- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Коксжих нүүрсний төлөв БНАСАУ-ын хоригоос хамаарна
Манай улсын эдийн засагт хамгийн их үүрэгтэй уул уурхайн салбарын төлөв металлургийн буюу коксжих нүүрснээс ихээхэн хамаарч буй. Ган болон төмрийн үйлдвэрлэлд ашигладаг энэ төрлийн нүүрс манай улсын нүүрсний экспортод хамгийн их жин дардаг.
Улс төрийн шийдвэр нөлөөлөхгүй л бол нүүрсний экспорт буурахгүй
Өнгөрсөн онд манай улсын нүүрсний экспортын 70 орчим хувийг коксжих нүүрс эзэлжээ. Тиймээс коксжих нүүрсний үнэ өндөр, эрэлт их байх нь манай улсын эдийн засагт эерэг үзүүлэлт авчирдаг. Нүүрсний экспорт 2010 онд 18.2 сая тонн байсан бол 2017 онд 33.4 сая тонн болж өссөн. Тэгвэл энэ онд металлургийн нүүрсний төлөв хэрхэх бол. Ашигт малтмал газрын тосны газраас 2018 онд 52.5 сая тонн, 2020 онд 51.5 сая тонн коксжих нүүрс хилийн чанадад борлуулна хэмээн өөдрөгөөр таамагласан нь хэр биелэх вэ.
Тавантолгой, Ухаахудаг, Нарийн сухайт, Овоот толгой, Хүрэн толгой зэрэг том ордуудаас олборлосон коксжих нүүрсээ манай улс ганцхан зах зээлд экспортолдог нь БНХАУ . Тус улсын эрх баригчид агаарын бохирдлыг бууруулах, хүнд үйлдвэрийн тоог цөөрүүлэх, хуучин үйлдвэрүүдийг хаах зорилго тавьж буй. Үүний хүрээнд 2020 он гэхэд гангийн үйлдвэрлэлийг 100-150 сая тонноор бууруулахаар төлөвлөөд байгаа юм.
Өнгөрсөн онд БНХАУ гангийн үйлдвэрлэлээ 50 сая тонн, нүүрснийхийг 150 сая тонноор танасан. Харин энэ онд уг бүтээгдэхүүний гарцаа ахин 30 сая тонноор бууруулахаар байна. Энэ нь коксжих нүүрсний импортыг хумьж, экспортлогч орнуудын дунд ширүүн өрсөлдөөн өрнүүлэхээр байгааг шинжээчид онцолсон.
Түүнчлэн БНХАУ- ын нүүрс импортолдог гол боомтууд дээрх агуулахуудад нүүрс нөөцөлж эхэлсэн. Хэрэв агуулахын багтаамж дүүрвэл импортын хэмжээ нь ч буурч, ханш унах магадлалтай. Ийнхүү БНХАУ- ын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогоос шалтгаалж коксжих нүүрсний эрэлт ирэх жилүүдэд буурахаар байна.
Гэхдээ энэ нь манай улсын экспортод шууд нөлөөлөхгүй гэдгийг Ашигт малтмал, газрын тосны газрын Нүүрсний судалгааны хэлтсийн мэргэжилтэн Б.Улаанхүү хэллээ.
- БНХАУ-ын коксжих нүүрсний эрэлт ирэх жилүүдэд буурахаар байгаа ч манай улсын экспортод шууд нөлөөлөхгүй.
- Экспортын гол бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг дэмжих арга, механизмуудаа сайжруулах шаардлагатай байгаа.
- БНХ АУ 2016 онд БНАСАУ- аас 20 сая тонн нүүрс экспортолсон ч өнгөрсөн онд экспортын хориг тавьснаар манай улсад боломж нээгдсэн.
Өнгөрсөн жил БНХАУ гангийн үйлдвэрлэлээ бууруулсан ч манай улсын нүүрсний экспорт 7.6 мянган тонноор өссөн. Энэ нь тус улсын коксжих нүүрсний гурван гол нийлүүлэгчийн нэг болох БНАСАУ- ын цөмийн туршилтыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл эсэргүүцэж, хориг тавьсантай холбоотой.
БНХАУ 2016 онд БНАСАУ- аас 20 сая тонн нүүрс экспортолсон бол уг хоригийн улмаас өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас экспортоо тэглэсэн. Энэ хоосон орон зайг манай улс нөхөх боломж гарч ирснээр коксжих нүүрсний салбарын орлого өссөн юм. Коксжих нүүрсний ханш хоёр ч удаа 300 ам.долларт хүрч, цойлсон.
Хэрэв энэ жил БНХАУ- ын Засгийн газар БНАСАУ- д тавьсан хоригоо урьдын хэвээр үргэлжлүүлбэл манай улсын экспорт тогтвортой байхаар байна. БНАСАУ- ын хоригийг цуцалсан улс төрийн шийдвэр л гарахгүй бол 2018 онд нүүрсний экспорт өнгөрсөн оныхоос буурахгүй гэдгийг мэргэжилтэн онцоллоо.
Мөн уг түүхий эдийн ханш 100 ам.доллараас буухгүй гэсэн таамгийг Focus Economics гаргажээ. Гэхдээ нэгэнт БНХАУ коксжих нүүрсийг ашигладаг гангийн үйлдвэрлэлээ танаж байгаа учраас манай улсаас татах экспортын хэмжээ нь хэтдээ буурах магадлалтай. Тиймээс экспортын гол бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг дэмжих арга, механизмуудаа сайжруулах шаардлагатай байгаа.
Манай улсын коксжих нүүрсний ихэнх ньӨмнөговь аймгийн Гашуун сухайтын боомтоор дамжин урд хөрш рүү гардаг. Гэвч БНХАУ- ын талаас боомтын нэвтрэх чадварыг бууруулаад байгаа. Түүнчлэн нүүрсээ төмөр замаар зөөдөг болох зэрэг өөрсдөөс шалтгаалсан арга хэмжээг авснаар хүрэн болон коксжих нүүрсний нөөцийн нийлбэр дүнгээр дэлхийд эхний аравдугаарт багтдаг манай улс экспортын хэмжээгээ нэмэх боломжтойг салбарынхан онцолж байна.
Б.Баярмаа
Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||