Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Багануурын боолын гэрээний 8 аймшигт нүгэл

 

Багануурын боолын гэрээний 8 аймшигт нүгэлҮАБ-Д МАШ АЮУЛТАЙ, АСАР НУУЦ БАГАНУУРЫН КОНЦЕССИЙГ ЗОГСООЖ, ХУЙВАЛДААНЧДЫГ ШАЛГУУЛЪЯ
 
Монгол улсын засгийн газраас зарласан Багануурын 700 мВт-ын чадалтай цахилгаан станцын концессийн шалгаруулалтанд БНХАУ-ын "Цөмийн энергийн барилгын 22-р товчоо” гэх барилгын цэргийн нэгж болон "Пинггао групп” компанийн нэгдэлээс бүрдсэн Консорциум шалгарсан. Улмаар"Багануур холдинг лимитед” компанийг Хонконгод болон, түүний 100 % охин компани болох "Багануур Пауэр” ХХК-ийг Монгол улсад байгуулан, Концесс эзэмшигчээр бүртгүүлж Концессийн гэрээг байгуулан, 2015 оны 4 сарын 1–ний өдөр гарын үсэг зурсан.
НЭГ. 21 ЖИЛ ХЯТАДУУДАД АШИГЛУУЛААД, ХУГАЦАА НЬ ДУУССАН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖТЭЙ, БҮХ ЮМ НЬ ХЯТАДААР БАЙГАА ХУУЧИН ДЦС ХҮЛЭЭЖ АВНА. Концессийн хугацаа нь барилгын хугацаа (4 жил) болон ашиглалтын хугацааг (21 жил) оролцуулан, нийт 25 жилийн хугацаатайгаар "барих - ашиглах – шилжүүлэх” нөхцөлтэй байгуулсан. 700 МВт-ын хүчин чадалтай Цахилгаан станц, түүний дагалдах байгууламжуудад 1.2 тэрбум ам.доллар хөрөнгө оруулалт шаардлагатай.
ХОЁР. МАШ ӨНДӨР ҮНЭТЭЙ ЦАХИЛГААНЫ ҮНИЙГ МОНГОЛ УЛС ЗААВАЛ ТӨЛНӨ. "Багануур пауэр” ХХК нь Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг "Диспетчерийн үндэсний төв” ХХК, "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК–тай 2015.8.28-ны өдөр байгуулсан. 
Гэрээнд зааснаар жил бүр хамгийн багадаа 4.2 тэрбум кВт.цаг эрчим хүчийг тохирсон тарифаар бодон, худалдах авах үүрэгтэй. Хэрэв энэ хэмжээнд хүрээгүй тохиолдолд зөрүү төлбөрийг заавал төлж барагдуулах үүргийг Засгийн газар хүлэээсэн. Багануурын ЦС-аас нийлүүлэх энэ хэмжээ нь Монгол улсын хэрэглээний 60-70 хувийг дангаар хангахаар байгаа нь зах зээлд шууд шингээхэд хүндрэлтэй учир ДЦС-4, ДЦС-3, ДЦС-2 станцуудын үйлдвэрлэлийг зайлшгүй бууруулж, улмаар хаахад хүргэхээр байна. 3000 орчим хүн ажилгүй болно.
Гэрээнд Монгол Улсын Засгийн газар Багануурын ЦС-ын үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг 1 кВт-ыг нь хамгийн багадаа 9 центээр (225 төгрөг) бүрэн хэмжээгээр, үг дуугүй худалдаж авах заалт оруулсан. Харьцуулахад ОХУ-аас импортоор авч байгаа цахилгаан эрчим хүчний үнэ 2010 онд 60.06 төгрөг, 2013 онд 81.8 төгрөг байжээ. Түүнээс гурав дахин илүү дахин үнээр дотоодод буюу Багануурт үйлдвэрлэж байгаа эрчим хүчийг худалдаж авах утга учир юунд байх вэ? Багануурын ДЦС-ын гаргах цахилгааны үнийг зохих журмаар бодвол бүр 250 төгрөгөөс дээш болохоор байна. Маш их дарж мэдээлдэг.
ГУРАВ. ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМ ДЭЭД ЗЭРГИЙН ЭРСДЭЛД ОРНО. Хэрэв Монголын эрчим хүч нийлүүлэлтийн 50 хувийг(700Mвт) хангах болсон хойноо Багануур ЦС-ын нэг 350 МВт-ын блокод л түр зогсолт, эсвэл аваарын байдал үүсэхэд түүнийг богино хугацаанд орлон ажиллах боломж Монголын эрчим хүчний системд байхгүй. Энэ нь аюулгүй байдал, тогтвортой байдал талаасаа том эрсдэл учруулахаар байна.
ДӨРӨВ. БАРИГДАХ ХАНШ 2 ДАХИН ӨНДӨР. Дэлхийн жишгээр Дулааны цахилгаан станц барих өртөг дунджаар 1мВт нь нэг сая ам.доллар байдаг. Гэтэл Багануурын ДЦС-ын өртөг 700 мВт = 700 сая доллар байх ёстой атал, 1,2 тэрбум доллар буюу бараг 2 дахин үнэтэй төсөвлөгдсөн нь асар их хардалт дагуулж байна.
ТАВ. МЕГА ТӨСӨЛ ЭДИЙН ЗАСГИЙГ СҮЙРҮҮЛДЭГ. Энэ төсөл нь мега төсөл гэх ангилалд багтаж байгаа учир аюул эрсдлээр дүүрэн, сүйрэл дампуурлаар төгсөх магадлал их ажээ.
ЗУРГАА. НҮҮРСЭЭР ХАНГАХАД МАШ ТОМ БЭРХШЭЭЛ УЧРАВ. Багануурын ДЦС төсөлд учирч буй хамгийн том эрсдэл нь нүүрсний хангамжийн асуудал болоод байна. Заавал хангах ёстой тохироо бий, эсбөгөөс Монголын тал хариуцлага хүлээнэ.
Багануурын нүүрсний орд 40 гаруй жил УБ хотын ДЦС-3, ДЦС-4, ДЦС-2, Дархан, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангаж ирсэн юм. 1974-1975, 1988-1989 онд хайгуул, 2014-2016 онд нэмэлт хайгуулын ажил хийж 812 сая тоннын хүрэн нүүрсний нөөцтэй болох нь тогтоогдсон. Гэтэл Монгол улсын цахилгаан эрчим хүчний 70% гаруйг дангаараа хангаж байгаа стратегийн чухал энэ ордын нөөцтөй талбайн 60 % гаруйг (530 сая тонн) "Алтайн гянт” хувийн компани маш ойлгомжгүй эргэлзээтэй байдлаар эзэмших болж, Багануурын уурхайтай шүүхдэлцсээр 12 жил болж байна. Монголчуудад Эрдэнэтийн 49 %-ийг гэнэт худалдан авснаараа танигдсан 27 настай Ц. Пүрэвтүвшин энэ компанийн захирал бөгөөд, "Алтайн гянт” ХХК-ийн цор ганц, 100 % хувьцаа эзэмшигч. "Эрдэнэт”-ийн асуудалтай хүйн холбоотой болж ирж байна.
ДОЛОО. АВЛИГЫН ҮНЭР. Зарим эх сурвалжийн баттай бус мэдээллээр Багануурын ДЦС-ын концесст ялсан хятадын компани 60 сая орчим долларыг тендерт ялахын
тулд зарцуулсан гэж яригддагийг холбогдох хууль хяналтын байгууллагынхан анхааралдаа авч, шалгаж үзэх ёстой. Багануурын ДЦС-ын төсөл нь анхнаасаа маш эргэлзээтэй хүмүүсийн гараар орсон. Ч.Сайханбилэг, М.Сономпил, Д.Эрдэнэбат, Д.Зоригт гээд улс төрчид маш их дэмжиж, хүчээр зүтгүүлсэн төсөл юм. Цахилгаан станцийн төсөлтэй болон хятад компанитай холбоотойгоор сайд асан М.Сономпилийг АТГ шалгаж байгаа бөгөөд, гадуур тархсан мэдээллээр 16 давхар зочид буудлын барилга бариулсан нь хятад компаниас авлига авсан гэж хардагддаг, барилга дээр нь хятад компанийн ажилчид ажиллаж байсан гэж дуулддаг. Багануурын хачирхал төрүүлсэн концессийн ард авлига нуугдаж байгаа юм биш биз гэсэн хардлагыг эрхгүй төрүүлж байгаа. ЭНЭ АСУУДЛЫГ БОЛОН, ДЭЭР НЭР ДУРДАГДСАН ХҮМҮҮСИЙГ ИРГЭНИЙ НИЙГМИЙНХЭН ШАЛГУУЛАХ БОЛНО. МӨН ТУСГАЙ ХӨДӨЛГӨӨН ҮҮСГЭН ТЭМЦНЭ.
НАЙМ. ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАРИЙН АТГАНД БАЗАГДАЖ, ХЯТАДЫН ЦЭРЭГ ОРЖ ИРНЭ. Багануурын ДЦС-ын Үндэсний аюулгүй байдалд учруулах гол эрсдэл нь хятадын төрийн өмчит компани эрчим хүчний системд 25 жилийн турш ноёлох байдал эзлэх явдал юм. Үүний аюул нь юундаа байна гэхээр БНХАУ-ын гадаад бодлого, үзэл баримтлалд гадаад улсад байгаа өөрийн хөрөнгө оруулалт, өмчийг цэрэг - зэвсгийн хүчээр хамгаалах тухай заалт байгаа явдал юм. Монгол улсын зүрхэнд, эрчим хүчний системийн 50 хувийг эзлэсэн хятадын хөрөнгө оруулалт 25 жилийн турш байна гэдэг бол асар том эрсдэл мөн. Түрэмгий санаа өвөртөлсөн үед ямар ч аян шалтаг гарч магадгүй юм. Цахилгааны төлбөр саатах үед л шалтаг гаргах боломжтой. Энэ ЦС-ийг хятадууд барина, дараа нь ч хятадын цэргүүд орж ирэх нь баталгаатай болчихоод байгаа юм. Өмнө манай УИХ-ын холбогдох шийдвэр гараагүй байхад Нүхтэд хятадын барилгын цэргийн анги төмөр зам барина гэж шууд орж ирж байсан. Одоо яах бол? 
Нүүрсний хангамж нь маргаантай, тодорхойгүй төлөвт орчихсон, үндэсний аюулгүй байдлын болон тогтвортой байдлын шаардлага хангахгүй, асар үнэтэй цахилгаан хүчээр нийлүүлэх заалттай, бүтэхгүй байх магадлал нь 75% гэгдсэн, хятадын цэрэг орж ирэх магадлалтай ийм төслийг үргэлжлүүлэх утга учир монголчуудад огт байхгүй. Өмнө манай УИХ-ын холбогдох шийдвэр гараагүй байхад Нүхтэд хятадын барилгын цэргийн анги төмөр зам барина гэж шууд орж ирж байсан. Монголын эрх ашгийг огт тооцоогүй энэ мэт төслийг эртхэн хааж байсан нь өлзийтэй тусахаар байгааг Засгийн газар, холбогдох яамд нь анхаармаар байна.
 
ҮАБ-Д МАШ АЮУЛТАЙ, АСАР НУУЦ БАГАНУУРЫН КОНЦЕССИЙГ ЗОГСООЖ, ХУЙВАЛДААНЧДЫГ ШАЛГУУЛЪЯ!
 
Ч. Мөнхбаяр

 

Sonin.mn


Багануурын боолын гэрээний 8 аймшигт нүгэл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани