- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Чулуу аргаддаг өвөө
-Хуучны сайхан эд зүйлсээ гадагшаа зөөгөөд барчихсан энэ цаг үеийнхэн ядаж уламжлалт хэв маяг, хийц загвартай зүйлсийг хийж үлдээж чадвал хожмын өдөр үр хойч нь ийм байжээ гэдгийг мэдэх юм даа. Ийм бодлоор хөөрөг урлаж сууна. Нэг үе манайхан хуучны хөөрөг гэхээр л ямар ч хамаагүй үнээр авах гэдэг байсан. Тэгээд ч ихэнх хөөрөг гадаад руу өндөр үнээр гарчихсан болов уу. Тиймээс ядаж хэлбэр, загварыг нь үлдээх ёстой гэдэг үүднээс дархан залуустай монгол хөөрөг хийе гэж ярьсан. Бид эхлээд судалгаа хийж хуучны хөөрөгний зураг цуглуулах, ном сурвалж сөхөх, энэ тэнд хүний хуучин хөөрөг сэлтийг очиж үзээд, болвол хоёр гурван өдрөөр гуйж авах зэргээр ажилласан даа.
-Хөөрөг хийх нь урлаг гэж та боддог уу?
-Урлаг төдийгүй соёлын үнэт өв. Эрдэнийн чулуун хөөргөө зөрүүлээд бэлгэтэй сайхан ерөөл хэлж, хүндэтгэлтэй үг хэлдэг болохоор мэндийн сайхан заншил юм шүү дээ. Бодох нь ээ, мэндийн үгээ эрдэнийн чулуутай дайхаар харилцаа, хандлага эерэг байхаас яахав.
-Гэхдээ өнөөдөр бид өмссөн зүүснээсээ болоод ч тэр үү хөөрөг хэрэглэхээ больчихоод байгаа. Ер нь хөөрөгний уламжлалт зан заншил орчин үеийн хотын амьдралын хэв маягтай хэр дүйцэх вэ?
-Нэг талаас нь харвал тийм шалтгаан байгаа байх. Гэхдээ сүүлийн үед залуус хөөрөг нэлээн сонирхдог болсон шүү. Нэг биш хүн хавтгай хэлбэртэй, европ хувцасны халаасанд багтахаар хөөрөг хийлгэж байсан.
-Та хөөрөг хийгээд удаж байна уу. Хэдийг урлаад байна вэ?
-Арваад жил болжээ. Миний хийсэн хөөрөг лав 300 гарсан байх, сайн мэдэхгүй нь. Хөөргийг дандаа усанд хийдэг, нарийн ажиллагаатай болохоор одоо оролцохгүй байгаа. Залуучуудад зөвлөөд, гарсан хөөрөг бүрийг шалгадаг ажилтай л болсон. Хүмүүс миний нэрийг мэдэхгүй хэрнээ "Хөөрөгний өвөө” гэхээр таниад байдаг юм. Ямар сайндаа хүн ажил дээр ирээд "Лхагвасүрэнтэй уулзъя” гэхэд нь манай цехийн дархчууд "Тийм хүн байдаггүй” гээд явуулчихсан байхав.
-Таны хийж байсан хамгийн содон бүтээл нь ямар байв?
-Сонин, содон хөөрөг олныг хийж байсан. Эрдэнийн чулуу их сайхан, хүнд өгөөжтэй. Бидний хийц өдрөөс өдөрт өөрчлөгдөж, ахиж байна. Анх гурван мм зузаантай хийдэг байсан бол одоо нэг мм зузаантай болгосон. Дээр нь ёроол, мөр, халбага, толгойг нь хуучны загвараар хийж байгаа. Мэддэг хүмүүс үзээд сайшааж байна шүү. Хамгийн содон нь гэвэл 538 грамм шүрийг хөөрөг болгож байлаа.
-Та хөөрөгний цуглуулгатай биз дээ?
-Үгүй. Өөрийн хэрэглэдэг ганц нэг л бий. Манай хэдийн хөөрөгнүүд дуусаагүй байхдаа л эзэнтэй болчихдог юм.
-Та монгол хөөрөг гэдэг үгийг их олон хэллээ. Тэгэхээр гол ялгаа нь юу байдаг вэ?
-Их өөр шүү. Өрөөстэй хөөрөгнүүд дундаас монгол хийцтэй нь нүдэнд тусаад ялгардаг юм. Монгол хөөрөгний хийц чулуунаасаа хамаарч өөр байдаг. Манан хөөрөг нэг янз, хаш хөөрөгний хэлбэр ондоо гэх мэтээр хуучны энэ уламжлалт хэлбэр, онцлогийг л хийж байгаа хөөрөгнүүддээ шингээе гэж боддог юм. Харьцаа, хэмжээ, зохицолдлогоо гээд нарийн. Нимгэн, өө сэвгүй Монголын уламжлалт хийцийг үлдээх гэж ажиллаж байна. Хамт ажиллаж байгаа залуустаа "Монгол ёс заншилд тохирсон үндэсний загвар хийцтэй хөөрөг хий. Хүмүүсийн хуучны гэж дурлаад байгаагийн учрыг олж, хийж байгаа хөөргөндөө тэр онцлогийг шингээж гаргаарай. Та хэд олон зууны түүхтэй энэ уламжлалыг ХХI зуунд үргэлжлүүлж байгаа хүмүүс шүү” гэдгийг сануулдаг юм.
-Нээрэн тийм шүү. Хийж байгаа ажилдаа сэтгэл зүрхээ зориулдаг чанар уран бүтээлчдэд зайлшгүй хэрэгтэй.
-Амьжиргаа залгаж байгаа юмаа өөрөө хүндэтгэж, бусдад хүндлүүлж байж өгөөжөө өгнө. Болоогүй байна, дутуу байна гээд хийсэн хөөргийг нь өөлөхөөр манай залуучууд залхах үе байдаг биз. Миний хувьд нэг насаараа эдлээд дуусдаг эд биш, үе дамжуулан гараас гарт дамжуулан хэрэглэдэг эрдэнийн чулууг хөрөнгө болгож байгаа гэдэг утгаар нь бүх сэтгэлээ зориулан төгс бүтээл болгохсон гэж ажилладаг. Нөгөөтэйгүүр миний хийсэн хөөрөг үеийн үед миний нэрээр л үлддэг. Тийм болохоор хүүхэд хэвлийд бүрэлдэхэд нь хайрлаж эхэлдэг шиг байгалийн энергитэй эрдэнийн чулууг эд болгохоосоо өмнө аргадна. Сайн сайхан эд болж, очих эзэндээ ээлтэй байг гэж сүү дусааж, арц хүжээ умалгаад урланд ажил эхэлнэ. Манай цехийн хүүхдүүд ч чулуугаа яаран цохиж, таслахгүй шүү. Яг ёсоор нь эхлүүлнэ. Тэгээд бэлэн болсон хөөргөө хараад эцэг, эх нь дөнгөж төрсөн хүүхдээ үзээд баярладаг шиг л юм болдог.
-Та нар хөөрөгнөөс өөр чулуун эдлэл хийдэг үү?
-Зарим нэг хүний гуйлтаар тээг энэ тэр хийх нь бий. Гэхдээ чулуугаар юм хийдэг нарийн тоног төхөөрөмжийн үнэ өндөр байдаг.
-Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||