- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
АЛТАН ДЭЭР САНДАЙЛСАН УЛААНБААТАР УУ
Улаанбаатар хотод барилга барьж байсан компанийн ажилчид цул алт олсон мэдээлэл өчигдөр түглээ. Тэр дундаа Монголын түүхэнд тэмдэглэгдэж улдэхээр буюу 2.2 кг гэх. Тунгаамал алт гэж байгаа. Тэгэхээр нийслэлд алтны том орд байж таарах нь. Монгол Улс геологи хайгуулын судалгаа хийдэггүй юм байх даа гэсэн бодол төрлөө. Улаанбаатар хот орчимд ямар, ямар ашигт малтмал байдаг талаар хэд хэдэн геологичдоос тодрууллаа. Монгол Улсын хэмжээнд геологийн судалгааны ажлыг Дархан, Чойр, Хөвсгөл, Ховд, Дорнод, Улаанбаатар хотод Геологийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Олон улсын геологийн экспедиц, Оросын Холбооны Улсын олон тооны геологийн байгууллагууд хийжээ.
Үүнээс Улаанбаатар хот орчимд геологийн судалгаа хамгийн сайн хийсэн гэнэ. Туул гол дагуу барилгын материалын нөөц их бий. Хайрга, дайрга, элс гээд. Гэхдээ нөөц бий гээд ухаж төнхөх нь буруу. Байгаль эклогийн тогтолцоог сайн бодож төлөвлөх ёстой гэсэн юм.
Дээрх судалгаагаар бол нийслэлд алтны судал, илэрц гараагүй ажээ. Геологичдийн өгсөн мэдээллээр Туул гол орчмоос алт олдох боломжгүй аж. Цул буюу тунгаамал алт олдох ч үндэсгүй. Хэрэв байгалийн тунгаамал алт олдсон бол тэнд томоохон орд байх бололцоо бий. Тэгэхээр Туул голын эрэг орчмоос цул алт олдлоо гэсэн мэдээлэл худал бөгөөд хэн нэгний нуусан, эсвэл цуурхал дэгдээсэн ажил болох нь.
Барилгын суурь ухаж байгаад цул алт оллоо гэсэн "Шинэ-Өргөө" хорооллыг барьж буй компаниас одоогоор албан ёсоор ямар нэг мэдээлэл хийгээгүй байна. Монгол орны алтны шороон ордын нөөц дуусч буй гэдэг. Гэхдээ Төв аймгийн Ззамар, Өвөрхангайн Өлт зэрэг ордыг өнөөг хүртэл "мөлжсөөр" байгаа. Монгол орны хамгийн том хэмжээтэй, жингээрээ илүү цал буюу тунгаамал алтыг Заамрын Хайлаастын ордоос олсон гэдэг. Байгалийн энэ шижир алтны жин 808 грамм юм. Өөрөөр хэлбэл, нэг кг хүрэхэд 192 грамм дутсан гэсэн үг. Ер нь, манай томоохон ордуудаас цул алт олдож байсан түүх бий. Гэхдээ 300-800 орчим грамм л байж. Тухайлбал, хоёр жилийн өмнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Буйлс гэдэг газраас гар аргаар алт олборлож байсан Өвөрхангайн иргэд 420 гр цул алт олсон гэнэ. Мөн тус газраас арван нэгэн жилийн өмнө 450 грамм цул алт олсон тохиолдол бүртгэгджээ. Монгол Улс 2010 онд зургаан тонн алт олборлосон. Энэ нь дэлхийд олборлосон нийт алтны 0.2 хувийг эзэлж байсан удаатай. Тэгэхээр дэлхийд жилд дунджаар 8.1 сая унци алт олборлодог ажээ. Одоо Оюу толгойн алтыг тооцвол манай улсын алт олборлолт жилд 23 тоннд хүрнэ гэдэг. Оюу толгойн зэсийн баяжмал дахь алтыг тооцоход жилд 650 мянган унци хүрэх юм. Хүн төрөлхтөн алттай танилцсанаас хойш олборлоод буй алтны хэмжээ 180 мянга гаруй тонн гэсэн мэдээлэл бий. Одоогоор Хойд болон Латин Америкийн орнууд Австрали, Африк тив алт олборлолтоор дэлхийд тэргүүлж буй юм. Геологичид дэлхийн алтны гол нөөц далай буюу тэнгисийн усанд бий гэдэг. Тэнд нэг тэрбум тонн алт байх тооцоо хийжээ. Өөрөөр хэлбэл, нэг шоо метр усанд 3-5 миллиграмм алт байдаг гэж үзэж буй юм. Гэвч өнөөг хүртэл уг алтыг гаргаж авах технологи нэвтрүүлж чадаагүй байна.
Олон улсын стандартаар нэг тонн хүдэрт 0.5 грамм алт агуулагдаж байвал эдийн засгийн хувьд өндөр үр ашигтай. Гэхдээ шороон ордын хувьд дээрх хэмжээний хүдэрт ихэвчлэн 1-5 грамм алт агуулагддаг аж. Дээрх тооцоог үндэслээд өнөөдөр алтны 100 тонноос дээш нөөцтэй үндсэн ордыг их том, 50-100 тонныхыг том, 10-50 хүртэл тонныхыг дунд, 10 тонноос доош бол жижиг хэмээн тооцдог.
Дашрамд, алтны найрлага болон өнгө
чанарын талаар цухас өгүүлье. Цэвэр алт нь ихэнхи тохиолдолд 30-50
хувийн мөнгөний хольцтой байдаг ажээ. Үүнээс гадна алтны найрлагад зэс,
төмөр зэрэг зарим метал маш бага хэмжээтэй байдаг. Голдуу өрөл, ялтас,
утас, мөн ховорхон тохиолдолд талст хэлбэртэй, шар өнгөтэй таардаг аж.
Үүнээс гадна мөнгө их хэмжээгээр агуулсан алт нь илүү тунгалаг өнгөтэй
бол зэс агуулсан нь улаавтар туяатай байдаг. Энэ бүгд нь эцсийн дүндээ
тухайн үед хэдэн хэмийн халуунд, хэрхэн царцаж бүрдсэнээс хамаардаг
байна. Ашигт малтмалын газраас гаргасан тооцоогоор нэг унци алтны дундаж
үнэ энэ оны эхээр 1200 ам.доллар байж. Харин эдүгээ 1300 орчим
ам.доллар болоод байгаа юм. Дэлхийн үнэт металын шинжээчид 2015 онд нэг
унци алт 3300 орчим ам.доллар болох төсөөлөл гаргажээ.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||