Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ройтерсийн төлөгт зэс бүүдгэр, цайр, никель өөдрөг буужээ

 

Ройтерсийн төлөгт зэс бүүдгэр, цайр, никель өөдрөг буужээДэлхийн зэсийн гол худалдан авагч болсон Хятад улс энэ онд зэсийн хэрэглээгээ танаж болзошгүй байна. Ингэснээр илүүдэл бий болж, ханш унах эрсдэлтэй хэмээн Thompson Reuters түүхий эдийн энэ оны төлөвтөө онцоллоо.

Өнгөрсөн онд өмнөд хөршийн эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг гарч, ам.долларын ханш буурсан нь зэсийн үнэ өсөхөд эерэгээр нөлөөлжээ. 2017 оны сүүлчийн улиралд зэсийн үнэ эрс нэмэгдэж, арванхоёрдугаар сарын сүүлчээр оргилдоо хүрсэн юм. Лондоны металлын бирж дээр нэг тонн зэсийн ханш 7317 ам.долларт хүрсэн нь дөрвөн жилийн дээд түвшин болж тэмдэглэгдсэн байна.

Түүнчлэн 2017 онд зэсийн дундаж ханш 27 хувиар нэмэгдэж, тонн нь 6200 ам.доллар болсон ч уг өсөлт энэ онд саарах эрсдэлтэй байна. Тус улсад сүүлийн жилүүдэд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн өсөлт саарч байгаа нь зэсийн эрэлтэд сөргөөр нөлөөлнө гэж үзжээ. Үл хөдлөх хөрөнгийн нэгдүгээр давхрын борлуулалт зэсийн эрэлтийн гол найдлага болдог. 

Харамсалтай нь ийм обьектийн борлуулалтын өсөлт 2016 онд 22.5 хувь байсан бол 2017 онд 7.7 хувь болж саарчээ. Хэдийгээр өнгөрсөн онд тус улсын хоёр ч муж үл хөдлөх хөрөнгийн борлуулалтад саад болж байсан дүрэм журмаа цуцалсан ч моргейжийн бодлого нь зах зээлд таатай өсөлт үзүүлэхгүй гэж шинжээчид үзжээ.

Хятадын гаргасан сул орон зайг АНУ, Энэтхэг дүүргэж магадгүй

Нөгөөтэйгүүр тус улс энэ сараас цаас, зарим төрлийн металлын хаягдлуудад импортын татвар ногдуулж эхэлсэн юм. Ирэх оноос тодорхой тооны металлын хаягдлуудын импортыг бүр мөсөн хориглох гэж байна. Энэ бүхэн зах зээлд ямар нөлөө үзүүлэхийг шинжээчид одоо тодорхой хэлж чадахгүй байгаа юм. Мөн төмөр замын бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт энэ онд 8.6 хувиар саарах төлөвтэйгээс энэ онд зэсийн эрэлт тодорхой түвшинд хязгаарлагдана гэж үзэж байна.

Харин хөгжингүй орнуудын оролцоо ямар байх нь тодорхойгүй байна. Бразил, ОХУ зэрэг орны зэсийн хэрэглээ хамгийн доод түвшинд хүрээд буй. Гэхдээ Хятадын гаргасан сул орон зайг АНУ, Энэтхэг дүүргэж магадгүй гэсэн хүлээлт бий. Өнгөрсөн онд савлагаа ихтэй байсан зэсийн ханш энэ онд бага зэрэг тогтворжиж, өсөлт нь 8.1 хувь буюу өнгөрсөн онтой харьцуулахад гурав дахин бага байх төлөвтэй байна.

Европ цайрын гол худалдан авагч байна

Эдийн засгийн суурь орчин сайжирч, ам.долларын ханш суларч, цайрын хэрэглээний таатай үе ид тохиож буй тул энэ онд ч металлын багцаас хамгийн сайн үзүүлэлттэй нь цайр байх нь. Өнгөрсөн оны хувьд цайрын зах зээл тэлэхэд гол оролцогчид нь дэлхийн голлох эдийн засгууд байсан бол энэ жил Европын ган үйлдвэрлэгчдийн хувь нэмэр их байна.

Гэхдээ Хятадын Засгийн газар бохирдлын хяналтаа сайжруулах үүднээс энэ онд авах гурван хатуу арга хэмжээний хүрээнд Хэнань муж дахь цайрын уурхайн олборлолтоо багасгахаар болсон. Эндээс харахад өмнөд хөрш цайрын гарцаа танахаар шийдсэн хэрэг.

Хятад зэсийн хэрэглээгээ танах нөхцөл бүрдлээ.

Гэтэл цайрын хэрэглээ нөөцөөсөө даваад эхэлчихсэн. 2017 онд цайрын хэрэглээ хоёр дахь жилдээ дараалан нөөцөөсөө давлаа. Лондоны металлын бирж болон Шанхайн фьючерсийн бирж дээрх цайрын нөөц өнгөрсөн онд гэхэд 10 жилийн доод түвшинд хүрсэн байна. 2017 оны гуравдугаар улирлаас хойш нөөц нь 5.5-6.5 долоо хоногоор дундраад буй аж. Үүнд Хятад, Өмнөд Солонгос, Канад, Перуд хэрэглээ, нөөцийн харьцаа 10 хүртэл хувиар багасгасан нь нөлөөлжээ.

Харин цайрын хэрэглээг энэ онд Европын хийн хоолойн төслүүдийн нийлүүлэгч тал болох гангийн үйлдвэрүүд, АНУ-ын бүтээн байгуулалт, цахилгаан хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэгчид жолоодно хэмээн Thompson Reuters үзэж байна.

Ерөнхий дүр зургаар нь харвал цайрын зах зээл энэ оны хоёрдугаар улирлаас идэвхжих төлөвтэй байна. Уул уурхайн аварга Glencore Австрали дахь цайрын уурхайн төслүүдээ хагаслан эхлүүлэх төлөвлөгөөтэй гэнэ. Одоогоор Квинслэнд дэх Dugald River-ийн уурхайн олборлолт хэдийнэ эхэлж, эхний ээлжийн баяжмалаа Хятад руу зөөгөөд буй. Өмнөд Африк дахь Gamsberg-ийн цайрын уурхай 2018 оны дундаас үйл ажиллагаагаа эхэлнэ. Тиймээс 2018 оны хоёрдугаар хагаст цайрын баяжмалын нийлүүлэлт нэмэгдэнэ гэсэн үг юм. Харин эрэлт нь өнгөрсөн жилтэй адил 1.7 хувь орчим байна.

Никелийн төлөв өөдрөг

Өнгөрсөн жил ханш нь 8.4 хувиар цойлж, тонн нь 10414 ам.долларт хүрсэн никелийн үнэ он гарсаар нэгдүгээр сард тонн нь 13200 ам.доллар болж өслөө. Цахилгаан хөдөлгүүрт автомашины зай хураагуурт их хэрэглэгддэг тус түүхий эдийн хувьд энэ нь 2015 оны дунд үеэс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Гэхдээ энэ онд төлөв ямар байх нь хөгжиж буй орнуудын цахилгаан автомашины үйлдвэрлэлээс ихээхэн шалтгаална. Одоохондоо өөдрөг төлөв харагдаж байна. Никелийг кобальтын адил литий-ионы зай хураагуурт хэрэглэдэг. Кобальтын үнэ өсөж, нийлүүлэлт тогтвортой байх төлөвтэй байгаагаас харвал никель ч мөн ижил замаар замнах хандлагатайг илтгэж байгаа аж. Гэхдээ зарим үйлдвэрлэгч кобальт, никелийн алийг нь ч хэрэглэхгүй байх шийдлийг эрэлхийлж байгаа аж. 

З.Цэлмэг 

 

Засгийн газрын мэдээ


 


Ройтерсийн төлөгт зэс бүүдгэр, цайр, никель өөдрөг буужээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани