэр оруулж эхэллээ. Цаашид ч өсөх хандлагатай байна.

"Mongolia Mining 2018” үзэсгэлэнгийн үеэр хийгдэх бодлогын хэлэлцүүлэг энэ жил өнгөт металыг онцолно. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад зориулан өнгөт металын чиглэлээр бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэх, УУХҮЯ болон АМГТГ-аас өнгөт металын орд газар, нөөцийн мэдээллийг танилцуулахаар төлөвлөж байна. Мөн сэдвийн хүрээнд "Оюутолгой”, "Эрдэнэт” компаниуд илтгэл тавина.  

Үзэсгэлэнд оролцох компаниудын тоо нэмэгдсэн үү? Шинээр ямар орнуудаас оролцох вэ?

Өнөө жил гадаадын компаниудын тоо нэлээд нэмэгдэж байгаа. Үзэсгэлэнд тогтмол оролцож ирсэн хуучин түнш орнууд БНХАУ, ОХУ, Чех, Австрали, Казахстан, Швед, Япон, Герман, Өмнөд Солонгос, Францын компаниуд идэвхтэй оролцоно. Мөн Канад улсаас өргөн бүрэлдэхүүнтэй баг оролцох гэж байна. Монгол улсад суугаа Канадын Элчин сайдын яамны оролцоо дэмжлэгийн үр дүнд тус улсаас 10 орчим аж ахуйн нэгж үзэсгэлэнд оролцоно. Мөн шинээр Финланд, Англи, Итали, Украйн улсаас ханган нийлүүлэлтийн компаниуд сүүлийн үеийн техник технологийг танилцуулна. Үзэсгэлэнд 18 орны 130 орчим компани оролцох нь тодорхой болоод байна. Үзэсгэлэнгийн байр талбайн багтаамжаас шалтгаалан оролцох компанийн тоог үүнээс илүү нэмэх боломжгүй байгаа. Гурван сарын өмнөөс үзэсгэлэнгийн талбай зарагдаж дууссан. Энэ нь манай уул уурхайн салбар идэвхжиж, сэргэж байгаагийн нэг илэрхийлэл юм.

"Mongolia Mining 2018” арга хэмжээний ивээн тэтгэгч компаниудыг танилцуулахгүй юу?

Энэ жил хуучин түншүүд маань ивээн тэтгэгчээр ажиллаж байна. Ерөнхий ивээн тэтгэгч маань "Комацу” брэндийн монгол дахь төлөөлөгч "Трансвест Монголиа” компани. Түүнчлэн Алтан ивээн тэтгэгчдээр "Хера Экуйпмент” ХХК болон Их Британийн Олон Улсын Худалдааны яам, Хүлээн авалтын ивээн тэтгэгчээр "Вагнер Ази Тоног Төхөөрөмж” мөн "Хайторк Монгол” компаниуд ажиллаж байна 

Өнгөрсөн оноос үзэсгэлэн, хэлэлцүүлэг семинарын зэрэгцээ хөрөнгө оруулагчид, харилцагчдын хооронд амьд харилцаа холбоо тогтоох зорилго бүхий арга хэмжээг шинээр зохион байгуулсан шүү дээ. Энэ жил үргэлжлэх үү?

"Mongolia Mining” үзэсгэлэн нь уул уурхайн бас ханган нийлүүлэгч, Монголын уул уурхайн салбар ба олон улсын бизнес эрхлэгч, төр ба хувшлийг хооронд нь холбох гүүр ямагт байсаар ирсэн. Үзэсгэлэнд оролцогч талуудыг хооронд нь холбох, сүлжээ үүсгэх төрөл бүрийн арга хэмжээ явуулж байна. Бид харилцагч, оролцогчдоо хөрөнгө оруулагчид, салбарын бодлого тодорхойлогчидтой танилцуулах, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна. "Mongolia Mining 2018” арга хэмжээндээ салбарын бодлого тодорхойлогч, төрийн байгууллагын удирдлагуудыг салбарынхантайгаа мэдээлэл солилцож, нээлттэй хамтран ажиллах боломж үүсгэхийн тулд аль болох идэвхтэй оролцохыг урьж байна. 
"MONGOLIA MINING 2018" ҮЗЭСГЭЛЭНД КАНАДЫН КОМПАНИУД ТҮЛХҮҮ ОРОЛЦОНО
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

Өчигдөр, 20:21
Өчигдөр, 18:15
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

Өчигдөр, 12:06
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани