Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Говийн их “Б” дархан цаазат газар ба тахийг хамгаалахын учир

Говийн их “Б” дархан цаазат газар ба тахийг хамгаалахын учир

 

Дэлхийд ховор зэрлэг адуу тахийг илүү олон болгож, хамгаалахын тулд бид яах ёстой вэ. 1992 онд Говь-Алтай аймгийн Бугат сумын Бижийн голд Монгол Улсын Засгийн газар, Герман Улсын иргэн Христиан Освальдын сантай хамтран анхны таван тахийг Украин Улсын Асканиновагийн амьтны хүрээлэнгээс тээвэрлэн авчирч сэргээн нутагшуулснаар Монголд тахь дахин нутаглаж эхэлсэн түүхтэй. Өдгөө Говийн их Дархан цаазат газрын "Б” хэсэгт 130 орчим толгой, мөн Хустайн нуруу, Хомын талд 400 гаруй тооны тахь идээшиж буй. Энэ тоог улам олон болгох, сүргийн бүтцийг алдагдуулахгүй хамгаалахад хамгийн чухал зүйл нь өргөн дэлгэр газар нутаг.

 

 

Хэдийгээр тахийг хамгаалахын төлөө дархан цаазат болон хамгийн таатай байж болох бүс нутагт нь байршуулж байгаа ч өнөөгийн нөхцөлд энэ нь хангалттай бус болоод байгааг судлаач, холбогдох албаныхан онцолж байна. Жил ирэх тусам тоо толгой нь өсөж байгаа тахийн сүрэгт өдгөө хамгаалалтад авснаас илүү өргөн цэлгэр тал хэрэгтэй байгаа нь тэдний бэлчээр, сүргээрээ идээшилж байгаа байдлаас тодорхой харагдаж байгаа аж. Гэвч нөгөө талаас жил ирэх тусам малын тоо өсөж, бэлчээрийн даац хэтэрч, мал бэлчээрлэж болох газар бүрт малчид оторлож, олонх нь тухайн газартаа суурьших болсон. Энэ нь малд таатай ч тахь тэргүүтэй зэрлэг амьтдад сөрөг нөлөө үзүүлж, бэлчээр газар нутгийг нь хумьж, идэш хоол, тэжээлийг нь булааж, зарим амьтан устаж үгүй болох, Орос, Хятадын нутаг руу дайжих нэгэн шалтгаан болоод байгаа юм.

 

 

Үүнээс хамгаалах хамгийн зохимжтой нэг арга нь тахь нутаглаж, идээшиж буй газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хамгаалалтад авсан газрын хэмжээг өргөтгөх юм. Бусад зэрлэг амьтныг бодвол илүү өргөн дэлгэр, зэлүүд, суурин газраас алслагдмал хээр талаар "гэр” хийдэг тахийн сэлгэц нутаг, бэлчээрийг хамгаалахын тулд хамгийн түрүүнд Говийн их Дархан цаазат газрын "Б” хэсгийг өргөтгөх нь дэлхийд ховор тахийн үржил, тоо толгойг хамгаалах хамгийн том хувь нэмэр гэдгийг судлаачид хэлж буй. Ингэхгүйгээр ганцхан тахь ч биш тухайн бүс дэх нэн ховор хийгээд ховор амьтан, ургамлыг хамгаалж чадахгүй. Учир нь зэрлэг амьтан хэзээ ч суурин иргэншил, тэжээмэл мал, амьтантай ойр бэлчээрлэж, нутаглахгүй билээ. Ийм тохиолдол ганц нэг удаа таарч болох ч удмын санд аюултай, устаж үгүй болох эрсдэл их юм. Харин тус газрын хамгаалалтыг өргөтгөснөөр үндэсний болон олон улсын холбогдох гэрээ конвенциор хүлээсэн үүргээ биелүүлэхээс дэлхийд ховордсон нэн ховор, ховор амьтан, ургамлын төрөл зүйлийг хадгалан хамгаалах өндөр ач холбогдолтой.

 

 

Тахийг ямар учраас хамгаалах ёстой вэ

Тахь нь өнөөдрийн тэжээмэл морьдын өвөг эцэг юм. Гэсэн хэдий ч энэ төрөл зүйл нь хэзээ ч гэршээгүй ба ийм ч учраас дэлхийн хамгийн сүүлчийн зэрлэг адуу юм.Оросын судлаач Николай Прежевальский 1879 онд Монголын говьд зэрлэг адууны төрөл болох тахийг анх олж илрүүлжээ. Ингээд Прежевальскийн адуу гэж нэрлэгдэх болсон. Прежевальскийн адуу нь барууны эрдэм шинжилгээний ажилтнуудад зэрлэг адууны танихгүй төрөл байжээ. Мэдээж Монголын нүүдэлчин ард түмэн хэдэн зууны туршаас тахийг мэддэг байсан нь тодорхой ба Францын агуйн сүг зурагнаас дүгнэж үзвэл европчууд тахийг эсвэл түүний ойролцоо үеэлийг 20.000 жилийнөмнөөс мэддэг байжээ.Барууныханд танигдаж эхэлснээсээ хойш тахь нь агнуурын нэгэн бай болж эхэлсэн энэ нь 1960-аад оноос түүний устах шалтгаан нь болжээ. Тэр ч байтугай Европын амьтны хүрээлэнгүүдэд дөнгөж 14 тахь үлдсэн тухай баримт бий. Улмаар сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар тахийг үржүүлэх, төрөлх нутаг Монголд нь нутагшуулах тухай яригдах болсон байна. Ийнхүү уг ажил цөөнгүй жилийн дараахэрэгжиж, Монголд тахийг сэргээн нутагшуулаад 26 жил болж байгаа билээ. Гэхдээ туурайтан хөхтөн амьтдыг байгальд сэргээн нутагшуулах ажил тэр бүр амжилттай хийгдэж байгаагүй бөгөөд тахь адууг Монгол орны хатуу ширүүн уур амьсгалтай эх нутагт нь амжилттай сэргээн нутагшуулсан нь зэрлэг амьтдын түүхэнд чухлаар тэмдэглэгдэх амжилт юм. Өөрөөр хэлбэл, устаж үгүй болохын даваан дээрээс аврагдсан тахийн амьдрах, өсөж үржих, зэрлэг адуу чигээрээ үлдэх сүүлчийн боломжуудын нэг нь Монголын тал нутаг юм. Иймд түүний тоо толгойг өсгөх, зэрлэг хэвээр нь хадгалан үлдээх, хамгаалах үүрэг биднийх юм.

Тахь гаршуулсан орчинд төрж, өсөхдөө байгалийн нөхцөлд амьдрахад нэн шаардлагатай өвс ургамлыг сонгон идээшлэх, хоорондоо ойлголцох дуу авиа гаргах, аюулаас зугатаах хурд хүч, түүнийг сөрөх зэрлэг догшин зан төрхийг бүрэн эзэмшсэн байдаг бол хүйтэн жавар, салхи шуурганд тэсвэргүй, хачигаар дамжин халдварладаг цусны паразитийн өвчний дархлаагүй, улирлын орооны мөчлөг нь алдагдсан зэрэг дутагдал ажиглагддаг. Тэднийг байгалийн нөхцөлд суллан тавьсанаас хойш цаг хугацаа өнгөрөх тусам зэрлэг зан төрх, авир нь бүрэн сэргэж ихэнхи гүү 5,6 дугаар сард унагалж, идээшил нутаг нь томорч, усанд ирэх хугацааны дамтамж нь холдох зэргээр зэрлэг амьтных нь төрөлх зан чанар, ген илэрсээр байгаа аж.

 

 

Говийн их Дархан цаазат газрын "Б” хэсэг болдэлхийд хамгийн сүүлд үлдсэн зэрлэг адууны нэг болох тахийн түүхэн тархац нутгийн цөм амьдрах орчин байсан бөгөөд зэрлэг адууг эх нутагт нь нутагшуулах, амьдрах орчныг өргөтгөх, нүүдэллэх, өсч үржих нөхцлийг хангахад чухал үүрэгтэй бүс нутаг юм.

 

Тахьтай хамт дэлхийд нэн ховор ургамал, амьтныг давхар хамгаалах боломжтой

Монгол оронд төдийгүй дэлхийд ховордож буй тахь, хулан, хар сүүлтий, янгир ямаа болон цоохор ирвэс зэрэг амьтад, хойлог, ахууна, хахилаг, ёл, идлэг шонхор, бүргэд, ятуу зэрэг олон зүйлийн ховор шувуудын амьдрахад хамгийн таатай буюу харьцангуйгаар нөлөөлөлд бага өртсөн амьдрах орчныг хамгаалах, улмаар тухайн зүйлүүдийг хамгаалж буй гол бүс нь Говийн их Дархан цаазат газрын "Б” хэсгийн газар нутаг юм. Харьцангуйгаар нөлөөлөлд бага өртсөн газар нутаг гэдэг нь тухайн амьтан, зүйл, төрлийн амьдарч болох хамгийн сүүлчийн таатай орчин байдаг. Өвлийн улиралд энэ бүс нутагт хулан, тахь, хар сүүлтий зэрэг шүхэр зүйлийн амьтад тархан байршдаг бөгөөд ялангуяа 2009-2010 оны зудын үеэр дээрх амьтад энэ газар нутагт өвөлжиж мэнд үлдсэн, зудын нөлөөнд бага өртдөг гэдгээрээ амьтдын амьдрахад таатай нутаг гэж болох аж. Тиймээс энэ газар нутгийг нүдний цөцгий мэт хамгаалах нь Засгийн газар, Байгаль орчин аялал жуулчлалын яам, холбогдох газруудын нэн тэргүүний үүрэг.

 

 

Түүнчлэн тус Зүүнгарын говийн тойрогт Төв Азийн хуурай гандуу бүс нутгийн модлог ургамлын цорын ганц төлөөлөгч, тархац нутаг нь жилээс жилд багасч буй тооройн мод Баян-Овоо, Элэгний ус, Ёлхоны хоолойд 2500-аад ширхэг тархсан байдаг. Үүний зэрэгцээгээр нөөц нь улам бүр багассаар байгаа заган ойг хамгаалахад чухал үүрэгтэй газар бөгөөд эдгээр ховор ургамлыг хамгаалсанаар цөлийн экосистемийг хамгаалах, улмаар бүс нутгийн хэмжээнд цөлжилтийг сааруулахад онцгой ач холбогдолтой газар юм.

 

 

Мөн Хөвчийн нуруу нь Тахилт, Богд, Урт, Дэлгэр, Хацавч зэрэг гол горхины урсац бүрэлдэх эх байгаа нь тус газар нутгийг хамгаалах шаардлагыг нэмэгдүүлж байгаа юм. Бугат сумын нутагт Улиастайнхөндийд байрлах "Хөдөө хөшөө” нь XIII зууны үеийн баатрын чулуун хөшөө, Цагаан голын Хүрэн тэвхэд байрлах буган хөшөө, Хүннүгийн үеийн хиргисүүр, 500 хонь, гэр багтах агуй, Тоодог ус, Хайрхан булаг, Хөвчийн Ширтийн агуйтад эртний галавын үеийн далайн амьтан, ургамлын чулуужсан үлдэц, Хүрэн дүүрэгийн Барагшин сүм, эртний сүг зураг, тусгай будгаар хийсэн нисэж буй хүний дүрс зэрэг нээгдэж судлагдаагүй үзвэрүүд бүхий газар олон байдаг. Энэ мэтээр Говийн "Б” хэсэгт зайлшгүй, цаг алдалгүй анхаарч, хамгаалах зүйл олон бий. Энэ нь Говийн их Дархан цаазат газрын "Б” хэсгийг өргөтгөх зайлшгүй шаардлага яах аргагүй мөн билээ.

Э.Баатар


Говийн их “Б” дархан цаазат газар ба тахийг хамгаалахын учир
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

Өчигдөр, 18:06
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

Өчигдөр, 11:26
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани