- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Оюу толгой энэ жил Эрдэнэтээс давсан хэмжээний зэсийн баяжмал экспортолно
Оюу толгойн баяжуулах үйлдвэр энэ онд 692.3 мянган тонн баяжмал үйлдвэрлэхээс 98.36 мянган тонныг нь үйлдвэрлээд байгаа аж. Энэ жил үйлдвэрлэх баяжмал дахь цэвэр зэсийн хэмжээг тооцвол 175.6 мянган тонн гэсэн тоо гарч байна. Харин баяжмалд агуулагдаж буй алтыг өмнөх шигээр шилжүүлж тооцвол 771.3 мянган унц болох нь. Оюутолгойн зэсийн баяжмалд зэс, алтнаас гадна мөнгө агуулагдаж байгаа. Энэ жил 50 орчим тонн цэвэр мөнгө борлуулах тооцоо гараад буй. Ингээд тооцохоор Оюу толгой энэ онд 2,6 сая гаруй ам.долларын зэсийн баяжмалын борлуулалт хийх нь.
Компанийн зүгээс хэвлэлд өгсөн сүүлийн мэдээллээс анзаарахад Оюу толгой энэ онд 600 мянга орчим тонн баяжмал экспортолно гэж төлөвлөсөн бололтой. Энэ хэмжээгээр тооцоход л Эрдэнэтээс давсан хэмжээний зэсийн баяжмал экспортлох юм байна. Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн жил 567 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон гэж мэдээлсэн юм.
Өнгөрсөн оны сүүлээр Оюу толгойд ажиллаж байсан хүний тоо 2830, үүнээс 2600 нь монголчууд байж. Харин энэ оны хоёрдугаар сарын 28-ны байдлаар Оюу толгой төсөлд нийтдээ 3064 хүн ажиллаж байснаас 2843 нь монгол иргэд байжээ. Сүүлд гарсан мэдээллээс үзэхэд Оюу толгой төсөлд одоогийн байдлаар 2800 хүн ажиллаж байгаа аж.
Сонирхуулж хэлэхэд Оюу толгойн зэсийн баяжмал дахь зэс, алт, мөнгөний агуулгыг Геологийн төв лаборатори тогтоож байгаа. Засгийн газрын өнгөрсөн оны эхээр гаргасан 44 дүгээр тогтоолоор хөндлөнгийн хяналтын шинжилгээг Геологийн төв лабораторийг түшиглэн хийхээр шийдвэрлэсэн юм. Геологийн төв лаборатори, Оюу Толгой компани өнгөрсөн оны зургадугаар сард хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан аж. Лабораторийн хувьд баяжмалын дээжлэлт, дээж бэлтгэлт, чийглэг, жин тодорхойлох, зэсийн баяжмал дахь зэс, алт, мөнгө болон дагалдах бусад элементүүдийн агуулгыг тодорхойлох шинжилгээ хийх үүрэг хүлээж байгаа. Оюутолгой төсөл эхний дөрвөн жилийн шаардлагатай эрчим хүчээ БНХАУ-ын Өвөр Монголын эрчим хүчний компаниас гэрээгээр худалдан авахаар тохирсон. Ойрын жилүүдэд Таван толгой дээр барихаар ярьж эхэлсэн цахилгаан станцаас Оюу толгой төслийн эрчим хүчний хэрэгцээг хангах бодлогыг засгаас барьж байгаа. Таван толгой цахилгаан станц төслийн нэгж өнгөрсөн оны тавдугаар сард "Оюу Толгой" ХХК-тай "Таван толгойн нүүрсний орд газрыг түшиглэн байгуулах цахилгаан станцын төсөл" хамтын ажиллагааны гэрээг байгуулсан юм. "Эрдэнэс Оюу толгой" компанийн хувьд Засгийн газартай хамтран Оюутолгой төслийг дотоодоос урт хугацаанд, найдвартай эрчим хүчээр хангахыг дэмжин ажиллаж байгаа аж.
Оюу толгойн дээр түшиглэн зэс хайлуулах үйлдвэр барих асуудал яригддаг. Хөрөнгө оруулалтын гэрээний 3.19-д "Засгийн газраас бичгээр хүсэлт гаргасан бол Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлснээс хойш гурван жилийн дотор хөрөнгө оруулагч үндсэн үйл ажиллагаанаас гаргасан ашигт малтмалын баяжмалын бүтээгдэхүүнийг метал болгох, зэс хайлуулах үйлдвэрийг Монгол Улсад барих, ажиллуулах эдийн засгийн боломжийн талаархи судалгааны тайланг боловсруулна" гэсэн заалт бий. Уул уурхайн сайд, Эдийн засаг хөгжлийн сайд, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын хамтарсан тушаалаар зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр барьж байгуулах, төлөвлөлт хийх зорилгоор байгуулагдсан "Монгол зэс" хөтөлбөр боловсруулах ажлын хэсэгт компанийн төлөөлөл оролцон ажиллаж байгаа гэнэ. Хөрөнгө оруулагч талтай энэ чиглэлээр судалгааны түвшинд хамтарч ажиллаад эхэлжээ.
Сүүлийн үеийн мэдээллээс харахад
Оюутолгойн баяжуулах үйлдвэрийн савлагааны хэсэг өдөрт 1000 шуудай
баяжмал савлаж байгаа юм байна. Тус бүрдээ 36 тонн баяжмал ачсан 80
машин долоо хоногт хоёр удаа хил давж байгаа гэсэн тоо сонсогдож байгаа.
Ц.БААСАНСҮРЭН
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||