Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюу Толгой нь асар их авлигаар хийгдсэн гэрээ гэдгийг гадаад дотоодгүй ойлгож байгаа

Оюу Толгой нь асар их авлигаар хийгдсэн гэрээ гэдгийг гадаад дотоодгүй ойлгож байгааМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар танаа
 
Миний бие МУ-ын эдийн засаг, нийгэмд асар их ач холбогдол, нөлөөтэй "Оюутолгой” ордын талаар 2011 оноос эхлэн төвийн хэвлэл, мэдээллээр олон удаа санал, бодлоо илэрхийлсэн томоохон нийтлэлүүд бичиж байсан билээ. Монгол Улс, Монголчууд бидний амьдрал, хөгжил цэцэглэлт цаашид ямар байхтай салшгүй холбоотой энэхүү асуудлыг Төр, Засгийн түвшинд хөндөн тавих Тэнгэрийн хугацаа болжээ гэж үзэн Та бүхэнд өөрийн Судалгаа, Дүгнэлт, Саналаа хүргүүлж байна.
Цаг алдалгүй хэлэлцэн шийдвэрлэх нь Монголын минь эрх ашигт нийцнэ гэж үзэж байна. Болгооно уу?
 
ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭНҮҮДИЙН ТАЛААРХ СУДАЛГАА, ДҮГНЭЛТ, САНАЛ
Гэрээнүүд:
1.Хөрөнгө оруулалтын гэрээ (цаашид "ХОГ” гэх) 2009.10.06-ы өдөр нэг талаас, МУ-н ЗГ болон нөгөө талаас, хөрөнгө оруулагчид (буюу Айвенхоу Майнз Монголия Инк ХХК, Айвенхоу Майнз LTD, Рио Тинто Интернэшнл холдинг LTD)-хооронд байгуулсан.
2.Хувь нийлүулэгчдийн гэрээ (цаашид "ХНГ" гэх) 2011,06.08-ны өдөр (нэмэлт, өөрчлөлт оруулж шинэчилсэн) нэг талаас, Эрдэнэс МГЛ ХХК ба нөгөө талаас, Айвенхоу ОТ (Би Ви Ай )LTD, ОТ Нидерланд Би Ви, ОТ ХХК (хуучин нэрээр Айвенхоу Майнз Инк ХХК )-ын хооронд байгуулсан.
3.ОТ-ын далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө (цаашид олонд яригддагаар ‘Дубайн гэрээ” буюу "ДГ" гэх) 2015.05.18-ны өдөр нэг талаас, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж "Эрдэнэс МГЛ” ХХК ба "Эрдэнэс ОТ” ХХК, нөгөө талаас, хөрөнгө оруулагчыг төлөөлж (Туркойс Хилл ресурсос  LTD, Ти Эйч Ар ОТ LTD, ОТ Нидерланд Би Ви буюу) Туркойс Хилл, (Рио Тинто интернэшнл холдинг LTD буюу) Рио Тинто-ийн хооронд байгуулсан.
 
Нэг. ОT-ЫН ТАЛААРХИ ТОВЧ ойлголт
1.1 ОТ нь Дэлхийд эхний 5-д багтах зэс, алт, мөнгөний холимог хосгүй баялагтай орд болно.
1.2 ОТ орд нь одоогийн тогтоосноор 45 сая тн зэс, 1838 тн алтны нөөцтэй .Энэ нь Эрдэнэтээс 5 дахин, Бороогийн алтны ордоос 60 шахам дахин 2 том баялаг энэхүү ордод нэг дор заяасан гэсэн үг юм. Энэ нөөц цаашид өсөх боломжтой ( Нэмж 2 "А” лицензи өгсөн байгаа).
1.3 Өөрөөр хэлбэл,"1 сумаар 2 туулай буудна" гэгчээр 1 зардлаар Зэсийн, Алтны гэсэн 2 том уурхайг ажиллуулж (Жишээ нь: Эрдэнэттэй харьцуулбал хэдийгээр далд уурхайн хэсгийн анхны зардал гарах ч цаашид ашиг орлого нь 2-3 дахин нэмэгдэх бүрэн боломжтой гэсэн логик гаргалгаа юм).
1.4 ОТ-ын талаар Соц-ын үед илэрцтэй, гүнзгийрүүлэн судлах шаардлагатай гэсэн байжээ. Өөрөөр хэлбэл ор хоосон газраас цоо шинэ баялаг илрүүлчихсэн гэсэн үг биш юм.Канадын Айвенхоу Майнз (захирал Фридланд ) компани нь анх "Монгол газар" ХХК (захирал Мянганбаяр)-аас өчүүхэн төлбөрөөр 2000-аад оны эхээр худалдан авч Хайгуулын ажлыг гүйцээн илрүүлж , нөөцийг тогтоожээ.
1.5 Өөрийн зардлаар хайгуул хийж нөөц тогтоосон гэдэг утгаар АМ-ын тухай хуулиар давуу эрх эдлэх, улмаар МУ нь 34% -ыг эзэмших нөхцөл байдалд хүрчээ.
1.6 ОТ төслийг эхлүүлэх яриа хэлцэл нэлээд олон жил (5 жил шахам) үргэлжилсэн бөгөөд Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа МУ нь 51 % -иас доошгүй эзэмшинэ гэсэн хатуу байр суурьтай байсан бөгөөд хөрөнгө оруулагч тал (Фридланд) эцэстээ зөвшөөрсөн байсан гэдэг. Гэтэл С.Баяр стандарт бус хамтарсан ЗГ-ын Ерөнхий сайд байхдаа 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Ц.Элбэгдорж ялсны дараа Энэхүү МУ-д ашиггүй , хохиролтой гэрээг шуурхайлан байгуулсан нь хардлага төрүүлж өнөөг хүртэл эрдэмтэн судлаачид болоод Нийгмийн зүгээс асар их эсэргүүцэл, шүүмжлэлд өртөж буй болно.
 
Хоёр. ГЭРЭЭНИЙ ЭЕРЭГ САЙН ТАЛУУД (ЗҮЙЛС):
Эрх зүйн чанартай:
2.1 МУ-д анх удаа дэлхийн томоохон компани ( хөрөнгө оруулагч)-ийг Уул уурхайн том төсөлд татан оруулж ирсэн.
2.2 Дэлхийн нэр хүндтэй, том ХО-ыг оруулж ирсэнээр 3 дахь хөршийн бодлого хэрэгжиж, ЭЗ-ийн болоод Үндэсний аюулгүй байдалд эерэгээр нөлөөлнө гэсэн хүлээлт бий.
2.3 Гадаадын хөрөнгө оруулагчдыг МУ-руу дуудах, тэдний сонирхол татах нөлөө үзүүлсэн.
2.4 Хэдийгээр шудрага бус ч Улсын төсөв санхүүд татвараар дамжин тодорхой орлого нэмэгдсэн талтай. (ОТ нь жилд дунджаар 2-3 тэрбум $-ийн борлуулалт хийж буйгаас 95-96% нь Гадаад тал нь авч, МУ-ын төсөвт ердөө 4-5% нь буюу 300-400 тэрбум төгрөг орж буй байх, тодруулах!)
2.5 Монгол ажилчид (гэрээгээр нийт ажилчдын 90%-д хүрсэн) дадлагажиж, тэдний өрхийн орлого нэмэгдэж байна.
2.6 Өмнийн говьд ХО хийгдэж дэд бүтэц (зам харилцаа), нийгмийн чанартай (сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт) бүтээн байгуулалтууд хийгдсэн байна.
2.7 Төслийн хангамж, нийлүүлэлтэд Монгол иргэд, ААН-үүд тэргүүн ээлжинд оролцох болсон байна.
 
Гурав. ГЭРЭЭНИЙ СӨРӨГ МУУ ТАЛУУД (ЗҮЙЛС):
Эрх зүйн чанартай:
3.1 Аливаа бизнесийн тэр тусмаа ОУ-ын гэрээ хэлцлийн гол зарчим нь "харилцан ашигтай байх” байдаг хэдий ч ОТ-н гэрээний хувьд энэ зарчим алдагдаж өмчийн эзэн Монголын талд ашиггүй, харин ч хохиролтой болсонд Гэрээний гол хор холбогдол оршиж байна.
3.2 Гэрээнүүдийн дагаж мөрдөх эрх зүйн актуудад (ХОГ- удиртгал хэсэгт) гол эцэг хууль болох Үндсэн хуулийг дурьдаагүй нь санамсаргүй гэхэд тун эргэлзээтэй байна.Үндсэн хуульд байдаг "Газар, түүний хэвлий дэх баялаг нь Монголын ард түмний өмч байна” гэсэн гол заалт, ойлголтоос бултсан гэлтэй.
3.3 Дурдсан эрх зүйн актуудад (ХОГ-ний удиртгал хэсэг, мөн 15,16 дахь хэсэгт) УИХ-ын 2009.07.16- ны 57 дугаар тогтоолыг нэрлэсэн нь сайн талтай боловч, Энэхүү тогтоолын "ХО-гч нь оруулсан хөрөнгө оруулалтаа бүрэн нөхөж авмагц Монголын талын эзэмших хувийг 51% болгоно" гэсэн гол санааг хэрэгжүүлэх талаар хаана ч огт тусгаагүй байх бөгөөд харин ч 30 жилийн дараа Гэрээг сунгах үед МУ нь хүсвэл ( ХОГ-ний 1.6 ба ХНГ-ий 16.10 (а)) 34 % дээрээ нэмж 16 % , нийт 50 % (51 % биш) эзэмшиж болох тухай заасан нь УИХ-ын дээр дурьдсан 57 дугаар тогтоолыг зөрчсөн байна.3.4 Төслийн ТЭЗҮ батлагдаагүй байхад (ХОГ-ний 1.11 ба 3.1 заалтуудаар) "А” лицензи өгсөн нь АМ-ын тухай хуулийг зөрчиж, ХО-гч талд үйлчилсэн байна.Түүгээр зогсохгүй нэмж 2”А” лицензи олгосон байна. 6709А+ ( 6708А + 6710А) болно.
 
Эдийн засгийн чанартай:
3.5 ХОГ-ний гол агуулга нь хөрөнгө оруулагч (буюу Гадаад тал)-ын Татварын болон Үйл ажиллагааны орчинг тогтвортой байлгах... олсон орлогоо чөлөөтэй захиран зарцуулах гэсэн том эрхийг тэргүүн зорилго болгожээ. (ХОГ-н Удиртгал хэсгийн Гэрээний  зорилго гэсэн хэсэг)
3.6 ХОГ-нд 1.6-д МУ нь ОТ-н  34% -ыг "өмчлөх” гэдэг үгийг хэрэглэсэн нь сайн хэрэг боловч ( ХНГ болон Дубайн гэрээнд)  "эзэмших”  гэдэг үгээр хэрэглэсэн  нь эрхзүйн ойлголтоор зөрчилтэй гэж харагдахаар байвч дараа нь манай талд ашигтай байж болох юм. Цаашдын гэрээнүүдэд 34% -ийг "эзэмшинэ” гэж ойлгож хэрэглэх болсон байх бөгөөд хамгийн муу нөхцөлтэй эзэмшигч байхаар тохиролцсон нь нэн харамсалтай.Энэ нь МУ-ын эрх ашгийг ноцтойгоор хохироох  үндсэн шалтгаан болсон байна. 
3.7 ЗГ нь МУ-ын эрх ашигт хохиролтой маш олон буулт хийж, хөрөнгө оруулагчид онцгой, заримдаа хэтэрхий эрх мэдлүүд олгосон байна. Үүнд:а)-Өөрийн өмч баялгийнхаа 34%-ыг үнэгүй өмчлөгч биш, үнэн хэрэг дээрээ өөрөө өөрийнхөө өмчийг худалдан авч ердийн нэгэн хувьцаа эзэмшигч болсноор төслийн бүх санхүүжилт (ил уурхайд гэрээнээс өмнө гаргасан гэх 1,7 тэрбум, нэмж далд уурхайд  авсан 5,4 тэрбум, нийт 7,1 тэрбум, цаашид ДГ-ний 3.1-ээр нэмэгдэх 9 тэрбум)-ийн 34% -г хариуцахаар  болжээ.( ХОГ-ний 1.6, ХНГ-ний 4.2.а , ДГ-ний 5.5)
б) -Анхны ТЭЗҮ-ээр нийт хөрөнгө оруулалтыг 2,4 тэрбум гэж байсан ч , дараа нь нэмсээр одоо 7,1 тэрбум гэсэн нь зардпаа өсгөх башир арга байх магадлалтай .Түүгээр ч үл барам ТЭЗҮ-г эрх зүйн хувьд заавал мөрдөх баримт биш гэсэн нь ноцтой алдаа мөн. ( ДГ-ний 4.2)
в) -Ингэж МУ нь хөрөнгө оруулагчдын урьд нь гаргасан зардал (санхүүжилт)-ын 34%-г төлөх, мөн нэмж гаргах санхүүжилтын 34%-г хариуцахаар болж, үүндээ ногдол ашгаа суутгаад, хүрэхгүй бол ЗГ-ын төлөх зээл гэж үзэн улирал тутам хүү бодож нэмэгдүүлэн (ингэхдээ гэрээ байгуулахаас өмнөх зээлд жилийн 9,9%, харин нэмж авсан зээлд жилийн 6,5% -аас илүү хүү тооцож ) байхаар болсон байна. (ХНГ-ний 11.3 ба 11.4 ба 15.1)
Энэ схемээр (ХНГ-ний 9.1-9.7 11.3-11.4, 15.1 ДГ-ний 5.3-5.5) тооцвол , МУ нь ОТ-ын хөрөнгө оруулагчдад одоогоор7,1 тэрбум $ -ын 34% буюу 2,4 тэрбум $ -ын өртэй бөгөөд 30 жилийн турш ногдол ашгаа суутгаснаар 2039 онд ойролцоогоор 1 тэрбум $-ийн өрийн үлдэгдэлтэй хоцорч болзошгүй гэж УИХ- ын Судалгааны хүрээлэнгийн баг 2012 оны мониторингийн тайландаа тооцсон гэдэг нь үндэслэлтэй байж болох.
г) -30 жилийн дараа ЗГ нэмж 16% буюу нийт 50%-г эзэмшигч болж болох боловч санхүүжилт мөн л ийм зарчмаар үргэлжпэх нь ойлгомжтой. 3.8 ДГ-ний 5.6-аар Далд уурхайн санхүүжилтэнд авах зээлэнд ОТ -н "А” лицензүүд , бүхий л эрхүүд , мөн үл хөдлөх хөрөнгийг барьцаалахыг зөвшөөрсөн байна. Энэ нь үнэн хэрэгтээ МУ-ын орд баялаг, өмч, хөрөнгийг барьцаалж авсан зээл болох бөгөөд МУ өөрийн авсан зээлэндээ хөрөнгө оруулагчдад давхар хүү төлөхөөр болсон нь даруу хэлбэл шударга бус, дэндүү луйврын чанартай тохироо болсон байна.
а) -Энэхүү авсан зээлээсээ хөрөнгө оруулагчдын урьдах зээл, Монгол талын хариуцах 34% г.м-ийг хөрөнгө оруулагчдад эхний ээлжинд төлнө, үлдэгдэл мөнгө мөн ОТ-ын орлого нь РиоТинто-д хадгалагдана.Энэхүү мөнгийг хадгалсан гэдэг утгаар Рио-д баталгааны шимтгэл гэж 1,9%- ийнхүү нэмж төлөхөөр болсон нь бас л дэндүү луйврын шинжтэй болжээ. ТХНГ-ний 9.1-9.7, ДГ-ий 5.3-5.5)
3.9 ХНГ-ний 7.2.а -7.2-аар "Менежментийн баг” гэгчээр халхавчилсан Гадаад талд нийт зардлын 6%-тай тэнцэх үйлчилгээний төлбөр гэгчийг улирал бүр өгч байхаар тохирсон нь арай дэндсэн луйвар болжээ. Олон түмний эсэргүүцэл, шүүмжлэлийг харгалзсан уу?
-Энэхүү Менежментийн төлбөр гэгчээ ДГ-ний 4.8-аар ямар ч тайлбаргүйгээр гэнэт 2 дахин бууруулж 3% болгосон ч энэ бол ямарч үндэслэлгүйгээр өндөр хэмжээний зувчуулга мөн.
3.10 Баяжмал дахь Металлын агууламж, сорьцыг ОТ-н өөрийн болоод Геологийн Төв лабораториар давхар тогтооно гэсэн боловч зөрүү гарвал ОТ-н лабораториар тооцно гэсэн нь шууд гадаад талынхаар л шийдэж байхаар Монголын талд хохиролтой заалт болсон байна.( ДГ-6.2)
3.11 Үйлдвэрийн усны хувьд Газрын гүний усыг (гадаад тал илрүүлсэн гэж) төлбөргүй шахам болгон харин ч бусдаас татвар авч байх давуу эрх олгосон нь дахин сэргээгдэхгүй шахам баялгийн хувьд хир оновчтой шийдэл болсон.Говийн эмзэг байгаль орчинд сөрөг нөлөөлж болох эрсдэлтэй байна
3.12 МУ нь АМ-ын хууль, стратегийн орд болон хөрөнгө оруулагчдын тухай заалтуудаар татварын маш олон төрлийн хөнгөлөлт үзүүлж, гол татваруудыг хэзээ ч , ямар ч нөхцөлд өөрчлөхгүйгээр тогтворжуулжээ. (ХОГ-ний 2-р бүлгээр)
а) -Нөөц ашигласны татвар буюу рояльти-г 5% (бусад орнуудтай харьцуулахад дэндүү бага)-аар гол авах татвараа тогтмолжуулсан нь маш буруу юм.
б) - ААНО, Гаалийн, НӨАТ, Онцгой, Нөөц ашигласны (рояльти), тусгай зөвшөөрлийн хураамж, үл хөдлөхийн, зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн (ХОГ-ээр хүчингүй болгосон) г.м 8 төрлийн татварыг тогтворжуулсаны дээр ХОГ-ний 2.7-оор ногдол ашгийн орлогод 10%, эрхийн шимтгэлийн орлогод 10%, үл хөдлөх борлуулсаны орлогод 2%, хүүгийн орлогод 10%, эрх борлуулсаны орлогод 30% гэхчлэн тусгайлсан татваруудыг тогтмолжуулжээ.Энэ нь манайх татвар багатай оронд тооцогддог тул ирээдүйд МУ-д ашиггүй юм. Тухайлбал: ААНО-ын татвар манайд 10-25% бол Баруунд 40- 60% байдаг.
в) -Маш олон зардлуудыг ( Үндсэн хөрөнгөнд оруулсан хөрөнгө оруулалтын 10%-тай тэнцэх татварын хөнгөлөлт үзүүлэх (ХОГ-2.33.1), алтнаас бусад бүх экспорт НӨАТ-гүй гэхчлэн, үүний дотор Менежментийн төлбөр гэгчийг (ХОГ-2.16, ДГ-4,6) татвараас чөлөөлсөний дээр олон зардлыг НӨАТ-ын буцаан олголтонд хамруулжээ. Зөвхөн ДГ-ний 4.5-аар татварын хөнгөлтийн хуримтлал болох (2012 оны сүүлийн байдлаар тооцсон) 646,3 сая, түүний шилжүүлэн тооцох алдагдал гэгч 256,6 саяын хамт, нийт 0,9 тэрбумыг (2 хоногийн дотор) буцаан олгохоор болсон нь нэгийг өгүүлж буй бус уу
3.13 МУ-д Баяжуулах үйлдвэр байгуулах (ХОГ -ний 3.19 ба 3.23 ДГ-ний 3.5) болон Эрчим хүчний хэрэгцээгээ 4 жилийн дотор МУ-аас хангана ( ХОГ-7.3 ) гэсэн заалтууд одоо хүртэл хэрэгжээгүй байна.
3.14 Гадаад тал (ЗО жил+20+20)=нийт 70 жилээр лицензи эзэмшигч болхоор онцгой эрх олгосон нь хир оновчтой болсон нь эргэлзээтэй. (ХОГ-ний 3.1)
3.15 Эцэст нь тэмдэглэхэд, Монголын хариуцан төлөх (34%-д ногдох) зардлыг өсгөх, татвар төлөх ашгийг багасгахын тулд зардлаа илүү бичих, Менежментийн гэх мэтчилэн үндэслэлгүй зардлууд гаргаж ирж орлогоос гувчуулах башир аргууд хэрэглэсээр байгааг эрдэмтэн судлаачид шүүмжилсээр байгаа нь үндэслэлтэй болно.
3.16 Ингэж ЗГ нь өөрийн өмчийн эзэн бус, 34%-гаа худалдан авсан ердийн нэг хувьцаа эзэмшигч болсон бөгөөд МУ-д асар хохиролтой олон буулт хийж, эзнийхээ эрхийг алдаж, харин ч хохирогч болж хувирчээ.
Дөрөв: ДҮГНЭЛТ, САНАЛ
4.1 МУ-ын 34% (буюу 51%) гэдгийг "өмчлөх”, эсвэл "эзэмших” гэдгээр яаралтай тайлбар хийх. Жич:Тухайн үеийн УИХ-ын гишүүд "үнэгүй өмчлөх хувь” гэж ойлгон баталсан байдгийг анхааран хуулинд цаг алдалгүй яаралтай өөрчлөлт оруулах.
4.2 Ингэж хуулинд яаралтай өөрчлөлт оруулах нь цаашдын бусад хөрөнгө оруулагчдын гэрээнуүдэд алдаа гаргахаас сэргийлж чадна.
4.3 ОТ -н гэрээний хувьд Санал болгох нь:
1) -Гол гэрээ болох ХОГ-нд "өмчлөх" гэж тусгасан нь сайн ч (санамсаргүй алдаа ч байж болох) дараачийн 2 гэрээнд "эзэмших" гэдгээр ойлгон, улмаар маш хохиролтойгоор тусгагдсан байх тул хуульчид, э/з-гчдийн маш чадварлаг Тусгай баг ажиллуулан, болбол "өмчлөгч" гэдэг ойлголтоор нөгөө таптай ойлголцон Гэрээнд өөрчлөлт оруулах.(Ер нь энэ бол маш хэцүү яриа хэлцэл байх боловч МУ-ын эрх ашгийн үүднээс ул суурьтай бэлтгэл ажлуудыг хийсний дараа яриа, хэлцлийг даруй эхлүүлэх).
2) -Хэрэв 4.3.1 хувилбар бүтэхгүй бол МУ нь хувьцаа эзэмшихээсээ татгалзаж "Бүтээгдэхүүн хуваах" гэрээний зарчмаар ОТ-н гэрээг даруй өөрчлөх.Ингэхдээ ДГ-ний 2.2.в -д заасан "МУ-ын ЗГ нь ОТ төслийн нийт үр ашгийн 53 гаруй хувийг татвар, нөөц ашигласны төлбөр, ногдол ашиг хэлбэрээр авахыг цохон тэмдэглэж байна” гэсэн (анх Гэрээ хийхдээ 56-57% гэж олон удаа ярьж, сурталчилж байсан)-г удирдлага болгон яриа хэлцэл хийн, ядаж 34%-аас доошгүйг бүтээгдэхүүн хуваахаар авахаар тохиролцон гэрээгээ шинэчлэн байгуулах.( Энэ нь магадгүй нөгөө тал хүлээн авах хамгийн боломжит хувилбар байж болно).
Ингэвэл бид Гадаад талын зардал, тооцоо зэрэг асар балиар луйвар, гувчуулгыг хянах гэж "муур, хулгана" болж тоглох шаардлагагүй болно.
3) -ОТ гэрээ нь асар их авилгаар хийгдсэн гэрээ гэдгийг дотоод, гадаадгүй бараг ойлгож байгаа. Иймд хэрэв бид бараг тодорхой Авилгагчдыг ирүүлэн хуулийн хариуцлага хүлээлгэж чадвал, гэрээ автоматаар хүчин төгөлдөр бус болох бөгөөд бид ямар ч Арбитрын шүүх энэ тэр гэхгүй харилцан ашигтай Шинэ гэрээ хийж болно. Энэ нь зориглож чадвал Сургамж, дотоод болоод ОУ-ын нэр хүнд талаас сайн ч байж болно.
4.4 Анхны 2009.10.06-ны ХОГ-г хийсэн эрх мэдэлтнүүд гол буруутан мөн. Харин дараа, дараачийн Гэрээнүүд нь Эх гэрээ (ХОГ)-нээсээ салбарласан байх бөгөөд гадаад тал нь (нэг талаас Авилгагчдын барьцаалагдсан байдал, улс төрийн нөлөөлөлд дулдуйдан, нөгөө талаас манай талын эдийн засаг-эрх зүйн чадваргүй, туршлагагүйг далимдуулан) барьцаа улам лавшруулах зарчмаар хандсан байна.
4.5 Жич: Одоо нэгэнт тодорхой болж эхэлж буй Гэрээ байгуулагчдын офшор данс, хөрөнгө мөнгө,
-Татварын шалгалтуудаар тогтоогдсон 130 сая $-ын актын төлбөр (сүүлд бас л 30 сая $ болгон буулт хийсэн) хэрэгжээгүй,
-"Хуулийн зөвлөх үйлчилгээ” гэж АНУ-руу Ц.Элбэгдоржийн сайн танил найзууд гэх нэг гэр бүлийн тэтгэврийн 2 хөгшин рүү гувчуулсан (47 сая $ билүү?) мөнгө хөрөнгө зэрэг нь Эх орноо бус, өчүүхэн өрөвдөлтэй амин хувиа бодогч цөөн тооны Авилгагчид-Бохир бүлэглэлийн эрх ашиг Энэхүү шударга бус Гэрээ, тохиролцооны ард байгааг нийгэмд илтгэн харуулсан болно.
Түмэн олны минь сүсэглэн залбирдаг Төрийн минь өндөрлөг болсон Та бүхэн тодорхой арга хэмжээ авч Монголын минь эрх ашиг ялна гэдэгт итгэлтэй байна. 
 
 
Судалгаа, Дүгнэлт, Санал боловсруулсан Эдийн засгийн ухааны доктор Б.Очбадрах
 
Sonin.mn
Оюу Толгой нь асар их авлигаар хийгдсэн гэрээ гэдгийг гадаад дотоодгүй ойлгож байгаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани