Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Түүх хүүрнэх “шинэ үеийн” мастер

Түүх хүүрнэх

М.ОДГЭРЭЛ

Засварчин гэхээс илүү эрдэмтэн баймаар төрхтэй энэ эр "Эрдэнэт” үйлдвэрийн Авто тээврийн байгууллагад Тусгай зориулалтын машинмеханизмын засварын хэсгийн мастераар ажилладаг. Хөдөлмөрийн намтрын бичээс нь үйлдвэртэйгээ чацуу Рэнцэнгийн Энхтайван хэмээх эв дүй, эрдэм ухаан төгс мастерийн ажлын арга барил, сэтгэлгээ, харилцаа, хандлага нь харин шинэлэг. Засварчидаа урмын үгээр түлхүүрдэж урагштай ажиллуулахаа тэр мэднэ. Цахим ертөнцөөс суралцсан мэдлэгээ ажил дээр туршиж, шавь нартаа түгээх нь нэн түрүүнд. Сайныг дэлгэрүүлэх зөвийн сэтгэлтэй байх нь хамт олон нөхөрсөг, найрсаг, бүтээмж өндөр ажиллах "амьсгал” бүрдүүлдгийг хашир мастер хэн хүнээс илүү мэдэрч ухаарсан нэгэн. Тиймээс ч өнөөдөр залуу үеэсээ суралцан, тэдэндээ үлгэрлэн, авах, өгөхийн хүмүүний эрхэм харилцаанд нэр хүндтэй оршин явна.

Түүх хүүрнэх

Булган аймгийн Тэшиг сумын уугуул Р.Энхтайван 40 жилийн өмнө Налайхын Техник мэргэжлийн сургуулийг дүүргэж жолооч-засварчин мэргэжил эзэмшжээ. Сургууль төгсөхдөө Засгийн газрын авто бааз руу хуваарилагдах саналтай явсан мань эртэй нутгийн ах нь таарч "Дэлхийн уул уурхайн 10 том үйлдвэрийн нэг Эрдэнэтэд байгуулагдаж байна. Тэнд ямар сайхан хот сүндэрлэнэ гэж чи санана. Залуу хүн ирээдүйгээ бодоод тийшээ л яв” гэж зөвлөжээ. Нутагтаа наймдугаар анги төгсөөд, Дарханд арван жилийн сургуульд суралцахаар явах замдаа зууны их бүтээн байгуулалтын эхлэл газар шорооны ажлын явцыг машины цонхоор сониучирхан харж, амралтаараа харихдаа байшин барилгууд ямархан хурдан босч, гэрэл цацарсан зам харгуй салбарлан тавигдаж буйг гайхан бахархаж явсан учир эргэлзсэнгүй. Тэр жилээ Геологи, уул уурхайн яамны томилолт өвөрлөн хэсэг нөхдийн хамт "Эрдэнэт” үйлдвэрт ирж ажил хөдөлмөрийн гараагаа Авто гражаас эхлүүлж байв. Залуу жолооч "ГАЗ-69” маркийн 40-03 дугаартай машин хүлээн авч Техникийн хяналтын албаны үйлчилгээнд явдаг байжээ. Шинэ тэргээ зогсох тоолондоо арчин зүлгэж, эвдрэл гэмтлийн учир шалтгааныг тэр дор нь олж, хүний гар харж цаг алдалгүй өөрөө засварладаг зэрэг нь зөвлөлтийн мэргэжилтнүүдэд ихэд үнэлэгдэнэ. Монгол инженерүүд ч бузгай хүүхэд гэлцэнэ. Удалгүй технологийн үйлчилгээний машин руу шилжиж, белазын жолоочоор дөрвөн жил хэртэй ажиллажээ. Хэдийгээр авдаг цалин, хангамж нь амьдралд хүрэлцээтэй байсан ч залуу хүн мэргэжил мэдлэгийн хувьд өсөн дэвжих ёстой гэсэн үзэл нь түүнийг Польтехникийн дээд сургуулийн босгоор алхуулсан юм. Р.Энхтайван автын инженер-механикжуулагч мэргэжил эзэмшсэн даруйдаа цехдээ шалгагч механикаар томилогдон ажиллалав. Тэрээр машин техникийн бүрэн бүтэн хэзээд бэлэн байдал үйлдвэрийн тасралтгүй, найдвартай үйл ажиллагаанд ямар чухал үүрэг гүйцэтгэдгийг тухайн цаг үед хамгийн ихээр мэдэрсэн гэх. Аядуу зөөлөн мэт хэрнээ ажил оромдох хэнд ч зарчимч шаардлагыг цөөн үгээр, ном журмын дагуу тавьдаг нь өөрийн эрхгүй эмээх, хүндэтгэх сэтгэл төрүүлдэг гэж журмын нөхөд нь сүрдэнгүй ярьж билээ.

Техник хяналтын албаны орос дарга нутаг буцахдаа Р.Энхтайванд итгэл хүлээлгэн ажлаа өгсөн нь алдаагүй. Албаны ажил улам чанаржиж, хамт олны урам зориг оргилж, амжилт ундарсан он жилүүд үргэлжилж байв. Энэ үед Польтехникийн дээд сургуулийн эчнээ ангийн анд Лхагвасүрэн нь Авто засварын газар-III-ын даргаар томилогдохдоо Р.Энхтайванд нэг баг болж хамтарч ажиллах санал тавьжээ. Ингэснээр 1997 оноос өнөөг хүртэл Техник үйлчилгээ урсгал засварын хэсгийн "бурхан мастер” хэмээн нэрлэгдэн орчин цагийн машин техникийг даган хөгжиж, шинийг эрэлхийлэн ажиллаж байна. Чин журмын нөхрийн хүсэлт түүнд тайвшрал, хөгжих илүү их боломжийг олгосон байж ч мэдэх юм.

Түүх хүүрнэх

Р.Энхтайван он гарсаар давхардсан тоогоор 800 орчим автомашинд техник үйлчилгээ урсгал засвар хийсэн байна. Ингэхдээ засварт орсон машин бүрийг бүртгэж хувийн тэмдэглэл хөтөлж заншжээ. Өөрөөр хэлбэл техникийн үзлэг хийж байхдаа гарах эвдрэлийг урьдчилан мэдэрдэг гэсэн үг. Энэ машин төдөн мот/цаг явсан, техник үйлчилгээнд орох үечлэлийн хугацаа энэ, арав хоногийн дотор ийм эд ангийг солих шаардлагатай гэсэн тооцоолол бүхий тэмдэглэлийг өөртөө хөтөлснөөр эвдрэл гэмтэл гарахаас урьдчилан сэргийлж, машины насжилтыг уртасгахад нөлөөлөөд зогсохгүй үйлдвэрийн эдийн засгийн хэмнэлтэд тодорхой хувь нэмэр оруулан ажилладгийг компанийн удирдлагууд үнэлдэг. Үүний тод жишээ нь сар шинийн баярын өмнөхөн Р.Энхтайваны 40 жилийн хөдөлмөр зүтгэлийг хамт олон нь мөнхөд дурсан хүндэтгэх үүднээс Эрдэнэ үйлдвэр ХХК-ийн Хүндэт дэвтэрт нэрийг нь сийлсэн явдал юм.

Тэр аливааг "монголчлох” тун дургүй. Аргацааж байна л гэсэн үг хэмээн бүх эд анги, хөдөлгүүр ном журмын дагуу байх ёстой гэж үзнэ. Тиймдээ ч эднийх хөдөлмөрийн аюулгүй байдлын болон сахилгын ямар нэгэн зөрчилгүй хамт олон. Р.Энхтайван мастертай уулзахаар зорьж очвол тэрээр залуу ажилчиддаа зориулан гарын авлага бичиж суулаа. Үүнийхээ зэрэгцээ сүүлийн үед шинэ гарсан машины задаргаа, эд ангийг танилцуулсан бичлэгийг цахим хуудаснаас татаж шимтэн үзнэ. Түүний шинэ үеийн багш нь "Yuotube”. Эндээс л бүх мэдээлэл, мэдлэг олж авч цаг үеэсээ хоцрохгүй, хэзээд эрэлттэй мастер засварчин байж чаддаг нь бахархалтай.

Түүх хүүрнэх “шинэ үеийн” мастер
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу

  -Дээд шүүх Н.Алтанхуягийн цагаатгагдсан шийдвэрийг цуцалсан нь ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 41 минут
Нүүрсний үнийг өртөгт нь хүргэж, шинэчлэн тогтоолоо

  Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний үнэ, тарифын ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 29 минут
Зэсийн үнэ 0.9 хувиар буурч, $8.95 мянган ам.долларт хүрлээ

    Холбооны Нөөцийн Банк Ирэх Онд Бодлогын Хүүгээ Өмнө ...

2024 оны 12 сарын 20, 14 цаг 37 минут
2024 оны 12 сарын 20, 12 цаг 18 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 36 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 33 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 29 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 25 минут
Үйтэн хуар

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 22 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 18 минут
Бид ундны УСНЫ ТӨЛӨӨХ ДАЙНААС зайлсхийж чадах уу!

 Цэвэр усны эрэлт улам бүр өсөж, харин нөөц нь багасаж байгааг ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 00 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 53 минут
Хун галуу

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 18 цаг 47 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 39 минут
Дэлхийн нүүрсний хэрэглээ түүхэн дээд хэмжээнд хүрчээ

 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Дэлхийн даяарх ...

2024 оны 12 сарын 19, 16 цаг 51 минут
Зэсийн ханш 2025 онд ямар байх вэ

 2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, ...

2024 оны 12 сарын 19, 09 цаг 26 минут
“Эрдэнэс тавантолгой” баяжуулсан нүүрсээ тээвэрлэж эхэллээ

 "Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн анхны ...

2024 оны 12 сарын 18, 09 цаг 01 минут
"Эрдэнэс Тавантолгой"-д МАН, "Эрдэнэт үйлдвэр"-т АН хүнээ томилно

 Хамтарсан Засгийн газар байгуулсны онцлог нь намууд яам, агентлаг, ...

2024 оны 12 сарын 18, 08 цаг 37 минут
2024 оны 12 сарын 17, 21 цаг 10 минут
Нүүрсний үнэ тонн тутамд 24.2 доллараар буурчээ

БНХАУ-руу хийсэн нийт экспортод чулуун нүүрсний экспортын эзлэх хувь 2024 ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 20 минут
Оны өмнө онцлох сэдэв: Чайна Энержи

 2025 оны төсөв тойрсон улс төр намжив. "Хэсэг нөхөд улсын төсвийг ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 08 минут
Оросын ачааны хөлгүүд эвдэрч, Хар тэнгист их хэмжээний нефть асгарчээ

 Нефть ачиж явсан Оросын хоёр хөлөг Хар тэнгис орчимд явж байхдаа ...

2024 оны 12 сарын 16, 13 цаг 04 минут
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааарай

Голомт банк үйлчилгээгээ харилцагчдадаа хүртээмжтэй хүргэх зорилгоор ...

2024 оны 12 сарын 13, 14 цаг 51 минут
2024 оны 12 сарын 12, 22 цаг 49 минут
Ээзгий нь хүнд металлыг биеэс гадагшлуулж, цацрагийн нөлөөнөөс хамгаалдаг

  Ээзгий нь элэгний өвчнийг илаарьшуулах, хүнд металлыг биеэс ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 56 минут
“Эрдэнэт”-ийн 49%-ийн шүүх хурлыг НЭЭЛТТЭЙ явуулмаар байна

  -Хөшигний ард юу байгаад хэргийг гацаагаад байна вэ?- ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 51 минут
Голомт банк 2024 оны “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК”-аар тодорлоо

  Олон улсын банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч The ...

2024 оны 12 сарын 12, 13 цаг 47 минут
УРАН: Аманд орсон шар тос

  УИХ-аар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ...

2024 оны 12 сарын 12, 12 цаг 00 минут
Сирийн нөхцөл байдал нефтийн үнэд нөлөөллөө

 Ойрхи Дорнодын нөхцөл байдлын улмаас нефтийн үнэ өсөж байна. ...

2024 оны 12 сарын 12, 11 цаг 26 минут
ОПЕК+ үнээ барихын тулд хоёр жил нефть олборлолтоо бууруулна

 Газрын тос олборлогч улсуудын ОПЕК+ байгууллагын ээлжит ...

2024 оны 12 сарын 12, 10 цаг 35 минут
Зэсийн олборлолт нэмэгдэхтэй холбоотойгоор Рио Тинто орлого, ашгийн таамгаа нэмэгдүүлжээ

 Австралийн уул уурхайн аварга Рио Тинто (RIO.AX) ирэх онд Монгол ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 31 минут
Голомт банк: Apple Pay нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа

Голомт банк үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын банкны салбарт ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 21 минут
2024 оны 12 сарын 11, 09 цаг 37 минут
Тэд бидний тухай: Монголын нүүрс ялав

 Сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятад улсын далайн нүүрсний импортын ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 37 минут
“Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн захирал асан Х.Ганболд “гашуун түүх” хүүрнээд эхэлжээ

  Улс төр, эдийн засгийн нэг хэлц үүссэн. “...Монгол Улсад ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 29 минут
Орхигдсон уурхайгаас 150 хүнийг аварчээ

 Өмнөд Африкийн зүүн хэсгийн Мпумаланга муж дахь орхигдсон уурхайгаас ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 58 минут
Д.Загдзав: "Оюутолгой" ХХК-д аудит хийж, олон сая ам.долларын акт тавьсан

 УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр Үндэсний аудитын ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 56 минут
Голомт банк Apple Pay-ийг Монгол Улсад анхлан нэвтрүүллээ

Монгол Улсын иргэд тэр дундаа Голомт банкны харилцагчид дэлхийн 800 сая ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 46 минут
Mining: Энэтхэг Монголд чухал ашигт малтмалын хайгуул хийнэ

 Энэтхэг улс  ашигт малтмалын тээвэрлэлт хийх урьдчилсан гэрээ ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 09 минут
2024 оны 12 сарын 09, 13 цаг 22 минут
Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ гэжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улсын Хунтайж ...

2024 оны 12 сарын 09, 09 цаг 13 минут
Голомт банк худалдан авалтын бодлогоороо эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж байна

Аливаа бизнесийн байгууллагууд өөрийн үйл ажиллагаанд ашиглах бараа ...

2024 оны 12 сарын 07, 13 цаг 55 минут
Хятад улс 80 тэрбум долларын үнэлгээтэй дэлхийн хамгийн том алтны ордыг нээжээ

 Хятад улс 80 тэрбум ам.доллар буюу 63 тэрбум фунт стерлингийн ...

2024 оны 12 сарын 07, 12 цаг 07 минут
2024 оны 12 сарын 06, 14 цаг 36 минут
АНЭУ-тай уул уурхай, аялал жуулчлалын салбарт харилцан ашигтай ажиллахаар ярилцжээ

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж буй ...

2024 оны 12 сарын 06, 12 цаг 24 минут
Голомт банкны бүх төрлийн кредит картаар худалдан авалт хийгээд 25% хүртэлх буцаан олголтоо аваарай

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах гэж буй сэтгэл догдлом энэ өдрүүдэд ...

2024 оны 12 сарын 06, 10 цаг 49 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчид бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж ...

2024 оны 12 сарын 06, 10 цаг 06 минут
2024 оны 12 сарын 05, 21 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани