- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Монголоос “ТОМ” Рио Тинто
УИХ-ын намрын чуулган завсарлах үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нэгэн сонирхолтой баримтын талаар манай сайтад өгсөн ярилцлагадаа дурьдсан байдаг. Гэвч тухайн үед намрын чуулганы хаалттай зэрэгцэн энэ яриа тэгсхийгээд намжсан. Тэрбээр ярилцлагадаа "Өнгөрсөн нэгдүгээр сарын 30-наас 31-нд Голландад байдаг "Үндэстэн дамнасан корпорациудыг судлах төв” гэж байгууллагаас 49 хуудас дүгнэлт гаргасан байна. Тэр нь ямар учиртай дүгнэлт вэ гэхээр, Канад Улс "Рио Тинто” компаниас 470 сая ам.доллар авах ёстой гэсэн мэдээлэл гараад, Канадад бөөн дуулиан болж байна.
"Рио Тинто”-гоос нэхэмжлээд байгаа энэ 470 сая ам.доллар чухам ямар мөнгө болох, Оюу Толгой үүнд хамаарч байгаа учраас УИХ-аас Ажлын хэсэг байгуулж ажиллахаар болсон. Энд Монголын баялаг, монголчуудын эрх ашиг ч мөн яригдаж байгаа учраас судалж үзэх нь зүйтэй” хэмээн хэлж байсан юм.
Энд ямар маргаан үүссэн талаар нэхэн хөөж үзвэл "Рио Тинто” групп нь Монгол болон Канадад үйл ажиллагааныхаа орлогоос хэрхэн татвар төлөхгүй "зувчуулсан” гэх талаар Нидерландын "SOMO” олон улсын эдийн засгийн судалгааны байгууллага саяхан дэлгэснээс олж харж болох юм.
-МОНГОЛЫГ АРБИТРААР "ДАЛАЙЛГАВ”-
Монголоос судлаач Д.Сүхгэрэлийн хамтран ажилласан "SOMO” олон улсын эдийн засгийн судалгааны байгууллагын тайлангаас харвал "Оюу Толгой”-гоос орж буй орлогоос хүртэх хувиа өсгөх оролдлогыг Монгол Улсын Засгийн газар удаа дараа хийсэн боловч онцын үр дүнд хүрч байгаагүй. Ийм оролдлогыг 2012 онд "Оюу Толгой”-н үйл ажиллагаанаас орсон орлогоос нэмэлт 300 сая ам.долларын татварыг баталгаажуулах оролдлого хийсэн.
2015 он гэхэд 1700 хүнийг ажлаас нь халж, "Оюу Толгой” төслийн төлөвлөгдсөн өргөтгөлийг хойшлуулах зэргийн "Рио Тинто”-гийн шахалтад орсон Засгийн газар буулт хийж, өмнө нь нэхэж шаардсан татварынхаа багахан хувийг авсан байдаг” тухай дурьджээ.
Энэ тактик эхний удаагийнх биш. "Оюу Толгой” ХХК-д Монголын Татварын ерөнхий газраас төсөл хэрэгжих эхний шатанд татвараа дутуу төлсөн болон бусад санхүүгийн зөрчил гаргасан гэх шалтгаанаар 155 сая ам.долларын акт тавьсан юм. Уг асуудалд "Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак Монголд ирэх үеэрээ "Дэлхийн хаана ч үйл ажиллагаа явуулж байхад ийм зүйл тохиолддог. Энэ асуудал аливаа бизнест байдаг л зүйл. Манай "Оюу Толгой” компанийхан Татварын ерөнхий газартай уулзаж, энэ асуудал дээр ажиллаж байгаа” хэмээн хариулж байсан.
Гэсэн ч өнөөдөр уг асуудал дээр хоёр талын маргаан өрнөсөн талаар эх сурвалжууд хэлж байлаа. Өөрөөр хэлбэл манайдаа ажил олгогч томоохон компанийн тоонд зүй ёсоор багтдаг "Оюу Толгой” компанид энэ мэт татварын дарамт, асуудал үргэлж үүсдэг хэмээн уг татварын актыг хүлээн зөвшөөрөхгүйд хүрээд байгаа аж.
Нөгөөтэйгүүр манай улсын хууль эрх зүйн орчин болоод татварын холбогдох хуулиудад байнга өөрчлөлт орж байдаг зэрэг нь эргээд асуудал болдог байх талтай юм. Хэрвээ асуудал хүндэрвэл хөрөнгө оруулагчид биднийг Арбитрт өгөх тухай яриа ч гарч эхэлнэ.
-470 САЯ АМ.ДОЛЛАРЫН УЧИГ-
Эргээд судлаач Д.Сүхгэрэлийн хамтран ажилласан "SOMO” олон улсын эдийн засгийн судалгааны байгууллагын тайланд анхаарлаа хандуулъя. Энд дурьдсанаар "Люксембургт бүртэлтэй "Мовель” охин компанийг ашигласнаар "Рио Тинто” Канад улсад төлөх компанийн орлогын татвараас 559 орчим сая ам.долларыг зувчуулсан байна.
Люксембург улсад тус компани нь 2.1 тэрбум ам.долларын татварын өмнөх орлогоос зөвхөн 89 сая ам.доллар төлснөөр бодит татварын дундаж хэмжээг 4.19 хувьд хүргэжээ. Энэхүү татвараас зайлхийх тогтолцоо нь "Рио Тинто”-д Канадад төлөх татвараас цэвэр 470 сая ам.долларыг зувчуулах боломж олгожээ. Зургаан жилийн хугацаанд (2011-2016) "Рио Тинто” нь "Оюу Толгой”-н эхний шатны үйл ажиллагаанаас Монгол ба Канад улсуудад төлөх олон зуун сая долларын татвараас зайлсхийж чаджээ.
Уурхайн хоёрдугаар шатны ажил эхэлж нэмэлт 4,4 тэрбум ам.долларын нийтээс нээлттэй босгосон санхүүгийн багцаар хэрэгжиж байгаа нь нийтийн өмчийн мөнгө татвараас зайлсхийх тогтолцоогоор дамжиж байгаа нь тулгамдсан асуудал болж байна.
"Рио Тинто” нь "Оюу Толгой”-н хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөлүүдийг Монгол Улсын Засгийн газраар хүлээн зөвшөөрүүлж чадсанаар хүү тооцогдох зээлээр хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх, уурхайн ашигт Монгол болон Канадад бус, харин Люксембургт маш бага хувь хэмжээгээр татвар ногдуулах, түүнчлэн "Оюу Толгой”-н зээл эргэн төлөгдөх цаг хугацаагаар орлого хойшлох улмаас Монгол Улсын Засгийн газар хоосон хоцрох нөхцөл бүрдээд байгаа юм.
"Оюу Толгой”-н эзэмшигч компаниуд нэг талаас, нөгөө талаас Монгол Улсын Засгийн газар хоорондын Хөрөнгө оруулалтын гэрээний үйл явц, агуулгыг нь маш хүч түрэмгийлсэн хэмээснээр тодорхойлж болно. Суутгал татварыг олон дахин бууруулсан нь Засгийн газар уурхайгаас авах орлогыг үлэмж хэмжээгээр танасан бол "Оюу Толгой”-н зээлд төлөх хүү нь уурхайн ашигт ажиллагаа болон Монгол улсын хүртэхээр хүлээж буй ногдол ашгийг бас л хязгаарлах өндөр магадлалтай юм. Иймээс Монголын ард түмэн "Оюу Толгой”-н уурхайгаас ихээхэн үр өгөөж хүртэх эсэх нь эргэлзээ төрүүлж байна” хэмээжээ.
Энэ бол Нидерландын "SOMO” олон улсын эдийн засгийн судалгааны байгууллагын тайлан гэдгийг дахин дурьдмаар байна. "Рио Тинто” өнөөдөр Монголд төдийгүй Канад улсад татвар төлөх онцын сонирхолгүй тул Люксембургээр дамжуулан татварын мөнгөө "зувчуулдаг” талаар уг тайланд дурьдсан бөгөөд Монгол Улсын эрх ашиг ноцтойгоор хөндөгдөж буйг ч онцолжээ.
Татварын асуудал болоод орлогоо нэмэгдүүлэх талаар Монголын талаас дуугарах бүрт хариуд нь хөрөнгө оруулалтаараа "боодог” бодит байдлыг Нидерландын судалгааны байгууллага биднээс илүү анализ, дүгнэлттэй бичжээ.
Хэрвээ энд дурьдагдсан бүх баримтууд үнэн бөгөөд "Рио Тинто”-той холбоотой татвараас мөнгө "зувчуулсан” гэх асуудал Канадад яригдаж байгаа бол Монголын талаас уг асуудалд анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлага үүсч байна.
Үе үеийн Засгийн газар татварын асуудал дээр амаа үдүүлж, буулт хийж ирсэн. Харин энэ удаад У.Хүрэлсүхийн Засгийн газар Татварын ерөнхий газрынхны няхуур ажиллаж гаргасан 155 сая ам.долларын татварын акт дээр "Рио Тинто”-д барьцаалуулалгүй асуудлыг дорвитой шийдвэрлэх хүлээлт үүслээ.
Ц.ТАМИР
http://medee.mn/main.php?eid=104149
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||