Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Шинэ зохицуулалт Монголыг модоо барихад хүргэх вий

Шинэ зохицуулалт Монголыг модоо барихад хүргэх вийМөнгөөр бялхаж байсан сайхан цагаа дурсья. 2011 онд Монголд орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт түүхэн дээд түвшин буюу 4.7 тэрбум ам.долларт хүрч, эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд цойлж байсан үе. Дэлхий нийтийн анхаарлын төвд монголчууд л байлаа шүү дээ.

Гэтэл 2012 онд баталсан Стратегийн ач холбогдолтой салбарт Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн улмаас энэ амжилт маань навс унаж, бид тавхан жилийн дотор амаараа шороо үмхсэн.

30 хувийн татвар нь лицензийн наймааг улам дэвэргэнэ

Хямралаас гарч, төсвийн алдагдлаа нөхөхийн тулд гадаад зах зээл дээр бонд босгож, өр тавьсны балаг одоо ч дуусаагүй байна. ОУВС-гийн ачаар өөрсдөө бүсээ чангалсан ч хөрөнгө оруулагчдаа тогтоон барих боломж гадаад, дотоод орчинд уг нь бүрдчихээд байна. 

Харамсалтай нь, манай эрх баригчид үүсэн бүрэлдэж буй таатай нөхцлийг улам бэхжүүлэн, тэлж ашиглахын оронд дахиад л бусдыг царайчилж, бүсээ чангалсан өмнөх түүхээ давтах эрсдэлтэй шийдвэр гаргав 1 Энэ оноос эхлэн лицензийн наймааг зогсоож, төсвийн орлогыг нэмэгдүүлэх нэрийдлээр хайгуулын 1745 тусгай зөвшөөрлийн эзэмшигч өөрчлөгдөх бүрт үнийн дүнгээс 30 хувийн татвар авч эхэлсэн.

Гэтэл энэ зохицуулалт ДНБ- ий 6-7 хувьтай тэнцэх валют оруулж буй хөрөнгө оруулагчдыг үргээгээд зогсохгүй ил тод уул уурхайг боомилж, Монголыг модоо барихад хүргэнэ гэдгийг шинжээчид хэлж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эдийн засаг, хөрөнгө оруулалтын зөвлөх Т.Цогтбаяр "Хөрөнгө оруулагчдыг боомилсон зохицуулалт. Монголд ямар ч хөрөнгө оруулагч орж ирэхгүй.

Яагаад гэвэл хайгуул гэдэг өөрөө 100 хувь эрсдэл. Үүнийг үүрэх гээд орж ирсэн компаниудад дахиад 30 хувийн татвар төлнө гэдэг аюултай” хэмээв. Харин үнэт цаасны MIBG компанийн гүйцэтгэх захирал А.Билгүүн үүнийг "Худалдааны бус харин хөрөнгө оруулалтаас авч буй татвар гэж ойлгох нөхцөл үүслээ” хэмээв.

Тэрбээр "Татварын хувь хэмжээ, нөхцөл энэ байгаа чигээрээ цааш үргэлжилбэл Монголд жинхэнэ геологи хайгуулын судалгаа хийдэг компаниуд үлдэхгүй, хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг компаниудын хувьд ажиллах орчин байхгүй болно” гэж дүгнэлээ.

Уг нь өнгөрсөн долоо хоногт Канадын Торонто хотноо болсон уул уурхайн хөрөнгө оруулагчдын 86 дахь удаагийн чуулга уулзалт (PDAC)-д УУХҮ-ийн сайд оролцох үеэрээ "Уул уурхайг ил тод болгоход хөрөнгийн зах зээлийн хөгжил ус, агаар мэт хэрэгтэй байна” хэмээн Блумберг телевизэд өгсөн ярилцлагадаа онцолсон.

Хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа арилждаг компаниуд хайгуулын мэдээлэл нь үнэн бодит, ил болох тусам ханш нь өсөж хөрөнгө босгох боломж нэмэгддэг. Мөн хөрөнгө оруулалтын сангууд болон хувь хүн, бусад тоглогчоос мөнгө татахын тулд ил тод өрсөлддөг эрүүл засаглалтай. 

2017 онд гаднын компаниудын оруулсан хөрөнгө оруулалт улсынхаас найм дахин их

Тиймээс ийм компаниудын оролцоо хэдий чинээ ихэснэ манай улсад уул уурхай төдий чинээ хариуцлагатай хөгжинө гэсэн үг юм. Манай улсад 702 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт 2017 онд орж ирсний 79 хувь буюу 554.5 сая нь уул уурхайн салбарт хамаарч буй. 

Харин уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын бараг 10 хувийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг, гадаадын хөрөнгийн зах зээл дээр бүртгэлтэй 4-5 компани хайгуулын үйл ажиллагаагаар дамжуулан бүрдүүлжээ. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын статистик мэдээллээр бол 2017 онд улсаас 12 тэрбум 255 сая төгрөгийг хайгуул, судалгаанд зарцуулсан байх юм.

Өөрөөр хэлбэл, уг хоёр тоог харьцуулбал, гаднын компаниуд найм дахин их, ДНБ-ий 0.4 хувьтай тэнцэх хөрөнгийг манай хайгуулын салбарт оруулсан байна. АМГТГ-ын статистикаар олон улсын хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй 19 компани манай улсад үйл ажиллагаа явуулдаг.

Гадаад, дотоод орчин одоохондоо эерэг байгаа нь эрүүл засаглалтай уул уурхайн компаниуд манай улсад хөрөнгө оруулалт хийх таатай боломж болж буй. Гэвч салбарын хөрөнгийн эх үүсвэр, мөнгөний урсгалыг тооцохгүйгээр ийм хавтгайрсан зохицуулалт хийх нь нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохоос өөрцгүй шийдвэр болно.

"Хувьцаа борлуулсны орлогоос тэртээ тэргүй хувьцаа эзэмшигчид татвар төлдөг. Тиймээс ингэж давхардуулан ногдуулах шаардлага байхгүй. Төсвийн орлого бүрдүүлэх гэж байгаа бол бусад төрлийн хураамжаа нэмж болно шүү дээ. Нөгөөтэйгүүр, бидэнд уурхайг дагаж бий болох бүтээн байгуулалт, түүнээс олох орлого амин чухал” хэмээн Т.Цогтбаяр тайлбарлаж байна. 0.5-1 сая ам.долларын үнэд хүрэх тусгай зөвшөөрлийн 30 хувийг авах нь чухал уу, эсвэл түүнийг дагаж орж ирэх 100 сая ам.долларын бүтээн байгуулалт улсад илүү хэрэгтэй юу. Нэг уурхайг дагаад боловсруулах үйлдвэрээс гадна барилга байгууламж, худалдаа, авто болон төмөр зам гээд дэд бүтцүүд үүснэ.

Тэгэхээр нэг сая ам.доллараас авах гээд байгаа 300 мянган ам.доллар чинь дээрх салбаруудаар дамжиж 10 сая ам.доллар болж өсөхөөс гадна ажилчдын гараар дамжин, эдийн засагт өчнөөн арван саяараа цутгана. Үүнийг татварын хуулийн өөрчлөлтийг боловсруулж буй эрхмүүд ялгаж салган, сайтар тунгаах учиртай болох нь. Монголын уул уурхайн салбарт томоос том ангал үүссэн нь үнэн. Нэг талд нээлттэй, хариуцлагатай, ил тод компаниуд.

Нөгөө талд нь хөрөнгийн эх үүсвэр нь тодорхойгүй, лицензийн наймаа гээчийг жинхэнэ гааруулагчид бий. Монголын Уул уурхайн ассоциацийн гүйцэтгэх захирал Д.Энхболдын хэлснээр хайгуулын лиценз авсан атлаа ажил хийхгүй, мэдээллээ өгөхгүй, зүгээр л мөнгөний оронд гүйлгээнд ашигладаг хэрэгсэл болгоод байгаа явдлыг мэдээж зогсоох хэрэгтэй.

Гэхдээ эрүүл хөгжиж байгаа хэсгээ боомилж, тэдний цаана байгаа мянга мянган хувьцаа эзэмшигчдэд алагчлалтай үйлчлэх татварын орчин байх учиргүй. Харин бүртгэлээ сайжруулж, яг л НӨАТ-ын хар машин шиг татварын бааз суурийг өргөжүүлэх шийдлүүд хэрэгжүүлж байж үр дүнтэй болно хэмээн энэ салбарт хал үзэж, халуун чулуу долоосон мэргэжилтнүүд анхааруулж байна. Уул уурхайн салбарыг хөрөнгийн зах зээлтэй холбох ажил ид өрнөж буй.

Өөрөөр хэлбэл, монголчуудын амьжиргааны тулгуур салбар мэдээллээр өдөөгдөж, мөнгөний урсгал нь гол хувьцаа эзэмшигчээ дагадаг эмзэг орчноос шууд хамааралтай болно гэсэн үг юм. "Монголын хөрөнгийн бирж давхар бүртгэлийн систем нэвтрүүлснээр гадаадын биржид бүртгэгдсэн сайн засаглалтай, хариуцлагатай компаниуд Монголд хөрөнгө оруулах боломж нээгдэж байна” хэмээн А.Билгүүн дүгнэв. Тиймээс эрүүл засаглалтай компаниудын хувьцааны ханшид сөргөөр нөлөөлж, Монголын үнийг унагах эрсдэл шинээр нэмэгдэж байгаа нь шийдвэр гаргагчдыг алдах эрхгүйг сануулж байна.

 З.Цэлмэг

Засгийн газрын мэдээ

Шинэ зохицуулалт Монголыг модоо барихад хүргэх вий
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани