Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Байгаль, ан амьтдыг аврах гарц буюу тусгай хамгаалалтыг өргөтгөе

Байгаль, ан амьтдыг аврах гарц буюу тусгай хамгаалалтыг өргөтгөе

 

Монгол Улсад 2017 оны байдлаар ашигт малтмалын олбор-лолтын болон хайгуулын 3342 ширхэг тусгай лицензийг эзэмшигч нийт нутгийн 10.7 сая га талбайд үйл ажиллагаа явуулж байна. Харин монголчууд нийт газар нутгийнхаа дөнгөж 17.8 хувь буюу28 сая га талбай газрыгулсын тусгай хамгаалалтад авсан. Ашигт малтмалын лиценз олгох үйл ажиллагаа 2000-аад оноос жил ирэх тусам эрчимжиж, жил тутамд тогтмол хэдэн зуугаараа олгогдож байгаа атал тусгай хамгаалалтад авах үйл явц 1991 оноос эрчимтэй эхлэлтэй атлаа эдүгээ маш хойрго үргэлжилж буй. Тодруулбал, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат "Нийт газар нутгийн 30 хувийг тусгай хамгаалалтад авч хамгаална” гэж тэртээ 26 жилийн өмнө хэлж байв. Гэвч 17.8 хувь гэсэн энэ тоо сүүлийн зургаан жил "байрнаасаа” олигтой хөдөлсөнгүй. Өөрөөр хэлбэл, тусгай хамгаалалттай газар нутгийн тоог сүүлийн жилүүдэд нэмсэнгүй, ядаж шаардлагатай заримыг нь өргөтгөсөнгүй. Гэхдээ өнгөрсөн онд БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр нэгэн арга хэмжээний үеэр "Олон улсын өмнө хүлээсэн үүрэг,өнөө болон ирээдүйд монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах шаардлагын дагуутусгай хамгаалалттай газар нутгийнхаа хэмжээг өргөтгөж, улмаар нийт нутгийн 30 хувьд хүргэх зорилтоо биелүүлэх боломж, шаардлага бий.Мэргэжлийн байгууллагуудаас шинжлэх ухааны үндэслэлтэйгээр явуулсан судалгааны дүнд Монгол Улсад тусгай хамгаалалтад авах шаардлагатай 200 гаруй газар байгааг тогтоосон” удаатай. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газар, БОАЖЯ тэргүүтэй холбогдох байгууллагуудад тусгай хам­гаалалтад авах, өргөтгөх шаардлагатай газар нутгийн судалгаа бий гэсэн үг.

Газар нутгаа цаг алдалгүй хамгаалах зайлшгүй шалтгаан бүхий нэг баримт дурдахад, хамгийн сүүлд буюу 2015 онд Геоэкологийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар Монгол орны нутаг дэвсгэрийн 77.8 хувь нь их, бага цөлжилт, газрын доройтолд өртсөн. Үүний 45.3 нь сул, 25.9 нь дунд, 6.7 нь хүчтэй, 9.9 хувь нь нэн хүчтэй доройтлын зэрэгт хамарч байгаа гэсэн дүн гарчээ. Энэ дундаа уул уурхайн нөлөөллөөс улбаалан зарим газарт газрын доройтол хүчтэй илэрч байгааг, эргэж байгалийн унаган төрх нь нөхөн сэргээгдэх боломжгүйгээр эвдэрч байгааг судлаачид онцолж байгаа юм. Энэ бол өдөр өдрөөр, цаг цагаар тусгай хамгаалалтад авах газрын тоо багасч, харин ч тусгай хамгаалалттай газар нутаг руугаа дайрах өөр нэгэн шалтгаан бий болж байна гэхэд хилсдэхгүй.Ийн хэлсний учир нь, одоогоос гурван жилийн өмнө төр баригсад "Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр” гээчийг баталж байсан түүхтэй. Уг хөтөлбөрийн10 дугаарт бичсэн "Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлуулах” гэсэн заалт тухайн үед нэлээд хэл ам дагуулж байв. Учир нь, энэ заалтад "Улсын хилийн зурвас газар дахь алтны зарим ордыг тусгай хамгаалалттай газрын ангиллаас гаргах УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх” гэсэн заалт орсон байсан түүхтэй. Өөрөөр хэлбэл, уул уурхай, уур амьсгал, хүн, малын хөлд сүйдэж буй газар нутгаа хамгаалах биш нэгэнт хамгаалж, дархалсан газрууд руугаа гар дүрэхийг төрийн оролцоотойгоор санаархаж байсан нь саяхан. Гэхдээ азаар ийм зүйл болоогүй ч цаашид сэрэмжилж явахыг сануулсан хэрэг болсон билээ.

Түүнчлэн уул уурхай эрчимжсэн сүүлийн жилүүдэд уудам дэлгэр олон газар, нутаг хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрч, ихээхэн сүйдсэн. Улсын тусгай хамгаалалттай газар нутгууд хүртэл алтны дайрлагад өртсөн гашуун түүх цөөнгүй. Хөвсгөлийн Улаантайгад алтны судал илэрч, 5000 орчим нинжагийн хөлд хэдхэн хоногийн дотор сүйтгэгдсэнийг хэвлэлүүд сурвалжлан хүргэж байв. Машин тэрэг байтугай явган хүн ч очиход бэрх Улаан тайга нь алтны судал илрэх хүртлээ хүний хөл хүрэшгүй онгон дагшин газар нутаг байлаа. Тиймдээ ч байгалийн гайхамшигтай онгон дагшин байдлыг хойч үедээ хадгалж, үлдээхийн тулд тусгай хамгаалалтад авсан биз. Гэтэл алтны багахан судал илэрсэн төдийд хэдэн мянган нинжа тайгын гүнд очиж хоёр, гурван га газрын битүү моддыг хэдхэн хоногийн дотор хядаж, хаа сайгүй ухсан нүх, овоолсон шороо болгоод зогсохгүй, алдарт Енисей мөрний гол цутгал Тэнгисийн голын эх болох Ногоон голын "амийг” таслахаа шахсан удаатай. Өөрөөр хэлбэл, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалт маш сул, ялангуяа баялгийн сүүдэр тусвал хүчрэгдэхгүйн жишээ энэ юм. Энэ нь шийдвэр гаргагчдыг онгон дагшин байгаль, нэн ховор болоод ховор амьтан, ургамлыг хамгаалж, хадгалж үлдээх гэж судалж, нягталж суусаар байх хойгуур баялгийн сүүдэр, харийнхан хийгээд манайхны ханахгүй шуналын савар газар бүрт хүрч буйн тод жишээ юм.Тиймээс тусгай хамгаалалттай газар нутгуудын менежмент, санхүүжилтэд ч төр засгаас онцгой анхаарах хэрэгтэйг мэргэжлийн хүмүүс онцлон хэлж байна.

Байгалийн унаган төрхөө цаг, минутаар алдаж, зэрлэг амьтан, ургамал нь устаж, үгүй болсоор буй өнөөгийн нөхцөлд улсын тусгай хамгаалалтад зайлшгүйавах,нэгэнт хамгаалагдсан ч дахин өргөтгөх шаардлагатай олон газар Монголд бий. Үүнээс ганцхан газрыг жишээ болгож дурдъя. Энэ бол Отгонтэнгэрийн дархан цаазат газрыг өргөтгөх асуудал юм. Ингэснээр тус дархан цаазат газрын амьтан, ургамлын газар нутгийг тэлэхээс гадна Монгол Улс цэнгэг усны нөөцөө давхар хамгаалах ач холбогдолтой билээ.

 

Отгонтэнгэрийн дархан цаазат газрыг өргөтгөлд хамруулж, цэнгэг усны нөөцөө хамгаалъя

 

Монголчууд эрт дээр үеэс байгалийн үзэсгэлэнт газар, ховор амьтнаа дархлан хамгаалж, онголон тахиж ирсэн өнө эртний хосгүй уламжлалтай билээ. Энэ асуудлыг төрийн бодлогодоо тусгаж өндөр ач холбогдол өгдөг байсны нэг илрэл нь 1818 онд Отгонтэнгэр уулыг албан ёсоор дархлагдсан газар болгон зарлаж байв. Завхан аймгийн Отгон сумын нутаг Хангайн нурууны өндөр уулсын экосистемийн төлөөллүүд бүрэн хамрагдах бөгөөд байгалийн бүсийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах, унаган төрөхөө хадгалсан, Монгол орны зарим томоохон гол, мөрний эхийг хамгаалахад төдийгүй хүн төрөлхтний соёл иргэншлийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутаг хэмээн тус газрыг дархан цаазат болгож дархалсан түүхтэй.

Отгонтэнгэр уулын ойр орчмын нутаг нь мөстлөгийн үеэс бүрэлдэн тогтсон хатуулаг чанартай уулсаас бүрдэнэ. Мөлийсөн оройнууд болон олон тооны нуур цөөрөм нь эртний мөсөн голын шинжийг агуулдаг. Их хэмжээний хур тунадас унадаг бөгөөд эндээс Их, бага богдын гол, Рашаант гол, Өвөр богдын голууд эх аван урсаж Завхан голд цутгадаг. Мөн сөнөсөн галт уулын тогоонд эртний мөсөн голоос үүссэн өвөрмөц сонин тогтоцтой нуурууд цөөнгүй бий. Тэдгээрийн нэг Бадархундага бөгөөд 300 х 400 метр хэмжээтэй. Отгонтэнгэр уулын доод оргил нь 3000 метр өндөр бөгөөд үүнийг "Очирваань бурхны тахилын аяга” гэдэг. Ойр орчмын бүх томоохон голуудын эх нь болдог байна. Отгонтэнгэрийн дархан цаазат газрын хамгийн том нуур нь Хөх нуур бөгөөд мөстлөгийн гаралтай, урт нь 5.5 километр, өргөн нь 3.5 километр юм. Отгонтэнгэр уулын хойд зүгт далайн төвшнөөс дээш 3643 метр өндөрт хүн бараг очдоггүй нэг уул байдаг. Үүнийг Бага Богд уул буюу Бага Отгонтэнгэр гэдэг бөгөөд аргаль, янгирын нутаг юм.

102 267,78 га бүхий энэ газарт аргаль хонь, янгир ямаа, халиун буга, булга, суусар зэрэг нэн ховор амьтад болон хонин тоодог, усны бух шувуу, алтайн хойлог, өгөөлэй шулганаа зэрэг нэн ховор шувууд, түүнчлэн нэн ховор ургамал их. Ойн дээд захаар явган хус, тошлонцор, бургас, арц, өргөст тошлой, шар мод ургадаг. Мөн доошлох тусам хуш, хар мод болон хар модот тайга, холимог ой, сийрэг хар модон ой зонхилдог. Амьтад нь байршил нутгийн хувьд өөр хоорондоо харилцан нэвтрэлцэж тархсан хэдий ч нягтшил нь төдийлөн их биш бөгөөд тархац нутаг нь хумигдаж нэлээд ховорджээ. Өөрөөр хэлбэл, амьтдын тоо толгой өсөхийн хэрээр амьдрах газар нутгийн хэмжээ багадах болсон нь олон удаагийн судалгаа, ажиглалтаар батлагдсан байдаг.

Иймд судлаачдын хэлж буйгаар Завхан голын усны горим, нөөцөд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг Буянт голын эх, түүний цутгал олон гол горхи болон тэдгээрийг тэжээж буй мөстлийн гаралтай Цахлайт нуур, Гялгарын нуур, Холбоо нуур, Загаст толгойт зэрэг нуур бүхий энэхэн хэсгийг өргөтгөн дархан цаазат болгох зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм байна. Тодруулбал, дархан цаазат газрыг өргөтгөснөөр тухайн бүс нутаг дахь зэрлэг амьтан, ургамал, биологийн олон төрөл зүйлийн тархац нутаг өргөн дэлгэр болж, үржиж, онгон дагшин байгаль аврагдахаас гадна Монгол орны цэнгэг усны ихээхэн нөөц хамгаалагдах юм.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч, Төрийн шагналт Лодонгийн Түдэв гуай аль 1985 онд "Цэнгэг ус” хэмээх нийтлэлдээ "Чандмань гэж гурвалсан эрдэнийн тухай манай ард түмний уламжлалт ойлголт үе дамжин өнөөг хүрчээ. Гурвалсан тэр эрдэнийн нэг нь цэнгэг ус юм. Цэнгэг усны нөөц ихтэй орон ирээдүйд алт нөөцөлсөн ямар ч улсаас баян амьдрах цаг ирж болох юм. Алтыг биш усыг уух учраас цэнгэг усны нэг балга нь цэн алттай зүйрлэх аргагүй гэдгийг хэн ч ойлгохоор энгийн зүйл. Гэвч өнөөдрийн байдлаар цэнгэг усыг биш алтыг л цагдаагаар мануулж байгаа юм. Цэнгэг усыг гэтэл цэрэглэн хамгаалууштай байна. Цэнгэг усыг арвижуулах, нөөцийг нь нэмэгдүүлэх, бохирдуулахгүй зөв ашиглах асуудал бол улсын бодлого, үндэсний халамж байх ёстой...” хэмээн асуудал дэвшүүлж байжээ. Дэлхий дахинд цэнгэг, цэвэр усны нөөц өдрөөс өдөрт хомсдож, жилд олон зуун мянган хүн бохир усны уршгаар эрүүл мэнд, амь насаараа хохирч буй энэ үед Отгонтэнгэрийн дархан цаазат газрыг өргөтгөхийн зэрэгцээ цэнгэг усны нөөцөө хамгаалах нь дэлхий нийтийн өмнө хийж буй том буян болох биз ээ.

 

 

 

Байгаль, ан амьтдыг аврах гарц буюу тусгай хамгаалалтыг өргөтгөе
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани